Б.Золзаяа: Их сургуулиудын орчинд бэлгийн дарамт байгааг нотолсон

Түгээх    
2017-12-14 08:23:26 - Нийслэл

gaihmaa

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Золзаяатай ярилцлаа.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд чиглэсэн ямар ажлуудыг хийв?

-Үйл ажиллагаагаа дурьдахаасаа илүү ямар асуудлыг чухалчилав гэдгээ ярих нь зүйтэй болов уу. Жендерийн тэгш эрхийн байдал хамгийн их зөрчигддөг. Олон нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш олон төрийн бус байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулж байна. Мөн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш оролцоо байхгүй байна. Манай улсад нэг хүйс давамгайлсан шинжтэй байдаг. Аливаа нэг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад нэг хүйс давамгайлвал шийдвэр нь оновчтой бус гардаг гэсэн судалгаа байдаг. Ирээдүйд УИХ-ын суудалд 76 эмэгтэй суучихвал эрчүүдийн асуудал гэх мэт маш олон асуудал орхигдоно. Шийдвэр гаргах түвшинд дандаа 50-60 настай эрэгтэй, мөнгөтэй, сүлжээ сайтай юм уу, эсвэл өөрийн бизнестэй хүмүүсийн дуу хоолой гарч байна. Манай улсад ардчиллын үнэт зүйл болсон төлөөллүүд шийдвэр гаргах түвшинд байдаггүй, гарч чаддаггүй. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш эрх ярихаар хүмүүс ихэнхдээ асуудлыг нөгөө өнцгөөс, эмэгтэйчүүдийг улс төрд орох гэж байна хэмээн хардаг. Тиймээс “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоон дээр нэлээн тулгуурлан ажиллаж байна. Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрчүүдийн жендерийн асуудал ч гэсэн чухал байна. Яагаад гэвэл дэлхий дахинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь тав байдаг бол өнөөдөр Монгол Улсад 10 насны зөрүүтэй  байна. Монгол эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 насаар богино насалж байна гэдэг нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ хандаж буй хандлага, эрчүүдийн хоорондын харилцаа, стресс ихтэй амьдардаг гэх мэт асуудлууд байна.

-Тэгэхээр жендерийн тэгш эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тулгарч байна гэсэн үг үү?

-Жендерийн асуудал эрчүүд, эмэгтэйчүүдэд аль алинд нь тулгарч байна. Хүн болгон хүйсээс үл шалтгаалан тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байх ёстой. Тэрнээс биш нэг хүйс нь давамгайлаад, нэг нэгнээ дарах, илүү эрх мэдэл авах гээд байгаа юм, ерөөсөө биш. Үүнийг аль болох яаж тэнцвэртэй болгох вэ. Бэлгийн цөөнхийн асуудлууд байна.

gaihmaa

-НЭГ СЕКУНДЭЭС УДААН ШИРТВЭЛ БЭЛГИЙН ДАРАМТ БОЛНО-

-2016 онд танай байгууллага их сургуулиудын орчин дахь бэлгийн дарамтын талаар судалгаа хийж, асуудлыг нийгэмд гаргаж ирсэн. Бэлгийн дарамтын хэлбэрүүдийг оюутнуудад мэдээлэл хүргэх үүднээс товчхон дурьдвал?

-Ажлын байрны бэлгийн дарамтын талаар нэлээд олон судалгаа байдаг. Яагаад бид их сургуулиудыг сонгож авсан бэ гэвэл багш, оюутан хоёрын хооронд эрх мэдлийн харилцаа маш хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, оюутанд дүн, сургуулиас хөөгдөх, нэр төрөө сэвтээх гэх мэт айх айдас байдаг. Оюутан хүн ажил хийдэг хүнийг бодвол сул дорой, бэлгийн хүчирхийллийн хувьд мэдлэг багатай. Тиймээс маш амархан хохирогч болох эрсдэл үүсдэг. Дахиад хэлэхэд бүх сургуулийн багш нар биш, тодорхой цөөн тооны хүлээн зөвшөөрөгдсөн багш нар байна. Оюутнууд нь хүртэл мэддэг. Тиймээс энэ хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Их сургуулийн орчинд судалгаа хийгээд, бэлгийн дарамт байна гэдгийг гаргаж ирсэн. Бид бэлгийн дарамтын хэлбэрүүдийг мэдэхгүй учраас ямар үйлдэл бэлгийн дарамт вэ гэдгийг мэддэггүй. Заавал хүчирхийлж, эсвэл элдэв янзаар оролдохыг бэлгийн дарамт гэдэггүй. Мессэж бичих, хувийн харилцаагаар орой, үдэш дуудах, өөрийнхөө элдэв янзын сэдэлтэй зургийг явуулах зэрэг нь бэлгийн дарамтын нэг хэлбэр. Хүмүүс яриад, инээгээд байдаг шүү дээ. Нэг секундээс илүү удаан ширтвэл бэлгийн дарамт болно гэж. Инээдтэй ч гэсэн бэлгийн дарамт мөн. Хайртай хүмүүс, найзууд хоорондоо ширтэлцэх өөр.

-Танайх хэдэн сургууль дээр хичнээн оюутан хамруулсан судалгаа хийсэн бэ?

-Улсын дөрвөн сургууль хувийн нэг сургуулийн 600 оюутан, 100 багш нийлээд 700 хүнийг хамруулсан судалгаа хийсэн. Яагаад багш нарыг хамруулсан бэ гэвэл заримдаа багш нар удирдлагын албан тушаалтныхаа хохирогч болдог. Гадны оронд маш сайн жишиг, сургуулийн орчин дахь бэлгийн дарамтаас сэргийлсэн маш энгийн аргууд байдаг. Жишээлбэл, оюутан багш хоёр уулзахдаа хаалгаа онгорхой байлгах ёстой гэсэн дүрэм байдаг. Ийм хүмүүс хаалгаа хаагаад, уулзаад байх шаардлага байхгүй гэх мэт урьдчилан сэргийлэх жижиг жижиг аргууд бий. Тиймээс манай улсын их, дээд сургуулиуд есдүгээр сарын 1-нд сургуулийн бүх оюутанд “Бэлгийн дарамт гэж юу вэ” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулахгүй бол юуг бэлгийн дарамт гэдгийг мэдэхгүй хүмүүс зөндөө олон байна.

-Танай байгууллагаас гаргасан “Гайхмаа гайхахаа больсон нь” цуврал комик ном жендерийн тэгш эрхийн асуудлыг маш энгийн аргаар хүмүүст хүргэсэн бүтээл болсон талаар гадаадын сайт онцолсон байсан?

-Жендерийн тэгш эрх болон бусад мэдээллүүдийг хүмүүс ямар хэлбэрээр хүргэх талаар нэлээд ярилцсан. Орчин үеийн залуучууд мэдээллийг маш хурдтай, сонирхолтойгоор авдаг болсон байна. Тиймээс нэг их урт эгнэсэн зүйл биччихсэн байвал сонирхож үзэхгүй. Тиймээс өөрсдийнх нь хэлээр сонирхолтой, энгийн хэллэг агуулсан мэдээлэл яаж хүргэх вэ гэж бодоод комикс байж болох юм гэж бодоод хэрэгжүүлсэн. Комикс номд бидэн шиг залуу хүмүүст тохиолдож буй зүйлийн тухай гардаг. Энэ нь нэлээд сонирхолтой олон улсын сайн жишээнд ороод “Вашингтон пост”-д байрлах блог болон гадаадын том том сайтууд дээр онцлох сэдэв болсон. Дэлхий дахинд аливаа нэг зүйлийн агуулгыг ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг нь чухал болоод байна. Хичнээн сайхан санаа байгаад та гурван цагийн турш лекц уншихад хэдэн хүнд хүрэх билээ. Харин энгийнээр комикс ном, хүүхэлдэйн кино, дуу клип, жүжиг, эсвэл гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүмүүст хүргэвэл хамгийн хүртээмжтэй байдаг. Яагаад гэвэл энгийнээр өөрсдийнх нь хэлээр хүмүүст хүрч байна гэсэн үг.

gaihmaa

-ЖЕНДЕРИЙН ТЭГШ ЭРХ ИЛҮҮ ХАНГАГДАХ ТУСАМ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС ДЭЭШИЛНЭ ГЭЖ ҮЗДЭГ-

-Түүхэн үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал их байсан. Харин түүхийн музей болон дурсгалт газруудад мөнхжүүлэх ажил манай улсад дутмаг байдаг талаар танай байгууллага ярьдаг?

-Түүхэн үйл явдлаа бид бахдан ярьдаг. Тэр дунд маань хэр их эмэгтэйчүүд дурьдагддаг билээ. Гэтэл тухайн үйл явцад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байсан. Гэтэл Түүхийн музейд яваад орвол ихэнхдээ эрчүүдийн түүх бичигдсэн байдаг. Харин эмэгтэйчүүдийн түүх олон нийтэд хүрч байна уу гэдэг нь чухал. Яагаад гэвэл хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөрийгөө “Би бол өөрчлөлт авчрагч, би бол манлайлагч” гэдгээ хардаг. Хүн харсан зүйлээ дагаж дуурайх сэдэл төрдөг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг манлайлагч, бодлого боловсруулагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэн хэнд маань чухал. Түүхийн музейгээс гадна томоохон нэвтрүүлэгт алдартай хүмүүс орлоо гэхэд эрэгтэйчүүд илүү бодлого боловсруулах, туршлага, ухааны талаар ярьдаг. Харин эмэгтэйчүүд илүү гоо сайхан, гадаад байдалтай холбоотой зүйл яриад байгаа нь нэг хэвд цутгасан юм шиг. Ер нь жендерийн тэгш эрх илүү их хангагдах тусам хүний хөгжлийн индекс дээшилнэ гэж үздэг. Мөн улс орны бодлого нь өөрөө мэдрэмжтэй болж, төсөв нь нэмэгдэнэ гэсэн судалгаа хүртэл байдаг.

-Өндөр хөгжилтэй орнууд аливаа нэгэн бодлого боловсруулахдаа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг сонсдог. Харин манай улсад ямар байдаг вэ?

-Ерөнхийдөө тогтолцоо нь сайн биш учраас хувь хүнээс нь шалтгаалдаг. Хэрвээ тогтолцоо сайн байсан бол төрийн удирдах албан тушаал хашиж буй хүмүүс хүссэн хүсээгүй иргэний нийгмийн дуу хоолойг сонсох ёстой. Одоо манай улсад тогтолцоо нь хангалттай бэхжээгүй учраас иргэний нийгмийн байгууллагуудыг дэмждэг хүн байвал бидний дуу хоолойг сонсоно, үгүй бол бидэнд хаалттай байдаг. Бодлого боловсруулахад хамгийн чухал зүйл бол нэгдүгээрт, тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох. Хоёрдугаарт, бодлоготой холбоотой оролцогч нарыг сонсох хэрэгтэй. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг боловсруулахдаа сурагчдын дуу хоолойг сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл эрдэмтэн, профессор гээд 60 настай хүмүүс сургалтын хөтөлбөр боловсруулаад байдаг. Гэтэл өнөөдөр 60 настай хүний бодсон зургаан настай хүүхдийн сэтгэлгээний онцлог огт өөр болсон байна. Тиймээс 60 настай экспертүүд мэргэжилтнийхээ түвшинд үгээ хэлнэ. Харин зургаан настай хүүхдүүд оролцогч, хүртэгчийнхээ хувьд үгээ хэлнэ. Энэ хоёрыг нийлүүлж байж бодлого боловсруулагч шийдвэрээ гаргах ёстой. Өнөөдөр ихэнх тохиолдолд бодлого боловсруулагч өөрөө бодсон, өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө ойр хавийн явцуу туршлагаар шийдвэр гаргаж байна.

-Олон нийтийн сүлжээгээр бэлгийн цөөнх хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойг чөлөөтэй илэрхийлдэг болсон нь нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж байна гэх иргэд олон байна. Таны бодлыг сонсож болох уу?

-Бид нэг зүйлийг санах, ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, бэлгийн чиг хандлага төрөлхийн гэж байдаг. Хоёрдугаарт, олон нийтийн сүлжээнд бэлгийн цөөнх гэх хүмүүс дуу хоолойгоо илэрхийлсний төлөө тэднийг дарж унагаан зодож цохих биш юм. Хүүхдийг бэлгийн боловсролтой болгож байж юм уншаад, түүндээ итгэх үү, дагах уу гэдэг дархлаатай болгоно. Бэлгийн цөөнх гарч ирэнгүүт нь зодоод байснаар асуудал шийдэгдэхгүй. Бэлгийн цөөнх гэдэг бол тэр хүний л асуудал. Харин хүүхдүүдээ өөрийнхөө бэлгийн амьдралд ухаантай шийдвэртэй сонголт хийдэг болгоё гэвэл бэлгийн боловсролоо сайжруулах хэрэгтэй.

-Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд юуг хамгийн их өөрчлөхийг хичээж байгаа вэ?

-Хүмүүс юуг өөрчлөх гэж байна вэ гэж асуудаг. Энэ нийгэмд ялгаварлан гадуурхалтгүй, тэгш, авьяас байвал зам нээлттэй гэдэг зарчим жинхэнээсээ хэрэгждэг байгаасай гэж хүсдэг. Одоо бол ингэж бидэнд итгүүлж байгаа ч тухайн хүн хэн байхаас маш их юм шалтгаалж байгаа. Бизнес хийе, өөрийгөө таниулъя гэхэд хаанаас гаралтай, эрэгтэй эмэгтэй, баян хоосон, хэдэн настай, мөнгөтэй юм уу, хэнийг таньдаг вэ гээд маш олон зүйлээс амжилтад хүрэх эсэх нь шалтгаалдаг. Одоо эмнэлэгт үйлчлүүлэхэд ч таны хэн гэдгийг хардаг. Дэлгүүрт ороход ямархуу хувцасласнаас үйлчилгээ нь шалтгаалдаг. Хүн бүрд тэгш боломж олгодог нийгэм биш байна. Бүгдийг нь хүчээр тэгшитгэнэ гэсэн үг биш л дээ. Бүгд шударгаар үнэлэгдэх боломжийн тухай ярьж байгаа юм. Мөн хүн бүр өөрийнхөөрөө байхыг хүлээн зөвшөөрдөг нийгэм байгаасай гэж хүсч тэмүүлдэг.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (182.160.36.159)
2017-12-14 18:26:59
Мандухай цэцэн хатан Батмөнх даян хааныг хүүхэд байхад нь хаан ширээнд залж өөрөө хатан суусан болохоос хэзээ ч төр барьж байгаагүй. Энэ хоосон толгойтой хүүхэн шиг биш, Монгол төрийн залгамж чанарыг мэддэг байсан юм. Юун балай балай юм зурж,ярьж хүүхдүүдийн сэтгэл хорлоод яваам бэ. Өөрийг нь оюутан хөвгүүд цагдаад өгвөл таарна. Үерхлийг нь сүйд хийнэ шүү.

Од (103.26.195.214)
2017-12-14 12:37:38
Жендерийн тэгш харилцаа гэдэг утгагүй зүйл. Аливаа амьд амьтныг эсрэг тэсрэг /эр,эм/-ээр нь заяасан байгалийн хууль, ертөнцийн жамыг хэн гуайч өөрчилж чадахгүй. Харин эр, эмээр нь тэгш харилцаатай байх ёстой биш, хүмүүсийн хооронд тэгш харилцатай байх ёстой гэж сургах нь нийгмийн асуудал юм.Эрч бай, эмч бай хоорондоо нэг нэгийгээ хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн тэгш харилцаа байх ёстой.Хүн байгалийн амьтан учраас байгалиас өгөгдсөн өгөгдлөөрөө л байх ёстой гэсэн үг.Сүүлийн үед улс төрд хүйсийн ялгааг зохиомолоор тодруулж квот тогтож байгаа нь үндсээрээ буруу юм.Улс төрд бол аль илүү чадвартай нь л байх ёстой. Зарим чадвартай, нэр хүндтэй эмэгтэйчүүд гуйж биш, гуядаж гараад суух хэрэгтэй ш дээ.Хүйсийн тэгш эрх: өнөөдөр би эр эрхтэнтэй байя, чи эм эрхтэнтэй бай гэж эхнэр, нөхрүүд зохицож чадахгүй биз дээ. Энэ бол байалийн хууль.

Цэцэг (202.9.41.89)
2017-12-14 11:24:28
Бүдүүлэг шашинаасаа эхлээд салах тухай бод шашин нийгэмийг ямар ч байдалаар дарамталаж байна !шашины хүний дамжуулалт хийж байгаа хүн 1'хархад хангалтай сөрөг дамжуудалт хийнэ тэр нь бэлгийн дарамт ч байж болохоос гадна өөр олон янзын өвчиний, хэрүүлийн ,үл ойлголцолын дарамтыг дамжуулчихсан байдаг Монголын улсын нийгэм сүүлийн 27 жил үнэхээр шашинд бузарлагдаж доройтож байна !

Зочин (202.21.106.170)
2017-12-14 10:55:45
ШУТИС БИАС-ын Начирын нэр бүхий багш, ШУТИС ЭХС-ын нэр бүхий нэг багш бараг энэ 2 сургуулийн ихэнх оюутнууд энэ 2г бол мэднэ дээ. оюутан охидруу мсж бичдэг. дүнгээр дарамталдаг, барьж үнсдэг, хөх бөгснөөс нь баздаг, унтахыг шаарддаг. Сургууль нь арга хэмжээ авч халах хэрэгтэй.

Asaa (59.153.112.225)
2017-12-14 10:40:18
Юу гээд мэдрэлтээд байгаа орк эм бэ. Эмэгтэй хүнтэй 1 минут ажил төрөл ярилцвал яах болж байна? 30 удаа өөр тийш харж, 30 удаа нөгөө хүн рүүгээ харах юм уу. ОРК сэтгэлгээ гэж... Ер нь энэ оркуудын санаанаас юу л бол юу, их гажиг, бүтэхгүй бүгд цогцолж байх юм аа.

irgen (27.123.212.140)
2017-12-14 10:07:19
Bolovson soeltoi medlegtei dur esgesen huchirhiilegchid bn daa buzar um aa

сит (103.229.123.80)
2017-12-14 09:56:00
МУИС ын захирал.Төмөрөөг.амаа .угаа.гэхгүй бол өмхии амаараа дарамтлаад бнаа кк

Jeh (185.89.219.164)
2017-12-14 09:48:16
MUIS t oyutnuutnii shireenii belgiin daramt uzuulehch aaw bagsh nar olon bdg bsn. Ehneesee zarim neg ni uhsen gsn. Gehdee shine zaluu halaa garch irj bga boluu

Зочин (182.160.36.159)
2017-12-14 09:43:16
1 sekundees udaan shirtvel daramt bolnoo. Hutsvaa iostoi. Hujaadaa ochij tenegteerei.

Зочин (103.229.123.144)
2017-12-14 09:34:47
Элбэгээ санхүүжүүлсэн дарга н болох гээд байгаа юм бишүү

h (150.129.141.33)
2017-12-14 08:57:41
Shaalgana gesen ohidyyd ni zondoo iym chini unen shuu.mongoo gej..

Зочин (203.91.112.198)
2017-12-14 08:32:46
охин шаах гэсэн өвөгчүүд бүх их дээд сургуулиудаар дүүрэн байгаа

а (203.91.112.198)
2017-12-14 08:32:44
охин шаах гэсэн өвөгчүүд бүх их дээд сургуулиудаар дүүрэн байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-16 16:03:25 - Хууль
С.Баярцогтыг нэг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо