Хүүхэлдэйн театрынхан “Гайхамшигт хайрцаг” гала тоглолт хийнэ

Түгээх    
2017-12-14 14:59:51 - Энтертайнмент

Монгол Улсын Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойн баяраар “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхжээ. Энэ талаар тус хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва “Хүүхэд багачууддаа зориулж 70 жилийн туршид хүүхэлдэйн театрт тоглосон шилдэг үзүүлбэрээс бүтсэн “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтыг хүргэхээр зорьж байна. Гала тоглолтод маань ОХУ-ын Хүүхэлдэйн театрын “Үлгэр” театрын хамт олон оролцоно.

Хүүхэлдэйн театр маань 160 хүүхдийн суудалтай байдаг тул энэ удаад олон мянган хүүхдэд хүргэх зорилгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийхээр болсон. Тоглолт энэ сарын 29,30-ны өдрүүдэд болно. Тоглолтод ахмад уран бүтээлчид оролцоно. Хүүхэд бүр бэлэгтэй.  Тоглолтын тасалбарт анх удаа шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой” гэв.

“Гайхамшигт хайрцаг” тоглолтод урилгаар ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болох МУГЖ Л.Чимэддорж, Тогосмаа Нарийнжавтайгаа,  МУГЖ Д.Гүрсэд, СТА Л.Долгор, СТА Д.Алтанцэцэг, СТА А.Алимаа, СТА О.Норолхоо (Буратино), СТА Г.Пэрэнлэй (Пэпэ өвөө), СТА Д.Эрдэнэчимэг, СТА С.Балданпүрэв нар оролцох бөгөөд МУХТеатрын нийт уран бүтээлчид оролцсон үе үеийн шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн  хүргэх томоохон тоглолт болох юм.

Онцлоход, тасалбар худалдан авсан хүүхэд бүр “ЯНЗ” аппликейшныг гар утсандаа App store-оос татан суулгаснаар гэртээ  тасалбар дээр байрлах “Чоно ба долоон ишиг” жүжгээ AR дэвшилтэт технологио үнэгүй татаж үзэх болно. Тэгэхээр театрт нэг жүжиг гэртээ бас нэг жүжгийг дахин дахин үзэх боломжийг бүрдүүлж өгч байна. Уг дэвшилтэт технологийг Монголдоо хамгийн анх тасалбар дээрээ хэрэгжүүлж байгаа театр бол МУХТеатр юм.

“Гайхамшигт бэлэг”-ийн хувьд тус театрын жүжгүүдийн гол дүрээс буюу Болдоггүй бор өвгөн, бүтсэн буддаг ном, өнгийн харандаатайгаа, танин мэдэхүйн ухаалаг 4D карт, 1ш амттан бүхий бэлэг. Энэ нь хүүхэд багачуудад оюунлаг бэлэг болж байгаагаараа онцлог юм.

Танин мэдэхүйн ухаалаг 4D карт нь таван төрөл байдаг бөгөөд аль нэг нь тухайн бэлгэнд сонгогдон хийгдэнэ. Картыг бас AR дэвшилтэт технологио үнэгүй татаж үзэх бөгөөд танин мэдэж, түүнийхээ тухай видео танилцуулгыг үзэж, дуу хоолойг нь сонсож, эвлүүлдэг тоглоомоо тоглож, АХА асуулт хариултад хариулж зугаатай өнгөрөөх болно. Тоглолтын талаарх мэдээллийг 90004411,321669 утсаар лавлаж болох юм.

 Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо