Э.Түмэнбаяр: Маскгүй олон жил ажилласнаас болж мэргэжлээс шалтгаалах өвчтэй болоод байна

Түгээх    
2017-12-13 12:11:14 - Эрүүл мэнд

tvmenbayar

Ажил мэргэжлээс шалтгаалж үүссэн өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж онцолдог. Жишээлбэл, тоос шороотой, дуу чимээ ихтэй, хүйтэн орчинд, байнга суугаа болон зогсоо байдалд ажиллах зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тухайн хүний биед сөргөөр нөлөөлөн  эмгэг үүсгэн  буй  өвчлөлийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үздэг гэсэн үг.

Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, эмчлэх чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв  ажиллаж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн байдал ямар байгааг сурвалжлахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрыг зорилоо.

Энэ байгууллагын хоёрдугаар давхарт гарахад ажлын байрны нөхцлөө сольж ажиллаад хэр өөрчлөлт гарснаа эмчид үзүүлнэ, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт орох эсэхийг хурлаар оруулж шийдэхээр хүлээж байна гээд хүмүүс дугаарлаж, хөл хөдөлгөөн ихтэй байв.

Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад байдаг өвчтөн Э.Түмэнбаяртай уулзлаа.

tvmenbayar

Тэрээр “Би Дорноговь аймгийн Айраг суманд “Монголросцветмет” нэгдлийн харъяа жоншны уурхайд ажиллаж байсан. Гагнуурчин мэргэжилтэй хүн. Хүнд техникүүд гагнах ажлыг 17 жил гаруй хийлээ. Тэгээд гуурсан хоолойн үрэвсэл гэдэг оношоор мэргэжлээс шалтгаалах өвчний групп тогтоолгосон. Жоншны уурхайд ажиллахаар тоосжилт ихтэй. Байгууллагаас хөдөлмөр хамгааллын хувцас хунар өгдөг ч гагнуурчин хүн маск хийгээд ажиллахад хэцүү байдаг л даа.

Нүдээ хамгаалах хэрэгсэл зүүж, гагнуур хийдэг байсан ч амьсгалын эрхтэнээ хамгаалах талаар анхаараагүйгээс ийм мэргэжлийн өвчтэй болчихоод байна. Гагнуур хийж байгаа тохиолдолд заавал маск зүүж байх хэрэгтэй. Орчин үед дотроо хүчилтөрөгчийн шүүлтүүртэй маск хүртэл гарчихсан байна. Тийм болохоор хүмүүст хандаж хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм, журмыг барьж ажиллахаас гадна хамгаалах хэрэгсэл, хувцасаар бүрэн хангах, эмчийн үзлэг, хор саармагжуулах бүтээгдэхүүнийг ажил олгогчоос шаардаж хэрэглэж байх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж байгаа үйлдэл юм байна” гэж захиж байлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад орох гэж байгаа иргэн Ц.Цэцэгсүрэнтэй үзлэг хийлгэхээр хүлээж байх зуур нь уулзаж цөөн хором ярилцав.

tvmenbayar

Тэрээр  “Эгч нь "Багануур” ХК-д 1993 оноос хойш 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Шатахуун түгээх станцад түгээгчээр ажилласан. Өдөр бүр том тэргүүдээ түлш шатахуунаар хангах үүрэгтэй ажиллаж байсан. Одоо харшил, хордлого гэсэн оноштойгоор мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт орох гээд явж байна. Манай байгууллага бээлий, маск, ажлын хувцас зэргээр хангаж, өдөр тутам сүү өгдөг байсан л даа. Гэвч олон жил ажиллаад ирэхээр бие эрхтэнд нөлөөлдөг бололтой юм аа. Уг нь мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар   ажилчдад мэдээлэл байнга өгч, сургалтанд хамруулж байх  хэрэгтэй юм байна. Ажилчид хэнэггүйгээсээ болоод хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарахгүй, яах ч үгүй гэж тоомсоргүй явж байгаад хэдэн арван жилийн дараа эд эрхтэн нь өвчилдөг юм байна” гэсэн юм.

Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид мэргэжлээс шалтгаалах өвчин туссан бол эхний үед эмчилгээ хийлгэнэ. Эдгэрэхгүй бол ажлын байрны нөхцөлийг нь сольж өгнө. Байдал дээрдэхгүй бол хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн тэтгэмж тогтоолгох хууль эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.

Ажлын байрны стандартын нөхцөлийг хадгалж, зургаан сар тутам ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулбал мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо үлэмж буурна гэж холбогдох албаныхан тайлбарлаж байлаа. Ингээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч нартай уулзаж, мэргэжлээс шалтгаалах өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан, одоогийн нөхцөл байдлын талаар тодруулав.

Тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дотрын эмч Ц.Сувдгэрэл “Сүүлийн үед шинэ тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

tvmenbayar

Аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас нь маш сайн анхаарч ажиллаж байгаа. Одоогийн өвчлөл шинээр бүртгэгдэж, ихсэж байгаа гэдэг нь нэг талаар шинжилгээнд сайн хамрагддаг, эрт илрүүлэлт нэмэгдэж байгаагийн үр дүн гэж ойлгож болно.

Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйл болох тоосжилт, дуу чимээ, доргилт зэрэг нөлөөллөөс  болж  ажилтнууд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж  байгаа.

Энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэхдээ хууль зүй, техник технологи, биологи, хувь хүний талаас нь анхаарах шаардлагатай юм. Хууль зүйн гэдэг нь тухайн хүний нас хүйс, өвчлөл зэргээс шалтгаалаад ямар нөхцөлд ажиллах боломжтойг хуулиар зааж өгдөг.

Ажлын найман цагаас илүү ажиллахгүй байх зэрэг зохицуулалт бий. Техник технологийн гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөтэй орчинд эрүүл мэндийг хамгаалах техник технологийн шинэчлэлийг хийж байх ёстой.

Эрүүл мэндийн талаас нь  Эрүүл мэндийн сайдын 340 тушаалын дагуу  үйлдвэр, уул уурхай  гээд хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт заавал хамруулах үүргээ биелүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх аргууд бий” гэсэн юм.

Мэргэжлийн өвчин судлалын газрын мэдрэлийн эмч Ц.Оюун "Манайд мэдрэлийн болон дотрын чиглэлээр өвчилсөн хүмүүс их ирж байна. Уул уурхайн хүнд даацын, 5-80 тн ачаатай машин жолооддог жолооч, уул уурхайн гүний нэвтрэгч, өрөмдөгч нар доргио чичиргээ, тоосжилт ихтэй орчинд ажилладаг тул мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд хамгийн их өртдөг” гэж тодотгож байв.

Мэргэжлийн өвчин судлалын газрын статистикч эмч, Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг, хөдөлмөрийн магадлах салбар комиссын нарийн бичгийн дарга Б. Шинэбилэг хэчнээн хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн  зэрэг  статистикийн мэдээллийг бидэнд өгсөн юм. 

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчин 1975 оноос хойш 9926 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор 3483 өвчтөн хяналтанд байгаа. Хяналтанд байгаа өвчтөний дийлэнх нь эрэгтэй хүмүүс. Хүнд үйлдвэр, уурхайд ажилладаг ажилчид байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 50-60 хувь нь 51-60 насныхан байна. Ажилласан жилээр нь тооцвол 21 ээс дээш жил ажилласан байна.

Манай хяналтад байгаа өвчтнүүдийн дийлэнх нь Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Хэнтий аймагт бий. Учир нь эдгээр аймгуудад хүнд үйлдвэрүүд, уурхай ажилладаг учраас иргэд мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх нь их байгаа юм. Нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхайн дүүргийн иргэд манай байгууллагад илүү олноороо хандаж байна” гэлээ.

Н.БАЯР

tvmenbayar

tvmenbayar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.179.31.28)
2017-12-13 12:32:08
Байгууллага нь ХАБ-ын сургалт заавар өгөхдөө заавар дагахгүй бол өөрсдөд нь яаж муугаар нөлөөлдгийг энэ бодит хүмүүсийн түүхээр харуулж сануулж өгвөл илүү үр дүнтэй. Бусдаар бол тоохгүй. Дээрх хүмүүс ч гэсэн тоогоогүй гэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ