УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ

Түгээх    
2017-12-10 14:08:46 - Улс төр

chuulgan

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

 ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:

-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд

12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

 12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны  ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас  “В” танхимд. 

12 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт:

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 Хэлэлцэх асуудал:

-“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;

-“Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 Хэлэлцэх асуудал:

-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 Хэлэлцэх асуудал:

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

 12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 Хэлэлцэх асуудал:

-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд: 

 Хэлэлцэх асуудал:

-Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

-Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

 ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.

Г.ИТГЭЛ

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

мрт (103.229.123.80)
2017-12-11 10:02:26
Банкныхан мянга хуралдаад.ард нь.ХХБанк бүгдиих.нь.шээсииг.са ируулж байхад.яахын бэ.Дээд.шүүхииг атгаж.байгаа банк.шүү дээ Гөлөгнүүдээ!

Зочин (103.212.118.218)
2017-12-10 22:58:08
дунд пиздаа гранат хаячихмаар новшнууд шүү

Зочин (49.0.213.244)
2017-12-10 18:48:33
Аудитын газарт юу хийхийг нь заадаг байсан юм уу эвий дэ миний төр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
2018-04-19 11:38:22 - Хууль
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын 16 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ
2018-04-19 11:38:19 - Шар
Фэйсбүүк 16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллийг хязгаарлахаа мэдэгдлээ
2018-04-19 11:35:58 - Нийслэл
Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорин ажиллаж байна гэв
2018-04-19 11:33:39 - Улс төр
Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
2018-04-19 09:08:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил
2018-04-19 08:32:28 - Улс төр
Хотынхоо өмхийг арилга, ипотекийн зээлээ үргэлжлүүл Х.БАДЕЛХАН САЙД АА
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 08:32:14 - Эдийн засаг
250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
2018-04-19 08:20:53 - Эдийн засаг
Жаст группын захирал Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгөөр стандартын өрийг төлөх боломжтой
2018-04-18 18:12:34 - Хууль
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ
2018-04-18 17:56:50 - Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө
2018-04-18 17:47:27 - Хууль
Өнгөрсөн онд архинаас болж зам тээврийн 793 осол үйлдэгджээ
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 17:26:58 - Гадаад
2018 оны сэтгүүлзүйн “Пулицер”-ийн шагналыг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хүртлээ
2018-04-18 17:14:48 - Байгаль Орчин
“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгийг усалж арчилжээ
2018-04-18 17:13:30 - Гадаад
“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй