П.Оюун-Эрдэнэ: “Жинжиймаа” кинонд тоглохдоо өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгайгаа хадгалдаг

Түгээх    
2018-01-13 10:32:30 - Энтертайнмент

-ТАВАН НАСТАЙДАА “ЖИНЖИЙМАА” КИНОГ ҮЗЧИХЭЭД “ТА НАР НАМАЙГ ЯАСАН ИХ ЗОВООСОН ЮМ БЭ” ГЭЭД ИХЭР ТАТАЖ УЙЛСАН ГЭДЭГ-

 “Ай хөөрхий Жинжиймаа

Алаг нүдэнд Жинжиймаа

Тун чиг хөөрхөн Жинжиймаа

Тунгалаг нүдэн Жинжиймаа" хэмээх дуу арваад жилийн өмнө ХИТ болж байлаа. “Жинжиймаа” Монголын уран сайхны кино 16 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш энэ дуу монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон. Уншигч та бүхэндээ “Жинжиймаа” уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан П.Оюун-Эрдэнийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өдгөө 21 настай, Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн оюутан юм.

-“Хүн мод” уран сайхны кино хүмүүст ухаарал хайрласан сайхан уран бүтээл болжээ. Энэ кинонд ямар дүр дээр ажиллав?

-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ах, эгч, дүү нар ямар харилцаатай байх ёстой, эцэг, эхээ алдсан хүүхдүүдийн зан ааш нь яаж өөрчлөгдөж амьдрал дээрээ алдах нь их байна уу, онох нь их байна уу гэдгийг харуулсан ийм л кино. Би энэ кинонд Энэрэл гэдэг эмэгтэйн дүр дээр ажилласан. Миний дүр сайхан эмэгтэй, сайн эхнэрийг харуулсан эерэг талын дүр. СУИС-ийн жүжигчний ангийнхан оюутан байх хугацаандаа ах эгч нар маань дуудаад, кино уран бүтээлд багахан дүр бүтээх тохиолдол элбэг байдаг. Өнгөрсөн жилийн өдийд А.Төгсбаяр “Эцсийн хүсэл” киноны нэг хэсэгт Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуайтай орж байсан юм. Тэр үед Төгсөө ах “Чи их таалагдаж байна. Ах нь дараагийнхаа уран бүтээл дээр чамтай ажилламаар байна” гэж хэлсэн. Тухайн үед өвөл байсан болохоор хичээлээ хийгээд л явж байлаа. Гэтэл нэг өдөр “Киноны зураг авалт эхлэх гэж байна. Зун зураг авалтад орно шүү” гэж хэлсэн. Ингээд Төгсөө ахын “Хүн мод” кинонд гол дүрийн Энэрэл гэх эмэгтэйн дүр дээр ажилсан. Бас Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хамтран тоглох аз завшаан тохиосонд баярлаж байгаа.

-Киногоо үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Киногоо үзэж байхдаа өөрийгөө чамласан. Дараагийн уран бүтээл дээр ажиллахдаа иймэрхүү зүйл дээр ингэх ёстой юм байна шүү дээ гэж өөрөө өөртөө дүгнэлт хийсэн. Киногоо ойлгож үзэхдээ биш, өөрийгөө хараад байдаг юм билээ. Цаашдаа улам хичээнэ гэж бодогдсон. Харин найз нөхөд, гэр бүлийнхэн маань “Хүн мод” киног үзчихээд “Баяр хүргэе. Сайн тоглосон байна” гэж урам өгсөн. Киноныхоо нээлтийг үзчихээд гарч ирэхэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуай хоёр “Сайн дүр бүтээсэн байна. Ёстой мундаг тоглосон байна” гээд үнсэхэд өөрийн эрхгүй баярлаад нулимс унагачихсан. Тийм мундаг жүжигчдээс урмын үг сонсоод үнсүүлнэ гэдэг маш том шагнал гэж бодсон (инээв.сурв). Миний анхны кино юм чинь алдаа, оноо байсан байх. Тиймээс надад санал, шүүмжлэл ирвэл зөвөөр хүлээж авах болно. Дараа дараагийн уран бүтээлд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээнэ. Тиймээс надад шүүмжлэл их ирээсэй гэж хүсэж байна.

-БИ ХӨДӨӨ ОЧООД ЗУРАГ АВАЛТЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД
ИХ СЭРГЭЛЭН БАЙСАН ГЭДЭГ-

-Таван настай байхдаа “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглож байсан гэл үү. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Тийм ээ, таван настайдаа тоглож байлаа. Одоогоос 16 жилийн өмнө би сансрын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг учраас намайг жаахан орой цэцэрлэгээс авна. Нэг өдөр цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байтал гаднаас хоёр хүн орж ирээд, туслах багштай уулзлаа. Тэгээд намайг дуудахаар нь би очтол “Бид хоёр “Жинжиймаа” гэдэг кино хийх гэж байгаа юм. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс хойш цэцэрлэгүүдээр хайж явна. Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоо” гээд бөөн баяр. Тэгснээ “Энэ эгч рүүгээ хайрласан харцаар, над руу муухай хар даа” гэсэн. Бодвол Н.Батцэцэг эгч рүү хайрлаж, О.Машбат ах руу муухай харсан юм шиг байна лээ. Тэгээд л Хонгорзул охины бага насанд тоглох хүүхдээр намайг сонгож, маргааш нь Сэлэнгийн Шаамарт өвлийн зураг авалтад орж байсан юм. Гаднаас орж ирсэн хүмүүс Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, найруулагч О.Машбат ах хоёр байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.

-Ээжийнхээ араас дагаад уйлдаг, гэр шатдаг хэсгийн зураг авалтуудыг хэр тод санадаг вэ. Ээж нь хамт явсан учраас олон сайхан дурсамж ярьж өгдөг байх?

-Би хөдөө очоод зураг авалтын эхний өдрүүдэд их сэргэлэн байсан гэдэг. Зарим жүжигчдийн үгийг нь цээжилчихсэн “Ингэж хэл л дээ, тэгж хэл л дээ” гээд л. Сүүлдээ киноны хүнд зураг авалтууд эхэлсэн чинь ээждээ “Би кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж шалаад эхэлсэн гэсэн. Ээж маань ярихдаа “Тэр үед 500 мянган төгрөгөөр гэр худалдаж, аваад жинхэнээсээ шатаасан” гэдэг. Намайг ядраад унтах үеэр гэр дотор нь үлдээгээд, гаднаас нь гал тавьж маш хурдан зураг авалтыг хийсэн гэдэг. Унтаж байхдаа хүртэл кинонд тоглосон гэж кино багийн ах, эгч нар маань намайг өхөөрдөж хошигнодог байсан гэж ээж маань ярьдаг (инээв.сурв). Харин ээжийгээ хот руу эмчилгээнд явах үед араас нь дагаад уйлдаг хэсгийг яаж авсан бэ, чамайг загнасаар байгаад уйлуулсан уу гэж хүмүүс дандаа асуудаг юм. Тухайн үед Н.Батцэцэг эгчтэй олон хоног хамт байсан учраас дасчихсан байсан. Тэгээд нэг өдөр Н.Батцэцэг эгч гэнэт “Би хот руу явлаа. Чи эндээ үлд” гэж хэлсэн. Тэгээд л би “Битгий яв л даа” гээд араас дагаж уйлсан. Тэр үед л зураг авч байсан юм билээ.

-АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭЛЭГДСЭН МУНДАГ ЖҮЖИГЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Жил бүрийн цагаан сараар “Жинжиймаа” гардаг. Тэр үед киног үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-“Жинжиймаа” уран сайхны кино нь цагаан сарын баяраар их гардаг шүү дээ. Тэгээд л ойр дотны хүмүүс маань “Чиний тоглосон кино гарч байна” гэж хэлдэг. Жил бүр л “Жинжиймаа” киногоо үздэг.

Одоо ч хүмүүс намайг “Жинжиймаа” дүрийн маань нэрээр их дууддаг. Таван настай байхдаа нээлтийн өдөр нь киногоо үзчихээд “Та нар намайг яасан их зовоосон юм бэ” гээд ихэр татаж уйлаад л байсан гэсэн. Одоо киногоо үзэх болгондоо уйлчихаад байдаг юм. Надад энэ дүрийнхээ нэрээр дуудуулах сайхан санагддаг. “Жинжиймаа” кинонд тоглохдоо өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгай, киноны нээлтийн өдөр өмссөн даашинз, Хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль” бүгдийг нь хадгалдаг. Хүүхэдтэй болохоороо өмсүүлнэ гэж боддог. Хааяа гаргаж ирээд үнэрлэхэд нэг л дотно сайхан байдаг юм.

-Жүжигчин мэргэжил сонгон суралцахад “Жинжиймаа” кинонд тоглосон нь их нөлөөлсөн болов уу. Төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ?

-Багын л урлагийн наадамд оролцдог, дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байсан. Манай гэр бүлийнхэн урлагийн салбарт ажилладаггүй ч гэсэн урлагт их хайртай. Мөн таван настай байхдаа кинонд тоглосон маань бас нөлөөлсөн л дөө. Дунд сургуульд байхад багш нар надад их хайртай, "Хонгорзул аа" гэж дууддаг, ирээдүйд жүжигчин болох авьяастай гэдэг байлаа. Энэ хавар сургуулиа төгсөөд кино жүжигчин болно гэж боддог. Хүмүүс намайг их зөөлөн төрхтэй гэж хэлдэг болохоор сайхан эмэгтэй, сайн найз, сайн эгчийн дүрд тоглохыг хүсдэг.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ард түмэндээ үнэлэгдсэн мундаг жүжигчин болох мөрөөдөлтэй. Мөн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн кино урлагт хүчээ сорихыг хүсч, мөрөөддөг. Холливудад нэрээ дуурсгасан мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мэдээж ийм хэмжээний амжилтад хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх ёстой, тиймээс хичээж, зүтгэж байгаа.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (128.199.79.225)
2018-01-17 16:06:35
yoo eleg2

Зочин (202.55.191.130)
2018-01-16 09:59:01
хүн уйлахаар л сайн кино болдог айн хаха

Зочин (103.9.90.130)
2018-01-16 09:33:14
Одоогийн кинонцруудыг бодвол их гоё кино. Тэнэг хүн л биш бол уйлуулна шүү. Маш сайн тоглосон.

a (202.21.99.142)
2018-01-16 08:55:57
instagram n yu ve?

Зочин (202.179.24.74)
2018-01-15 11:07:15
хөдөөний орк,чамайг Цэрэндагва,нутгийн хусдаг индиан 2-оос өөр хэн ч танихгүй,жинжиймаа тийм гоё кино биш шал тэнэг кино

Зочин (202.131.225.197)
2018-01-15 10:34:47
tom sh.j yavj tom sh.lguulna daa

Зочин (109.148.166.140)
2018-01-15 03:08:39
Жинжиймаа гээд шал инээдмийн кинонд тоглосонд баяр хүргэе. НҮБ-ын элч Ариунаа дууг нь дуулсан. Үнэн ядаргаатай нялганасан чихэнд чийртэй дуу шүү.

зочин (103.229.123.243)
2018-01-14 10:36:59
Юун Жинжиймаа тэр кино мен уу ичмээр юм хэнийг дормжлоод бна еерийгее юу бусдыг уу

Зочин (194.228.20.250)
2018-01-13 23:49:06
Шор цүүцэн өсгийт гутлаар эрүүл мэндээ битгтий хорло.

Мия кмэо (202.9.42.114)
2018-01-13 23:47:11
Үнэн уялдаа холбоогү тэнэг кино.

Өвөөн (203.91.115.36)
2018-01-13 22:28:24
Сайхан хүүхэд байна хөдөлмөр сайн хи амжилт хүсэё одоо чамайг хараад уйлахгуу байна

Зочин (202.179.24.239)
2018-01-13 20:01:24
Амжилт хүсье бага байхдаа маш чадварлаг тоглосон шүү.

Zochin (78.182.70.120)
2018-01-13 16:03:49
Jinjiimaagaas iluu Zuudend irsen hongor eejii ih goë kino bolson shuu dee!!!! Duugiig ni Serchmaa mash saihan cheel hooloigoor davtagdashgui amilluulsan shuu dee !!!!

Зочин (202.9.42.1)
2018-01-13 14:49:27
ИХЭР ТАТАН ГЭЖ БИЧДЭГГҮЙ БАС ЯРЬДАГГҮЙ.ХААНАХЫН ХУЖАА БУРУУ БИЧЭЭД БН АА?

S (66.181.181.177)
2018-01-13 13:27:55
Ene haltar ohiniig yamar ih yardiin .net oor asuudal alguu shal duf

зочин (183.62.143.211)
2018-01-13 12:59:45
Оюун-Эрдэнэд амжилт хүсье. Мэргэжлийнхээ оргилд хүрээрэй гэж хүсэн ерөөе.Авъяас чинь эрт илэрч баяр хүргэе. Ажлын амжилт

zochin (202.9.41.10)
2018-01-13 12:25:19
мөрөөдөлдөө заавал хүрээрэй.Амжилт.

sanaaa (66.181.160.122)
2018-01-13 12:22:36
baliar amitan ter zeelsen mongoo ogoochee end tend bar saband yavaa duuldah yum mongo ogooch yasan muuhai hudalch amitan be

Зочин (182.160.33.67)
2018-01-13 11:45:03
Орк болчихож

Ворон (122.201.31.180)
2018-01-13 11:37:52
Амжилт хүсэе 16 н жилийн өмнө намайг уйлуулж байсан жаахан охин том бүсгүй болжээ Сургуулиа амжилттай төгсөөд Урлагийн их аяндаа хоёргүй сэтгэлээр шамдан ажиллаж хорвоод нэрээ дуурсгасан алдартай жүжигчин болоорой.Өвөө нь одоо дал гарсан хүн монгол киногоо үзэх дуртай бүр тавиад оноос ерээд оны эхэн үе хүртлэх кинонууд амьдралын агууламж тухайн цаг үетээгээ ойрхон хүнд ухаан зөвлөмж хайралсан сайхан эерэг талыг нь түлхүү үзүүлж ухаарал хайралсан байдаг юмаа Чиний тоглсон Жинжиймааг гарч л байвал үзнэ үзэх бүртээ нулимстай.Сүүлийн үеийн кино цаг үеэнч өөр болсон бүз Хэтрүүлэг хийсвэрлэл ихтээ бүх насныхан зэрэгцэж суугаад үзхэд жаахан асуудалтай байдагаа ингээд олон юм нуршчилаа уучлаарай Дахин амжилт хүсэе

Ворон (122.201.31.180)
2018-01-13 11:37:52
Амжилт хүсэе 16 н жилийн өмнө намайг уйлуулж байсан жаахан охин том бүсгүй болжээ Сургуулиа амжилттай төгсөөд Урлагийн их аяндаа хоёргүй сэтгэлээр шамдан ажиллаж хорвоод нэрээ дуурсгасан алдартай жүжигчин болоорой.Өвөө нь одоо дал гарсан хүн монгол киногоо үзэх дуртай бүр тавиад оноос ерээд оны эхэн үе хүртлэх кинонууд амьдралын агууламж тухайн цаг үетээгээ ойрхон хүнд ухаан зөвлөмж хайралсан сайхан эерэг талыг нь түлхүү үзүүлж ухаарал хайралсан байдаг юмаа Чиний тоглсон Жинжиймааг гарч л байвал үзнэ үзэх бүртээ нулимстай.Сүүлийн үеийн кино цаг үеэнч өөр болсон бүз Хэтрүүлэг хийсвэрлэл ихтээ бүх насныхан зэрэгцэж суугаад үзхэд жаахан асуудалтай байдагаа ингээд олон юм нуршчилаа уучлаарай Дахин амжилт хүсэе

Зочин (27.123.212.135)
2018-01-13 11:18:42
Хөөрхөн том болжээ

Зочин (178.165.128.166)
2018-01-13 11:08:22
27... чамд хамаагүй бол зайл даа. Энэ бол хувийн мэдээний сайт. өмхий орилоо монгол оо.

Зочин (27.123.212.138)
2018-01-13 10:57:48
Тэр жинжиймаа минжиймаа яах вэ? Бензиний зохиомол хомсдол үүсгээд бгаа новшнуудын тухай мэдээ яагаад оруулахгүй бна аа? Хаалтын гэрээ юу?

cvb (66.181.186.46)
2018-01-13 10:41:19
Монголд.кино.урлаг бизнес.болтлоо.дахиад дор хаяж 80 жил.хэрэгтэй Холливууд.явж хүчээ.сорь.Тэгээл.хат у.хүтүүг.туулж.байж алдартай болох гүй чинь.харагдана Энд.худлаа өөрсдиигээ.хуурхаа.бо льцгоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ