“Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллав

Түгээх    
2018-01-13 17:37:38 - Байгаль Орчин

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан билээ.  Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамт  нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  газар дээр нь танилцаж, иргэдийн саналыг сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хорооны иргэн С.Сарангоо Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд, хэрэв дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө салаалж дулаанд холбогдох гарц байгаа талаар саналаа УИХ-ын гишүүдэд уламжилсан юм.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2017 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулж улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгасан нь үр дүнгээ өгч байгаа. Тиймээс 2018 оны төсөвт 8.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, хамрах хүрээг нь нэмж буй. Мөн УИХ-аас агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдсэн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн X хороонд байрлах “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан. Тус станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлсэн. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой талаар тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцууллаа. Тэрбээр дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг “Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах, “Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах, станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.

Түүнчлэн Ажлын хэсэг энэ онд төвийн дулааны шугамд холбогдсон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. 1980 онд ашиглалтад орсон цагаасаа уурын зуухаар халааж ирсэн тус эмнэлэг өнгөрсөн онд 117 сая төгрөгийн халаалтын зардал гаргаж байсан бол төвийн дулааны шугамд холбогдсоноор 64 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан байна. Үүнээс гадна гэрийнхээ халаалтыг  цахилгаанаар шийдсэн иргэд нүүрснээс бага зардлаар тав тухтай орчинд амьдарч буйгаа Ажлын хэсгийнхэнд танилцуулсан. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Ш.Цэцэгдэлгэрийн байлаа. Тэрбээр амьны орон сууцаа дулаалж, цахилгаанаар халаахаас гадна төвийн цэвэр бохирын шугамд ариун цэврийн өрөөгөө холбосон байна. Энэ мэтээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй агаарын, орчны бохирдлын эсрэг арга хэмжээнд иргэний хувь нэмрээ оруулж буйгаа хэллээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол болон нийслэлийн удирдлагууд орж ажиллалаа.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монголын банкаар дамжуулдаг болно
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ