Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдоо “Оны шилдэг эдийн засагч”-аар тодорлоо

Түгээх    
2017-12-14 12:51:44 - Эдийн засаг

m.bold

Bloomberg TV Mongolia телевизээс жил бүр зохион байгуулж, оны шилдгүүдээ шалгаруулдаг “Bloomberg awards” шагнал гардуулах ёслол 2017 оны 12 сарын 13-нд Blue Sky тауэрт амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгчдийг дэлхийн хэмжээнд таниулах зорилгоор 2013 оноос зохион байгуулж эхэлсэн тус ёслолоос “Шилдэг эдийн засагч” шагналыг ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирал Магваны Болдоо хүртэж, эрч хүч дүүрэн, өсөлттэй зах зээлийн бэлгэдэл болсон 8.8 кг жинтэй, 14 каратын цагаан алтаар бүрсэн “Бух”-ын эзэн боллоо.

m.bold

Магваны Болдоо нь Монгол улсын болон Дэлхийн банк, ОУВС зэрэг гадаад улс орнуудын банк санхүү, ОУ-ын байгууллагуудын удирдах болон зөвлөх шатанд 27 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны тулгуур багана болсон банк санхүүгийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, гаргасан санал санаачилга, амжилт бүтээлийг үнэлэн “Шилдэг эдийн засагч”-аар өргөжилжээ.

m.bold

Түүний санхүүгийн салбарт манлайлан зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал,

Тэрээр 1996-аас 2000 онуудад Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бодлогыг шинэчилж, ханшийн уян бодлогыг нэвтрүүлсэн. Түүнчлэн, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн МикроСтарт төслийн Зөвлөх хорооны гишүүний хувьд тэрээр 1998-1999 онуудад анхны бичил санхүүгийн байгууллагын үндэс суурийг тавихад үлэмж хэмжээний хувь нэмэр оруулснаас гадна санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчинг олон улсын BASEL-ийн стандартад нийцүүлэх ажилд гар бие оролцож, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, хяналт шалгалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагын аудит, валютын нөөц, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт зэрэг Төв банк болон арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.

М.Болдоогийн ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон” зэрэг шагналаар тус тус шагнаж байсан.

М.Болдоо захиралдаа ХасБанкны нийт хамт олон, удирдлагын баг, хувь нийлүүлэгчид болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, эрч хүч, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (122.201.21.24)
2017-12-14 21:13:07
Сзтгуулч нь болдоо болгож тэнэгтсэн байна медээж юм байнашдээ

Зочин (122.201.21.24)
2017-12-14 21:10:59
Болд мундаг байна баяр хургье

Зочин (202.9.41.40)
2017-12-14 19:25:38
Улс нь өрөнд ард олон нь мөнгөгүй гуйлгачин болчихсон байхад юуны"оны шилдэг э.з" вэ???жинэхэн гажиг ха ха ха...

зочин (27.123.212.135)
2017-12-14 19:04:04
М. Болддоо баяр хүргэж эрүүл энх , ажилийн өндөр амжилт хүсье! Хас. банк Гэмтэл согог судлаллийн төв эмнэлэгийн 3 тасгийг дээд зэрэглэлээр тохижуулж буянтай сайн үйлс олнийг хийж байгаад баярлаж байна . Танай хамт олонд ажилийн өндөр амжилт хүсэж сайн сайханийг хүсье!

хоо (43.228.129.85)
2017-12-14 17:50:58
Хамгиин гол нь ҮР ДҮН үр дүн нь нил ядуурал нэгхээн хэсгиин баяжилт

irgen (66.181.184.146)
2017-12-14 16:43:50
bayar hurgye, gehtei uls n denduu hyamarsan, bankuud mash ih ashigtai baigaa. ene bol zugeer l tsagaa oloogui irgediig buhimduulsan medee gej bodogdno.

Зочин (122.201.21.24)
2017-12-14 15:26:28
Болд мундаг байна баяр хургье

Зочин (122.201.21.24)
2017-12-14 15:25:14
Баяр хургье

Зочин (124.158.111.52)
2017-12-14 14:29:11
УЛС ОРОН НЬ ХЯМРААД АРД ТҮМЭН НЬ ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙХАД ҮХСЭН АЦНЫХАН НЬ ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧ ВЭ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА ӨМХИЙ ЛАЛАРУУД БҮГД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ

Зочин (182.160.36.159)
2017-12-14 13:51:24
He is not an economist. Shildeg ediin zasagchaar banknii zahiral shagnahiig bodohod manai hyamral deed tsegtee hurchee. Bloomberg ochigdor mash muu zohion baiguulsan.

Болд юмуу Болдоо юм уу (27.123.212.141)
2017-12-14 13:44:53
Уг нь Магваны Болд гэдэг шиг санагдах юм сүүдийн үед М.Болдоо гээд байх юм энэ хүн нэрээ мэддэггүй элий халиа юм уу эсвэл энэ сэтгүүлч нар нь дандаа буруу бичдэг юм уу

Зочин (66.181.172.173)
2017-12-14 13:41:34
Энэ хүн хэдийг төлж энэ шагналыг худалдаж авсан болоо? Ганхуяг ч аргаггүй л нэг алсын бодолтой хүн юм аа хүмүүсээ шагнуулаадл. Шилдэг ажилтантай шилдэг банк гэх гуншинтай болгож байгаа юм аа даа янз нь.

Зочин (202.170.68.162)
2017-12-14 13:22:16
Мэдлэгтэй, туршлагатай, тулхтай, алсын хараатай, жинхэнэ мэргэжлийн хүн дээ. Төрд ийм мундаг хүмүүс байдаггүй нь харамсалтай.

Зочин (49.106.188.50)
2017-12-14 13:12:39
shagnaad l todrood l baina harin uls n dampuuraad l baina Mongolchuud min neg huniig tahin shuteh helbereesee yaaj salna daa

Зочин (49.0.212.120)
2017-12-14 13:09:47
Ман намын үед Хас л шалгарах юмаа

Зочин (49.0.212.120)
2017-12-14 13:08:52
Ман намын үед Хас л шалгарах юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ