А.Оюунцэцэг: Бурханд хоёр хөл минь хэрэгтэй байсан ч ажилсаг зан үлдээсэн

Түгээх    
2017-12-11 08:16:12 - Нийслэл

erxem chanar

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ ИРЖ УУЛЗААД, БОЛОМЖ НЭЭЖ ӨГСӨНД МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА-

Энэ эмэгтэйг Анандын Оюунцэцэг гэдэг. Эдүгээ 55 настай тэрбээр 13 настайдаа унаганд гишгүүлж, хоёр хөлөө тайруулснаар хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хамгийн харамсалтай нь унаганд гишгүүлэн нэг хөлөө тайруулахаар эмнэлэгт очиход согтуу эмч таарч, эрүүл хөлийг нь андууран тайрсан байна. Дараа нь дахин өвчтэй хөлөө тайруулснаар хоёр хөлгүй болжээ.

Тэрээр Багшийн сургуулийн өмнө зайрмаг зарж, цагаан утас ажиллуулан, сургуулийнханд өшиглүүлэн хөөгдөж явахдаа анх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах өөрийн жижиг протезын үйлдвэрээ байгуулахаар санаа шулуудсан аж.

А.Оюунцэцэгийн эхлүүлсэн протезын үйлдвэрийн бизнест саад учирч, зээлийн төлбөрийн улмаас бурхан болсон нөхрийнх нь барьж үлдээсэн үйлдвэрийн барилга болон өөрийн бизнесээ алдахад хүрсэн учраас Ерөнхийлөгчид захиа бичсэн байна. Энэ дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ирж түүнтэй уулзаж ярилцан, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилснаар сайхан боломж нээгджээ. Эрүүл мэндийн гавьяат ажилтан, “Эрхэм чанар” протезын үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.

erxem chanar

-ХЭЦҮҮ ҮЕД ХЭН Ч НАДТАЙ “САЙН УУ” ГЭЖ ДУУГАРДАГГҮЙ БАЙЛАА-

-Ерөнхийлөгчийн Олон нийтийн зөвлөх Г.Уянга цахим орчинд таны талаар байршуулсан нь олон хүнд хүрчээ. Таны протезын үйлдвэрийг ямр учраас хураах гээд байгаа юм бэ?

-Дөнгөж сая Ерөнхий сайдын зөвлөх н.Алтангэрэл яриад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргыг дуудаж, “Таны талаар ярьсан. Та мундаг эмэгтэй байна. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн маш хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүн зээлээ төлнө гэж байгаа. Хамгийн гол нь хугацааг нь уртасгаад өгөөч гээд байгаа учраас энэ хүнд ямар ч байсан тусал” гэж хэлсэн гэнэ. Банкны зээлийн хугацаа тулаад эмнэлгийн машиныг маань хүртэл барьцаалсан. Гэхдээ энэ үйлдвэрийн барилга маань подвал. Нэг, хоёр давхар нь манай байгууллагынх, харин гурав болон дөрвөн давхар нь өөр хүний нэр дээр байдаг.

-Та яг ямар зээл авсан юм бэ?

-Би нэг тэрбум 500 сая төгрөгийн, жилийн 27%-ийн хүүтэй бизнесийн хамгийн өндөр зээл авсан. УИХ-ын дарга З.Энхболд 15 эмэгтэйг мартын 8-наар хүлээн авч уулзсан, нэг нь би байлаа. Энэ үеэрээ З.Энхболд даргад барилга барихдаа өндөр зээл авмаар байна гэж хэлсэн. Бид хоёр мөрий тавьсан. З.Энхболд дарга надад хэлэхдээ “25 доллараар хиймэл үе олж өгнө” гэсэн. Хэзээ ч тэгж олдохгүй учраас “Та миний барилга барих зээлийг бүтээгээд өгчих” гэж хэлсэн. Харин З.Энхболд дарга “Жижиг дунд үйлдвэрээр зээл аваарай” гэж байсан. Тэгээд очтол “Та 500 сая төгрөг ав” гэж хэлсэн, түүнийг аваад тэрбумаа өндөр хүүтэйгээр 2013 онд зээлсэн. Энэ зээлээ 2014 онд төлж дуусгах ёстой. Гэтэл 2014 оны найман сард хань минь гэнэт зуурдаар бурхан болсон. Тэгэхэд энэхүү үйлдвэрийн барилга маань нэг араг яс шиг л үлдсэн байсан. Манай нөхөр амьд байхдаа бүх мөнгийг нь төлсөн. Одоо бүгдээрээ хөлөө арчаад л байрандаа орно гэж байсан. Гэтэл барилгын компани танай мөнгө дууссан гэж хэлсэн.

erxem chanar

-Та энэхүү үйлдвэрийнхээ барилгыг хэрхэн яаж барьж дуусгасан юм бэ?

-Яаж нөхрийнхөө эхлүүлсэн барилгыг ийм араг яс шиг байлгах вэ гээд нөхрийнхөө 570, хүүгийнхээ машин, өөрт байгаа ээмэг, бөгж гэх зэрэг гялтайх юмнуудаа зарсан. Тэгээд зээлсэн мөнгөө оролцуулаад, энэ байшингаа дуусгасан юм. Тэр хугацаанд нэг ч хүн надтай сайн уу гэж мэндэлж байгаагүй. Тэр үед л надад хамгийн аймаар эмзэг байсан. Нөхөр маань гэнэт нас барж, хамаг эд хөрөнгөө энэ барилгадаа зориулсан. Манай нөхрийг амьд байхад ах аа, эгч ээ гээд л гүйдэг байсан залуучууд туслаагүй. Өвлийн хүйтэнд хүү, бэртэйгээ гурвуулханаа барилгаа дуусгах гээд зүтгэж байсан хүнд хэцүү үед хэн ч надтай дуугардаггүй байлаа. Барилгаа дуусгаад, сайд дарга нарыг бүгдийг нь уриад, сайхан нээлт хийсний маргаашаас эхлээд хүмүүс “Сайн уу, эгч ээ” гэж байгаа юм. Хүмүүс их муухай хуурамч.

-Таны бизнес яагаад бүтэлгүйтсэн юм бэ?

-2015 оны нэг сараас Нийгмийн хамгааллын яам протезын үйлдвэртээ тендер зарласан. Манайх нэг тэрбум 800 сая төгрөгийн тендерт ялсан хэрнээ нэг жилд 100 сая төгрөг л ирсэн. Уг нь олон улсын жишигт протезын үйлдвэрт тендер зарлах ёсгүй юм билээ. Ганцхан манай улсад тендер зарласан. Тендерт дандаа 20% төлөх мөнгөтэй хэрнээ ямар ч мэдлэггүй хүмүүс ялаад байгаа юм. Тэгэхээр үүний ард нөгөө хэдэн хөгжлийн бэрхшээлтэй ядарсан хүмүүс хохироод байна. Тэдэнд юу хэрэгтэйг нь мэдэхгүй хүмүүс ажиллаад байна шүү дээ. Энэ тендерээс болоод би зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Одоо манайх нийгмийн даатгал болон татварт өртэй байна. Энэ сувилалд хэвтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогоор нь таслахгүй юмсан гээд урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд л зүтгэж байна.

erxem chanar

“ТӨРӨӨС АВСАН ЗЭЭЛЭЭ БИ ЗААВАЛ ТӨЛНӨ. БАРИЛГЫГ МИНЬ БИТГИЙ ЗАРААЧ”

-Энэ сард танай барилгыг дуудлага худалдаагаар зарна гэж дууллаа?

-Би анх дээрээ төртэй хүн гэж бодоод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиа бичсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ирээд, хоёр нүднийх нь нулимс гоожих шахсан. Ийм улсууд ийм их зүйл хийчихээд байхад гээд эх хүн, эмэгтэй хүний хувьд сэтгэл нь эмзэглээд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захиа бичсэн гэсэн. Маргааш нь У.Хүрэлсүхийн зөвлөх Алтангэрэл гэх хүн манайд ирээд “Та юу хүсэж байгаа юм бэ?” гэж асуусан юм. Би хариуд нь “Би төрөөс авсан зээлээ заавал төлнө. Би төлөхгүй гэж хэзээ ч хэлэхгүй. Хамгийн гол нь зээлээс болж 12 сард дуудлага худалдаанд орж зарах гээд байгаа учраас энэ байрыг нь минь авч үлдээч. Мөн боломж байдаг бол энэхүү зээлийн хугацааг бага зэрэг уртасгаж өгөөч” гэж хэлсэн. 2018 оны нэг сараас иргэн хүн өөрийнхөө хэрэгцээнд дуртай газраасаа протезоо авч болно гэсэн хууль гарч байгаа юм. Тэгэхээр манайд ирээд өөрт хэрэгтэй хэрэгслээ хийлгэж авах учраас миний ажил сайжирч таарна. Өмнө нь ерөнхий газар зөвхөн гэрээгээ хийгээд, 21 аймаг, есөн дүүрэгт тараадаг байсан. Тэр систем хэрэгжиж байсан учраас зээл авсан. Тэгсэн эдийн засгийн тооцоо нэг нам, нэг төр солигдоход дагаад хэцүү болсон учраас маш их нөлөөлсөн.

-Таныг энэхүү барилгаа нөхрөө өнгөрснөөс хойш барих гэж гадаа ширхэгийн бараа хүртэл зардаг байсан талаар бичсэн байсан. Тодруулаад ярихгүй юу?

-Би эцэг эхээс эрүүл саруул төрсөн. Хүнд өвчин зовлон хэлж ирдэггүй. Зовлон хязгааргүй юм даа. Би 13 настай байхдаа унаганд гишгүүлснээсээ болоод хоёр хөлөө тайруулж байсан. Тухайн үед хүүхэд байсан учраас хөлгүй болсноо ч анзаарахгүй явсан юм. Өсөж том болоод 23, 24-тэй болоод анх нөхөртэйгээ танилцаад, 25-тайдаа хүүгээ гаргасан. Гэлээ гэхдээ эрүүл саруул сайхан залуу намайг авч сууж байхад тэр айлын ажил, хоолыг нь хийх ёстой шүү дээ. Тэрнээс би багадаа хөлөө тайруулсан учраас аав ээждээ эрхлээд юу ч хийж чадахгүй амьтан байлаа. Би хөл өвдөөд, олон сар жил гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт байдаг. Оёдол, бичээч гээд олон ангийг нь төгссөн. Ахуй үйлчилгээний удирдах газар гэж байхад тэнд оёдолчноор орсон. Намайг анх нэг нь авна гээд, нөгөө нь авахгүй гээд хэрэлдэж байхад нь би хаалганы цаана сонсож байсан юм. Эмэгтэй нь “Та энэ хоёр хөлгүй хүнээр яаж ажил хийлгэх гээд байгаа юм бэ?” гээд, эрэгтэй нь “Би энэ охиныг авахгүй бол ажлаасаа гарна” гээд хэрэлдэж байсан. Тэгээд тэр ах намайг авна гэсээр байгаад авсан учраас тэр ахын итгэлийг хариулахын тулд би сайн ажил хийх чухал байсан. Тэндээ би тэгээд л анх оёдолчин болсон. Тэнд ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцаад, хүүгээ гаргаад гэртээ байсан.

erxem chanar

-Түүнээс хойш хаана ажиллаж байв?

-Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвд ажиллаж байсан. Тэнд би их зүйл мэдэж авсан. Зах зээлийн хэцүү үед хийх ажил байхгүй. Хөлгүй битгий хэл хөлтэй хүн хийх ажил олдохгүй үе байсан. Тэр үед би олон ажил хийж байсан. Нарантуул зах дээр комиссын бараа зардаг байсан. Тэрийг зараад их мөнгө олно. Зуны халуунд ноосон цамц нэг ширхэг нь 2000 төгрөг гээд л зардаг байсан. Тэгэхээр өвөл үнэд орохоос нь өмнө авна гээд их авдаг байлаа. Ингээд бас амьдрал гайгүй болж байсан. Дараа нь хойд 17-гийн зах дээр түлээ нүүрс, малын тэжээл зардаг байсан. Малын тэжээл зарахад 5-6 хүн эгнээд зогсоно. Тэгэхэд би хамгийн мухарт хоёр хөлгүй таягаа тулсан суудаг байсан юм.

-Хүмүүс тантай хэрхэн харьцаж байв?

-Амгаа заан хамгийн сүүлд ирээд надаас өрөвдөөд тэр үү,  малын тэжээл их авдаг байсан. Тэгээд л худалдан авагч ихтэй болж байсан. Хүний хайр өрөвдсөн сэтгэлээр амьдралаа тэтгүүлж байсан даа.

-Таньд хэцүү санагдах үе олон байсан байх даа?

-Тийм. Хүний хувь тавилан хэцүү. Малын тэжээл зарж байхдаа мөсөн дээр халтираад, дунд чөмгөө хугалсан. Нөгөө муу хиймэл хөлнийхөө дээгүүр хугалж байсан. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд ирсэн чинь миний хувцас их муухай байсан. Яагаад гэхээр хивэг зардаг, байнга гадаа байдаг байсан болохоор тэр шүү дээ. Тэгсэн эмч нар нь “Яасан, эгч архи ууж байгаад хөлөө хугалсан уу?” гэж байсан. Тэгэхээр нь “Би архи уудаггүй” гээд уйлсан. Гэтэл “Муусайн архичид” гэж хэлж байсан юм. Би архи уудаггүй ээ, та нар энэ өвчнийг намдаагаад өгөөч гэхэд тоохгүй байсан. Тэгээд би ах болон хүүгээ дуудсан юм. Тэр үед нөхөр маань байхгүй байсан. Нөхрийн минь ах Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Магдаан гэдэг хүн байсан. Тэр хүн ирээд “Энэ хүүхэн архи уудаггүй. Өвчнийг нь л намдаагаад өгчих” гэж байсан. Хөлөө шохойдуулчихаад гэртээ гараад байж байсан чинь протез таарахгүй байсан.

-Үйлдвэрээ хэрхэн яаж, нээж байв. Түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бээжин явж өөрийн хоёр хөлөө протезын үйлдвэрээр очиж хийлгэх гэсэн чинь 13-14 сая гэж байсан. Надад хоёр хөлний протез хийлгэх гуравхан сая төгрөг байсан. Монголчууд угаасаа нэрэлхүү зантай, “Би Монголд протезын үйлдвэр нээх гээд судалж яваа юм аа” гэж хэлж байсан. Хятад хүнтэй эргэн холбоо барьж, хамтарч ажиллахаар болоод ирсэн. Ирэнгүүтээ бүх банкаар орж, үйлдвэр нээх зээл хөөцөлдөөд бүтээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл өгөхгүй гээд өгөөгүй. Би анх уулзсан хятад хүнтэйгээ зургаан удаа уулзсан. Зургаа дахь удаа дээрээ намайг хүлээж авсан. Тэр хүн нэг бол би 100% хөрөнгө гаргана. Нэг бол чи надаас техникээ зээлээр ав гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс зээлээр техникээ авсан. Хятад хүн та 25 хөлгүй хүн олоод ирж чадах уу? гэхээр нь би чадна гэж хариулж байсан. Яагаад гэхээр Багшийн их сургуулийн үүдэнд сууж байхад дандаа хөлгүй хүн явдаг байсан. Хөлөө тайруулчихаад хиймэл хөлгүй.

erxem chanar

-Тухайн үед Монголд хичнээн пртезын үйлдвэр байсан бэ?

-2007 онд манай улсад дөрвөн протезын үйлдвэр байсан. Тэндээс би юу харсан бэ гэхээр протезын үйлдвэр нэртэй байсан боловч нэг протез хийхэд улсын халамжаас 500 мянган төгрөг гардаг. Гэхдээ 200 мянгыг нь та ав, 200 мянган төгрөгийг нь би авъя гэсэн үйлдвэрүүд л байсан. Хөгжлийн бэрхшээлтэй ядуу хүмүүсийн амьдрал хэцүү шүү дээ. Тэрийг би олж харсан. Тэгээд энэ үйлдвэрээ байгуулахад хүн бүр мөнгөө хуваая гэж ирдэг байсан. Тэгэхэд би “Үгүй ээ, та нар нойл орохдоо хүртэл олигтойхон бие засч болохгүй байгаа шүү дээ. Тийм учраас заавал хөлөө хийлгэ гэдэг байсан.

-Үйлдвэрээ хэдэн онд ашиглалтад оруулж байсан бэ?

-Энд хэмжээ аваад Хятад руу зөөж үйлдвэрлээд авчирдаг байсан. Удалгүй өөрийн хүү болон хоёр залууг Хятадад сургалтад суулгаж байсан. Яагаад гэхээр протезын мэргэжилтэн Монголд тавхан байдаг байсан. Гурав нь манай үйлдвэрт, харин хоёр нь улсын үйлдвэрт байсан. Мөн Анагаахын дээд сургуульд энэ төрлийн анги гэж байхгүй. 2007 оноос хойш манай үйл ажиллагаа сайхан, мундаг байна. Мөн тэргэнцрээс бусад бүх зүйл хийдэг үйлдвэрээ оруулаад ирсэн байна.

-Танай үйлдвэр бусдаасаа юугаараа ялгаатай вэ?

-Одоогийн байдлаар дэлхий нийтэд силконон оймстой протез тархсан байна. Тэрийг улсдаа ашиг харалгүйгээр дөрвөн сая төгрөгөөр хийж байна. Манайд дөрвөн саяар хийлгэх хүн маш цөөн байдаг. Тэр протез гайхалтай. Яагаад гэхээр халтирч унахад хөшиж хөл, гараа хугалахгүй. Дээрээс нь хэзээ ч хөл, гар холгохгүй. Мөн маш хөнгөн, их гоё шүү.

erxem chanar

-УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТЭД МАШ ИХ ГОМДСОН-

-Та олон УИХ-ын гишүүнд хандаж байсан гэсэн. Нэг нь ч хариу өгч байгаагүй юу?

-Би УИХ-ын бүх эмэгтэй гишүүн рүү мессэж бичиж байсан. “Би нэг Монголын ээж байна. Би ийм төрлийн үйлдвэр нээх гэсэн юм. Бага зэрэг бэрхшээл тулгараад байна. Би яах вэ?” гэсэн. Гэтэл ганцхан Цогзолмаа гишүүн хариу бичсэн. “Өөртэй чинь уулзъя. Би хөдөө явж байна. Би энэ талаар сайн мэднэ. Ямар гарц байна, тусална” гэсэн. Гэтэл М.Билэгт гишүүн эмэгтэй хүн байж “Уучлаарай, та над руу битгий залга. Ийм хүн Монголд зөндөө байдаг юм” гэж хэлж байгаа юм даа. Хэн бэ яасан юм бэ? гэхийн оронд шүү дээ. Би тэр хүнд маш их гомдсон. Хүний амьдрал их сонин юм. Би багшийн их сургуулийн өмнө цагаан утсаар яриулаад, зайрмаг зараад суудаг байлаа. Гэтэл зайрмаг заруулахгүй, Тус сургуулиас хүн гарч ирээд, миний зайрмагийг өшиглөөд, эндээс зайл гээд л хөөнө. Би сургууль руу ороод л уйлаад гуйдаг байсан. Би амьдрах гээд ядаж байна. Миний гэдэс ямар нэгэн юм хийхгүй бол өлсөнө шүү дээ. Би энэ буландаа л юмаа зараад сууя, тэгэх үү гээд л гуйдаг байлаа. Сургуулиас тогоо өгөхгүй зайрмаг хайлаад их хэцүү үе байсан.

-Одоо хэрхэн амьдарч байна вэ?

-Одоо амьдрал өөр болсон. Өнгөрсөн жил манай нутгийн залуу Багшийн их сургуулийн ректор болсон. Тэр дүү маань “Нутгийн эгч минь, ороод ир. Та аяга кофе уу” гээд дууддаг. Би тэр сургууль руу ороод, хоёр нүдний нулимс урсдаг байсан. Юм гэдэг цаг цагаараа байхгүй юм даа. Би энд хөөгдөөд өшиглүүлж байсан бол өнөөдөр ректорын өрөөнд нь ороод кофе ууж байна гэдэг хүний амьдралын эмзэг сэдэв шүү.

-Таны нөхөр энэ үйлдвэрийн шавыг тавьсан байна. Анх үйлдвэрээ нээх санааг тань дэмжиж байв уу?

-Миний нөхөр хуулийн хүн, цэргийн прокурорт ажилладаг байлаа. Дараагаар нь бизнес хийдэг болсон юм. Миний нөхөр арван хүүхэдтэй элит айлын хоёр дахь том хүү байсан. Дүү нар, ээж аав нь “Эрүүл саруул охин зөндөө байхад” гээд хэн ч хэлнэ шүү дээ. Тэгэхэд тэр айл тэгээгүй, намайг хүлээгээд авсан. Мундаг гайхалтай айл. Тийм учраас би гайхалтай хөдөлмөрч байх ёстой. Миний аав, ээж хоёр бас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын гайхалтай сэхээтэн хүмүүс. Миний энэ хоёр хөл бурханд хэрэгтэй байсан хэдий ч ажилсаг занг маань үлдээсэн байх гэж боддог. Нөхрийгөө бурхан болсны дараа арваад хоног би уйлж унжиж суусан. Манай хүн хэн ч харахад ганган хүн байсан. Өглөө нь хоёулаа юу өмсөх вэ гээд л энгийн сайхан яриад гарч байсан. Харин хэдхэн цагийн дараа манай ач охин утасдаад “Өвөө хачин болчихлоо” гээд хэлсэн. Тэгэхэд би барилгын утас аваад явж байсан. Ирэхэд миний нөхөр хэдийнэ дууссан байсан. Энэ хорвоо ертөнцөд аймшгийн юм гэдэг л тэр юм билээ. Би бурхан болж байх үеийг нь харсан учраас одоо хүртэл тэр үеийн хэцүү байдлаас гарч чаддаггүй юм. Ганцхан надад тохиолдсон биш дээ гэх сэтгэлээр тайвшруулаад л явдаг. Манай үйлдвэр нийт 23 ажилтантай. Заримдаа “Та нар өөр газар ор гэхээр “Одоо өнгөрсөөн, хэзээ ч таниас салахгүй ээ” гэхээр нь уйлах шахна шүү.

erxem chanar

-ХҮНИЙ ЭРХТЭНГ ЯГ ӨӨРИЙНХ НЬ ЮМ ШИГ ӨНГӨ, ХЭЛБЭРТЭЙ ХИЙНЭ-

Түүний нөхрийн шавийг нь тавьж, өөрийнх нь хүч хөдөлмөрийн үр шимээр  үүсгэн байгуулагдсан “Эрхэм чанар” протезний үйлдвэрээр зочиллоо. Өдгөө энэ үйлвэр монголдоо хамгийн өндөр чанарын сайн материалаар хүний хиймэл эрхтэнг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрт Дэлхийн жишигт нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таяг, хөтөвч, алхуулагч, бүх төрлийн хиймэл эрхтэнг нөгөө талын эрхтэнээс хэмжээ авч, өөрийн арьсны өнгө болон хэлбэр хэмжээнд тааруулан захиалгаар хийдэг аж. Мөн саажилттай хүүхдийг төрөл бүрийн эрхтэний чиг хийдэг. Ирсэн хүн бүрээс хэмжээ авч дараа нь суулган хэвшүүлэх, холгохгүй байхаар тааруулан янзалж өгдөг байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БИЛГҮҮН

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar

erxem chanar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 62

SARAH WILLIAMS (105.112.39.30)
2018-01-05 14:06:02
DO YOU NEED AN URGENT LOAN FOR BUSINESS? IF YES,YOU ARE TO CONTACT US VIA: SKYWORLDLOANFIRM@GMAIL.COM

SARAH WILLIAMS (105.112.39.30)
2018-01-05 14:06:02
DO YOU NEED AN URGENT LOAN FOR BUSINESS? IF YES,YOU ARE TO CONTACT US VIA: SKYWORLDLOANFIRM@GMAIL.COM

SARAH WILLIAMS (105.112.39.30)
2018-01-05 14:06:01
DO YOU NEED AN URGENT LOAN FOR BUSINESS? IF YES,YOU ARE TO CONTACT US VIA: SKYWORLDLOANFIRM@GMAIL.COM

Зочин (150.129.143.234)
2017-12-14 21:53:29
протезоо захиаалчаад хийсэний дараа голдог нь мөнгө хуваах нэг таагтаг үүнийг л зогсоож чадсанд л боож үхэх гээд худалч хулгаачаар нь дуудаад байгаа юм даа мөнгө ххуваадаг хууль байхгүй шүү дээ

зочин (49.0.147.9)
2017-12-14 09:41:59
Энэ эмэгтэйг мэднээ хамт олон нь сайн юм билээ өөрөө даанч маш их худалч би маш их хууртаж байна даа 2жил гаруй шүү

Зочин (202.179.26.55)
2017-12-13 19:22:35
БУРХАН МИНЬ ЮУ УНШЧИХВАА... ҮХСЭН БААС. 1,5 ТЭРБУМИЙГ НЬ ЧӨТГӨР АВАГ. АЖИЛ ХИЙХ ГЭЭД БҮТЭЭГҮЙ Л ХҮН БАЙНА. ЯМАР ИХ ЗОРИГТОЙ ЮМ БЭ.ЯМАР ИХ ХӨДӨЛМӨРЧ ХҮН БЭ. ГАЙХАЛТАЙ. БУРХАН ИВЭЭГ ЭГЧИЙГ...

zochin (202.179.25.215)
2017-12-13 13:29:00
Amjilt husie ee

Зочин (59.153.84.163)
2017-12-12 19:12:49
Энэ Монголчууд их хүн муутай

Зочин (66.181.184.39)
2017-12-12 12:40:03
uruvduh l heregtei

Зочин (77.119.130.92)
2017-12-12 11:36:45
өмхий монголчууд аа амаа тат

Зочин (77.119.130.92)
2017-12-12 11:33:34
49.. чи амаа тат. өмхий комментчин новш оо

иргэн (49.0.147.9)
2017-12-12 10:12:25
Энэ авгайг мэднээ дандаа 2 төмөр хөлөө гаргаад яам дарга нарын үүд сахиж янз бүрийн өрөвдүүлэх юм яриад байдаг мөртлөө өөрөө энэ ярьж байгаа шигээ хүн бишээ нүдэнд нь мөнгнөөс өөр юм харагддаггүй ядарсан хүмүүсийн мөнгийг өгөхгүй арга заль хэрэглээд л байдаг авгай даа

зочин (49.0.147.9)
2017-12-12 09:40:03
Энэ хүн яг үнэн юм ярьж байна уу зарим нэг нь худлаа

Зочин (66.181.161.91)
2017-12-12 00:30:03
Мундаг эгч байнаа. Манайхан яахаараа дандаа бие биенийгээ муулахыг боддог юм бэ? Мөнгө өгөхгүй ч гэсэн сэтгэлийн дэм өгч сураасайдаа. За эгч амжилт

Зочин (103.9.91.40)
2017-12-11 23:23:56
Сайн хийдэг юм байна лээ тэгэхдээ энэ хүн хэлсэндээ хүрдэггүй худалч авгай

Зочин (103.9.91.40)
2017-12-11 23:22:05
Энэ хүнийг мэднээ өөрөө бас хүнийг гомдоож хулхидаж байсан хэлсэндээ хүрдэггүй хүнээр өрөвдүүлэх гэсэн арга би бас нэг үйлчллүэгч байна

Зочин (103.10.22.46)
2017-12-11 21:52:36
setgelgui huiten humuus bas bainaa muu ug bichij bgaa humuus min helj irdeggui ovchin chamaiug dairhig hen medhev ter uyed frotez hiilgeheer ochih ch yum biluu heleh ugee bodoj bie bienee urmaar tetgej amidarya hogjliin berhsheeltei ch mash hodolmorch emegtei bna amjilt husye

irgen (43.250.126.90)
2017-12-11 21:44:53
uneheer saihan sangdaj bn shu ta shuu saihan bn aa

Зочин (103.212.117.193)
2017-12-11 15:40:19
sain bna. zutgeed baigaarai

зочин (202.180.220.172)
2017-12-11 15:33:12
Ардын хүүхдийг бол өрөө төлнөө, хугацааг нь л ЖААХАН сунгаад өг гээд байхад хураана хаана л гэнэ дээ. Гишүүд тэдгээрийн хамсаатныг бол зээлийн хүү, ханшийн зөрүү гээд яаж ийгээд төрөөр төлүүлнэ. Ичих айх гэж юм бүр байхгүй болсон төр, улс юм аа

Зочин (202.9.43.221)
2017-12-11 15:12:59
Билэгтээ чи энэ дандаа баянаараа явахгүй шүү чи муу наанаасаа ховхорч зайлах цаг ирнэ иэр цагт тооцоо хийнэ

Зочин (202.179.31.28)
2017-12-11 13:52:08
Бараг хугацааг нь сунгаж өгсөн нь дээр байх. Яагаад гэвэл хүн өөрийн барьсан юмаа сайн мэднэ тордоно яаж ажилладгийг нь мэднэ. Харин хурааж авсан нэг ажилтан огт мэдэхгүй. тэгээд түлхүүр хурааж авчихаад зарж чадахгүй ангайж байх хооронд хэн нь мэдэгдэхгүй хүмүүс эзэнгүй гэдгийг нь мэдээд тонох нь тоноод гал тавих нь тавиад бүх шилийг нь хагалаад байдаг. Монголчууд нээрээ үнэн сонин зантай.

Зочин (182.160.2.82)
2017-12-11 13:44:12
Ажилсаг дайчин эмэгтэй байна таныг бурхан ивээг.Тодорхой бэрхшээлүүд тохиолдоод өрөө цагт нь төлж чадахгүйд хүрчээ.Ийм өндөр хүүтэй зээлийг төлж барагдуулах амар биш шүү.

Зочин (66.181.169.162)
2017-12-11 13:20:43
Хоногийн хоолгүй байна гээд мөнгө гуйсан биш хийгээд зүтгээд болохгүй байна зээлийн хугацааг сунгаад өгөөч гэж байна. Мундаг байна хөдөлмөрч байна. Зарим нэг улс төрчдийг бодвол хийсэн зүйлтэй хэлэх үгтэй хүн байна.

Zochin (103.26.194.97)
2017-12-11 12:37:27
Meddeg hun bn.Ih daichin mundag emegtei bnlee.Amjilt huse.

Bi (66.181.177.111)
2017-12-11 12:35:26
Oroo tolno hugatsaag ni sungaad ogooch gj bn erguu malnuud eruul saruul baij yu ch hiigeegui bj hin doromjlood unshij bgaa ymaa oilgoj unsh Amjilt husie mundag emegtei bn

хэн (103.206.193.66)
2017-12-11 12:18:31
өрөө төлнө гээд байгаан бишүү

www (66.181.160.109)
2017-12-11 12:07:53
ter bilegt abgain kamponid tatvariin shalgalt oruul ih yum garna shuu bi dotor n ajillaj bsan hun medelgui yahav

Зочин (203.91.118.180)
2017-12-11 11:53:33
ГЭХДЭЭ ХҮНЭЭР ӨРӨВДҮҮЛЭЭД СУРСАН АВГАЙ БАЙНА МӨНГӨ БОЛ БАЙГАА НААД АВГАЙД ЧИНЬ

Зочин (27.123.212.135)
2017-12-11 11:39:59
Bilegt uuruu hoer hulgui bolood oilgoh bhdaa

Зочин (139.5.218.160)
2017-12-11 11:10:59
Ulam ih amjilt husy. Humuust urgelj az jargaliig medruulj bgaarai. Ta chadnaa. Chadchij bn

Зочин (122.201.19.66)
2017-12-11 10:48:08
ӨНЧИН ХҮН ӨӨНТӨГЧ ГЭДЭГ ШИГ ЗАРИМ ХҮМҮҮС ИЙМ БОДОЛ САНАА ЦУХАЛЗДАГ ЮМ.ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА БОЛ ЗҮТГЭЭД ХИЙГЭЭД БАЙ.БУРУУГ БУСДАД ТОХОЛГҮЙ ЭХЭЛСЭНЭЭ УЛАМ САЙН БОЛГООД ЗҮТГЭ.АМЖИЛТ ХҮСЬЕ САЙН БАЙНА.

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:21:06
Үйлс нь бүтэж АЖИЛ НЬ өөдрөг байх болноо ...МЯТАРШГҮЙ ЭМЭГТЭЙ МИНЬ.БИ ЭХ ХҮН ... БИЛЭГТ АВГАЙД ҮНЭХЭЭР ЗЭВҮҮ ХҮРЧ БАЙНА ... ИЙМ ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙНА АА..ТЭРНЭЭС МӨНГӨ ГУЙСАН БИШ .. БАЙРАА ХУРААЛГАХ ГЭЭД БАЙНА ...АРГА БАЙНА УУ Л ГЭСИЙМ БАЙНАШДЭЭ ... ИЙМ ХӨГИЙН ЮМНУУД БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙГААМ .. ТЭР АВГАЙ РУУ БАЙНГА МЕССЕЖ БИЧ ...

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:19:47
Үйлс нь бүтэж АЖИЛ НЬ өөдрөг байх болноо ...МЯТАРШГҮЙ ЭМЭГТЭЙ МИНЬ.БИ ЭХ ХҮН ... БИЛЭГТ АВГАЙД ҮНЭХЭЭР ЗЭВҮҮ ХҮРЧ БАЙНА ... ИЙМ ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙНА АА..ТЭРНЭЭС МӨНГӨ ГУЙСАН БИШ .. БАЙРАА ХУРААЛГАХ ГЭЭД БАЙНА ...АРГА БАЙНА УУ Л ГЭСИЙМ БАЙНАШДЭЭ ... ИЙМ ХӨГИЙН ЮМНУУД БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙГААМ .. ТЭР АВГАЙ РУУ БАЙНГА МЕССЕЖ БИЧ ...

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:16:47
Үйлс нь бүтэж АЖИЛ НЬ өөдрөг байх болноо ...МЯТАРШГҮЙ ЭМЭГТЭЙ МИНЬ

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:16:04
Үйлс нь бүтэж АЖИЛ НЬ өөдрөг байх болноо ...МЯТАРШГҮЙ ЭМЭГТЭЙ МИНЬ

ТУУЛ (202.9.42.52)
2017-12-11 10:05:06
БИЛЭГТ ГЭЖ АРЧААГҮЙ АВГАЙ БАЛ БАЛ ГЭЭД ИХ Л СҮРХИЙ ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ ЧАМААС ТУСЛАМЖ ГУЙЖ БАЙГАА БИШ ЧИ СҮРЧИГНЭХ ХЭРЭГГҮЙ ЧИ ЯАЖ ЯВААД НЭГ ЮМ УИХ-н ГИШҮҮН БОЛСОН ЮМ БОЛ ЧААВАС ДАА.

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:04:37
ЗЭЭЛЭЭ ӨӨРӨӨ ТӨЛНӨ ... ХУГАЦААГ НЬ СУНГААД ӨГӨӨЧ ГЭСНЭЭС ХҮНЭЭР ТӨЛҮҮЛНЭ ГЭЭГҮЙ БАЙНА... ДОРОМЖЛОХЫН ДОН ТУССАН ХҮМҮҮС БАЙХЫМДАА

зочин (103.14.38.130)
2017-12-11 10:04:35
АМжилт хүсье

Зочин (59.153.115.171)
2017-12-11 10:02:24
ЁСТОЙ МУНДАГ ЭМЭГТЭЙ ЮМ ... ЦЭВЭР ЭМЧИЙН БУРУУГААС ЭНЭ ХҮН ЭРХТЭНЭЭРЭЭ ТОГЛУУЛСАН БАЙНАДААА... ЭНЭ САЙХАН ЭМЭГТЭЙГ ДОРОМЖИЛЖ ЯАЖ БИЧИЖ ЧАДАЖ БАЙНААА... ИДЭЭЧИН ОФШООРЧДОО ДОРОМЖИЛ .. БИЛЭГТ ГЭЖ ШУНАЛЫН ТИП АВГАЙ ... МӨНХРӨХ БАЙХ ЭНЭ АВГАЙ ... ӨВЧЛӨХГҮЙ БАЙХ ... ХӨДӨЛМӨРЧ ЭМЭГТЭЙ АМЖИЛТ ЭРҮҮЛ БАЙГААРАЙ

zochin (202.9.40.108)
2017-12-11 10:00:42
zarim neg malnuudiin setgegdliig unshihaar uur hureed alaad haychihmaar bhiin, hen zeel avch urund or gesiin genee, tegeed chamshig yu ch hiihgui , ulsaas mungu uguuchee, bi tegj ch yadarch bn ulsuj bn geed hevtej bh uu, hun chini temtsej hudulmurludug bh estoi yum, eruul bitgi hel uvchtei ch gesen hudulmurch, bas setgeltei, daichin saihan egch bn, uils n buteesei de, tusalj demjdeg tur zasag baidag bol tuslaasai, demjeesei, gej l helmeer bn, bitgii l hulhidchihaasai da, humuus ch yalanguia ulsturchid bol mash novshiin humuus bdag,

ТУУЛ (202.9.42.52)
2017-12-11 10:00:20
МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙНА ИРЭЭДҮЙН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ШАНТАРШГҮЙ ТЭМЦДЭГ ДАЙЧИН ЭМЭГТЭЙ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ТАНЬД ТУСЛАНА ӨӨДРӨГ БАЙГААРАЙ МАШ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (202.9.43.12)
2017-12-11 10:00:10
Хүний шуналд хязгаар гэж үгүй.

Зочин (202.9.40.55)
2017-12-11 09:57:08
хөдөлмөрч мундаг эмэгтэй бна төр тусалж хүү багатай жилийн 5 хувьтай зээлээсээ олгоочээ харин ч их юм гуйхгүй төлнө гэдгээ хэлж бна танд амжилт хүсэё офшорчид тусламаар юм Билэгт ч угийн сонин хүн энэ бүү хэл сонин юм хийнэ дээ

Зочин (202.9.41.190)
2017-12-11 09:43:50
Билэгт гэдэг пал пал гэсэн авгай сонгогдох гэж чичирч байхдаа юу гэж налиганаж байсан болдоо .

Зочин (202.131.225.150)
2017-12-11 09:33:40
Өөрийн авсан зээлээ өөрөө л төл.. бусдаар өрөвдүүлэх тактик битгий хэрэглэ.

zochin (66.181.176.252)
2017-12-11 09:25:12
Bilegt bitgii zalga gej helsnii tuluu yundaa gomdson gej site d taviad baigaa yum yrimaargui bol ter hun teriigee heleh erhtei

meddeg xun ni (202.131.245.125)
2017-12-11 09:22:23
Ene Bilegt jeg gishuun chin Achlal delguuriin boss, odoo 13-n xoroolold orshin suugchdiin nariin xalxalj barilga barix geed ulairch yavaa avgai. Unexeer yos zuigui, mungunii tuluu nyalx xuuxduudiig ch tonilgoj chadax xun muutai xun shuu. Gihsuun bolood barilga ni mash sain yavj baina lee, uvliin xuitend l barilgiin ajil ni yavaad baina lee. Ene Bilegt gej gishuuniin amnxaas iim ug garax ni enuuxend ee...

irgen (202.9.42.193)
2017-12-11 09:15:01
Ene BILEGTgedeg avgaig hen songoson uom be.Ymarch UIH gishuun baitugai hun gehec hetsuu sjde

Зочин (27.123.212.135)
2017-12-11 09:12:37
amjilt husey tanid

Зочин (27.123.214.106)
2017-12-11 09:05:08
Ийм ажил хийж байгаа нь биш. ТББ байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан хэдэн юм л тэр зээл тусламж, төсөл хөтөлбөрийн мөнгийг идэж ууж байгааг НХХЯ мэдэж байна уу.

ork (182.160.34.127)
2017-12-11 09:03:37
SHUNALTAI AVGAI BNDAA, NUHURTUU 570 AVAAD UGTSUN BJ, TGD TERBUM500SAYIIN ZEEL AVCHDAG, TANIL TALTAI , HEL AMTAI AIHTAR AVGAI BNAAA, JIRIIN MANI SHIG HUMUUST IIM ZEEL, 570 OLDOHUUU, ZALILANGIIN L ABGAI BN, HULUURUU DALIMDUULJ HUNIIG UYARAADAG FAAK L BN

Зочин (202.9.43.12)
2017-12-11 09:03:07
Энэ хүнийг хэн зээл авч, өрөнд ор гэж хэлсэн юм. Өөрөө зээл авч өрөнд орчихоод зовлон тоочоод байх хэрэггүй. Өрөө төл дөө

Irgen (27.123.214.108)
2017-12-11 08:58:11
Bilegt gehch ih l narian haramch hun ard tumniig shulj ih hurungjsun odoo tumni tatvaraar tejeelgej hurung n ulam nemegdej bg ahmad nastan guud gar n teniidgui haramch narian gedeg ym ble

Amar (202.179.24.36)
2017-12-11 08:53:03
Амжилт аз жаргал бүхнийг хүсэн ерөөе.

Зочин (202.21.127.246)
2017-12-11 08:51:28
Мундаг эмэгтэй байна. Сайн үйлс тань дэлгэрнэ. Харин тэр Билэгт пиздагийн хоёр хөл хугараг

Bayanaa (202.9.43.11)
2017-12-11 08:49:04
Mundag shv.amjilt ervvl enkhiig hvsie

999 (202.179.30.194)
2017-12-11 08:48:36
Ийм хүмүүст төр засаг тусалсан шиг туслах хэрэгтэй. Тэр банкны зээлийг нь хаачихад яагаад болохгүй гэж. Төрөөс өчнөөнөөр олигархууд нь идэж болоод байхад ядарсан энэ эмэгтэйн өрийг ядаж хөнгөлчих хэрэгтэй шүү дээ.

Zochin (202.131.227.50)
2017-12-11 08:47:46
Баяр хүргэж амжилт хүсье. Мундаг сайн хүн байна.

irgen (202.179.26.189)
2017-12-11 08:46:13
tur jaahanch bolov tusalj demjvel sainsan

Зочин (202.9.43.12)
2017-12-11 08:45:55
Энэ хүнийг хэн зээл авч өрөнд ор гэж хэлсэн юм. Өөрөө зээл авч өрөнд орчихоод зовлон тоочоод байх хэрэггүй. Өрөө төл дөө

Зочин (103.57.94.246)
2017-12-11 08:36:55
Мундаг эмэгтэй бна маш их амжилт хүсэе. Билэгт гишүүн байнга гишүүнээрээ байж олон ажилсаг эмэгтэй чүүдийг доромжлохыг хүсье. Таны амьдралд юу ч тохиолдож болно. Өнөөдөр үгүй гэхэд маргааш та энэ хүн шиг болохыг хэн ч таахгүй билэгт гуай бүр зэвүү хүрчлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНТ-д өгсөн ярилцлагын ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16 10:41:51 - Эдийн засаг
Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа