Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Түгээх    
2018-01-12 12:25:55 - Нийслэл

niislel

Өнөөдөр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах, жолоочийн сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулж байгаа юм.

“Жолоочийн даатгалын тухай” хууль нь анх 2011 онд батлагдаж, 2012.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үеэс зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ахиц гарсан. Тухайлбал: 2015-2017 онд буюу сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 264644 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүний 75333 буюу 28 хувь нь жолоочийн даатгалын тусламжтайгаар асуудлаа шийдвэрлүүлсэн байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд зам тээврийн осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр судалгаа хамтран хийх, жолоочийн даатгалд хамрагдах, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулах жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах, даатгалын шуурхай албаны үйл ажиллагааг идэвхжүүлэх, даатгалын тохиолдлын үзлэг хийх шуурхай албаны ажилтныг сургаж дадлагажуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, даатгалын байгууллагаас даатгалын тохиолдлыг бие даан шалгаж шийдвэрлэхэд албаны зүгээс дэмжин ажиллах чиглэлээр хамтран ажиллах юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.55.180.58)
2018-01-12 16:39:45
зөрчил гаргагч, хохирогч 2 ыг тус бүрд нь 100 000 аар торгох, 5 оноо хасдаг балай журамаа бүүр баталгаажуулаад хаячихлаа шдэ. арай юмаа

бат (202.179.31.72)
2018-01-12 15:14:26
энэ албан журмын даатгалын хууль журманд өөрчлөлт оруулж сайн дурын болгосон гэсэн шүү. Црыгэвээнжавын хувийн даатгалын ХХК-д Замын цагдаагийнхан Жолооч нарыг дарамталж т байгаоргож мөнгө оруулж байгаа нь Ашиг сонирхлын зөрчилтэй байна шүү .Үүнийг УИХ, ЗГ, Монгол комметын 2 анхаараач.

Зочин (103.20.152.50)
2018-01-12 14:11:28
Албан журмын даатгал гэж ямар хуулинд байна аа.Даатгал гэдэг чинь сайн дурын үндсэн дээр л хийгдэх ёстой шүү.Нялх амрагаа хажуудаа авчирч суулгачихаад ... ичиж үхээч цэвээнжав гуай минь.

Зочин (122.201.24.112)
2018-01-12 14:08:21
ЦАГДАА НАР ХӨДӨЛГӨӨНӨӨ Л ЗОХИЦУУЛААЧ. МӨНГӨ ХӨӨГӨӨД Л ...

Зочин (103.212.118.151)
2018-01-12 14:04:06
Даатгалаас мөнгө авна гэдэг ч хэцүү. Одоо цагдаатайгаа нийлээд бүр галзуурах юм байна. Ганц тодорхойлолтын асуудал шийдэхгүй байж бас хамтран ажиллана ч гэх шиг.

Зочин (103.26.195.109)
2018-01-12 13:31:24
Социалист нийгмийн үед албан журмын мах сүү гэж байж билээ одоо албан журмын даатгал хулгайч нар эрх тушаалаа ашиглан сайхан луйвар хийх юм даа дуудаад ирэхгүй цагдаа дуудхаар оноогийг чинь хасах дээрнэ 100 мянр торгоно гэх мэт

Зочин (122.201.24.112)
2018-01-12 13:07:19
албаар даатгаад л идээд байж дээ.

Зочин (202.9.43.152)
2018-01-12 12:56:04
Одоо бүүр хамтарч идэхнээ

Хүчиндэж авдаг луйвар (203.91.118.46)
2018-01-12 12:41:13
Луйвараа зогсоо.Эргээд ямар ч үүрэг хүлээддэггүй.ТЭНЭГ МУЛГУУ ДЭЭРЭМЧИД

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-20 15:52:05 - Эдийн засаг
Зарим ШТС-ууд шатахууны үнийг нэмсэн хэвээр байна
2018-01-20 15:39:18 - Улс төр
Х.Баттулга: УИХ-ын нэр хүнд тааруу байгааг уулзалт бүрээр иргэд ярьж байна
2018-01-20 15:33:05 - Технологи
Байгалийн гамшигт үзэгдлийг давах чадвартай "Цунами" автомашин бүтээжээ
2018-01-20 15:21:21 - Технологи
Самсунг компани ирээдүйд хоёр талдаа дэлгэцтэй утас үйлдвэрлэх үү
2018-01-20 14:13:40 - Спорт
Шатрын 2018 оны УАШТ эхэллээ
2018-01-20 14:08:46 - Орон нутаг
Өвс ачиж явсан тов оврын автомашин замын хажуу руу унаж осолджээ
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарч, жавартай байхыг анхааруулж байна
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-20 12:51:05 - Орон нутаг
Булган аймгийн Рашаант суманд шүлхий илэрч, хорио цээр тогтоожээ
2018-01-20 12:38:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзжээ
2018-01-20 12:13:07 - Гадаад
Хоёр Солонгос өвлийн олимпоор нэг далбаан дор зогсоно
2018-01-20 11:29:36 - Эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 23-26-нд болно
2018-01-20 10:50:40 - Нийслэл
Цагаан сараас өмнө насны хишгийг олгоно
2018-01-20 09:59:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-20 09:28:44 - Улс төр
ТОЙМ: Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, шатахууны үнэ асуудал үүсгэв
2018-01-20 09:23:26 - Улс төр
Хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцлоо
2018-01-20 09:22:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-18 13:01:01 - Эдийн засаг
Turquoise Hill Resource: “Оюу Толгой" баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болоод байна
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо