Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Түгээх    
2018-01-12 14:52:14 - Улс төр

Хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, санхүүгийн хямралаас банк санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын байгууллага байгуулах санаачлага 1996 оноос анхлан гарч, 2008 оны эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр банкны тогтолцоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг баталж байсан.

Энэхүү дөрвөн жилийн хугацаатай хуулийн баталгаа 2012 оны 11 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас 2013 онд баталсан билээ. Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныгсайжруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн байдаг.  

 Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны “Хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчим”-д нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

 Түүнчлэн даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг Корпорацийн удирдах дээд байгууллага Үндэсний хороо нь өөрөө тогтоож баталдаг байхаар, насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчид нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нв өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрт даатгалын нөхөн төлбөр авахаар, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцаан татах талаар, Хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, Олон Улсын Валютын Сантай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой юм байна.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Zochin (202.21.106.149)
2018-01-13 16:16:03
Yamar ch songuuli bolson MAN Zailtsan baigaarai

Зочин (202.9.44.73)
2018-01-13 13:09:53
Хүнд ойлгогдохоор бичиж байгаачээ??? Баахан бичсэн юмныхаа дараа ядаж л энгийн хүнд хүртээлтэй тайлбар хийгээчээ???

Зочин (202.9.44.73)
2018-01-13 13:04:59
Хадгаламжийн хүүний орлогоос улс татвар авч байгаа тул иргэдийн хадгаламжийг бүрэн хариуцна гэж бодож байна

Зочин (66.181.182.197)
2018-01-12 22:44:57
эхлээд татвар авахаа больчих дараа нь хууль яарь

Зочин (27.123.212.138)
2018-01-12 20:32:12
Яана аа

Зочин (27.123.212.138)
2018-01-12 20:29:58
Яана аа

зочин (122.201.21.95)
2018-01-12 18:47:08
Хадгаламжийг даатгуул гэж менге олох арга. Ард иргэдээ зугээр байлгаачээ.

Зочин (103.229.122.224)
2018-01-12 18:45:41
Хууль зөрчиж луйварийн зг-ыг тараах ёстой ялзарсан төртэй хэзээч ард явахгүй хууль ярьсан хулгайчид төрд л байна зг-ыг бүрэн тараах ёстой ард түмэнд эр хэн байна манан монголыг улам самарч байна

Зочин (202.179.24.144)
2018-01-12 14:56:32
Даатгалын байгууллагууд, банкны нийлж, ард түмний жаахан мөнгийг идэх аргаа олох юм даа. Яалтай хорвоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-22 13:57:19 - Спорт
"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнийг зарлав
2018-07-22 13:51:40 - Нийслэл
Бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу амиа алджээ
2018-07-22 13:46:44 - Нийслэл
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэдээс судалгаа авч байна
2018-07-22 13:44:48 - Орон нутаг
Үерийн үеэр нэг хүүхэд бэртэж, 20 хүүхэд баримт бичиггүй болжээ
2018-07-22 13:42:30 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-07-22 11:52:55 - Шар
Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийг "сэлэм”-ээ гаргаж ирээд, сайдуудаа цавчаад хаячих болов уу гэсэн тэгсэнгүй дээ
2018-07-22 11:49:35 - Орон нутаг
Тэмээний үнэ өсчээ
2018-07-22 11:44:42 - Орон нутаг
Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2018-07-22 11:30:02 - Нийслэл
Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ
2018-07-22 11:21:16 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-07-22 11:08:02 - Байгаль Орчин
Үер усны аюулын дараа халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
2018-07-22 10:55:30 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа