Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа

Түгээх    
2017-12-08 15:20:05 - Хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан. Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал асуудал байсан.  Улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан “эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэх шаардлага тулгарсан.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд батлагдахаас өмнө Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах байнгын бэлэн байдал, мал эмнэлгийн лабораторийн чиг үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудлууд огт зохицуулалтгүй байсаар ирсэн. Хууль,  эрх зүйн зохицуулалтгүй байсан дээрх асуудлыг шийдвэрлэх гарц нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” юм.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль

Аливаа улс орны мал эмнэлэг нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгтэй тэмцэх, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь   7 бүлэг, 37 зүйлтэйгээр боловсруулсан. Үүнд: Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэг мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гуравдугаар бүлэг мал, амьтны өвчинтэй тэмцэх, Дөрөвдүгээр бүлэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, тавдугаар бүлэг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, Зургаадугаар бүлэг Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт, Долоодугаар бүлэг нь хариуцлага, хууль хэрэгжих хугацаа гэсэн бүтэцтэй.

-Хуулийн Нийтлэг үндэслэл болох 1 дүгээр бүлэгт Хуулийн зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Хуулийн үйлчлэх хүрээ, Хуулийн нэр томьёо, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим  гэсэн 5 зүйлтэй.

-Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 2 дугаар бүлэгт  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, дархлаажуулалтын ажил зохион байгуулах, халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх гэсэн 5 зүйлтэй.

-Мал, амьтны өвчинтэй тэмцэх гэсэн 3 дугаар бүлэгт Мал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Халдварт өвчний тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах,  Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл,  Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах, Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах,  Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн баг, ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа, Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ гэсэн 12 зүйлтэй.

-Нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн 4 дүгээр бүлэгт Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээ, Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах, Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт,  Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах гэсэн 5 зүйлтэй.

-Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо гэсэн 5 дугаар бүлэгт Мал эмнэлгийн салбарын байгууллага, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн хяналт, малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа гэсэн 5 зүйлтэй.

-Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт  гэсэн 6 дугаар бүлэгт Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ гэсэн 3 зүйлтэй.

-7 дугаар бүлэгт Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох гэсэн 2 зүйлтэйгээр уг хууль батлагдлаа.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан. Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг. Иймээс халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бусэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн юм.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (202.179.27.19)
2017-12-11 08:40:06
ДӨРВӨН ХӨЛТҮҮД ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД ОРЖ.2 ХӨЛТҮҮД ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫН ГАДНА ҮЛДСИЙМ БИЗ ДЭЭ...

ЗОЧИН (92.50.236.162)
2017-12-09 02:48:01
малнууд минь хууль баталчихаар мал овчингуи болчих юмуу аан

Zochin (27.123.212.138)
2017-12-08 20:21:59
Mash udaan husen huleesen huul maani batlagdlaa bayartai bna

Зочин (101.235.87.63)
2017-12-08 16:38:46
Peeeeeeehhh... Mongoliin tur aimaar sur ajillaj aygui ih ajil hiijee !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
2018-04-19 11:38:22 - Хууль
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын 16 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ
2018-04-19 11:38:19 - Шар
Фэйсбүүк 16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллийг хязгаарлахаа мэдэгдлээ
2018-04-19 11:35:58 - Нийслэл
Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорин ажиллаж байна гэв
2018-04-19 11:33:39 - Улс төр
Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
2018-04-19 09:08:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил
2018-04-19 08:32:28 - Улс төр
Хотынхоо өмхийг арилга, ипотекийн зээлээ үргэлжлүүл Х.БАДЕЛХАН САЙД АА
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 08:32:14 - Эдийн засаг
250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
2018-04-19 08:20:53 - Эдийн засаг
Жаст группын захирал Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгөөр стандартын өрийг төлөх боломжтой
2018-04-18 18:12:34 - Хууль
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ
2018-04-18 17:56:50 - Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө
2018-04-18 17:47:27 - Хууль
Өнгөрсөн онд архинаас болж зам тээврийн 793 осол үйлдэгджээ
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 17:26:58 - Гадаад
2018 оны сэтгүүлзүйн “Пулицер”-ийн шагналыг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хүртлээ
2018-04-18 17:14:48 - Байгаль Орчин
“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгийг усалж арчилжээ
2018-04-18 17:13:30 - Гадаад
“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй