Агаарын бохирдлоос хүүхдүүдээ аврахын тулд юу хийх ёстой вэ

Түгээх    
2017-12-08 08:23:26 - Нийслэл

Агаарын бохирдлоос хүүхдүүдээ аврахын тулд юу хийх ёстой вэ

-ДЭЛХИЙ НИЙТЭД ГЭР ДОТОРХИ АГААРЫН БОХИРДЛЫН УЛМААС ЖИЛ БҮР 4.3 САЯ ХҮН НАС БАРЖ БАЙНА-

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь хот суурин газар амьдарч байна. 2050 он гэхэд 70 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байна. Дэлхий нийтэд гэр доторх агаарын бохирдлын улмаас жил бүр 4,3 сая хүн нас барж байна. Эдгээр нас баралтын хагас сая гаруй нь тав хүртэлх хүүхдийн эндэгдэл бөгөөд үүний 50-иас дээш хувь нь агаарын бохирдлоос үүдсэн уушгины хатгалгаа өвчнөөс шалтгаалж байгаа аж.

Дээрх асуудал сүүлийн 20 жил эдийн засгийн гайхамшигтай өсөлт үзүүлж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн ихээр хамааралтай. Хүн амын өсөлт нь ирээдүйд шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч угийн эмзэг болсон хүрээлэн буй орчинд илүү их дарамт үзүүлж байгаа билээ.

Хурдацтай өсөн тэлж буй, төлөвлөлт муутай хотжилтын улмаас Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлийн нэг болсон. Ийм учраас НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлж буйг судлан ажиллаж байгаа нь цаг үеэ олсон чухал оролцоо юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улсын Засгийн газартай 2017-2021 онд хамтран хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр”-т хүрээлэн буй орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудлыг чухал хэсэг болгон тусгасан билээ.

Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн оролцоог хангах замаар агаарын бохирдлын хяналтыг сайжруулах, агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх мэдлэг бий болгох зэрэг арга хэмжээнд анхааран ажиллаж буй юм байна.

utaa

-НҮБ АГААРЫН БОХИРДЛЫГ НЭН ДАРУЙ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ АНХААРУУЛАВ-

Агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг сүүлийн үеийн судалгаа хөдөлшгүйгээр нотолж байгаа тул агаарын бохирдлыг нэн даруй бууруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудад анхааруулж байна.

Өнөөдөр дэлхий дээр нэг хүртэлх насны 17 сая орчим хүүхэд агаарын бохирдлын түвшин нь олон улсын дундаж түвшнээс зургаа дахин хэтэрсэн бүс нутагт амьдарч байна. Эдгээрийн 12 сая гаруй нь Өмнөд Азид, бусад нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт амьдардаг.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан “Агаарт буй аюул: бага насны хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг вэ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлд агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг талаар нотолж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдлын бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гарах сөрөг үр дагавартай адил байдаг гэжээ. Ялангуяа энэхүү аюул нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 24 сар хүртэлх 1000 өдрийн туршид хамгийн өндөр байдаг нь тогтоогдсон. Тухайлбал:

Агаар бохирдуулагч бодисууд тун нарийн ширхэгтэй тул хүүхдийн цусанд шууд нэвтэрч, уураг тархинд хүрч, судас, тархины хоорондох шүүлтүүрийг даван мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг.

Магнетит буюу монголоор соронзон хүдрийн төмөр зэрэг зарим хэт нарийн ширхэгтэй бохирдуулагч нь үнэрлэх эрхтэн, хоол боловсруулах замаар дамжин биед нэвтрэн орж, соронзон чанараараа исэлдэх стресс үүсгэдэг. Энэхүү процесс нь мэдрэлийн тогтолцооны нөхөн сэргэшгүй хүнд өвчлөлтүүдийг үүсгэх үндэс болдог.

Нүүрс, шатахуун, тос, хог, тамхи зэргийг шатаахад үүсдэг Полициклик ароматик гидрокарбон гэх мэт бохирдуулагчид нь хүүхдийн сурах, хөгжих суурь болсон тархины мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээдэг.

Бага насны хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхээс бага хэмжээтэй тул илүү мэдрэг байдаг. Тиймээс багахан хэмжээний хорт бодис ч хүүхдийн тархийг илүү хүчтэй хордуулдаг байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Мөн хүүхдийн бие махбодын өөрийгөө хамгаалах дархлааны чадвар сул байдаг тул агаарын бохирдолд томчуудаас илүү хорддог.

utaa

-АГААРЫН БОХИРДЛООС ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ-

НҮБ-ын Хүүхдийн Сан илтгэлдээ хүүхдийн хөгжиж буй уураг тархинд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах дараах арга хэмжээг яаралтай авахыг анхааруулжээ. Үүнд:

Цэвэр түлш, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, дутуу шаталттай зуухнаас татгалзах; нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгох; хот суурин газруудын ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх; мөн хатуу хог хаягдлыг зохистой аргаар устгаж ил задгай шатааж, агаар орчинд химийн хортой бодис ялгаруулахаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх.

Агаарын бохирдолтой орчинд хүүхдийн байх цагийг хязгаарлахын тулд тээврийн хэрэгслээр зорчих цагийг нь бохирдол бага байх үеэр тааруулж тохируулах. Зайлшгүй тохиолдолд агаар шүүгч, амны хаалтыг зөв хэрэглэж хэвших. Түүнчлэн хот төлөвлөлтийг зохион байгуулахдаа гол бохирдуулагч эх үүсвэрүүдийг хүүхэд олноор байх сургууль, эрүүл мэндийн төвүүдээс хол байршуулах.

Хүүхдийг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг нь дэмжих, дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлын нөлөөг тэсвэрлэх чадвар сайжрах юм. Үүнтэй холбоотойгоор хүүхдийг уушгины хатгалгаагаар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, зөв эмчлэх, мөн бага насны хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох, шим тэжээлтэй хоол хүнсээр зохистой хооллохыг дэмжих.

Агаарын бохирдлын тухай мэдлэгийг дээшлүүлж, бохирдлын түвшнийг тогтмол хянах. Агаарын бохирдлоос хүүхдийг хамгаалахын тулд нэн түрүүнд амьсгалж буй агаарын чанарын тухай мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Энтони Лейк “Нэг ч хүүхэд хорт утаагаар амьсгалах ёсгүй. Нэг ч улс орон агаарын бохирдлыг үл хайхарч болно” гэж хэлжээ.

Дэлхий даяар агаарын бохирдлын (PM2.5) зураглал, түүнчлэн ДЭМБ-ын тогтоосон зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан гадаах агаарын бохирдолтой орон нутагт амьдарч буй нэг хүртэлх насны хүүхдийн тухай хүн амын тоо мэдээллийг дүн шинжилгээнд ашигласан болно. Агаарын бохирдол нь зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин илүү байгаа улс орны хүүхдүүд нь агаарын бохирдлын хор уршгийг хамгийн ихээр амсаж байгаа билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

зочин (27.123.214.103)
2017-12-10 19:36:32
Машинаа битгий асаа,Цахилгаан станцыг зогсоо,Гал битгий түл,Тэгээд явган хотоос гарцгаа,Тэгвэл Гоё УТААГҮЙ болноо,Өөр үнэндээ арга алагдаа😷😷😷МОНГОЛЧ УУДАА😃😃😃

Л.Лхагва (202.9.43.166)
2017-12-09 10:09:45
2-р сарын 20 гэхэд УБ ын утаа зайлуулагдана.Энэ бол 3-5 м/с салхи.3хоногийн өмнө УБ утаагүй цэлмэг байлаа.12,1,2-р саруудад (салхины тогтоншлын үед)УБ-т 3-5 м/с салхи бий болгох арга үнэхээр байхгүй юу.УБ-ын рельефийн "тогооны" зөвхөн нэг үзүүрээс нь бохирдлын инверсийг задлахад л өөрөө дагаад хөврөх үзэгдэл юм шүү дээ.

Л.Лхагва (202.9.43.166)
2017-12-09 10:08:19
2-р сарын 20 гэхэд УБ ын утаа зайлуулагдана.Энэ бол 3-5 м/с салхи.3хоногийн өмнө УБ утаагүй цэлмэг байлаа.12,1,2-р саруудад (салхины тогтоншлын үед)УБ-т 3-5 м/с салхи бий болгох арга үнэхээр байхгүй юу.УБ-ын рельефийн "тогооны" зөвхөн нэг үзүүрээс нь бохирдлын инверсийг задлахад л өөрөө дагаад хөврөх үзэгдэл юм шүү дээ.

Зочин (103.26.194.216)
2017-12-09 09:39:23
АРЧАЛСАН НАМ Л Г ХОТ НҮҮРС ТАРААЖ АРДЫГ ХОТ РУУ ДУУДАЖ ИРҮҮЛСЭН... УТААНЫ ЖАГСААЛА ӨӨРСДИЙНХӨӨ НАМЫГ ТӨР БАРЖ БАЙХАД ХИЙХГҮЙ ЯАСАН МАЛНУУДАА

irgen (203.91.115.42)
2017-12-09 09:30:17
Yum shudarga ni saihan shuud 2000 onoos hoish hotod irsen hodoonuud hotjih haach baisan hodoo heweeree bga edniig hodooruu ni zailulahgui bol ed hzeech oorsdoo sanaachilgaaraa ywahgui za hotod dood zah ni 25 jil asuudlgui amidarch bj hotiin irgen bolgj bmaar bna tegehed odoo hotod tog hudagch ugui gazar hodoonuud iheer irj shuurshisan bna mangar 76 idehees oor medeh yum alga bas ene mashinuudiig yolk boltol 50% lah heregtei mangaruudaa

Зочин (202.9.43.12)
2017-12-09 09:15:33
Хөдөө рүү зайлцгаахгүй юу. Одоо өөр яах юм.

irgen (203.91.115.42)
2017-12-09 09:15:26
Utaand tosowlood mongo awaad bsan 76 yu hiij bna utaa heweeree mongo ni 76giin dansand

irgen (203.91.115.42)
2017-12-09 09:15:12
Utaand tosowlood mongo awaad bsan 76 yu hiij bna utaa heweeree mongo ni 76giin dansand

kkkk (66.181.176.90)
2017-12-08 11:40:48
huduuguu amidartsgaay uuruur shiideh bolomjgui

Иргэн (139.5.218.235)
2017-12-08 11:14:22
Ydaj utaanii ulirald surguuli tsetserlegee amraadag baimaar ymaaa

оюунгэрэл (59.153.113.18)
2017-12-08 10:45:39
Дайны үеийн нөхцөл гэж үзэж хамааралтай бусдыгаа утаа багатай дүүрэг рүү, хөдөө рүү төвөгшөөхгүй татаарай. Дараа нь худлаа харамсаж жүжиглээд тусгүй шүү.

ить (103.26.193.112)
2017-12-08 09:52:05
Нэг л гарц байгаа Нүүрс түлэлтииг.захиргааны аргаар шииддэг.юм.Гэхдээ манай улс.төрчидд тиим зориг байхгүй Ер нь монгол эрчүүд зальтай л болхоос зориггүй Урт.хугацаандаа гэвэл.өрхиин орлогыг нэмэгдүүлж л гарна

zochin (103.57.92.152)
2017-12-08 09:40:51
Хотоос хөдөөг чиглэсэн хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжиж, ажлын байр, аж ахуй эрхлэхэд нь бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Орон сууцжуулах хөтөлбөрөө хөдөөд өрнүүлэх л хамгийн зөв гарц болов уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-25 15:22:12 - Хууль
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан боллоо
2018-04-25 15:06:39 - Нийслэл
С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллараас хэтрэхгүй байна
2018-04-25 15:05:08 - Спорт
Монголын цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
2018-04-25 14:54:55 - Нийслэл
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25 14:42:51 - Энтертайнмент
Найруулагч Д.Золбаяр "Чингисийн хүүхдүүд" бүтээлээрээ “Fair international film Festival”-д оролцож байна
2018-04-25 14:38:38 - Спорт
Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
2018-04-25 14:34:17 - Улс төр
Ц.Даваасүрэн: Засгийн газраас шахмал түлш боловсруулах ТӨҮГ байгуулах шийдвэрт хүрлээ
2018-04-25 14:28:42 - Орон нутаг
Дөрвөн аймаг ой, хээрийн түймэртэй байна
2018-04-25 14:20:07 - Хууль
УИХ-ын 29 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2018-04-25 14:14:08 - Байгаль Орчин
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг зохион байгуулна
2018-04-25 14:00:35 - Улс төр
Ц.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдлоо
2018-04-25 13:56:18 - Улс төр
Л.Болд: Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр хэрэг үүсгэсэн
2018-04-25 13:46:48 - Улс төр
М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ
2018-04-25 13:39:05 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдийн ачаалал буурч, хэвийн горимд шилжсэн гэв
2018-04-25 13:36:19 - Шар
Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын барих зоог
2018-04-25 13:36:02 - Хууль
АТГ: УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна
2018-04-25 13:21:53 - Боловсрол
Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг төвлөрүүлсэн “Номын цахим дэлгүүр” нээгдлээ
2018-04-25 13:14:29 - Хууль
Улаанбаатар хотын зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй боллоо
2018-04-25 12:40:17 - Шар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмээгийн хөшөөг иргэд сайн дураараа засварлажээ
2018-04-25 12:13:30 - Эдийн засаг
“Fitch”: Монголын эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс ухрах эрсдэл байна
2018-04-25 12:11:23 - Хууль
“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-04-25 12:08:10 - Гадаад
Жан Клод Юнкер Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав
2018-04-25 12:05:33 - Хууль
АТГ: Б.Бямбасайханаас хоёр удаа байцаалт авсан
2018-04-25 11:54:01 - Спорт
О.Тулга Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2018-04-25 11:53:46 - Хууль
Б.Бямбасайханыг 20 гаруй хоног саатуулсан ч ганц ч байцаалт аваагүй байна
2018-04-25 11:52:19 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдаж байна
2018-04-25 11:44:36 - Байгаль Орчин
БОАЖЯ, БОАХолбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2018-04-25 11:37:55 - Нийслэл
100 айл дахь 18 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ
2018-04-25 11:37:33 - Нийслэл
Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ
2018-04-25 10:55:18 - Хууль
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс санал авч байна
2018-04-25 10:48:55 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-04-25 10:44:59 - Гадаад
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ
2018-04-25 08:38:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-25 08:32:40 - Улс төр
Д.Бямбасүрэн: “Шалиг төрийн сан хоосон”
2018-04-25 08:28:22 - Улс төр
ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ: Д.Дамба-Очир Гашуун сухайт чиглэлд зам тавьж, Н.Амарзаяа найздаа тендер авч өгсөн үү
2018-04-25 08:24:53 - Нийслэл
Ч.Нина: Бид жаргал нэртэй гурван хүүхдийг аварч, эцэг эхэд нь аз жаргал бэлэглэж чадсандаа баяртай байна
2018-04-25 08:24:47 - Хууль
Фэйсбүүктээ зураг хийх гэж бусдын машин хулгайлж зугаацдаг байжээ
2018-04-25 08:23:27 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-04-24 18:58:55 - Нийслэл
Орон сууцны гадаа машин угаавал 50 мянган төгрөгөөр торгоно
2018-04-24 18:24:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-23 11:26:34 - Хууль
“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ
2018-04-23 08:33:11 - Хууль
Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ
2018-04-22 12:44:27 - Нийслэл
Өнгөрсөн шөнө “Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ
2018-04-24 08:52:14 - Шар
Хашаатын “хатгадаг" Т.Дагмид цайны газарт иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр байх уу
2018-04-23 17:23:00 - Нийслэл
Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв
2018-04-22 13:35:52 - Спорт
Хоёр хуваагдаад байсан МҮБХ санал нэгдэж “Их Эе” хурлыг дахин зохион байгуулахаар боллоо
2018-04-24 08:55:01 - Улс төр
АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал
2018-04-23 14:10:33 - Нийслэл
Хоригдож буй эрхмүүддээ эрүүл мэндийн чөлөө олгох уу
2018-04-23 08:39:11 - Улс төр
Л.Болд: Ч.Сайханбилэгийг эргэж очно
2018-04-24 18:24:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав