Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ

Түгээх    
2017-12-14 10:15:22 - Нийслэл

hotНийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон.

Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.9.43.178)
2017-12-14 20:44:54
Хотын гэр хорооллын айлуудыг цөөлөх нь утаанаас ангижрах хамгийн зөв шийдлүүдийн нэг. Цахилгааны хөнгөлөлт, агаар шүүгч ч гэх шиг үр дүн муутай, авилгыг дэмжсэн зардлуудаа багасгаж, хотоос хөдөө нүүх айлуудыг дэмжиж, тээврийн зардлыг төлөх, хөдөө нүүж очих газарт нь ажлын байр бий болгох, гэх мэтийн хэтийн тогтвортой санаачлагуудад зарцуулвал дээр шүү.

Зочин (59.153.115.200)
2017-12-14 20:25:49
Одоо ямар соц үе шиг зөвшөөрөл өгөөгүй гээд хөдөөнөөс байх биш, хөдөөний боловч хотод амьдарч байгаа хүн зөндөө л байгаа

huduuniihun huduuduu baig! (103.212.117.73)
2017-12-14 13:12:45
huduu oron nutgiin humuusiig UB hotod ajild awahgui bh heregtei.2018 onoos dahin hyzgaarlaltiig sungah heregtei.

Зочин (202.9.43.152)
2017-12-14 11:55:18
Сайхан мэдээ байна

Зочин (66.181.165.112)
2017-12-14 11:22:19
хөдөө шилжин суурьшвал урамшуулал өгдөг болох , Эсвэл ажлын байраар хангана гэх мэт эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй .

Зочин (202.179.31.28)
2017-12-14 11:13:48
Гол нь нийслэлээ Зуун Мод руу шилжүүл. Төрийн бүх газрыг тийш нүүлгэ Төрийн ордонтой нь хамт.

Зочин (202.179.31.28)
2017-12-14 11:11:42
9 мянгаад хүн орон сууц авах гэж орж ирсэн юм биз дээ? Ер нь бол заавал УБ-т бүртгэлтэй хүн УБ-т ажиллана гэдэг дүрмээ аваад хаячихвал зүгээр. Тэгвэл хүмүүс УБ-н ойролцоо амьдраад УБ-т зөвхөн ажилдаа очих гэж л орж ирнэ. Гол нь нийтийн тээвэр сайн хөгжүүлж Зуун мод УБ, Налайкх УБ зэргийг 10 минут явдаг галт тэргээр холбох хэрэгтэй. УБ Дарханг мөн 1 цаг явдаг галт тэргээр холбох.

Зочин (103.57.95.135)
2017-12-14 11:03:03
1990 onoos hoish irsen huduunii hvmvvsiin bvrtgeliig gargaad nutag ruu ni butsaamaar bnaa 1990 onoos umun yamar tsemtsger shan hot blaa

irgen (203.91.115.41)
2017-12-14 10:47:39
Hotruu shiljih hodlgooniig zogsooson gchiheed 9.567 irgen shiljin irsen ch gh shig ingej l ajil hiij bga yum da shudarga unen gj algaa ene MANd 1995 onoos hoish irsen hodoonuudiig bugdiig nutagt ni butsaaj bj undsen huulind zaasan erhee edlene za malaaa

irgen (203.91.115.41)
2017-12-14 10:47:11
Hotruu shiljih hodlgooniig zogsooson gchiheed 9.567 irgen shiljin irsen ch gh shig ingej l ajil hiij bga yum da shudarga unen gj algaa ene MANd 1995 onoos hoish irsen hodoonuudiig bugdiig nutagt ni butsaaj bj undsen huulind zaasan erhee edlene za malaaa

Irgen (103.57.93.13)
2017-12-14 10:40:51
Saihan medee baina. Odoo ene arga hemjeegee sungan heregjuulj hyanaltaa saijruulah heregtei. Amjilt husie.

Зочин (183.81.171.3)
2017-12-14 10:40:13
Сайхан мэдээ байнаа. Энэ хязгаарлалтыг нь сунгаад явж болдоггүй юм байхдаа???

зочин (202.179.31.242)
2017-12-14 10:35:42
Энэ ямар сайхан чихэнд чимэгтэй юм шиг худал мэдээлэл вэ? Тэнэг хүн хуурч байгаа юм шиг шог зохиол бичиж,ард түмний тархийг угааж байхаа боливол дээргүй юу,С.Батболд даргаа.

Зочин (202.179.17.225)
2017-12-14 10:19:54
Худлаа бичихээ Батболд, Улаанбаатарын утаа хэвээрээ, Үндсэн хууль зөрчигдсөн хэвээр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-22 13:57:19 - Спорт
"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнийг зарлав
2018-07-22 13:51:40 - Нийслэл
Бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу амиа алджээ
2018-07-22 13:46:44 - Нийслэл
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэдээс судалгаа авч байна
2018-07-22 13:44:48 - Орон нутаг
Үерийн үеэр нэг хүүхэд бэртэж, 20 хүүхэд баримт бичиггүй болжээ
2018-07-22 13:42:30 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-07-22 11:52:55 - Шар
Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийг "сэлэм”-ээ гаргаж ирээд, сайдуудаа цавчаад хаячих болов уу гэсэн тэгсэнгүй дээ
2018-07-22 11:49:35 - Орон нутаг
Тэмээний үнэ өсчээ
2018-07-22 11:44:42 - Орон нутаг
Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2018-07-22 11:30:02 - Нийслэл
Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ
2018-07-22 11:21:16 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-07-22 11:08:02 - Байгаль Орчин
Үер усны аюулын дараа халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
2018-07-22 10:55:30 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа