Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг

Түгээх    
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд

huvantsar sav

Монголчууд олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигладаг. Хуванцар сав хөнгөн, хагарах аюулгүй, хямд төсөр гээд олон давуу талтай байдаг нь ч нөлөөлдөг байх. Гэсэн хэдий ч хуванцар савыг эрүүл мэнд, байгаль орчинд хортой болохыг эрдэмтэд нотолж, дэлхий нийт үүнээс татгалзаад уджээ. Харин манай улсад эсрэгээрээ энэ төрлийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа.

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх амьдардаг. Үүнээс 90 орчим хувь нь хуванцар сав хэрэглэж байна. Манай улс сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангаж байна. Импортын хуванцар савны 90 хувийг БНХАУ-аас авсан байдаг.

2015 онд ДЭМБ-ын санхүүжилтээр Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн “Хүнсний зориулалтын хуванцар савны хэрэглээг тандах” MNG-15-HAE-002653 судалгааны дүнгээр нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг дутмаг байдаг аж.

huvantsar sav

Иймээс нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болоод буй хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, цогц арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр хёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалганы агууламж зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байгаа нь тогтоогджээ.

huvantsar sav

Өөрөөр хэлбэл, хуванцар савны бүтээгдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй байгааг нотлон харуулж буй хэрэг.

Хүнсний эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин өвчлөх магадлал тун ойрхон, гэрт чинь л байна гэсэн үг. Зөвхөн хар тугалганых ч биш, хуванцар савны найрлагад орж байгаа химийн бүх элементийн хор нөлөө асар их аюул дагуулж байгаа юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2015 онд хот, хөдөөгийн 833 хүүхдэд хийсэн “Монгол Улсын 1-10 насны хүүхдийн хар тугалга, зэс, цайрын хордлогын судалгаа”-ны дүнгээр нийт хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 8,6 мкг/дл байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон хэмжээнээс 1,8 дахин өндөр гарчээ.

Хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгдэхэд оюун ухааны чадварын түвшин буурсан үзүүлэлттэй байгаа нь шийдвэр гаргах шатныхан төдийгүй нийгмийн анхаарлыг даруй хандуулах эмзэг асуудал болжээ.

Монгол Улс жилдээ 500 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Үүний 30 орчим хувь буюу 150 тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа юм.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (194.228.20.45)
2017-12-12 15:06:07
Хэрэв та хорт савыг монгол ард түмэндээ таньж мэдүүлэе гэж үнэхээр хүсч байгаа бол сав тус бүрийг тус туст нь зураг тэмдэгтэй нь үзүүлж, энэ уг нь юу юунд зориулсан сав болохыг тайлбарлаж өг.эсвэл эдгээр зурагт үзүүлсэн сав бүгд их хортой гэж тод хэл.

zochin (27.123.214.103)
2017-12-12 13:35:16
Тэгээд хуванцарын оронд хэрэглэх ямар хямд сав байна.

Зочин (202.9.43.12)
2017-12-12 13:21:18
ҮХЭРҮҮДИЙГ ХОРТОЙ ХУВАНЦАР САВААР ЦААШ ХАРУУЛЧИХАЖ БОЛОХ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

зочин (103.57.94.211)
2017-12-12 12:37:51
явж явж нөгөө хэдэн малчид чид ард түмнээ хороогоод байгаан бишүү

Зочин (59.153.112.234)
2017-12-12 09:57:05
Tegeed ymar saw heregleh wee

Зочин (202.9.43.12)
2017-12-12 08:46:10
ХУВАНЦАР САВ ХЭРЭГЛЭЭД ХОРТ ХАВДАР ТУСААД ҮХНЭ ҮҮ БАЙНА УУ ХЭНД ХАМАА БАЙНА АА. ӨӨРСДӨӨ ХУВАНЦАР САВ ХУДАЛДАН АВЧ ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ХОХИРЧ БАЙГАА БОЛ ӨӨРСДИЙНХӨН ХОХЬ ШҮҮ ДЭЭ.

Зочин (182.160.32.99)
2017-12-12 07:23:27
ЭНЭ САВЫГ ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ХОРИГЛООД БОЛОО ШҮҮ ДЭЭ. ИЙМ САВАНД ХОР ЗАРЖ БАЙГАА ОРКУУДЫН САВЫГ ХУРААГААД ХЭМХЛЭЭД ХАЯ. АМЕРИКТ ХҮРТЭЛ ИНГЭЖ Л ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-24 16:46:32 - Улс төр
АНУ-д ажиллахаар очсон монгол иргэд зөрчил гаргавал виз олгох эрхийг зогсооно
2018-01-24 16:19:56 - Гадаад
Путин, Эрдоган нар Сири, Африн мужийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв
2018-01-24 16:16:02 - Шар
Солонгосчууд дулаан майханд зогсож автобус хүлээдэг
2018-01-24 16:14:11 - Байгаль Орчин
Зорчигч, тээвэрчдэд анхааруулж байна
2018-01-24 16:09:18 - Орон нутаг
Итгэл даах эр
2018-01-24 15:53:59 - Нийслэл
Шүд, эрүү нүүрний төв өөрийн байртай болно
2018-01-24 15:53:13 - Улс төр
С.Чинзориг сайд Польш улсад ажлын айлчлал хийж байна
2018-01-24 15:20:49 - Гадаад
Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр Жером Пауэлл томилогдлоо
2018-01-24 15:16:12 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: АИ-92, А-80 шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэнэ
2018-01-24 14:54:08 - Хууль
М.Мөнхшүр: Фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч залилан хийсэн этгээдийг шалгаж байна
2018-01-24 14:50:34 - Гадаад
Шинзо Абе Пёнчаны олимпийн тоглолт үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
2018-01-24 14:47:47 - Гадаад
Дэлхийн 70 орны 3000 төлөөлөгч эдийн засаг, улс төр, байгаль орчныг хамгаалах асуудлаар чуулж байна
2018-01-24 14:28:44 - Улс төр
АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдвэр гаргалаа
2018-01-24 14:06:07 - Эдийн засаг
Д.Цогтбаатарт, Д.Сумъябазар тэргүүтэй төлөөлөгчид Давосын чуулганд оролцож байна
2018-01-24 13:58:12 - Улс төр
Д.Даваасүрэн: “Н2” визтэй холбоотой журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна
2018-01-24 13:49:01 - Нийслэл
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт ирэх даваа гарагт болно
2018-01-24 13:47:42 - Улс төр
УИХ-ын даргын айлчлал өндөрлөлөө
2018-01-24 13:47:01 - Эдийн засаг
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг өсгөжээ
2018-01-24 13:01:34 - Улс төр
Найрамдлын нийгэмлэгийнхэнтэй уулзаж, Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхав
2018-01-24 12:56:02 - Нийслэл
ФОТО: Гэр хорооллын амьдрах орчныг сайжруулахыг хүсч жагслаа
2018-01-24 12:51:21 - Нийслэл
МАН-аас амлалтаа биелүүлэхийг шаардана гэв
2018-01-24 12:35:31 - Шар
Гурван жилийн өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж байжээ
2018-01-24 12:01:54 - Улс төр
Мэдрэмжгүй, хариуцлагагүй ажиллаж шатахууны үнийг хөөрөгдсөн дэд сайдад хариуцлага тооцъё
2018-01-24 11:45:24 - Эрүүл мэнд
Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөжээ
2018-01-24 11:41:47 - Энтертайнмент
Арван сая төгрөгийн шагналтай яруу найргийн наадам болно
2018-01-24 11:41:30 - Улс төр
Жан Себастьян Жак Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа
2018-01-24 11:39:23 - Шар
Залилангийн хэргээр Монголын шоронд хоригдож буй гадаад иргэний гэр бүл НҮБ-д ханджээ
2018-01-24 11:37:58 - Эдийн засаг
ТАВАН БОГД ХХК: Бэлэн "Toyota" автомашины өнгө, загварын сонголт цөөрч байна
2018-01-24 11:33:10 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-01-24 11:23:44 - Хууль
22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ
2018-01-24 11:21:00 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин бэлэглэлээ
2018-01-24 11:16:14 - Нийслэл
"Улаанбаатарын өвлийн наадам 2018" ирэх сарын 3, 4-нд болно
2018-01-24 11:06:26 - Хууль
“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт эмчлэх эрхгүй япон эмч мэс засал хийсэн эсэхийг шалгаж байна
2018-01-24 11:05:05 - Нийслэл
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
2018-01-24 11:02:37 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах нь Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл
2018-01-24 10:46:21 - Шар
БНСУ-д монголчуудыг үнэт эдлэлийн дэлгүүрт орохыг хориглов
2018-01-24 10:44:58 - Энтертайнмент
Би эндээс явахгүй
2018-01-24 10:37:52 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилтийг шалгана
2018-01-24 09:47:57 - Улс төр
Монгол Улсыг "хар жагсаалт"-аас гаргахаар болжээ
2018-01-24 08:55:33 - Хууль
Жолооч нарын жагсаал цагдаа нарын эсэргүүцэлтэй тулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-23 15:10:09 - Шар
“Х-ТҮЦ” продакшныхан өрөнд оржээ
2018-01-23 07:41:52 - Орон нутаг
Хүүг харзны усанд живснийг хамт тоглож байсан хүүхдүүд нь харжээ
2018-01-23 13:28:05 - Нийслэл
Жолооч нар шатахуун импортлогчидтой өөрсдийн аргаар тэмцэж эхэллээ
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 07:51:36 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг ойртвол өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ
2018-01-24 07:32:15 - Хууль
Ц.Мөнхбаяр: Бид “Жинхэнэ буу барья, сумтай ч байлгая” гэж тохирсон
2018-01-23 11:58:47 - Орон нутаг
Баян-Өлгий аймагт гурван сурагч амиа алджээ
2018-01-23 07:52:48 - Нийслэл
АНУ-д ажиллах визээ гурав хүртэлх жилээр сунгуулж болно
2018-01-21 09:32:50 - Спорт
Халз барилдааны орлогыг эмчилгээнд хандивлана
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой