Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв

Түгээх    
2017-12-12 07:30:09 - Нийслэл

nith

-НИЙСЛЭЛИЙН ОРЛОГО 2016 ОНООС 246.6 ТЭРБУМААР ӨСЧЭЭ-

Өнгөрсөн хавраас хойш томилгооны асуудлаар хааяа нэг хуралдаж, нийслэлийн шийдэл хүлээсэн олон ажлын хажуугаар дүлий дүмбэ оргисоор явсан НИТХ гэнэт сэхээ орж, энэ сарын эхээр төсвөө баталлаа.

Хуулийн хугацаа нь дөхчихсөн, дээрээс нь шинэ даргатай НИТХ сөрөг хүчнийхээ шүүмжлэл дор 2018 оны нийслэлийн төсвийг батлахад хүрсэн. Ирэх оны нийслэлийн орлого 800 тэрбум  356  сая  төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246.6 тэрбум төгрөгөөр  нэмэгдэхээр төсөөлөгдөв.

Энэ нь нийслэлийн орлого өнгөрсөн 2016 оноос даруй 44.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөнгөтэй байна гэдэг сайн хэрэг. Гачлантай нь орлого бодит байдлаар өсөхийн хэрээр зарлагаа зохистой байдлаар танах, үр ашигтай ажлуудад хуваарилах асуудал бүр хүндэрч ирдэг. Ганц нийслэл ч гэлтгүй. Төсөв хэлэлцэж буй засаг, захиргааны нэгж бүр дээр энэ зовлон ирдэг. Нэг ёсны хувь хүний үрэлгэн зангаас үүдэлтэй энэ зан төрийн  ажил дээр ч хурцаар илрэх нь бий.

Яг энэ жишгээр ирэх онд хотын нийт зарлага 33 тэрбум төгрөгөөр өсчээ. Тухайлбал, 2016 онд 291.9 тэрбум байсан бол 2017 онд 308.7 тэрбум, 2016 онд 342.2 тэрбум болсон байна. Үүнээс НЗДТГ-ын үйл ажиллагааны зардал өмнөх оныхоос 5.8 хувиар өсч, 9 тэрбум болсон байна. Улмаар Аз жаргалтай Улаанбаатар хотын индексийг тоолоход нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь ихээхэн шүүмжлэл хүлээв.

-НИЙСЛЭЛ УЛСЫН ТӨСӨВТ 200 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Хот иргэдийнхээ аз жаргалын индексийг тоолохын тулд нэг тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулж таарах нь ээ. Үүнийгээ НИТХ-ын зүгээс эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, онц чухал ажил гэж тайлбарлаж буй.

Түүнчлэн улсын Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу хот өөрийн орлогоосоо 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээв. Нийслэл орлого бүрдүүлдэг том нэгж гэдэг утгаараа энэ нь зайлшгүй алхам байж болох.

Нөгөө талдаа 1.5 сая хүн амтай Нийслэл орлогоо өөртөө зориулж чадахгүй байгааг бид эргэж харах учиртай мэт. Энэ талаар сөрөг хүчин “Нийслэлийн бие даасан байдлыг УИХ-ын өмнө хамгаалж чадсангүй” гэж эрх баригчдыг шүүмжлээд өнгөрсөн. Харин эрх баригчид “Төсвийн тухай хуулинд тусгагдчихсан учир бид хуулиа биелүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Ирэх онд нийслэл нийгмийн халамжийн сангийн зардалд 107.1 тэрбум төгрөг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн.

Цаашид орлогын бүрдүүлэлт дээрээ 1.2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эргэлтийн бус хөрөнгөө идэвхжүүлэх, нийслэлийн ОНҮГ-уудынхаа алдагдлыг багасгах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувийг, иргэдийнхээ төлсөн татвараар бүрдүүлж буй энэ төсвийг үр ашигтай, олон нийтэд өгөөжтэй зарцуулах зайлшгүй шаардлага бийг онцлууштай.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

aa (202.21.106.132)
2017-12-13 01:48:43
UB hotiin darga gej hen bgaa be???medeh hun bn u?

Зочин (183.81.171.3)
2017-12-12 19:12:17
Хотын дарга яван чангарч байна аа. Их ажил амжуулах шинжтэй.

Зочин (183.81.171.3)
2017-12-12 19:12:17
Хотын дарга яван чангарч байна аа. Их ажил амжуулах шинжтэй.

Зочин (202.70.44.146)
2017-12-12 16:21:21
Хотын дарга гэж 60 тэрбумыг гардан хийгч балиар амьтныг дагуулж очсон хэдэн таар шуудануудынх нь хамт зайлуулах хэрэгтэй, хотын хөгжилийн төлөө юу ч хийгүйь дэмий балай юм яриад л бас муу юмандаа сайныг нь яана.

Зочин (66.181.172.243)
2017-12-12 11:13:08
нийслэлийн иргэдийн хурлыг тарааж сонгууль явуулах хэрэгтэй

зочин (192.34.61.60)
2017-12-12 10:15:22
Мэдээ.мн нэг мэдээгээ хэд оруулдын бэ? Гарчигыг нь өөрчлөөл оруулаад байх юмаа.Шинэ мэдээ хийлдээ ажилгүй сдакуудаа

Зочин (66.181.176.166)
2017-12-12 09:18:54
ТАНАЙ АН-УУСНУУД ХЭЗЭЭ ОЛИГТОЙ БАЙСЫН БЭ МЭДЭЭ.МН-ИЙ АЛ ДОЛООГЧ БООВ ХӨХӨГЧ НАРАА

Irgen (122.201.21.166)
2017-12-12 08:37:37
End ajillaj bgaa sdaguudiin ger oron mashin unaa saijirch, gadaad dotoodod tansaglaj teneh ni ihsene gesen vg. Gudmand neg hogiin saw heden gerliin chiiden, hamaatniihaa pcchin mergejiltei mortloo zamiin kompani baiguulsan kompaniar heden nohoos tawimar aydaad boloo. Busad ni Offshore. Amjilt ta bvhendee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-20 14:13:40 - Спорт
Шатрын 2018 оны УАШТ эхэллээ
2018-01-20 14:08:46 - Орон нутаг
Өвс ачиж явсан тов оврын автомашин замын хажуу руу унаж осолджээ
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарч, жавартай байхыг анхааруулж байна
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-20 12:51:05 - Орон нутаг
Булган аймгийн Рашаант суманд шүлхий илэрч, хорио цээр тогтоожээ
2018-01-20 12:38:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзжээ
2018-01-20 12:13:07 - Гадаад
Хоёр Солонгос өвлийн олимпоор нэг далбаан дор зогсоно
2018-01-20 11:29:36 - Эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 23-26-нд болно
2018-01-20 10:50:40 - Нийслэл
Цагаан сараас өмнө насны хишгийг олгоно
2018-01-20 09:59:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-20 09:28:44 - Улс төр
ТОЙМ: Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, шатахууны үнэ асуудал үүсгэв
2018-01-20 09:23:26 - Улс төр
Хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцлоо
2018-01-20 09:22:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна