Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй

Түгээх    
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг

il tod uurhai

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Энэ дагуу өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн  бага хурал боллоо.Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507.8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум, төмөр 11.6 тэрбум, жонш 10.2 тэрбум бусад 47.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн" гэдгийг онцолсон юм.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттай нэмэхээр болсон.  Үүнтэй холбоотойгоор он гараад бензиний үнэ нэмэгдэх үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд бол онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.

-Бензиний үнэ нэмэгдээд эхэллээ шүү дээ. Компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?

-Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, зохион байгуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил гэж бий. Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргэсэн. Үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын зардал өөр учир нэг хэмжээнд барих боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд шатахууны үнийг нэмэх боломжгүй юм.

-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэж л харж байна.  Энэтхэг Улстай хамтарч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цаашид үнэ буурах боломж бий юу?

-Энэ ажлыг судлаж, хэрэгжүүлэх талаар саналын шатандаа яваа. Шууд л үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочихоод ярьсан дээр байх. Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байгаа.

-Хуурамч шатахуунтай холбоотой асуудал бас багагүй гарах боллоо?

-Онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор онцгой албан татвар төлдөггүй завсрын зарим бүтээгдэхүүн монголд оруулж ирээд химийн нэмэлт бодисууд холиод байгаа тохоилдол гарсан. Энэ асуудал дээр Газрын тосны газрын чанарын хэлтэс, МХЕГ хамтран ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Мөн энэ тал дээр БНСУ туршлагатай учир яамны зүгээс мэргэжилтнүүд явуулж туршлага судлуулж байгаа.

-Өнгөрсөн онд Тавантолгой компани Чалкогийн өрийг дарсан нь томоохон үйл явдал боллоо гэж харж байгаа. Тэгэхээр одоо тус компани ашигтай ажиллаж чадаж байгаа юу?

-Энд нэг зүйлийг хэлэхэд 2015 оны дөрөвдүгээр сард Тавантолгойн бүлэг ордыг УИХ-ын чуулганаар нэг алх цохисон доо. Шинхуа болон MCS-ийн хамтарсан консерциум байдлаар орж ирэхэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд буцаа хэмээн алх цохиж буцааж байсан. Тэр үеийн нөхцөл байдал бол Чалкотой холбоотой өрний асуудал гээд нөхцөл байдал хүндэрчихсэн байсан үе л дээ. Үүнээс жил гаруйн дараа Чалкогийн болоод дотоодын өрийг дарж өөрсдөө олборлоод Эрдэнэс тавантолгой компани өнөөдөр өргүй, ашигтай ажиллаж байна. Үүнд салбарынхны зүгээс ч гэсэн талархаж, баярлаж байгааг хэлмээр байна. Өнгөрсөн оноос нүүрсний үнэ ерөнхийдөө өссөн нь Эрдэнэс тавантолгойн борлуулалтад ч гэсэн эерэгээр нөлөөлсөн. Мөн тээвэр ложистикоо сайжруулсны үр нөлөө гэж ойлгож болно.

-Гашуун сухайтын асуудал юу болсон бэ. Та очиж ажилласан шүү дээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нөхцөл байдал сайжирсан гэх мэдээлэл алга байна?

-Би сарын өмнө очиж ажилласан. Сарын хугацаанд тогтоол шийдвэрүүд гарсан. Төрийн ажил өнөөдөр хуралдаад маргааш нь шийдвэр гараад шууд л хэрэгжээд явчихдаггүй. Тодорхой шат дамжлагуудыг дамжиж, судалгаа хийгдэж явсаар байтал 15 хоног байдаг. Өнөөдөр өглөө дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр Цагаан хадны боомт руу явсан. Бид эхлээд хил гаалиар гарч байгаа тээврийн боомтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ асуудалд надад хар төрөөд байгаа. Ялангуяа 3500 байсан тээврийн хэрэгсэл богино хугацааны дотор 7800, 8500 руу хүрчихсэн юм бэ. Ямар үндэслэл шаардлагаар ийм зөвшөөрлийг нь өгчихсөн юм бэ. Авто тээврийн үндэсний төв гэдэг төрийн байгууллага өнөөдөр яагаад ингээд огцом тээврийнхээ тоог нэмчих вэ. Тэгэхээр хил гаалийн нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэхээс өмнө машинуудынхаа тоо хэмжээг анхаарч зохицуулах ёстой. 130 км цувааг зохицуулахын тулд зам барьж чадахгүй. Зам тээврийн яамыг ч гэсэн энэ асуудлаар шахалт өгч ажиллах болно.

Ц.ТАМИР

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 33

od (112.72.8.98)
2017-12-13 16:32:12
medej b.gaad iariarai.ulsiin unaa unaj b.gaa bolxokr benzinii vne xed b.a eert tani xamaagvi biz benzinii vne nemxed bvx iumnii vne nemdegiig sonsson uu eeder anxaaraarai tegeed benzin chanar muu shvv

ИРГЭН (66.181.165.246)
2017-12-13 08:13:24
НЭМЭГДХҮҮНҮҮДИЙН АЛЬ НЭГ НЬ ӨӨРЧЛӨГДӨХӨД НИЙЛБЭРИЙН ДҮН ӨӨРЧЛӨГДДӨГ. ЭНЭ БОЛ МАТЕМАТИК. САЙД ГУАЙ ҮНЭХЭЭР БӨХ ЮМ.....

Зочин (66.181.161.6)
2017-12-13 00:13:01
Он гараад үнээ алдаад инфляци өсвөл хэн хариуцлага хүлээх юм бас л огцруулхуу

Баги (202.21.106.109)
2017-12-12 23:40:48
130 км дараалал машины тоо огцом өсснөөс болсон гэж МАНы сайд хэлж байгаа биз дээ

Зочин (122.201.22.98)
2017-12-12 23:27:56
хаха үнэ нэмэгдсэнсэн бхад л нүүр харж бгаад худлаа яриаад бх юм даа.

Сайдтан (139.5.219.21)
2017-12-12 22:28:06
Он гарснаас хойш нэмэхгүй л гээд байна,оны өмнө яаж ч нэмж болно гээд байна шдээ.ойлгохгүй байна уу та нар

иргэн (112.72.11.109)
2017-12-12 21:25:15
Энэ англи үсгээр аялга дуудлагаараа кирилл үсэг шиг бичээд байгаа ОРК уудыг яанаа.кккккк

иргэн (112.72.11.109)
2017-12-12 21:25:14
Энэ англи үсгээр аялга дуудлагаараа кирилл үсэг шиг бичээд байгаа ОРК уудыг яанаа.кккккк

ZORIGO (103.242.47.242)
2017-12-12 17:11:16
BENZINII UNE NEMEGDED 2 SAR GARUİ HUSTAA BOLSON SHUU

ALTAY (103.242.47.242)
2017-12-12 17:08:15
HOBD BAYAN OLGIID 92*1800 DISEL*1900 BOLSON SHUU SAYDAA EN YAMAR UCHIRTAI BE

zochin (27.123.212.133)
2017-12-12 16:27:17
Neptiin buteegdehuunee uls uuruu avsan ni deer dee.Huuchin NIK-n umchiig uls butsaaj avah heregtei benzin,tulsh yamar ch uls orni strategiin buteegdehuun baidag.Manaih shig heden ul buteh garuudad daatgasan uls baina uu.

Зочин (66.181.187.213)
2017-12-12 16:13:10
Уул уурхайн түлш шатахууны үнийг нэмээд ахуйн хэрэглээний үнийн дүнг буулга

зочин (202.179.24.60)
2017-12-12 15:35:34
Ийм мангар юмнуудаар нэг салбарын хувь заяг шийдүүлнэ гэхэд үнэхээр харамсаж байна.Захын тэнэг шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг аль эрт мэдээд яах ийх тухайгаа яриад явж байхад үүний хэлж байгааг хараач

Зочин (202.179.31.78)
2017-12-12 15:16:28
Үнэ ээ нэмсэн ш дээ өвөрхангай д 92-1620 байсан аа1680 болсон петровис

иргэн (202.179.31.90)
2017-12-12 15:12:09
нэмсэн байгаа шүү дээ мангараа

Zov shuu (202.131.232.18)
2017-12-12 15:00:30
Odoo tom tusluude hurdan hudlguud neg aimsgaa zuv avchuul busad salbraa sep hiitel tataadl bosood iren de zov zorigtoi hii avrga hun bn yamarch baisan aldahgui shu ih mungul ergej baij bid bosno uur yah yum

Зочин (49.0.212.153)
2017-12-12 15:00:02
нэг шалтаг хэлээд нэмнэ дээ.

Yim medej bolnoo (202.131.232.18)
2017-12-12 14:55:48
Ern bidend 1 garts bn shu de olj harah geed yadad baih yum algaa gereegen sain hiigeeedl tom tusluudee belen tusluude ene 3 sar gehed ehluulj chaduul Sumya chi od chadhgui bol tegeedl gonjrood unan shu de , Gatsuurt belen bn, 5 tolgoi bn , uran bn , bugdel 500-2000 hunii amdral 10 aas deesh jileer shiidegden uls shudrgar tatvaraa avan ingeedl yaduural buurch 2020 on gehed neg aisgaa buten avch MAN yalah magdlatai za uur arga bol baihgui battulga hun shgnad dashin shog, Sumya erguulj toiruulj am harj hariulad baival tegeed hergui de zorigtoi edniigl hudlug odoo malaa zaraad uildverer gej yrih tsag bishee

Yim medej bolnoo (202.131.232.18)
2017-12-12 14:55:47
Ern bidend 1 garts bn shu de olj harah geed yadad baih yum algaa gereegen sain hiigeeedl tom tusluudee belen tusluude ene 3 sar gehed ehluulj chaduul Sumya chi od chadhgui bol tegeedl gonjrood unan shu de , Gatsuurt belen bn, 5 tolgoi bn , uran bn , bugdel 500-2000 hunii amdral 10 aas deesh jileer shiidegden uls shudrgar tatvaraa avan ingeedl yaduural buurch 2020 on gehed neg aisgaa buten avch MAN yalah magdlatai za uur arga bol baihgui battulga hun shgnad dashin shog, Sumya erguulj toiruulj am harj hariulad baival tegeed hergui de zorigtoi edniigl hudlug odoo malaa zaraad uildverer gej yrih tsag bishee

Yim medej bolnoo (202.131.232.18)
2017-12-12 14:55:47
Ern bidend 1 garts bn shu de olj harah geed yadad baih yum algaa gereegen sain hiigeeedl tom tusluudee belen tusluude ene 3 sar gehed ehluulj chaduul Sumya chi od chadhgui bol tegeedl gonjrood unan shu de , Gatsuurt belen bn, 5 tolgoi bn , uran bn , bugdel 500-2000 hunii amdral 10 aas deesh jileer shiidegden uls shudrgar tatvaraa avan ingeedl yaduural buurch 2020 on gehed neg aisgaa buten avch MAN yalah magdlatai za uur arga bol baihgui battulga hun shgnad dashin shog, Sumya erguulj toiruulj am harj hariulad baival tegeed hergui de zorigtoi edniigl hudlug odoo malaa zaraad uildverer gej yrih tsag bishee

Зочин (202.131.227.50)
2017-12-12 14:18:21
Үнэ Нэмэгдсэн байгаа гишүүнээ Та ч яаж мэдэх вэ дээ

ЭДИЙН ЗАСАГЧ (66.181.178.156)
2017-12-12 13:14:56
ААН, иргэдээс лиценз өгнө гэж төвлөрүүлсэн мөнгөө ТА НАР ЯАЖ ЗАРЦУУЛСНАА ТАЙЛАГНААЧ. ХҮНИЙ МӨНГИЙГ ТӨР НЬ ДЭЭРЭМДСЭН, ЛЦВАРДСАН ХЭРЭГ БОЛООД БАЙГАА ШҮҮ ???

з (202.70.34.38)
2017-12-12 13:06:32
Манай бэк чартаанаас гарчихлаа.

Зочин (103.9.90.130)
2017-12-12 13:05:53
Тэнэгхэн сайд минь цаана чинь бензин нэмэгдчихсэн байна.юу мэддэг гэж нэмэгдэхгүй гээд байгаам. Яана даа чи минь шагналын гэмээр ч юм уу хахуулийн сайдаа хийж чадах нь уу. Хүмүүс их таагүй байна шүү бараг ганцхан чамд

зочин ...з (66.181.161.65)
2017-12-12 12:43:10
шатахууны үнэ нэмэгдэнэ зарим нь нэмж ч бна бөх сайд минь наад компиануудтайгаа нийлээд ам мэх хийгээд байна даа цаана чинь мөнч олон барилдаан байгаа шүү

зочин (122.201.25.10)
2017-12-12 12:12:55
шатахууны үнэ нэмэгдэхгүй биш нэмэгдэнэ шүү дээ өнөөдөр гэхэд л Магнай трейд шатахуун дууссан гэж худлаа яриад зохиомол хомсдол үүсгэж эхэллээ шүү дээ ТЭЦ 3 МТ таталт хийгдээгүй гээд өнөө өглөө түлш өгөхгүй байна

Зочин (119.40.98.162)
2017-12-12 12:09:58
ene dagz uuniig barij baij chadah uu harj l baie

Зочин (103.20.152.50)
2017-12-12 12:00:10
ШААНА БИЗ...

Зочин (103.9.90.227)
2017-12-12 11:56:56
Нэмж таарна даа сайд гуай минь

Зочин (66.181.189.184)
2017-12-12 11:56:23
Эргүү тэнэгүүдээ зүгээр Улс ганцхан колонктой болчихооч

DZ (103.57.92.50)
2017-12-12 11:55:44
Kolonkuud ugsen huivaldaad unee nemtsen bhad ta muusainuud yaj ch chaddaggui shuu dee. Olon tuuh yariad yahav. Hamgiin suuliin uniin nemegdliin jisheeg avaya. Une dundjaar 100 tugruguur nemegdeed odoogiin une togtson bga. Turiinhen shalgaj bariad undeslelgui nemsen bna buulga ntr gd ta nariig hen ni ch toogooguig sanaj bga bui za. CHATSGA TSARAILSAN TURIIN HUDLAA YAM TAMGA AGENTLAGUUD. TUR TUMUR NUDARGATAI BH HEREGTEI SHUUU!!!!!!

zochin (202.9.43.37)
2017-12-12 11:39:40
shatahuuny une nemegdsen gishuun BATTUMURIIN TES kolonki unee nemsen,medeegui l gene bizdee esvel nemeegui gehuu

зочин (202.70.42.158)
2017-12-12 11:38:56
тэс нэмсэн байна шүү ингээд ам хэлэн зөрөөд байдаг улс да

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-22 17:08:26 - Байгаль Орчин
Сибирийн хүйтэн агаар Монголоор дамжин өнгөрч буй тул шөнөдөө зарим нутгаар -51 хүрнэ гэв
2018-01-22 16:58:04 - Хууль
“Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж байна
2018-01-22 16:19:22 - Технологи
ФОТО: Лазерын судалгааны лабораторийн нээлт боллоо
2018-01-22 16:05:22 - Шар
Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрчээ
2018-01-22 15:51:45 - Улс төр
В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөртэй гэсэн дүн гарчээ
2018-01-22 15:28:19 - Нийслэл
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
2018-01-22 15:27:22 - Эдийн засаг
Чөлөөт зах зээлд шилжүүлж, үнэ чөлөөлөхийг шатахуун импортлогчид шаардаж байна гэв
2018-01-22 14:36:01 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа
2018-01-22 14:11:58 - Нийслэл
Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ
2018-01-22 14:07:02 - Улс төр
Д.Хаянхярваа: Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал
2018-01-22 13:57:51 - Орон нутаг
Шуурхай ажлын хэсэг шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна
2018-01-22 13:50:52 - Спорт
Д.Төмөрхүлэг, Г.Мандахнаран нар үндэсний бөхөөр барилдаж, үзэгчдийг хөгжөөв
2018-01-22 13:18:29 - Спорт
MNBA Үндэсний лигийн хасагдах шатны тоглолтууд боллоо
2018-01-22 13:11:04 - Орон нутаг
Хөвсгөл нууранд 11 зорчигчтой автомашин цөмөрчээ
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 13:07:16 - Спорт
Дэлхийн оюуны спортоос монголын шатарчид зургаан алтан медаль хүртжээ
2018-01-22 12:44:42 - Эдийн засаг
Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал яригдаж байгаа
2018-01-22 12:43:03 - Хууль
Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болжээ
2018-01-22 12:28:26 - Улс төр
Засгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тавина гэв
2018-01-22 12:27:07 - Нийслэл
Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан 60 тэрбумын бичил хэлбэрийг хэрэгжүүлж байна гэв
2018-01-22 12:08:37 - Гадаад
АНУ-ын Засгийн газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-01-22 12:06:59 - Ажлын зар
Тендерийн урилга: Ус шүүрүүлэлтийн худгийн труба нийлүүлэх
2018-01-22 12:00:44 - Орон нутаг
Д.Сумъяабазар ахмадуудаа эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулж байна
2018-01-22 11:48:54 - Орон нутаг
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч боллоо
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой
2018-01-22 11:26:26 - Гадаад
Марк Цукерберг: Хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цагийг багасгахад анхаарна
2018-01-22 11:17:56 - Орон нутаг
Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрджээ
2018-01-22 11:09:58 - Шар
Өвлийн олимпын бамбарыг Монгол хүн анх удаагаа буухиаллаа
2018-01-22 11:02:35 - Хууль
Таны машины дугаар 1, 6-аар төгссөн бол татвараа энэ сард төлнө
2018-01-22 10:55:37 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх бэ
2018-01-22 10:45:55 - Орон нутаг
“Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүллээ
2018-01-22 10:42:47 - Эдийн засаг
Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх оны хавар эхлүүлэхээр тохиролцлоо
2018-01-22 10:42:31 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид Шинэ Делид тулалдана
2018-01-22 10:40:00 - Эдийн засаг
"Монголын зэс" корпораци Лондонгийн хуулийн фирмд ханджээ
2018-01-22 10:34:04 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин сунгажээ
2018-01-22 10:29:54 - Орон нутаг
Малчдад 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгож байна
2018-01-22 10:23:43 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-01-22 09:40:39 - Орон нутаг
Булган аймагт шүлхий илэрч, хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоожээ
2018-01-22 09:38:09 - Хууль
Саун, массажны газруудын үйл ажиллагааг зогсоожээ
2018-01-22 09:25:32 - Нийслэл
100 сая төгрөгийн азтан тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 07:51:36 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг ойртвол өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-21 09:32:50 - Спорт
Халз барилдааны орлогыг эмчилгээнд хандивлана
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
ДОХИО: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-22 09:25:32 - Нийслэл
100 сая төгрөгийн азтан тодорлоо