С.Ламбаа: Улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү

Түгээх    
2017-12-11 08:24:45 - Улс төр

lambaa

УИХ-ын гишүүн асан С.Ламбаатай ярилцлаа.

-Баасан гаригт МАН-ын санаачлагаар “Шилэн нам авлигын эсрэг түншлэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгт улс төрийн бүх нам оролцсон. Үнэхээр намууд “шилэн нам” болж чадна гэж та харж байна уу?

-Ийм хэлэлцүүлэг хийх цаг нь яг болчихсон шүү дээ. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөллүүд цугласан байна. Өнөөдөр төрийн алба аль ч шатандаа авлигад идэгдчихсэн байна. Гэхдээ дан ганц хэлэлцүүлэг хийгээд асуудал шийдэгдчихгүй.

Би бодохдоо улс төрийн намууд сонгуульд орохдоо хуулиар хандив авдаг болчихсон байна. Иргэд сая төгрөг, байгууллага гурван сая төгрөг хандиваар авч болно гээд хуульчилсан. Энэ чинь авлигын үндэс суурь болж байгаа юм. Намууд хандив тусламж авахын оронд төрийн мөнгөөр сонгуулиа хийдэг болчихвол улс төрийн намуудын авлига алга болох боломжтой.  Өнөөдрийн хэлэлцүүлэг дээр хэллээ шүү дээ. “60 тэрбум”-ын хэрэг бол авлигын ноён оргил гэж. Улс төрийн намууд өөрсдөө авлига руу орчихоод байна. Улс төрийн нам өөрөө хандив өгсөн хүнээ ажил, албан тушаалд оруулж өгдөг тогтолцоо руу шилжчихсэн. Энэ бол авлига шүү дээ. Монгол Улс өнөөдөр улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү.

lambaa

-Та яагаад ингэж үзэж байгаагаа илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Сонгуульд орж байгаа улс төрийн намууд төсвийн мөнгөөр сонгуульдаа оролцоод, хэн сонгогдсон нь шударгаар ажиллах ёстой. Гэтэл одоо хандив авсан бүх хүнээ л ажилд авах шаардлагатай болчихоод байгаа юм биш үү. Хувь хэмжээнээс нь давуулж хандив өгсөн нь сайд, дарга болдог тогтолцоо яваад байна. Улс төрийн намын авлига бол УИХ, Засгийн газар гээд бүх шатандаа байна. Тиймээс өнөөдөр ийм хэлэлцүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн учраас хийж байна гэж харж байгаа. “Шилэн нам” болох зорилт тавиад явбал болж л таарна. “Шилэн нам” болъё гэж ярьж байгаа бол намтайгаа л ажиллах хэрэгтэй.

-Өмнө нь ч гэсэн авлигын эсрэг бодлогууд яригдаж л байсан. Үр дүнгээ өгч байсан уу?

-1996 оноос хойш авлигын эсрэг хууль тогтоомжуудад оролцож байлаа. Тэр ч утгаараа авлигын асуудал зохион байгуулалттай бүлэглэлүүдийг зогсоох, ямар ч албан тушаалтай хүн авлигын эсрэг байх тухай л асуудал шүү дээ. Зүгээр нэг ажил зохион байгуулаад л алга болгочихдог асуудал биш. Өмнө нь олон удаа авлигын эсрэг асуудал үнэхээр яригдаж, ажил болж байсан ч өнөөдөр намууд өөрсдөө дотроосоо авлигатай тэмцэхгүй л бол үр дүнд хүрэхгүй гэдэг нь харагдаж байна.

lambaa

-Эрх баригч нам өөрөө “60 тэрбум”-ын авлигын асуудалд нэр холбогдсон. “Шилэн нам” болъё хэмээн өнөөдөр ярьж байгаа нь гарц шийдэл гэж та харж байна уу?

-МАН өнөөдөр  тэрбумын асуудлаа нэг тийш нь шийдвэрлэх гэж бүх шатандаа ярьж, гарц шийдэл хайж байна л гэж харж байгаа. Авлига оргилдоо хүрсэн. Тэгэхээр төрийн албыг авлигын сүлжээнд тэр чигт нь татан оруулчихсан гэсэн үг шүү дээ. Тиймээс үүнээсээ салах боломжоо л хайж байна гэж ойлголоо. Хэрвээ МАН авлигаасаа салж, тэрбумын асуудлаа шийдэхгүй бол хэцүүдэж байна гэдгээ ойлгож байгаа байлгүй. Улс төрийн намууд өөрсдөө зориг гаргаж авлигаас ангижрах асуудлаа ярих нь зүйтэй. Улс төрийн лидерүүд, зүтгэлтнүүд өөрсдөө авлигын эсрэг дуугарч, манлайлж оролцох хэрэгтэй.

-Та ярилцлагын эхэнд “Авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш байгаа” гэж хэллээ. Хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага үүссэн гэж үзэж байна уу?

-Улс төрийн намуудын тухай хуулийг маш нарийн хуульчилж өгөх хэрэгтэй. Яриа байхгүй хууль эрх зүйн орчноо өөрчлөх, хуулиа сайжруулж, чангатгах ёстой. Ямар ч хяналтгүйгээр мөнгө авдаг тогтолцоог өөрчлөхийн тулд хуулиа сайжруулахаас аргагүй. Иргэн, байгууллагын сонгуулиар өгөх хандивын хэмжээг хуулиар тогтоогоод өгчихнө гэдэг энэ хандивыг дагаж авлига цэцэглэх сөрөг үр дагавартай. Би УИХ-ын гишүүн байхдаа энэ хуулийг эсэргүүцэж байсан.

lambaa

-Хуулиа сайжруулах хэрэгтэй гэдэг асуудал ярихаар “Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай” байна гэдэг асуудлыг эрх баригч намынхны зүгээс хүчтэй яриад байгаа. Үнэхээр өөрчлөх зайлшгүй шаардлага бий юм уу?

-Авлигын тухай ярьмагцаа л Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж ойлгож болохгүй. Бүх асуудлын учир шалтгаан Үндсэн хуульд байгаа юу гэвэл үгүй. Төрийн тогтолцооны тал дээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудал бий. Түүнээс биш асуудал бүрийн эхлэл Үндсэн хуулиас л улбаатай гэсэн хандлага гаргаж болохгүй. Энэ бол маш нухацтай авч хэлэлцэх асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу л хийнэ. Өөрчилж болохгүй зүйлийг нь заагаад өгчихсөн байгаа шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. АН-ын зүгээс шат шатандаа шинэчлэлийн ажлууд хийгээд яваа гэдэг асуудлыг хэлсэн. АН алдаанаасаа суралцаж, шинэчлэгдсэн төрхтэйгөөр 2020 оны сонгуультай золгож чадна гэж та харж байна уу?

-Үүнд би маш итгэлтэй байгаа. АН навс ялагдсаныхаа дараа л учраа олдог. 2000 онд навс ялагдаж, дараа нь таван намын нэгдэлтэйгээр 2016 оныг хүртэл АН маш өндөр үзүүлэлттэй явж ирсэн. Ерөнхийлөгчийн таван сонгуулийн 3-ыг нь авсан, эвсэл болохдоо ч болж, эрх барихдаа ч барьж л ирлээ. Яах вэ, сүүлдээ шат ахих тусмаа нам нь мартагдаад байсанд л алдаа нь байгаа юм. Үүний үр дүн нь саяын сонгуулиар харагдлаа. Ер нь ч сонгуулийн өмнө сонгуулийнхаа тогтолцоог өөрчилдөг, хариуцлагагүй үйлдэл хийх нь ялагдлын эх үндэс болсон. Би 2012 оны ялалт авчирсан пропорцианоль тогтолцоог маш зөв хувилбар гэж үздэг. Ялсан нам нь өөрсдийгөө ялуулсан сонгуулийн тогтолцоогоо өөрчилнө гэдэг алдаа л даа. Сая мажоритар тогтолцоогоор сонгуулиа хийсэн нь ийм том авлигачдын гарт төрийн жолоог алдсан явдал боллоо гэж харж байгаа.

lambaa

-Та Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд эмч нарын цалинг нэмэх боломж өнөөдрийн Засгийн газарт бий гэж харж байна уу?

-Эрүүл мэндийн сайдын албыг би маш хүнд үед хүлээн авч байлаа. Сайд нь таван удаа солигдчихсон, эрүүл мэндийн салбарынхан ямар ч итгэл үнэмшилгүй болчихсон байх үед Эрүүл мэндийн сайдаар томилогдож байлаа. 2009 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр эрүүл мэндийн салбарын бүх албан хаагчид намын гишүүнчлэлээс татгалзаж байлаа. Эдийн засаг харьцангуй гайгүй үед би сайд болсон. Би өөрөө эдийн засагч хүн учраас эдийн засаг талаас нь салбарыг хэрхэн дээрдүүлэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллаж байлаа. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж асар өндөр түвшинд хүрч, эмч нарын цалинг 20, 30 хувиар хоёр ч удаа нэмж байсан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд оногдох зардал 8000 төгрөг байсныг 14000 төгрөгт хүргэж байлаа.

lambaa

-Одоо энэ жишгээрээ яваа юу?

-Тийм ээ. Одоо ч энэ жишгээрээ л явж байна. Тэгэхээр үүнээс хойш өчнөөн олон жил өнгөрчихөөд байхад хэвээрээ байхаар чинь өөрчлүүлэхийг хүсэлгүй яах вэ дээ. Сайдаар ажиллаж байх үед эрх зүйн орчныг нь багагүй сайжруулсан. Даатгалын тогтолцоо, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг батлуулсан. УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа энэ хоёр том хуулийг батлуулж чадсан юм. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгал Эрүүл мэндийн яамандаа очиж байна. Эрүүл мэндийн даатгалаас өрхийн эрүүл мэндийн төвүүд санхүүжилтээ авч байна гээд олон ажлыг хийж чадсан юм.

-Сайн хөрсөн дээр буусан гэж та хэлэх гээд байна аа даа?

-Маш сайн хөрсөн дээр буусан. Хөрс нь бэлтгэгдчихсэн байсан шүү дээ. Цааш нь үргэлжлүүлээд, илүү сайжруулаад явах нь л төрийн зарчим, үүрэг. Эмч нарыг чадваргүй байна гээд байх юм. Чадвартай болгох асуудлаа ажил болгохгүй байхаар чинь яаж чадвартай болох юм бэ. Нэг ч алхам хийхгүй байж л энэ төр боломжгүй, чадахгүй гэж хэлэх эрхгүй шүү дээ. Эмч нарыг хөгжүүлэхгүй, боловсролыг нь дэмжихгүй, ур чадварыг нь сайжруулах боломжийг нь хангаж өгөхгүй төрөөс өнөөдөр ядаж цалингаа нэмүүлье гэж шаардалгүй яах вэ дээ.

-Цалингаа нэмүүлье гэсэн ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг ганцхан хариулт л төр хэлээд байгаа шүү дээ?

-Үр ашиггүй бүх зардлаа Засгийн газар танах хэрэгтэй. Тэгж чадвал эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Авлигын асуудлаа ч мөн цэгцлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын төсөв яахаа алдчихсан бага төсөв биш шүү дээ. Боломжийг судлах л шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

Зочин (103.9.89.210)
2017-12-11 18:59:25
NextStop 25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? Шилжилт25Final ТопУлсТөрчЗалуу? ТопБизнесмэн? БүтээнБайгуулалтНэмь е2017Start БүтээгчУлсТөрчЗалуу? БүтээгчБизнесмэнЗалу у?

Зочин (103.229.122.235)
2017-12-11 18:57:59
Uhsen baas ter oyunerdeniin l hiisen arga hemjee bailee ene obgon yasiin Oyunerdene gej hudlaa gar naanaa hudlaa neg tsaanaa hudlaa shaasan batsan blee

иргэн (43.228.130.169)
2017-12-11 18:52:27
Энэ өвгөн овоо хөрөнгө цохисон доо.Анх Боловсролын яамны харьяа үйлдвэрийг хусаад тэгээд явж өгсөн дөө.Сүүлд нь ЭМЯ-ны сайд байхад...цааш нь ярих уу?

Авлмгачдыг хэн төрүүлдэг вэ (66.181.187.203)
2017-12-11 18:50:14
Том том авилгачид хаанаас юунаас хэнээс мэндэлж өсөж бойждог вэ??? Эцэг нь хэн бэ??эю эх нь хэн бэ?? Авлигачдыг эрийн цээнд хүргэдэг улс төрийн намыг юу гэх вэ????

Зочин (150.129.143.111)
2017-12-11 18:27:45
энэ мэн, зи ми эдр бол алга болмооршд, нам бузарласан новшнууд

Зочин (202.179.26.81)
2017-12-11 15:37:57
lambaagiin said hiij baisan n bas munguur garaad odoo bolohoor iim tiimch baigaa yum shig hudlaa jonginoj gonshignood neeh hudlaa uls turch tsarailsan hudalch uvgun.Eruul mendiin yamiig unasan baihad n bosgoson ntr geed zalj uguhiin. Odoo hudlaa meddeg tsarai gargaj zunugluhuu boli

Зочин (202.179.25.140)
2017-12-11 15:28:56
энэ бөбөө юу өөриигөө яриад баигаа юм уу

ЗОЧИН (49.0.219.131)
2017-12-11 14:53:51
ЭНЭ НАРМАЙГАА НЭЭЛГЭСЭН ӨВГӨН ОДОО СОЛИОРОХОО БОЛИМООР ЮМ ДАА.АРД ИЧДЭГГҮЙ Л ЮМ БАЙХДАА.ЭНЭ ХҮН ХОЙД НАСАНДАА ЭДЭЛЖ БАРАХААРГҮЙ НҮГЭЛ ХИЙЖ,УЛС ТӨРИЖ,АРД ТҮМНИЙГ ХАГАРАЛДУУЛАА ДАА.ОДОО ЧИ БОЛЬ.ОДОО ЧАМАЙГ ЭНЭ ЗАЛУУЧУУД ЮУ ГЭЖ Л УЛС ТӨРД ОРОГНУУЛАХАВ ДЭЭ.САНААНЫ ЧИНЬ ГАРЗ.АЛБАН ТУШААЛЫН ДОН ӨВЧТЭЙ ИЙМ ХӨГШЧҮҮД ОДОО ХИР ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

ЗОЧИН (49.0.219.131)
2017-12-11 14:53:50

2017-12-11 14:53:49

2017-12-11 14:53:48

2017-12-11 14:53:38

Zochin (103.26.194.97)
2017-12-11 13:10:41
Lambaa mundag uls turch bsan.EMYamiig ch sain avch yawsan gej bodoj bn.

Зочин (99.203.15.127)
2017-12-11 13:10:23
Тээр жил төрөх эмнэлэгт хүйн халдвар гарч хэд хэдэн нярай эндчихээд байхад сайд Ламбаа гуай БНСУ-д өөрийнхөө ховор чухал өвчнийг эмчлүүлж явсан гэжугаа,өөдгүй арилчихсан дотортой шаар даа....

ЗОЧИН (49.0.219.131)
2017-12-11 12:45:03
ЛАМБАА ЧИ УИХ-ЫН ГИШҮҮН,ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАЙХДАА ГАР,БИЕЭРЭЭ ОРОЛЦОЖ ИЙМ ХУУЛЬ БАТАЛЧИХААД ОДОО ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД БАЙЖ ХЭРЭГГҮЙ.ОДОО ЧИ АРД ТҮМЭНД ГАЙ БОЛОЛГҮЙ,МӨРӨӨРӨӨ ӨВӨӨГИЙНХӨӨ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЭД ГЭЛДЭРЧ ЯВБАЛ ТААРНА.ЧИ МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОСОН ИХ НҮГЭЛТЭН.ЧИ ҮЙЛИЙН ҮРЭЭ ХОЖИМ НЬ ЭДЛЭХЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ ?

багш эрүүл мэндийн сайд (202.179.26.27)
2017-12-11 11:14:29
ЛАМБАА МАНЖ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ДОНГОСЧ БАЙХ ШИВ ДЭЭ.

Ардын нам авлигын загалмайлсан э (66.181.184.139)
2017-12-11 10:49:40
Ардын нам авлигын загалмайлсан эцэг болоод удаж бна. Залуу үеийгүеийг маш ихээр хор дуулж нийгмийг ялзруулж бна

Ардын нам авлигын загалмайлсан э (66.181.184.139)
2017-12-11 10:49:40
Ардын нам авлигын загалмайлсан эцэг болоод удаж бна. Залуу үеийгүеийг маш ихээр хор дуулж нийгмийг ялзруулж бна

Намууд ялзарсан (66.181.184.139)
2017-12-11 10:47:41
Намууд албан тушаал болгон дээр гайгүй мөнгө хандивласан хүмүүсээ мэргэжил мэдлэг харгалзахгүй аваачиж тавьж байна. Тэр тавьсан хүн нь бас эргээд намдаа мөнгө босгож өгөх үүрэгтэй тэр үүргээ авлигаар хууль бус аргаар албан тушаалаа ашиглан босгож байна. Бүүр давуулан биелүүлж байдаг Ингээд монголын нийгэм авлигын намагт шигдэж нийгмийн дээд хэсэг төрийн албаныхан нийтээрээ авлигад идэгдэн өмхийрч ялзарч байна. Маш олон ухвао мөчид хүмүүс нь ийм л байх ёстой мэтээр авлигыг зөвшөөрч хөхүүлж ч бараг зан үйл болгочихлоо. Улс төрийн намууд буюу ардын нам авлигын загалмайлсан эцэг болж араас нь ардчилсан нам юу дутахав гэсэн шиг нэхэж авлигын уралдааныг хөгжүүлэн цэцэглүүлж байна. Энэ 2 нам авлигачдаа мэдсээр нэрлэсээр байх атлаа толгой дээрээ залсаар тахисаар байхад нөхцөл байдал дээрдэх нийгэм цэвэрших ямар ч найдвар үнэндээ алга.

irgen (122.201.24.125)
2017-12-11 10:34:32
Худлаа нөхөр. больж үз олны толгойг эргүүлэхээ.

Зочин (66.181.172.150)
2017-12-11 10:22:47
Tetgevertee gar

зочин (202.21.118.58)
2017-12-11 10:22:39
Ламбаа бол өөрөө авилга авдаг байсан ш дээ

Зочин (202.9.43.12)
2017-12-11 10:06:37
Авилгал ардчилагчдаас үүсэлтэй

Зочин (103.26.193.85)
2017-12-11 09:47:08
Энэ өвгөн олигархиудын гүзээнд наалдсан дэлүү атлаа хэдэн жил ард түмнийг залилах гэсэн эмгэн бэ

Зочин (66.181.160.50)
2017-12-11 09:45:57
сайн тууштай улс төрч дөө. Түүний ажил үйлс олон жилийн дөраа үр дүнтэй байжээ гэдэг н ь харагдаад байдаг

r (43.242.243.16)
2017-12-11 09:35:41
энэ бобоо одоо болио

Захиалгат аллага зогсох уу. (202.9.40.189)
2017-12-11 09:20:53
МАН авилгалаа аваад Б.Хурцдаа баригдаж шантажлуулж байсан нь дээр дээ. Шилэн бодчихвол М.Энхболдын хүн алуулах мөнгөний гүйлгээ ил болно биз дээ.

Зочин (66.181.177.76)
2017-12-11 08:31:45
zob oo

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
2018-04-19 11:38:22 - Хууль
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын 16 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ
2018-04-19 11:38:19 - Шар
Фэйсбүүк 16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллийг хязгаарлахаа мэдэгдлээ
2018-04-19 11:35:58 - Нийслэл
Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорин ажиллаж байна гэв
2018-04-19 11:33:39 - Улс төр
Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
2018-04-19 09:08:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил
2018-04-19 08:32:28 - Улс төр
Хотынхоо өмхийг арилга, ипотекийн зээлээ үргэлжлүүл Х.БАДЕЛХАН САЙД АА
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 08:32:14 - Эдийн засаг
250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
2018-04-19 08:20:53 - Эдийн засаг
Жаст группын захирал Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгөөр стандартын өрийг төлөх боломжтой
2018-04-18 18:12:34 - Хууль
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ
2018-04-18 17:56:50 - Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө
2018-04-18 17:47:27 - Хууль
Өнгөрсөн онд архинаас болж зам тээврийн 793 осол үйлдэгджээ
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 17:26:58 - Гадаад
2018 оны сэтгүүлзүйн “Пулицер”-ийн шагналыг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хүртлээ
2018-04-18 17:14:48 - Байгаль Орчин
“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгийг усалж арчилжээ
2018-04-18 17:13:30 - Гадаад
“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй