Донор болохоос татгалзсан хүсэлт гаргаагүй нас барсан тохиолдолд шууд донор болгох эрхзүйн орчин бүрдэх үү

Түгээх    
2018-01-11 07:24:24 - Хууль

donor

-ИРГЭН ДОНОР БОЛОХООС ТАТГАЛЗАЖ ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР ГАРГАНА-

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулж, донор тойрсон олон асуудлууд шийдэгдэнэ гэдгийг салбарын сайд нь тайлбарласан.Үүнээс гадна тээгч эхийн асуудлыг эрх зүйн зохицуулалттай болгож буйгаараа ихээхэн онцлог юм.

Гэсэн хэдий ч сайн хажуугаар саар гэгчээр хуулийн төслийг эргэн харах шаардлага үүсгэж буй зарим ноцтой заалтууд орсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, хуулийн төсөлд “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзах шийдвэрээ гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгөх эрхтэй” гэсэн заалт тусгагдаад буй.

 Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед уг заалтыг гишүүд ихэд шүүмжлэн, амьд донороос гадна амьгүй донороос эд эс авахыг татгалзсан шийдвэрийг яагаад заавал 25 наснаас эхэлж бичгээр авах гаргаж байгааг тодруулж байв.

Хариуд нь  ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга “Тухайн хүн татгалзах уу, зөвшөөрөх үү гэдэг асуудал дээр нас заасан юм. Татгалзах тухай бичгийг 25-наас дээш хүн бичих нь зөв юм гэж үзсэн. Залуучууд сэтгэл хөөрлөөр хандах вий гэж бодсон. Монгол Улсын иргэний үнэмлэх хоёр дахь удаагаа авдаг үе 25 нас дээр байдаг. Тиймээс энэ үеэр асуулт, хариулт явуулах юм” гэсэн тайлбар хийж, саналаа дэмжүүлээд өнгөрсөн билээ.

-ХҮСЭЛТЭЭ ГАРГААГҮЙ  НАС БАРСАН ТОХИОЛДОЛД  ШУУД ДОНОР БОЛОХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭХ ҮҮ-

Олон Улсад амьгүй донороос эд эрхтэн авах зөвшөөрлийг Opting-in, opting-out гэж хоёр ангилдаг аж.

OPTING-IN – Өвчтөн эсвэл ар гэрийнхний зөвшөөрөл авах

OPTING-OUT –Амьд ахуйдаа донор болохоос  албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь шууд донор болгох аргачлал юм.

Хувь хүний эрх дээр үндэслэгддэг OPTING-IN аргачлалыг эрүүл мэндийн байгууллагын систем нь сайн бэхэжсэн, дэлхийн лидер орнууд болох Австрали, Канад, БНСУ, Герман, АНУ, Япон зэрэг улсууд хэрэглэдэг байна.

Харин нийгмийн хариуцлагад үндэслэгддэг OPTING-OUT аргачлалыг Аргентин, Итали, Парагвай, Сингапур, Грек, Унгар, Чех зэрэг улсууд хэрэглэдэг аж.

Нэг онцлогтой нь эдгээрийг зэрэгцүүлэн хэрэглэдэг жижиг төдийлөн байдаггүй. Аль нэг аргачлалыг нь сонгож, холбогдох хуулиндаа тодорхой зохицуулалт хийдэг байна.

Гэтэл Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хоёр аргачлалыг зэрэгцүүлэн хэрэглэхээр оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал, 25 наснаас дээш нас барагч хэн нэгэн этгээд донор болохоос татгалзаж хүсэлтээ гаргаагүй л бол эд эрхтэнийг нь донор болгох үндэслэл үүсэх аж.

Олон Улсад донорын асуудал өөрөө ихээхэн эмзэг. Тиймээс ч холбогдох хуулийг нь маш сайн бодолцож батлахгүй бол эргээд гарах эрсдэл нь өндөр байдаг. Урд хөршид л гэхэд эд эрхтнээ бусдад шилжүүлэх, донор болох хандлага ихээхэн түгээмэл байдагтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг их гардаг байна.

Нэгэн үес урд хөршид гадны орнуудаас донор хайсан иргэд олноор ирж, дагаад гэмт хэргийн сэдэл ихэссэн тул зөвхөн Хятад хүн хятад хүндээ донор байхаар хуульчилж өгсөн жишиг ч байна. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах зардлыг төрөөс хариуцдаг болж, холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа нь сайн хэрэг  юм. Гэвч үндэстний онцлог, ахуй байдал, шашин шүтлэг зэрэг олон асуудалд уялдуулах шаардлагатай буйн нэг жишээг дээр дурдлаа.  

 Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Zochin (66.181.179.112)
2018-01-12 02:07:09
Shoroond shal demii bulsnaas l deershdee. Muhar susegee boliosoi do hmm

Эг (211.243.15.12)
2018-01-11 19:50:14
Манайд хүн алах золгүй тохиолдол өчнөөн эрхтний наймааг манайх дийлэхгүй аймаар юм аа

Эг (211.243.15.12)
2018-01-11 19:50:13
Манайд хүн алах золгүй тохиолдол өчнөөн эрхтний наймааг манайх дийлэхгүй аймаар юм аа

Irgen (122.201.21.144)
2018-01-11 18:51:13
Yamar balai demii argaa barsan ym hiij ulsiin mungu idej uuj suudag b.n aa yamarch hereggui hoolnii savnuud uur hurchlee

монгол үрхэр (128.199.241.231)
2018-01-11 14:53:34
за энгээд дуусдаг байж. малын түүхий эд гээд дотор нь манийгаа эд эрхтэнгээр нь зарах байх даа

Зочин (202.179.24.144)
2018-01-11 13:44:58
Мөнгөтэй хүн донороо олоод машинаар дайруулчихаад донороос татгалзах хүсэлт гаргаагүй гээд ашиглах уу. Аймшигтай нөхцөл үүсэх байх даа.

lalruud ih hurlin (103.10.22.8)
2018-01-11 13:43:22
awto osloor ungursun huuduud tgd ta narin donor boloh u alnaa ih hurlin aluurchda

Зочин (202.131.227.50)
2018-01-11 12:10:42
Иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэх дээр донор болохыг зөвшөөрсөн тэмдэглэгээ хийлгэснээс бусад дохиолдолд эрхтэн авахыг хуульчлан хориглох хэрэгтэй.Хүний эрхийн асуудал.Энэ бандааш одоо эрхтэн хулгайгаар зарах бизнесийг дэмжээд байна уу үгүй юу.Үндсэн хуулиар олгогдсон хүн амьд явах эрх нь нас барангуут үйлчлэхээ больж төрийн мэдэлд шилжих юм байна л даа

Зочин (119.40.98.26)
2018-01-11 11:32:24
Зүгээр үхэх ч эрхгүй болох нь ээ. Татгалзаж амжихгүй үхчихвэл яахав. Татгалзсан бичиг алга болчихвол яахав. Монголд бол бичиг сачиг алга болох бол энгийн зүйл шүү. Ер нь эрхтэн шилжүүлэх гэдэг бол буруу зүйл. Үндсээр нь хорьж байж хүний наймаа зогсож, эрүүл нийгэм бүрдэнэ дээ.

одд (66.181.191.103)
2018-01-11 10:49:48
Оортоо таарсан донор хунийг зориудаар алаад эхтэнгийн авхчуул яахын

Зочин (202.179.30.194)
2018-01-11 10:31:49
энэ хоёр чинь зэрэг орших боломжгүй л юм байна ш дээ. бараг шууд нь дээр юм дөө

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:30:35
Амьдрах гэж ядаж байна гээд л суйд болох юм Эруул мэндээ анхаарах хэрэгтэй ш дээ Ябольчихоод нас барсан хуний эд эрхтэнийг энэ улс чинь дураараа хэрэглэхнээ

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:28:38
Тухайн хун амьддаа донор болно гэдгээ бичгээр зовшоорсон эсвэл нас барсаных нь дараа ах дуу нь зовшоорсон тохиолдолд эд эрхтэнийг нь авч болно гэж оруулах хэрэгтэй Хуний эрхийн комисс энэ донорын хуулийг анхаараач

Зочин (103.10.22.164)
2018-01-11 10:12:50
Нас барсан хүнээс яагаад эд эрхтэнг нь авч болохгүй гэж амьдрах гэж ядаж бгаад нь тус юм бишүү мухар сүсгээр бүү хандаач л гэмээр бна

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:08:05
Хууль бус эд эрхтний наймаанаас сэргийлэх талаар заалт байна уу Баянгол дуургийн нэг сургууль дээр гарсан шуу Сургууль дээр нь хэдэн залуу вакцин хийж байна гэж бужигнаад Нэг хуу дараа нь бие нь муудаад эмчид узуулэхэд эрхтнийг нь авчихсан байсан Оороо юу ч санахгуй Тэр хуу удалгуй нас барсан гэсээн

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:02:51
гантулгын томьелол. Маш. Буруу Зарим улсад зовхон ах дуу хамаатан садан хайртай. Хумуустээ донор болохыг хуульчилсан байдаг Донор болно гэж бичгээр зовшоорсон тхиолдолд л эрхтнийг авч байхаар хуульчлах хэрэгтэй Эрхтний наймаа гаарна шуу Зориуд алдаг болно Гантулгын ийм буруу томьеоллыг дэмжиж байдаг Манайд нас барсан хуний задланг ах дуугийн зовшооролгуй хийчихдэг ш дээ Одоо. Бол эд эрхтнийг нь шууд авчихдаг болох юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-22 17:08:26 - Байгаль Орчин
Сибирийн хүйтэн агаар Монголоор дамжин өнгөрч буй тул шөнөдөө зарим нутгаар -51 хүрнэ гэв
2018-01-22 16:58:04 - Хууль
“Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж байна
2018-01-22 16:19:22 - Технологи
ФОТО: Лазерын судалгааны лабораторийн нээлт боллоо
2018-01-22 16:05:22 - Шар
Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрчээ
2018-01-22 15:51:45 - Улс төр
В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөртэй гэсэн дүн гарчээ
2018-01-22 15:28:19 - Нийслэл
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
2018-01-22 15:27:22 - Эдийн засаг
Чөлөөт зах зээлд шилжүүлж, үнэ чөлөөлөхийг шатахуун импортлогчид шаардаж байна гэв
2018-01-22 14:36:01 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа
2018-01-22 14:11:58 - Нийслэл
Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ
2018-01-22 14:07:02 - Улс төр
Д.Хаянхярваа: Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал
2018-01-22 13:57:51 - Орон нутаг
Шуурхай ажлын хэсэг шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна
2018-01-22 13:50:52 - Спорт
Д.Төмөрхүлэг, Г.Мандахнаран нар үндэсний бөхөөр барилдаж, үзэгчдийг хөгжөөв
2018-01-22 13:18:29 - Спорт
MNBA Үндэсний лигийн хасагдах шатны тоглолтууд боллоо
2018-01-22 13:11:04 - Орон нутаг
Хөвсгөл нууранд 11 зорчигчтой автомашин цөмөрчээ
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 13:07:16 - Спорт
Дэлхийн оюуны спортоос монголын шатарчид зургаан алтан медаль хүртжээ
2018-01-22 12:44:42 - Эдийн засаг
Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал яригдаж байгаа
2018-01-22 12:43:03 - Хууль
Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болжээ
2018-01-22 12:28:26 - Улс төр
Засгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тавина гэв
2018-01-22 12:27:07 - Нийслэл
Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан 60 тэрбумын бичил хэлбэрийг хэрэгжүүлж байна гэв
2018-01-22 12:08:37 - Гадаад
АНУ-ын Засгийн газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-01-22 12:06:59 - Ажлын зар
Тендерийн урилга: Ус шүүрүүлэлтийн худгийн труба нийлүүлэх
2018-01-22 12:00:44 - Орон нутаг
Д.Сумъяабазар ахмадуудаа эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулж байна
2018-01-22 11:48:54 - Орон нутаг
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч боллоо
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой
2018-01-22 11:26:26 - Гадаад
Марк Цукерберг: Хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цагийг багасгахад анхаарна
2018-01-22 11:17:56 - Орон нутаг
Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрджээ
2018-01-22 11:09:58 - Шар
Өвлийн олимпын бамбарыг Монгол хүн анх удаагаа буухиаллаа
2018-01-22 11:02:35 - Хууль
Таны машины дугаар 1, 6-аар төгссөн бол татвараа энэ сард төлнө
2018-01-22 10:55:37 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх бэ
2018-01-22 10:45:55 - Орон нутаг
“Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүллээ
2018-01-22 10:42:47 - Эдийн засаг
Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх оны хавар эхлүүлэхээр тохиролцлоо
2018-01-22 10:42:31 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид Шинэ Делид тулалдана
2018-01-22 10:40:00 - Эдийн засаг
"Монголын зэс" корпораци Лондонгийн хуулийн фирмд ханджээ
2018-01-22 10:34:04 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин сунгажээ
2018-01-22 10:29:54 - Орон нутаг
Малчдад 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгож байна
2018-01-22 10:23:43 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-01-22 09:40:39 - Орон нутаг
Булган аймагт шүлхий илэрч, хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоожээ
2018-01-22 09:38:09 - Хууль
Саун, массажны газруудын үйл ажиллагааг зогсоожээ
2018-01-22 09:25:32 - Нийслэл
100 сая төгрөгийн азтан тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 07:51:36 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг ойртвол өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-21 09:32:50 - Спорт
Халз барилдааны орлогыг эмчилгээнд хандивлана
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
ДОХИО: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-22 09:25:32 - Нийслэл
100 сая төгрөгийн азтан тодорлоо