Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв

Түгээх    
2017-12-12 12:31:36 - Хууль

avto teever

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлжээ.

Учир нь хэсэг бүлэг этгээдүүд олон нийтийн сүлжээ болон цахим орчинд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагуудын нэр хүндэд халдаж, илт гүтгэсэн мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар удаа дараа явуулж байгаа тул ийнхүү хууль хяналтын байгууллагуудад хандсан байна. 

Автотээврийн үндэсний төв нь улс, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч тээвэр болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулж, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах үүрэгтэй аж ахуйн тооцоотой төрийн өмчит  үйлдвэрийн газар юм.

Тус үйлдвэрийн газрын удирдлагуудын нэр хүндэд удаа дараа халдаж байгаа нь тус газрын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж, айдас төрүүлэх гэсэн бүлэглэл ажиллаж байгаа хэмээн тэд үзэж буй юм. Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй ард иргэдэд чиглэсэн бодлого шийдвэр нь хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц байгаа аж.

Тус мэдэгдэлд “Авто тээврийн үндэсний төвийн захирал Эрээн-Замын-Үүд хооронд зорчдог улс хоорондын зорчигч тээврийн автобусандаа 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад Эрээний талд 2017 оны 12-р сарын 06-ны өдөр саатуулагдлаа гэсэн худал мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Ташаа мэдээлэл тарааж, удирдлагын нэр хүндэд халдсан цахим хуудас, твиттер эрхлэн ажиллуулагчдын хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Автотээврийн үндэсний төвийн эх сурвалжаас тодруулахад дээрх мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус төвийн удирдлагууд Архангай аймагт албан томилолтоор ажиллаж,  “Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинэ барилгаа ашиглалтад оруулж, 11-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанд оролцсон, ямар ч эх сурвалжгүй, худал мэдээлэл тарааж, албан тушаалтны нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа явдалд хатуу тэмцэх болно  хэмээн мэдээллээ. 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (103.57.95.72)
2017-12-12 21:22:19
Үгүйсгээд байгаа нөхдүүдийг шалгахад ч буруудахгүй дээ

Зочин (27.123.214.106)
2017-12-12 20:33:06
Аливаа хувь хүн хуулийн этгээдийг гүтгэх нь өөрөө хууль бус зүйл шүү дээ энэ сайтууд ор үндэсгүй мэдээлэл тавиад хариуцлагаа хүлээдийн боловуу даа

б (103.57.95.31)
2017-12-12 19:14:29
MAN gudamjind baihdaa hussenee shaadag baisan gert orj irsenee odoo aidas tugeehgui shuu gej shaasan ahahahaha

Зочин (202.131.242.227)
2017-12-12 16:58:47
Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор зориудаар халдаж байгаа хогийн новшнуудад хуулийн байгуулагууд нь зохих арга хэмжээг нь шуурхай авдаг болчихвол энэ асуудал эрс багасна. Сайтууд ч гэсэн худлаа мэдээ тавихаа зогсоох болно шдээ.

Зулаа (202.131.242.227)
2017-12-12 16:52:13
Энэ сэтгүүлч гэх сайхан мэргэжлийн нэр хүндийг уландаа гишгэсэн мэргэжлийн ёс зүй, ур чадварын доройтолд орсон нөхдүүдийн хийж буй ямар ч нотолгоогүй илт худал мэдээлэл бичиж нийгмийг цочролд оруулах, бүхнийг харлуулах ажиллагаагаа зогсоомоор юмаа. Автотээврийн үндэсний төвийн захирал уг нь дээрх хугацаанд ажлаа хийгээд, сайдын шуурхайд оролцоод хурал зөвлөгөөнөө хийгээд сууж байсан байх юм Сэтгүүлч гэж хэн бэ ...

Түмэндэмбэрэл (202.131.242.227)
2017-12-12 16:51:02
Хүмүүс чинь яагаад ийм муухай байдаг юм бэ? Цахим гэмт хэрэг бол маш ноцтой хэрэг юм шүү. Аль болох бодитой эх сурвалжаас авч мэдээллэж байх ёстой.

Зочин (202.131.242.227)
2017-12-12 16:50:18
хууль хяналтын байгууллага нь энэ хэдэн хүний нэр төрд халдсан хэвлэлийн хүмүүсийг шалгаач хүний нэр төрд шууд халдхын

Зочин (202.131.242.227)
2017-12-12 16:48:43
Энэ хэдэн сайт, хэвлэл мэдээлэлүүд дандаа худлаа ор үндэсгүй, мэдээлэл тарааж хүний нэр хүндэд халдах юмаа. Хууль гэж байдаг юм шүү.

Red (202.131.242.226)
2017-12-12 16:47:44
Olin niitiin medeeleliin heregseleer ingej hudalaa hvn gvtgej iim medeelel ywuulahaan bolimoor ymaa. Hend heregtei in.

номин (202.131.242.227)
2017-12-12 16:41:42
тэр эрээний асуудал чинь автотээврийн захиралд ямар хамаа байнаа жолооч, зорчигчийн л асуудал шүү дээ

э (202.131.242.227)
2017-12-12 16:40:41
зөв штээ АТҮТ-ийн Дэлгэрнаран гэж тээвэрт олон жил зүтгэсэн сайн боловсон хүчин. юу гэж л хууль бус зүйл хийж явхав дээ

Boldoo (202.131.242.226)
2017-12-12 16:38:35
Turiin baiguullagaa irged n muulaad bhaar yaj ajil sain bhavde ene setgegdeluud bugd mungunii bicheechid

Boldoo (202.131.242.226)
2017-12-12 16:37:35
End setgegdel bichij bgaa humuus bugd zohion baiguulalttai hudaldagdsan humuus bna buh asuudliig harluulj bichdeg

Зочин (103.26.194.182)
2017-12-12 16:27:46
Та нарт гутаагдах нэр төр бий эсэхээ сайн бод эхлээд. Өөрсдөө бохир бузар үйлдлээрээ нэр төрөө гутаахын дээдээр гутаачихаад дэл сул юмаар хөөцөлдөж уулын чинээ хараа туулайн чинээ цагаанаар халхална гэвэл горьдсоны чинь гарз байлгүй дээ.

Зочин (202.9.42.49)
2017-12-12 13:02:57
ene avto teevriinhen er ni yg yu hiidgiin archaagui ymnuud l baidag shdee

зочин ...з (66.181.161.65)
2017-12-12 12:56:58
драгон дээр хэдэн жолооч л ийшээ тийшээ явлаа явах уу гээд л зогсож байдаг шүү адаглаад зогсоол хүрэлцээгүй хотын төвд шахуу түгжирэл үүсэгдэг автобусууд нь хэзээ оншилгоонд орсон нь тодорхойгүй адаглаад гарахад нь хэдэн хүн бна гэж тоолохоос хэдэн дугуй ньямар байна гэж шалгадаггүй шүү дээ авто тээврийхээн

з (202.70.34.38)
2017-12-12 12:36:54
Эхлээд худлаа мэдээлэл гэсэн нотолгоог нь гаргаад ир, за юу? Тэгээд дараа нь юмаа ярь.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо