Дээд шүүх нэр бүхий ТББ-уудын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэлээ

Түгээх    
2018-01-18 18:02:17 - Хууль

shuuhУлсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”, “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу  2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дээрх төрийн бус байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан Дүнжингарав уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан аж.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тухайлбал Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтаар хаврын төвийн бүсийн хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2017 оны 3 дугаар сард Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймагт зохион байгуулахыг холбогдох аймаг, Морин спорт, уяачдын холбоонд даалгасан нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц,  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн, Засгийн газрын 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын бусад заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Delger (76.94.190.72)
2018-01-19 06:03:21
Togtooliig huuli zurchsun gej uzsen sain bna gehdee ter uvul uraldaan zohion baiguulahiig horigloson niiteer dagaj murduh togtool shiidver garguulahiig daalgah gesniig heregsehgui bolgoson ni taalagdahgui bna. Odoo zasag ni bas neg togtool gargaal uralduulah l baihdoo. Uvul nyalh amitdiig uralduulj yugaa hiinee. Hend ashigtai yum uraldaan zohiogood uls ni hugjluu yu urnuusuu garhuu.

Ворон (122.201.31.180)
2018-01-19 01:54:47
Наад бичсэн юмаа өөрөө уншаад үздээ Хүн ойлгохоор бичиж чадсан байна уу үгүй юу нэг уншхад зөвшөөрөөд ч байх шиг дахиад уншхад үгүй юм шиг тэр 63,1 гэдэг чинь өвлийн уралдааныг хориглох гээд байгаа юмуу зөвшөөрөх гээд байна уу Эцэст нь хэлхэд өвлийн хатуу хайруу цагаар уралдаан зохион байгуулан гэдэг хамгийн харгис тоглоом хэрвээ зайлшгүй уралдах болбол өөрсдийнхөө хүүхдээр унуулаач бусадын хүүхдээр унуулвал үнэлгээнд оруулж нас насаар нь шат ахиулан үнэлгээ тогтоож Даага1,5сая шүдлэн 2сая хязаалан 3сая соёолон 4сая их нас.азрага 5саяаар үнлэмж тогтоож унуулдаг байвал шудрага ёсонд нийцэх болно Хүүхдийн амь нас эрүүл мэндын эсрэг энэ харгис тоглоомоо зогсоо Зуны дэлгэр цагт бол арай өөр мориноосоо унсанч газар хөлдүү биш болхоор арай эерэг байх бүз

Иргэн (166.137.246.35)
2018-01-19 01:02:38
Бага насны хүүхдээр морь өвөл унуулах нь буруу зуныдэлгэр цагт бол одоо яахав дээ уламжилж ирсэн өв соёл минь юм даа

Зочин (202.9.43.152)
2018-01-19 00:07:11
Ёстой ойлгоход хэцүү юм аа.сэтгүүлч өөрөө ойлгосон болов уу.

Зочин (178.203.235.178)
2018-01-18 22:23:06
"Оготонууд минь бүү боож үх " , цаадуул чинь танараар даажигнаж , зориуд хийж байгаа үйлдэ л тайван амгалан байцгаа , тэдний амиа хорлох бэлтгэл - хугацаа дуусч байгаа ... эрлэг бид хоёр хойтохыг нь уншина аа , бурханы олон үрс ээ ...

Зочин (103.26.194.170)
2018-01-18 22:08:48
Ёстой нэг нерв барсан юм бмчмх юмаа юу гээд байгаа нь ойлгох гэж тамаа цайх юм .Тэр 63-ын 1 заалт нь юу юм Тэгээд бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм бол тэгээд л гүйцээ биз дээ Бүх шаардлагыг хүлээж аваад нэг тийш болгосон өөрөөр хэлбэл шийдвэрлэсэн өөр нэг ч шаардлага үлдээгүй гэсэн үг буруу зөвийг нь ярих гээгүй байна л даа. Гэтэл бас зарим шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа гэнэ үү

КК (66.181.160.10)
2018-01-18 21:42:05
ЗОРИГЫН ХЭРЭГ 60 ТЭРБУМ ОФИШОР МАНАЙ ШҮҮХ ДЭНДҮҮ ШУДАРГА ЭНЭ АРАЙ БИШЭЭ БУРХАН МИНЬ АРД ТҮМЭН УУЧГҮЙ СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ УРХИНЫ ГОГЦОО ЗАНГИДАЖ УГЗРАХ ӨДРИЙГ ХҮЛЭЭВ

Зочин (27.123.214.109)
2018-01-18 20:32:38
Юу ч ойлгосонгүй. Шүүгч өөрөө ч ойлгохгүй байхөө

Зочин (150.129.143.113)
2018-01-18 18:10:45
яЯг юу гэж шийдвэрлэсэн юм бэ.Тодорхой хунд ойлгогдохоор бичиж сураа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-26 10:56:36 - Улс төр
ИТГЭЛ+СЭТГЭЛ+ ЗҮТГЭЛ=ХӨГЖИЛ
2018-02-26 10:38:21 - Энтертайнмент
ТАВАН БОГД компани бэлэн 30 ширхэг LAND CRUISER 200 автомашиныг санал болгож байна
2018-02-26 10:34:13 - Спорт
Л.Энхрийлэн их дуулгаас хүрэл медаль хүртлээ
2018-02-26 10:29:26 - Технологи
Ноолуурын салбарынхан тулгамдаж байгаа зарим асуудлаа Ерөнхийлөгчид танилцуулав
2018-02-26 10:22:13 - Эдийн засаг
Өвлийн олимп үзнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа
2018-02-26 10:17:14 - Нийслэл
Тэтгэврийн сан сүүлийн зургаан жилд алдагдал хүлээжээ
2018-02-26 10:12:31 - Улс төр
“Цасны баяр”-т 10 мянга гаруй иргэд оролцов
2018-02-26 10:06:08 - Нийслэл
Төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлнэ
2018-02-26 10:05:31 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-02-26 08:41:18 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-02-26 08:30:56 - Энтертайнмент
Ц.Төмөрхуяг: Хүлээхийн дээдээр хүлээсний эцэст гавьяат цолоо авлаа
2018-02-26 08:12:38 - Улс төр
“Эрдэнэт”-ийг тойрсон зовлон эгэл ардынхаас их болжээ
2018-02-26 07:49:31 - Улс төр
Хойд Солонгост шахалт үзүүлэх шийдвэр Монголынх уу, Японых уу
2018-02-26 07:40:19 - Гадаад
Трампын үйлдэл бусад засгийн газруудад даган дуурайх аюултай жишээ болж байна
2018-02-26 07:31:10 - Хууль
Шоронд хамт хоригдож байсан этгээдүүдийнхээ гарт амиа алдсан байжээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-26 07:31:10 - Хууль
Шоронд хамт хоригдож байсан этгээдүүдийнхээ гарт амиа алдсан байжээ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна