”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо

Түгээх    
2017-12-08 22:03:11 - Нийслэл

imax

-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ АНХДУГААР ХУРАЛД 850 ГАРУЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО-

"Мон-Аналитик" ХХК, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаагаа өнөөдөр /12.08/ "Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал"-ыг зохион байгууллаа.

Хуралд Эрүүл мэнд, боловсролын салбарын тэр дундаа уламжлалт анагаах ухааны чиглэлийн судлаач, эмч,  доктор, профессор, гадаад, дотоодын нийт 850 гаруй төлөөлөгчид оролцлоо.

imax

-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГ ХЭЛБЭР БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА-

Хурлаар уламжлалт анагаах ухааны салбарын үүсэл, хөгжил, өнөөгийн байдлыг ярилцахаас гадна ирээдүйд эрүүл мэндийн аялал жуулчлал болгон хөгжүүлж болох боломжтой байгааг "Нью Жуулчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нэргүй онцолж байлаа.

imax

Тэрээр : "Дэлхийн аялал жуулчлалын салбарт эрүүл мэндийн аялал жуулчлал гээд цоо шинэ хэлбэр орж ирлээ. Сүүлийн 3-4 жил энэ аялал жуулчлал их хөгжиж байна. Дотроо орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан гэж хоёр янз байна. Бидний хувьд бол уламжлалт анагаах ухаан Монгол оронд аялал жуулчлалын нэг болох боломж байна гэж харж байна. 500 мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулж, олонд хүргэе гэж бид төлөвлөсөн байгаа" гэсэн юм.

"Сод Монгол групп" ХХК-ийн охин "Мон-Аналитик" ХХК, АШУҮИС-тай хамтран Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргах  төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь Шарга морьтын аманд 13 мянган мкв газарт "Ази Номхон далайн уламжлалт анагаах ухааны төв" байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогоор барилгын ажил эхэлсэн бөгөөд "Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв" нь 2019-2020 онд бүрэн ашиглалтад орно. Тус төвийг байгуулсанаар хуралд яригдсан Монголын Уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргах нөхцөл бүрдэж, мөн манай улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар асар хурдацтай хөгжих боломж нээгдэх юм.

Үүнийг баталсан мэт хуралд оролцсон эрхмүүдийн илтгэлд тус салбарыг дэлхийн жишигт хүргэж, олон нийтэд таниулах цаг болсон нь дурьдагдаж байлаа. 

 imax

-МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭВ-

Ингээд хурлыг нээж үг хэлсэн эрхмүүдийн илтгэлээс онцолбол:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зочид, төлөөлөгчдөд хандсан илгээлтийг Тамгын газрын дарга З.Энхболд уншиж, сонордуулсан юм.

"...Монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан дараах асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй. Үүнд:

1.Олон зууныг дамжин туршлагаар шалгагдсан монголчуудын эрүүл амьдрах ёс, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг эрүүл мэндийн шинэ бодлого болгон хэрэгжүүлэх;

2.Үр дүнг нь уламжлалт анагаах ухааны практикт шууд нэвтрүүлэх боломжтой эрдэм судлалын ажлыг түлхүү дэмжих;

3.Уламжлалт анагаах ухааны практикийн эмч нарын өдөр тутамд гарч байдаг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ур чадвар, мэдлэг, дадлага, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, давтан сургах талаар тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгох хөгжүүлэх гарц нь шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байна гэдгийг зорилго зорилт болгох учиртай." гэлээ.

 imax

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хурлыг нээж үг хэлэхдээ "Монголын Уламжлалт анагаах ухааны "амьсгал" ард түмний дунд хэзээ ч тасраагүй юм шүү " гэдгийг онцлоод "2002 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэлхийн бүх оронд мэдэгдэл хүргүүлсэн нь Анагаахын шинжлэх ухаанд нэг шинэ нөөц, салбар бий болж байна. Энэ нь уламжлалт анагаах ухаан. Үүнийг бодлогын түвшинд хөгжүүлэхэд анхаар" гэж мэдээлж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ уламжлалт анагаах ухаан манай улсад цогц байдлаар хөгжөөгүй байна. Энэ салбарын сайдын хувьд энэ үйлсэд хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.

imax

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг авчрах анхдугаар хуралд МАУА-ийн гишүүн АУ-ны доктор профессор Н.Сүмбэрзул, АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат, Д.Цэрэндагва, Ц.Лхагвасүрэн, Ш.Болд, мөн Профессор Нобуёши Күме нар оролцон өөрсдийн илтгэлээ тавьж, санал бодлоо хуваалцлаа.

Н.БАЯР

imax

imax



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

сайдын хувьд хэлэх нь (194.228.20.79)
2017-12-10 03:09:38
"САЙДын хувьд хэлэхэд" 500 мянган жилийн түүхтэй уламжлалт ангаах ухааныг дэлхийн бэрээнд болгоноо сайдын хувьд хэлэхэд 500000 жилийн түүхтэй юм чинь Горт кавдарыг эмчилэнээ манай Баатар бэрээнд, сайдын хувьд хэлэхэд.

зочин (49.0.191.250)
2017-12-09 16:13:57
дэмжих ёстой салбар шүү , Анагаахы шинжлэх ухааны Том салбарын хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна. чухал сэдэв хийх ажил шүү

Zochin (66.181.161.107)
2017-12-09 09:53:26
Esgii hiih gazar nohoi hereggyi D.Dawaahyy hor hutgalgyi shig morio uyaj yawbal batam.

зочин ард (202.9.43.221)
2017-12-09 09:52:50
Тэр хорт хавдарэдгээдэг гээд мандаад гавьяат эмч гээд байгаа Баатар гэгч шал худлаа ,ард түмний өвчин шаналалыг ашиглаж мөнгө хүүлж амьдөрдаг нөхөр байнлэй энэ хүний цол гунншинг авмаар юм шал худлаа нөхөр!!!!!!!!!

Зочин (27.123.214.105)
2017-12-09 03:26:30
Emiin urgamal, em tangiin chanar, muu hyanaltgui, surguuli bolgon uur uur hutulburuur hicheel zaadag geed mash olon asuudal bii, yun aylal juulchlal hen manaid urehev dee, yadaj hoorondoo negdsen oilgolttoi boloh heregtei

Kk (166.137.240.121)
2017-12-09 01:20:11
Ene uyach uy khiij yavaan uym

Зочин (103.212.118.253)
2017-12-08 23:51:40
Beltreg end yu hj yavaan

Зочин (66.181.182.105)
2017-12-08 23:14:17
BAIGALD OIR UHAAN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-16 16:03:25 - Хууль
С.Баярцогтыг нэг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо