Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 оны ажлаа тайлагналаа

Түгээх    
2018-01-12 17:26:15 - Нийслэл

niislel

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 287 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 73 хэргийг илрүүлж, хэргийн илрүүлэлт 25,4 хувьтай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 оныг “Архигүй жил” болгон зарласантай холбогдуулан архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус цагдаагийн хэлтсээс хэв журмын ахлах байцаагч нар багтсан бөгөөд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан “Архигүй Налайхчууд” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөр болон “Эргүүл”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөрүүдийн төслийг хүргүүлж 2018 онд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тайлангийн хурлын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар “Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн онд шинэ хуулиа ёслол хүндэтгэлтэй хүлээн авч хэрэгжүүлж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Шинэ хуульд цагдаагийн алба маань гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүргийн дагуу 2017 онд та бүхэн амжилт бүтээлтэй ажилласан гэдгийг хэлье.

Дүүргийн зүгээс гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарч хороодыг үе шаттай камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, уурхайн эдэлбэр газар орчмыг цэгцлэх, иргэдийн хяналтыг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажлыг зохион байгуулан ажиллалаа.  Цаашид нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн ажиллагааг илүү идэвхжүүлж ажиллах, гэмт хэргийн гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт маш чухал юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ сахин биелүүлэх ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв. Мөн Цагдаагийн хэлтсийн хамт олонд “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” бүтээлч аяны туг дэвтрийг гардуулан өгч, туг аялах хугацаанд бүтээлч, санаачилгатай ажил хийж тайлагнахыг үүрэг болгосон юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-01-12 19:41:16
Чааваас даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-07-17 08:21:24 - Эрүүл мэнд
Я.Ганболд: Голионы сүүл сорно гэдэг янз бүрийн өт хорхой хүний биед шууд орж байна гэсэн үг
2018-07-17 08:21:22 - Энтертайнмент
С.Бичүү: Ш.Гүрбазар ах надад “Оройтох нь ээ, оройтох нь” гэж хэлсэн
2018-07-17 08:21:19 - Нийслэл
ФОТО: Зайсангийн бурхантай хөшөө хариуцах эзэнгүйн улмаас нурахад ойрхон байна
2018-07-17 08:21:12 - Хууль
Монголчууд тав хоног баярлахдаа 28 иргэнээ цаг бусаар алдлаа
2018-07-17 08:19:51 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй