С.Номин: Би дэлхийн ноён оргилууд дээр гарахыг хүсдэг

Түгээх    
2017-12-11 07:24:54 - Спорт

nomin

Жил бүр Шведийн аяллын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг “Fjallraven polar” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг нохойтой чарганы уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй С.Номинтой цөөн хором ярилцлаа.

-ХОЙД ТУЙЛД НОХОЙ ЧАРГААР 300 КМ ЗАМЫГ ЗУРГААН ӨДӨР ТУУЛДАГ-

-Юуны өмнө Хойд туйлд болох нохойтой чарганы аяллын “Fjallraven polar 2017” уралдаанд оролцож байгаад баяр хүргэж, амжилт хүсье! Энэхүү уралдааны талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Энэ тэмцээн Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг том тэмцээн. Энэхүү тэмцээн нь хойд туйлд 300 километрийн урт замыг нохой чаргаар зургаан өдөр туулдаг юм. Энэ зургаан өдрийн хугацаанд -31 хэмийн хүйтэнд цасан дээр майхнаа барьж, галаа асааж, хоол ундаа бэлдэж, хамгийн гол нь 300 километрийн урт замыг хамтдаа туулах нохойнуудаа хооллож ундлан асрах гол үүргүүдтэй.

nomin

-Энэ тэмцээнд оролцож буй гол зорилго юу вэ?

-Америкт ирснээсээ хойш монголчуудын үүсгэн байгуулсан “Nomadic” явган аяллын клубт эрчимтэй явж эхэлсэн. Мөн багийн гишүүдтэйгээ хамгийн өндөр гэгдэх уулын оргилуудад амжилттай гарч чадсан. Явган аялалд явж эхэлснээсээ хойш илүү их идэвх чармайлт тэмүүлэлтэй болсон. Тийм болохоор мөрөөдөлдөө хүрч биелүүлэхийн тулд Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг энэ том тэмцээнд оролцож байна.

-Оролцогчдыг хэрхэн шалгаруулдаг вэ?

-Шүүгч нарын сонголтоор нэг хүнийг сонгоно, мөн хамгийн олон санал авсан нь шууд Хойд туйлын аялалд явах эрх авна.

-Энэ төрлийг хэзээнээс сонирхох болов, нөлөөлсөн хүчин зүйл гэвэл?

-Энэ тэмцээнд Цэрэн эгч анхдагч монгол хүн болж 2015 онд явсан. 2016 онд манай клубын үүсгэн байгуулагч Загдаа эгч маань, дараагийн жилд клубын маань идэвхтэй гишүүн болох Бааска эгч маань тус тус явсан. Энэ том аялалд Монгол Улсынхаа далбааг гаргах буухиаг таслалгүй амжилттай хийж ирсэн. Одоо энэ жилийн тэмцээнд “Nomadic Hiking Club”-аас би сонгогдож оролцож байгаа.

nomin

-ЗАГВАРЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХЫН ЗЭРЭГЦЭЭ ЧӨЛӨӨТ ЦАГААРАА УУЛЫН СПОРТООР ИДЭВХТЭЙ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА-

-“Fjallraven polar 2017” уралдаанд оролцоход эр зориг, авхаалж самбаа их шаарддаг болов уу?

-Би чадна гэсэн хүн л энэхүү тэмцээнд явж чадна. Энэ тэмцээний зааварт сэтгэл санаа болон эр зориг шаардсан байгаа. Тийм болохоор би өрийгөө чадна гэж итгэж байгаа учраас энэ тэмцээнд эр зориг гарган оролцож байгаа.

-Уралдааны ялагч болсон тохиолдолд Хойд туйл руу хийх аяллын зардлыг хувиасаа гаргах уу?

-Уг компаниас энэ тэмцээний бүх зардлыг дааж байгаа. Онгоцны билет болон иж бүрэн хувцастай нь хамт.

nomin

-Аливаа хүн гадны оронд очиж сурч, ажиллахдаа төрөлх эх орон гэдэг хичнээн үнэ цэнтэй байдгийг мэдэрдэг. Номингийн сэтгэлд эх орны тухай арвин гэгээн бодол байгаа болов уу. Бидэнтэй хуваалцахгүй юу?

-Хүн унасан газар, угаасан усаараа бахархах нь зүй ёсных биз ээ. Монгол Улс дэлхийд ховорхон тохиодог жилийн дөрвөн улиралтай. Хавар, зун, намар, өвөл. Аль ч улирал нь хүний сэтгэлийг хөглөсөн өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй билээ. Монголчууд өвлийн улирал шигээ тэсвэр, тэвчээртэй, аливаа зүйлд хурдан дасан зохицдог, зуны улирал шигээ хагжилтэй, сэтгэл тэнүүн, намрын улирал шигээ налгар, уужуу тайван сэтгэлтэй намбалаг, найрсаг, буурь суурьтай, шинжүүдийг өөртөө нэгэн зэрэг агуулсан ховорхон ард түмэн гэж би боддог.

nomin

-Ээж аав, гэр бүл, айлын хэд дэх хүүхэд, багын хүсэл мөрөөдөл, боловсрол гээд өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би айлын ганц охин. Би олон зүйл мөрөөддөг. Мөн мөрөөдлөө биелүүлэх нь миний зорилго юм. Би дэлхийн ноён оргилуудад гарахыг, мөн дэлхийд алдартай дизайнер болж өөрийн гэсэн хувцасны брэнд гаргахыг хүсдэг. Иймээс би загварын чиглэлээр суралцахын зэрэгцээ чөлөөт цагаараа уулын спортоор идэвхтэй хичээллэж байна. Монголын оюутан залуустаа мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шантралгүй, тууштай тэмцэгч байхыг хүсэж байна.

-Номингийн хэтийн зорилгыг сонирхъё?

-Хүний амьдрал адал явдал, зорилго хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Би аливаа бэрхшээлийг даван туулж байж амжилтад хүрдэг гэдэгт итгэдэг болохоор цаашдаа өөрөө өөрийгөө танин мэдэх, ирээдүйгээ зорилготой, аливаа бэрхшээлийг бие болон сэтгэл зүйн хувьд даван туулж, аль болох илүү их чармайлт зүтгэлтэй амьдрахыг зорьж байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Эх орноо төлөөлөн “Fjallraven polar” тэмцээнд амжилттай оролцож буй С.Номинг дэмжиж, http://polar.fjallraven.com/contestant/?id=72 хаягаар саналаа өгөх боломжтой юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

nomin

nomin

nomin

nomin

nomin

nomin

nomin

nomin



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Зочин (203.91.115.45)
2017-12-12 13:48:35
Мундаг шүү амжилт

Зочин (212.95.5.147)
2017-12-11 23:52:42
Cham shig muu golog baitugai ni aviraad uheed baihad huzmal novsh ve

Зочин (103.10.22.16)
2017-12-11 19:11:47
Мундаг байна... Зоригтой сайхан охин байна... Гэхдээ эм хүн эр хүний толгой дээр гишгэхийг цээрэлдэг шиг өндөр уулын оргилд эм хүн гарах тийм ч сайхан үйл биш шүү,,,

зочин (66.181.160.109)
2017-12-11 14:23:29
Мундаг охин байна, амжилт хүсье. Аливаад болгоомжтой байгаарай миний дүү

Zochin (202.21.116.2)
2017-12-11 13:02:55
Bugdeeree utaan dotor umhiirch targalaj bsanaas neg ni ch gesen eruul gazar ingej yavaa ni yamaidaa. End surug ym bichej bga humuus bol ali hediin utaand hordood eruul uhaanaa geesen humuus bgaag oilgooroi. Ene zorilgotoi duudee amjilt husie!

zochin (203.91.117.8)
2017-12-11 12:31:02
huurhun ohin bnaa amjilt hvsie chi chadnaa em hvn gardaggvi uuland garch bolohgvi shu bid chini gazar us lus savdagtaigaa holbootoi mongol hvmvvs shu

зочин (180.235.184.11)
2017-12-11 11:41:53
Зоригтой зорилготой бүсгүй чамд амжилт хүсье.Гэхдээ монгол ес заншилаа бодоод эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн уулын оргил руу зүтгэх хэрэггүй байх шүү...

Зочин (122.201.19.66)
2017-12-11 10:51:43
САЙХАН ӨВӨЛЖИЖ БАЙНА УУ? ДҮҮ ОХИН ХАА ХҮРЭХ НЬ ВЭ? ХЭТ НУТАГ ХААНА ВЭ? ХЭРЭГ ЗОРИГ НЬ ЮУ ВЭ?

tulgaa (66.181.160.74)
2017-12-11 10:43:56
sain b/na amjilt hysie...

Nomind (103.10.22.22)
2017-12-11 10:24:55
Minii noyon orgil dr hezee garah gd bnaa tegej bgad garah u ha ha

Зочин (203.91.115.44)
2017-12-11 10:07:41
Амжилт хүсье

Зочин (122.201.31.90)
2017-12-11 10:01:02
Minii duu chi amerikiin neriin umnuus oroltsoj bgaa yum bn shuu dee. Odoo l genet mongolchuudigaa sanaj gene. Amerikchuud chamaig demjine gedegt itgeltei baina. Tegeed ch hulduud esen busan yum bolohoosoo umnu hicheel nomoo unshij Eej aavdaa tusal . Yun arktik veee

Зочин (202.179.31.2)
2017-12-11 09:51:31
гараа гар.хаа сайгүй л Монголчууд явж б.бүдүүлэгтээд бохь зажлаад өдөр шөнөгүй утсаар яриад чанга чанга орилоод бхгүй шиг нэрээ л бодож явбал барав

иргэн (202.5.196.171)
2017-12-11 09:45:29
хөөрхөн охин байна, болгоомжтой л явж байгаарай даа, хүсэл зорилгодоо хүрээрэй, ээж аав нь санаа зовдог л байх даа, уулын спортоос

МОНГОЛ ЭР (150.129.142.226)
2017-12-11 09:28:36
ЧАМААС ГАНЦ ЮМ ГУЙЯ.. МОНГОЛЫН ШҮТЭЭН УУЛС ДЭЭР БҮҮ ГАРААЧ ГУЙЖ БАЙНА...

Зочин (203.169.49.102)
2017-12-11 09:23:51
Хэтэрхий нэр төр хөөж байгаад өөрийгөө бүү эрсдэлд оруул. Сайхан залуу насаа хайрла. Хорвоод өөр хүмүүст хэрэгтэй сайн үйлс бүтээж, нэрд гарах түмэн боломж бий.

иргэн (103.26.195.78)
2017-12-11 09:17:02
уулнаас нисэж үхэх чинь дутаа юу. мөрөөрөө мөөмөө унжуулаад амьдар

зочин (211.46.181.115)
2017-12-11 08:46:08
За хо хайрхандаа залбираал байж бай оор хиих юм алгуу аан

Зочин (202.179.27.19)
2017-12-11 08:28:10
ЗАА ДАА... ИНГЭСГЭЭД БОЛНО ДӨӨ ОХИН МИНЬ . ЗОРИГТОЙ ЗОРИЛГОТОЙ САЙХАН ОХИН БАЙНА. ЭЭЖ ААВ НЬ АРЬС МАХТАЙГАА ХАТЧИХНА.

Зочин (66.181.185.217)
2017-12-11 08:11:06
зорилготой бүсгүй байна. танд амжилт хүсье. Монголынхоо өндөр өндөр хайрханд аа эхэлж гараарай хөх тэнгэр ивээх болно.

Зочин (49.0.213.244)
2017-12-11 07:42:36
Амжилт хүсье дүүдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-20 14:13:40 - Спорт
Шатрын 2018 оны УАШТ эхэллээ
2018-01-20 14:08:46 - Орон нутаг
Өвс ачиж явсан тов оврын автомашин замын хажуу руу унаж осолджээ
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарч, жавартай байхыг анхааруулж байна
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-20 12:51:05 - Орон нутаг
Булган аймгийн Рашаант суманд шүлхий илэрч, хорио цээр тогтоожээ
2018-01-20 12:38:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзжээ
2018-01-20 12:13:07 - Гадаад
Хоёр Солонгос өвлийн олимпоор нэг далбаан дор зогсоно
2018-01-20 11:29:36 - Эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 23-26-нд болно
2018-01-20 10:50:40 - Нийслэл
Цагаан сараас өмнө насны хишгийг олгоно
2018-01-20 09:59:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-20 09:28:44 - Улс төр
ТОЙМ: Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, шатахууны үнэ асуудал үүсгэв
2018-01-20 09:23:26 - Улс төр
Хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцлоо
2018-01-20 09:22:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна