Ш.Гунгаадорж: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжих болсон нь аюулгүй байдлын баталгаа мөнөөс мөн

Түгээх    
2018-01-10 14:14:01 - Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон таатай мэдээ монголчуудыг баярлуулсан. Энэ талаар Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 2016 оны 12-р сард газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар шийдвэр гарч, сайхан мэдээ дуулдсан. Манай улс өмнө газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан. Энэ үйлдвэрийн талаар яриагаа эхлэх үү?

-1950-иад оны үед намайг сурагч байхад Дорноговь аймгийн Зүүнбаянд нефть гарлаа гэх сонин мэдээг анх дуулж билээ. Тэр үеэс Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзсэн учраас Москва хотод байдаг Менделеевийн химийн институдид анхны мэргэжилтэнүүдийг бэлтгэсэн. Ингээд хэдэн жилийн дараа тэр үеийн Зөвлөлт холбоот улстай хамтраад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан байдаг. Энэ үйлдвэр 10-аад жил үйл ажиллагаа явуулсан даа. Сүүлдээ технологийн шаардлага хангахгүй боллоо гэсэн шалтгаанаар хаагдсан. Үйлдвэр хаагдсан асуудлыг янз бүрээр л тайлбарладаг. Үүнээс хойш таг болсон.

Сүүлд 1980 оны сүүлчээр олон улсын харилцаа нээлттэй болж, гаднын орны мэргэжилтнүүд нефтийн хайгуул судалгаа явуулж эхэлсэн. Манай улс нөөц ихтэй. Тэр дундаа Дорнод аймгийн Матад сум бол тэр чигтээ нефть байна. Үүнийгээ боловсруулаад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад байх чадвартай гэдгийг олон хүн хэлдэг байсан. Харин эрчимтэй ярьж, ажил болгосон нь 1990 оны үеэс эхэлсэн л дээ. Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат дээлээ мялаагаад л, газраас нефть оргилож байсан шүү дээ.

-Бид яагаад газрын тос боловсруулах үйлдвэртэй болж болохгүй гэж. Анхны үйлдвэрийг улс төрийн зорилгоор, санаатай хаасан гэх ч яриа байдаг юм билээ?

-Үйлдвэр хаагдсан талаар янз бүрийн яриа бий. Гэхдээ баталгаатай баримт байхгүй. Сэжиг таамгууд бол бий л дээ. Тэр үед ЗХУ социалист лагерийг ахалж байлаа. Хаана, ямар үйлдвэр байгуулж, аль салбарыг хөгжүүлэх үү гэдгийг орос мэддэг байсан цаг. Тиймээс тэр үед улс төрийн ямар бодлого явж байсныг мэдэхгүй. Өнөөдрийн өндөрлөгөөс өмнөхөө дүгнэх нь өрөөсгөл л дөө. Гэхдээ Зүүнбаянгийн үйлдвэр бол энгийн нэг шалтгаанаар хаагдчих хэмжээний байгаагүй.

Ер нь бол энэ үйлдвэр ашиггүй байсандаа биш. Магадгүй монголчууд газрын тосоо боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаад гаднаас нефтийн бүтээгдэхүүн авахгүй болох вий гэсэн болгоомжлол байсныг үгүйсгэхгүй. Тэр үед нийгмийн хоёр системийн өрсөлдөөн байсан үе шүү дээ. Яах аргагүй тэр үйлдвэрийг гэнэт л хаачихсан нь үнэн.

-Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадна. Бас эдийн засгийн асар их үр өгөөж өгнө шүү дээ?

-Түлшээ өөрсдөө бэлтгэнэ гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг нэг баталгаа мөнөөс мөн. Өнөөдрийн хувьд бид хараат байна. Одоо манай улс олон улстай чөлөөт харилцаатай болсон энэ үед өөрийнхөө нефтийг гаргах, боловсруулах хэрэгтэй.

Халх голд “Петро чайна тамсаг”-ийн олборлолт хийж байгаа нөөцийг Англичууд анх судалгаа хийж олсон юм шүү дээ. Түүнийгээ Хятадад зарчихсан. Өөрөөр хэлбэл, хойд том гүрнээс урд том гүрэн рүү шилжиж, тэр их нөөцийг маань зөөсөөр л байна. Бид өөрийн болгож чадахгүй л байна шүү дээ.

-Улс төрийн намууд сонгууль бүрээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэдэг амлалт өгдөг ч хэрэгждэггүй. Улстөрчид үйлдвэр байгуулах хүсэл сонирхолгүй байна уу гэж би хардаг. Та Ерөнхий сайд байсан хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Өмнөх нийгмийн үед төр барьж байсан хүмүүст нефтээ өөрсдөө боловсруулъя, гаднын улс орны хараат байдлаас гаръя, манайд нефтийн нөөц нь байгаа цагт үүнийг хийх боломжтой л гэж үзэж байсан. Тийм ч учраас гаднын орны хайгуулыг оруулж, нөөцөө тогтоолгож, дэлхийд нефттэй орон гэдгээ зарласан шүү дээ.

Харин нөөцөө ашиглаж чадаагүй нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байсан. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн хувьд нефтийн үйлдвэрийг бие дааж, өөрийн хөрөнгөөр байгуулах боломж байсангүй. Тиймээс гаднын аль нэг орноос хөрөнгө оруулалт хүсэх шаардлага гарсаар ирсэн. Энэ бүхэнтэй холбоотой л гэж би боддог. Түүнээс Монголын төр засаг, улстөрчид нефтийн үйлдвэрээс татгалзаад, түлш шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах асуудлаас цэрвэсэн зүйлгүй л болов уу. Гагцхүү боломж нь бүрдэхгүй байсан. Үүнийг зохицуулах гэхээр яг нефть боловсруулахад зориулсан хөрөнгө оруулалт санасанаар олдохгүй байсан тал бий. Ингээд тэд ч нэг их хүчлээд, зүтгээд байсангүй. Тэгээд л түүхий бүтээгдэхүүнийг нь гаднын улс зөөгөөд, өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авч явсаар л ирлээ дээ.

Энэ талаарх яриа бол их байсан. Засаг гарч ирэх бүрт л амалдаг. Сүүлд Академич Намжим Дархан хотод Япон улсын хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулах гээд ТЭЗҮ нь бэлэн болчихсон ч бас л болж өгсөнгүй. Гэхдээ энэ үйлдвэрийн нэг асуудал нь түүхий эдээ ОХУ-аас авах байсан юм.

Тэгэхээр нэг талдаа бас л ОХУ-аас хараат байх болж байгаа юм. Хэрэв ОХУ түүхий нефтээ олгох боломжгүй боллоо гэвэл бас л үйлдвэр зогсонги байдалд орно гэсэн үг шүү дээ. Энийг үгүйсгэх аргагүй. Бидэнд өмнөх туршлага бий.

Нэгэнт боловсруулах үйлдвэр байгуулах л гэж байгаа бол өөрийн түүхий эддээ суурилсан л байх хэрэгтэй.

-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Эксим банкны зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Ажил хэрэг болоод амжилт олоосой гэж хүн бүхэн хүсэж байна?

-Энэ их сайхан явдал болж байна. Би маш их баяртай байгаа. Хөрөнгөний асуудал ч шийдэгдлээ. Энэтхэгийн Ерөнхий сайд өнгөрсөн жил ирээд тусламж үзүүлэхээр болоод явсан. Засгийн газрын шийдвэр гараад Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Энэ бол сайн хэрэг.

Гаднын улс орнуудын өгч байгаа зээл, тусламжийг бид өөрсдөө мэдээд, шийдээд зарцуулчихдаггүй юм. Нөгөө улс нь юунд ашиглах гэж байгааг нь тодорхойлж, хөрөнгө оруулалтаа хийдэг. Тэгэхээр Энэтхэг улс манай улсад үзүүлж байгаа тусламжаа газрын тос боловсруулах үйлдвэрт зарцуулахыг зөвшөөрсний дүнд л бид үйлдвэртэй болох гэж байна шүү дээ. Энэ ажил цаашдаа өргөжөөд явах байх. Магадгүй бид үүнээс улбаалаад хэд хэдэн ч үйлдвэртэй болж болох юм.

-Газар зүйн, геополитикийн хувьд Дорноговьд байгуулах боломжтой гэж та харж байна уу?

-Боломжтой. Анхны нефть боловсруулах үйлдвэрийн суурь тэнд эхэлсэн. Одоо ч олборлолт хийгдэж байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсон ч тэнд ажиллах мэргэжилтэн, боловсон хүчин манай улсад байхгүй учраас энэ үйлдвэр ажиллах боломжгүй гэж гаднын томоохон хэвлэл, сайтуудад бичсэн байна. Энэ ч бас үнэний ортой байх?

-Үнээн үнэн. Бид нефтийн үйдвэртэй боллоо гээд баярлах яахав. Үүнийгээ ажиллуулах үндэсний боловсон хүчин бэлтгэх гэдэг чухал асуудал. Үүнд манай улсын нэг алдаа явж байгаа юм. Гэхдээ энэ үйлдвэр ашиглалтанд орох хүртэл ойролцоогоор таван жил болно. Энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэж болно шүү дээ. Үүнийг Засгийн газар бас анхаарах бай. Цаг алдалгүй л шийдэх хэрэгтэй. Үйлдвэр ашиглалтанд ороход эхний ээлжинд гаднын ганц хоёр мэргэжилтэн урьж ажиллуулна л биз. Бэлтгэсэн хүмүүс маань цаашид өөрсдөө авч явах нь чухал асуудал. Мөн хөдөлмөрийн чадвартай туршлагатай мэргэжилтэнүүдээ ажиллуулж болох л юм.

-Бид хойд урд хөршөөсөө хамааралгүйгээр гуравдагч хөршийнхөө тусламжтайгаар газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь. Үүнд ОХУ-аас ямар хандлагатай байх бол. Эдийн засгийн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх болов уу?

-Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Социолист нийгмийн үеийнх шиг хараат байхаа больсон. Олон улстай харилцаж байгаа энэ үед илэрхий дарамт шахалт үзүүлэхгүй байх. Магадгүй тойруугаар илэрхийлэх зүйл ажиглагдах болов уу. Гэхдээ энэ бол давагдашгүй хүчин зүйл гэж би бодохгүй байна.

-Манай улсын улс төрийн тогтлолцооны талаар та ямар бодолтой байна вэ?

-Манай Үндсэн хуулийн ерөнхий бүтэц маш сайн болсон. Амьдрал баян юм болохоор 20 гаруй жилийн дотор олон л зүйл өөрчлөгдөж байна. Тэр үед хараагүй, мэдээгүй юмнууд зөндөө бий. Тэр үед ч гэсэн хоёр танхимтай парламенттай байя гэдэг асуудал яригдаж л байсан. Мөн хэсэгхэн хугацаанд Ардын их хурал, Улсын бага хурал гэж хоёр танхимтай байсан шүү дээ. Эргээд бодоход энэ зарчимаараа явсан бол сайн байж дээ гэж харагддаг.

Тэгэхээр нийт ард түмнийхээ саналыг аваад Үндсэн хууль, засаг төрийн тогтлолцоонд өөрчлөлт оруулахгүй бол бид хичнээн яриад засагдахгүй шүү дээ. Тиймээс бүх ард түмний санал асуулга явуулж, хоёр танхимтай байх асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр манайд эрх мэдлийн хуваарилалт байхгүй байгаагаас энэ их толхилцоон, санхүүгийн сахилга батгүй байдал, хариуцлагагүй байдал үүсч байгаа юм.

-Та, би төдийгүй монголчууд энэ үйлдвэрийг бариад, тууз хайчлах өдрийг хүсэн хүлээж байна. Амжилттай хэрэгжих болтугай. Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.

-Ерөөлөөр болог. Та бүхэнд ч бас баярлалаа.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

зочин (122.201.22.79)
2018-01-10 18:55:58
Дорнодын тал түйрэн болоод дууслаа санаа зовж байгаа хүн байна уу энэ төр засагт, шалгалт хийгээд очих л юм өөрчлөлт харагдахгүй цаг хугацаа өнгөрсөөр үхэр МОНГОЛЧУУДАА яах вэ.

Зочин (202.179.24.72)
2018-01-10 18:51:24
Оросууд сурсан аргаараа аль болох саад хийж эцсийн дүнд тас цохино. Аливаа улсыг эрчим хүчний талаас 100% хянана гэдэг эзлэж авснаас ялгаагүй.

Зочин (139.5.216.106)
2018-01-10 18:13:48
энэ хүн 1990 онд Ардачилсан холбоог оросын цэргээр нам даруулах хүсэлтийг Оросын элчин сайдад тавьж байсан юм билээ

zochin (182.251.254.38)
2018-01-10 16:43:38
herenge.g gargaj egch bgaa deer ni zaaval ajil hereg bolgoh htei...

zochin (182.251.254.38)
2018-01-10 16:42:11
arai ch dee ...odoo hurtel china.d tamsag.n neetsee ashigluulad baij baidag yostoi unen durgui hurmeer ym ...odoo ene ajil.g zogsoodog gazaruud.g shuud niited medeeleh htei...aliin bolgon iim baidag.n be...

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:20
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:19
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:19
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:19
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:19
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (49.0.219.132)
2018-01-10 16:27:19
Төр,засагт шургалсан хятадын эрлийз.хурлийз,хунхуу з нар хийгээд эх орноосоо урвагчид хэзээ ч газрын тос боловсруулах үйлдвэр баыгуулахгүй нь ойлгомжтой .Цаадуул чинь ард түмнийг зүгээр түр зуурхан мансууруулах арга хэмжээ авч байгаа юм.Харж л байгаарай.

Зочин (103.212.118.151)
2018-01-10 15:52:40
Нефьтын үйлдвэр барихад уур нь хүрээд байдаг хүмүүс бол урвагчид. Хэзээд ийм новшнууд байсаар ирсэн бид устгасаар ирсэн. Багахан давраарай, эрлийзүүдээ

Монгол (27.123.214.107)
2018-01-10 15:16:43
Байгал эколог ийн хууль гаргаад экспортын ондор татвар тавих юм бол хятадууд орхиж л таараа !!!!!

зочин (43.228.129.227)
2018-01-10 15:10:40
Хар хайрцагны бодлого явагдаад бариулахгүй л байх даа монголыг үйлдвэрлэгч бус нийлүүлэгч улс байлгах сонирхолтойдог

Зочин (202.179.31.89)
2018-01-10 15:08:12
мэдээ сайтынхан болио одоо энэ мэтээс ярилцлага авч яана . нөгөөх нь ч гэсэн дурны хонгио зүгээр л гэртээ өвөөгөө хийгээд эсэн мэнд энх амгалан сууж байвал хватит

Зочин (203.91.115.45)
2018-01-10 14:47:54
ШҮТЭЭД БАЙДАГ ОРОСУУД 13 зууны өс хонзонгоо одоо хүртэл ЭЗ-ийн байдлаараа авсаар л бга

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:41
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:29
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:23
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:16
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:08
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:44:01
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:43:55
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:43:49
Үхдэггүй. Айн

зочин (139.5.216.45)
2018-01-10 14:43:43
Үхдэггүй. Айн

зочин (202.179.31.117)
2018-01-10 14:33:39
энэ хүн шудрага хүн биш хэдэн жилийн өмнө ан сонгуульд ялхад санал лууйвардаад ялж болохгүй байна уу гэж ман нэг хүнтэй утсаар ярьж байхийн мэдхийн баЙНА ийм л улс энэ улсыг ийм болгоход хүргэсэн

Зочин (202.55.191.42)
2018-01-10 14:27:21
Газрын тос боловсруулах үйлдвэр барих сайхан мэдээ байна нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компани болон түүний төлөөлөл эрх мэдэл бүхий хүмүүс бүү саад болоосой тэд л саад хийдэг гэж байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-10 14:27:14
Газрын тос боловсруулах үйлдвэр барих сайхан мэдээ байна нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компани болон түүний төлөөлөл эрх мэдэл бүхий хүмүүс бүү саад болоосой тэд л саад хийдэг гэж байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-10 14:27:04
Газрын тос боловсруулах үйлдвэр барих сайхан мэдээ байна нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компани болон түүний төлөөлөл эрх мэдэл бүхий хүмүүс бүү саад болоосой тэд л саад хийдэг гэж байгаа шүү!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ