Ардчилсан намын удирдах ажилтнууд “Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл”-д нэгдэв

Түгээх    
2017-12-11 12:03:54 - Улс төр

an“Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” энэ сарын 7-ноос 9-ний хооронд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Эв нэгдэл, хамтын зүтгэл, бодлогын шинэчлэлийн хэлэлцүүлэг, шийдэлд хүрсэн үр дүнг эрэлхийлсэн тус зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1200 гаруй төлөөлөл оролцсон юм.

Эхний өдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын шинэчлэлийн зорилт сэдвээр илтгэл тавьж, намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Зөвлөгөөнийг нээж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв.

Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

Зөвлөгөөний эхний өдөр намын удирдлагуудын илтгэл, мэдээллийг сонсож, шат шатны сонгуульд ялалт байгуулсан орон нутгийн намын хороодын туршлагыг судалсан бол хоёр дахь өдөр нь намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр гурван хэсэг газар сургалт зохион байгуулсан. Орон нутгаас ирсэн гишүүд сургалтыг ач холбогдолтой, үр өгөөжтэй байсныг онцолж, цаашид байнга зохион байгуулах шаардлага байгааг хэлж байв.

Анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтнуудын сэтгэгдлийг сонслоо.

С.ЭРДЭНЭ: ХАРИУЦЛАГА ТООЦОХ МЕХАНИЗМ НЬ ИЛ ТОД, ШУДАРГА БАХЙ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛНЭ

-АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний гол зорилго юунд чиглэж байна вэ?

-Ирэх жилүүдэд намын анхан, дунд шатыг бэхжүүлэх, намын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, улс төрийн манлайлал, намын хөгжлийн гол бодлогыг тодорхойлох зорилгоор анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Монголын улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө нэг удаагийн сонгуульд зориулан боловсруулдаг учраас улс орны хөгжлийн бодлогыг бүрэн тодорхойлж чаддаггүй. Тиймээс АН 2020 оноос цааш харж, дунд, урт хугацааны мөрийн хөтөлбөр боловсруулж, улс орны хөгжлийн бодлогын зорилтуудаа тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Ирэх жилүүдэд анхан шатны намын байгууллагад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Үүгээр дамжуулан намын нийт гишүүдийн мэдлэг, боловсрол чадварыг дээшлүүлэх юм.

-Намын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар шинэчлэл хийсэн бэ?

-Бодлогод суурилсан гишүүдийн оролцоотой, нээлттэй нам байх үндсэн зарчмыг барьж байгаа. Хэсэг бүлэг хүний хүрээнд бодлого нь хаагдмал, нууц ажилладаг гэсэн тодотголтой байж таарахгүй. Улс төрийн нам бол олон түмний санаа, бодлыг тусгасан байгууллага байх ёстой. АН-ын 180 мянган гишүүн бол ард түмний нэг хэсэг. Тэдний оролцоог хангаж чадвал ард түмэнд нээлттэй нам болж чадна. Тиймээс энэ чиглэлийг гол болгож байгаа.

-Хариуцлагын тогтолцоог яаж хангах вэ?

-Үндсэн дүрмээ баримтлах ёстой. Дүрмийн хүрээнд хариуцлага тооцох механизм нь ил тод, шударга байх зарчим үйлчилнэ. Үндсэн дүрмийн өөрчлөлт, үзэл баримтлалын төслийг улс орон даяар хэлэлцүүлж дуусах шатандаа орсон. Он гараад АН-ын IX их хурлаар батална. Ингэснээр намын хариуцлага, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо үндсэн дүрэмд багтаж, түүнийг дагаж, мөрдөх бодит боломж бүрдэнэ.

-Улс орны хөгжлийн хэтийг харсан бодлого баримтлах юм байна. Ер нь хэдэн жилээр харж бодлого боловсруулах вэ?

-Бид зөвхөн 2020 оныг биш 2024, 2028, 2032 он гээд сонгуулийн жилүүдийг харж, хугацаагаар нь дунд, урт гэж ангилж байгаа юм. Ингэж алсыг харж бодлого боловсруулахгүй бол нэг сонгуулийн хугацаанд юу ч хийж амжихгүй, урагш ахихгүй. Жишээлбэл, өнөөгийн эрх баригчдыг харахад 2016-2020 оныг харсан бодлоготой. Тэр нь тодорхойгүй. Тохиолдлын шинжтэй хүмүүс томилж, дэвшүүлсэн. Энэ нь зөрчил үүсгэж байна. Тиймээс АН бодлогын түвшний гишүүдийн оролцоотой, бодлогод суурилсан улстөрийн нам байх зорилтыг тавьсан.

Ц.ТУВААН: АРДЧИЛСАН НАМ БОДЛОГЫН НАМ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬСАН 

Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнд ирсэн төлөөллийн 50 хувь нь залуучууд. Тиймээс тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулж, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан. Намын Үндсэн дүрэмд намын дэргэд бодлогын зөвлөлүүд ажиллах заалт бий. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮБХ-нд Засгийн газрын бүтцээр бодлогын салбар зөвлөлүүд байгуулна. Эдгээр зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороодод салбарлан ажиллаж, ард түмний хүсэл сонирхлыг судлан эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогод дүн шинжилгээ хийж, асуудал тавих юм. 2020 онд бид ялалт байгуулбал маргаашаас нь хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд бэлэн байх ёстой. Тиймээс энэ баримт бичгийг боловсруулж эхэлж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ганболд: -Намын шинэчлэл бусад намуудад үлгэр жишээ харагдаж байна. Тиймээс бусад намуудад эерэг нөлөө үзүүлэх байх. Нам дотроо шинэчлэгдэх, уур амьсгалаа сайжруулах, гишүүд, удирдах ажилтнуудаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид энэ шинэчлэлийг удирдах түвшинд бус иргэд, олон нийтэд чиглүүлж, Ардчилсан намын шинэчлэл, хийсэн бүтээснээ ойлгуулж, хэлэлцүүлж, сонгуулийн бус үед ч иргэд сонгогчид, ард түмэнтэйгээ ойр байх хэрэгтэй. Ийм л шинэчлэлийг хүмүүс хүсэж байгаа. Бодлогын, удирдлагын, гишүүдийн түвшинд шинэчлэгдэж чадвал улс орондоо их зүйл хийнэ.

Завхан аймгийн Шилүүстэй сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ариунжаргал: -Ардчилсан намын шинэчлэл намын даргын сунгаанаас эхэлсэн нь анхан шатны гишүүн нэг бүртэй тулж ажиллах эхлэл боллоо. Гишүүн бүр намын дарга нар, удирдах албан тушаалтныг сонгож байгаа нь анхан шатанд тэдний оролцоог тэгш хангасан гэж боддог. Одоо сум, багт чиглэсэн ажил эхэлж байна. Энэ зөвлөгөөнд оролцож шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж буй ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаадаа баяртай байна. Бид анхан шатандаа хандаж, тэнд ямар асуудал тулгамдаж буйг мэдэрч, намын гишүүдийнхээ итгэл үнэмшил, идэвхийг нэмэгдүүлэхэд энэ зөвлөгөөн чухал ажил ач холбогдолтой. Орон нутагтаа шинэчлэлийг зөв үргэлжлүүлэх бодолтой байна. Завхан аймагт ардчилал хөгжсөн. Үүнд түшиглэж, байгуулсан ялалтаа бататгаж ажиллана. Гишүүндээ чиглэсэн бүхэн нь үүргээ гүйцэтгэж байвал энэ намын бодлогын үр дүн гарна.

Орхон аймгийн АЗХ-ны тэргүүн Д.Энхзориг: -Ардчилсан намын шинэчлэл залууст маш их боломж олгож байна. Өмнө нь залуус өсөж, дэвжих нь хэн нэг даргаас хамааралтай байсан бол өнөөдөр өөрийн хийж бүтээсэн зүйл, мэдлэг чадвараа үнэлүүлэх боломжтой боллоо. Нийгэмд өөрийгөө харуулах зам залууст нээгдлээ. Энэ зарчим бол намын шинэчлэлийн том давалгааны нэг хэсэг. Үүнийг залуус ойлгож эхэлж байна. Залуусын манлайлал хаашаа чиглэхийг тодорхойлоход энэ зөвлөгөөн чухал алхам болно. АЗХ-ны хийж буй шинэчлэл бол Ардчилсан намын шинэчлэлийн давалгааны үргэлжлэл юм. Энэ шинэчлэл зөвхөн Ардчилсан нам, АЗХ-ны шинэчлэл бус бүх монгол залуусын шинэчлэл байх ёстой.

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын Ахмадын холбооны дарга Б.Цэвэлмаа: -Би 28 жил үүрийн дарга хийж, анхан шатанд ажилласан. Өнгөрсөн хугацаанд хамрагдаж байсан бүх сургалтуудаас хамгийн үр өгөөжтэй, хэрэгтэй нь энэ удаагийн сургалт байна. Учир нь сургалтад хамрагдсан намын гишүүд сургалтын дагуу ажиллаж чадвал алдаа гаргахгүй байхаар өндөр түвшинд хийж байна. Бид ялалт, ялагдлын аль алиныг хүртсэн. Тиймээс сургалтад ач холбогдол өгч оролцох ёстой. Ялангуяа, намын байгууллагын анхан шатанд үр дүнгээ өгнө гэж бодож байна. Маш хэрэгтэй зүйл сурч, мэдэж авлаа. Өмнө нь гаргасан алдаагаа засаж, урагшлах боломж олголоо. Сургалтын үр дүн бол нэгдүгээрт, эв нэгдэл, хоёрдугаарт багаар ажиллах зарчмыг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Үүнээс гадна орон нутгийн анхан шатны удирдлагуудтай танилцаж, харилцаа холбоогоо бэхжүүлж, нэг нэгнээсээ туршлага судлах том үүд нээгдлээ. Бидний сурах туршлага ялалт байгуулсан орон нутагт байна. Тиймээс тэдэнтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй.

Багануурын 5 хорооны Ардчилсан намын үүрийн дарга Н.Гантигчулуун: -Үүрийн дарга, менежерүүдэд маш хэрэгтэй чухал сургалт боллоо. Бидэнд мэдэхгүй зүйл их байна. Өмнө нь мартсан зүйлээ бас сэргээж авсандаа баяртай байгаа. Сургалтаас намын үүр дээр хэрэгжүүлэх олон санаа төрж байна. Шат, шатны сонгуульд удаа дараа ялалт байгуулсан сум, үүрүүдийн туршлагаас хуваалцаж, өөрийн үүр дээр хэрэгжүүлж ажиллана. Намын шинэчлэлийг гишүүд, дэмжигчид талархан хүлээн авч байгаа. Хуучин намын анхан шатны гишүүнээ тоодоггүй байлаа. Хэдэн дарга нар албан тушаалтнуудаа томилж, халаа сэлгээ хийдэг байв. Шинэчлэлээр энэ байдал эрс өөрчлөгдөж, жирийн гишүүн намын үйл хэрэгт шууд оролцож эхэлсэн нь том алхам болсон.

Н.БАЯРan

an

an

an



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

ард (66.181.182.125)
2017-12-12 11:07:32
Цаг үе түргэн өөрчлөгдөж байна. Нам. ардчилал ярих нь утгагүй болчоод байна.. Юун их хуралдаж.чуулах завтай.зардалтай бүлэглэлүүд вэ. Аль ч нам адилхан явуургүй болсон. Одоо монголчууд бид энэ олон намд хуваагдалгүй.хууртал үй.өөрсдөө сахилга баттай.хариуцлагатай өндөр ес зүйтэй байж дотооддоо мш эв нэгдэлтэй байж нэгэн толгойгоор л удирдуулах цаг болчоод байна. Ардчилал гээд өөрсдийгөө магтаад шагнаад л өнгөрсөн 27 жилийн үр дүнг ард түмэн л мэдэж байна. Маш сайн засаглал хэрэгтэй болчоод байна.

зочин (103.229.122.174)
2017-12-12 00:38:24
эднээс салаагүй цагт монгол өөдлөхгүй нь тодорхой болсон

Зочин (27.123.214.102)
2017-12-11 22:54:26
АРДЧИЛСАН НАМ МАН НАМ БҮГД ОДОО БОЛНОО.ХАГАРТЛАА БАЯЖИЖ ХАРЛАА. ТА НАР САЙХАН ЮМ. УЛС ОРОН ЖИРИИН ИРГЭДИИХ НЬ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ БАЙХАД ТА НАР ЯМАР ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ТОГЛОЖ ЯАСАН ИХ ХУРАЛДАЖ ЧУУЛДАГ ЮМ БЭ.БОЛДОГГҮЙ ЮМУУ.БОЛЬЖ ҮЗЭЦГЭЭ

Зочин (103.212.116.71)
2017-12-11 22:49:02
Ардчилсан нам нь 1990 онд элссэн гишүүд ба ардчиллын анхдагч нарыг тоохоо больсон. Сүүлийн үед юу ч хийгээгүй хийрхсэн залуучууд болон бусад тойрон хүрээлэгч нараа дэмжээд байдаг. Энэ чуулганы шийдвэрч жирийн гишүүдэд хүрч үйлчилдэггүй. 1990 оны үед намд элсэж тэмцэж байсан "Ардчиллагчдын анхдагч" нарыг аймгуудаас судалгааг нь авч хөнгөлөлтийнхээ энэ санаачилсан хуулиндаа хамруулж харж үзэх цаг нь болсон. Үүнийг л харж байгаа шүү АН-ын дарга нараа!!!

Зочин (150.129.143.111)
2017-12-11 16:25:48
үхсэн хойноо, зи мэтийн амьтад танай намд байгаа цагт хэзээ ч сэргэхгүй

Зочин (66.181.191.196)
2017-12-11 16:19:19
Ардчилсан Шонхор нам мандтугай

зочин (119.40.103.162)
2017-12-11 14:21:22
Энэ улсын эдийн засгийг яаж сүйтгэж, граммын эдийн засагт оруулсаныг чинь ард түмэн хэзээ ч мартахгүй, АН-ынхан шат шатандаа улсын мөнгө хагартлаа хулгай хийсэнийг бас мартахгүй, Иймд маанагууд минь зайлцгаа л гэж хэлье дээ, Та нарын сүйтгэж хаясан эдийн засгийг өндийлгөх гэж аргаа барж байна даа, одоо

Зочин (202.9.43.229)
2017-12-11 13:57:43
ЭЛИЙ БАЛАЙ ЮМНУУД МОНГОЛ УЛСЫГ ЯАЖ САМАРСАНАА МЭДДЭГ БОЛОВ УУУ????

Зочин (66.181.169.162)
2017-12-11 13:47:17
Ардчилсан намынхан 1991 онд 10-р анги төгссөн хүүхдүүдэд хэлмэгдлийн мөнгө өгөх ёстой. Багаасаа хүнд хүчир хөдөлмөр эрхэлж өвчин тусаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүн олон байгаа. Тэдний хүүхдүүд өнчирөн хоцорсон. Мэргэжил байхгүйгээс одоо ч ажилгүй байгаа хүмүүс олон байгаа Одоо тэд 44 настай. Ажилгүйчүүдийн эгнээнд зогсож байна. Ардчилалын шуурганд хамгийн их өртсөн хүмүүс бол 1991 онд 10-р анги төгссөн хүүхдүүд

Зочин (66.181.169.162)
2017-12-11 13:42:59
Ардчилсан нам 1991 онд 10-р анги төгссөн хүүхдүүдэд хэлмэгдлийн мөнгө өгөх ёстой. Ардчилсан хувьсгал хийснээр бүх сургууль төлбөртэй болж бүх байгууллагууд хувьчилагдаж хүмүүс ажилгүй болсон. 1991онд 10-р анги төгссөн хүүхдүүд ихэнхи нь гудамжинд гарсан тэд хэлмэгдсэн. Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байсан учраас сургуульд орж сурч чадаагүй. Тэд ажил хийж өөрсдөө сураагүй дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлсөн. Тэд хэлмэгдсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-07-17 08:21:24 - Эрүүл мэнд
Я.Ганболд: Голионы сүүл сорно гэдэг янз бүрийн өт хорхой хүний биед шууд орж байна гэсэн үг
2018-07-17 08:21:22 - Энтертайнмент
С.Бичүү: Ш.Гүрбазар ах надад “Оройтох нь ээ, оройтох нь” гэж хэлсэн
2018-07-17 08:21:19 - Нийслэл
ФОТО: Зайсангийн бурхантай хөшөө хариуцах эзэнгүйн улмаас нурахад ойрхон байна
2018-07-17 08:21:12 - Хууль
Монголчууд тав хоног баярлахдаа 28 иргэнээ цаг бусаар алдлаа
2018-07-17 08:19:51 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй