“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Түгээх    
2017-12-12 15:08:38 - Нийслэл

niislel

Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ. Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.

Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа” гэлээ.

 Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж  “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.

Энэ удаагийн хэрэгжүүлж буй “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

“Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ “Эко дүүрэг” болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин  “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр “Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа” талаар ярилаа.

У.УРАНЦЭЦЭГ 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монголын банкаар дамжуулдаг болно
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ