С.Батболд: Энэ онд нийслэлд 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

Түгээх    
2018-01-29 17:30:52 - Нийслэл

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан илтгэл; 

Төр, засгийн түшээд, хатагтай, ноёд оо,  Хүндэт зочид оо,

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн талархлаа сайн сайхны ерөөлтэй хамт өргөн барья.Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр буюу 102.7 хувиар давж биеллээ. Эрхэм нөхөд өө, Бид 2017 оны хоёрдугаар сард яг ийм бизнес уулзалтыг зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг уялдуулж, үр өгөөжийг дээшлүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилтоо танилцуулж байсан билээ. Түүнээс хойш нэг жилийн дараа та нартайгаа дахин уулзаж байна. Дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн ажил маань үр дүнгээ өгсөөн. Бид эдийн засаг, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгох, хөрөнгө оруулагчдад олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажил хийх боломж нөхцөлөөр хангах, тендер концессийн ажлыг хугацааг зарлахаас эхлээд шалгаруулах хүртэл цахимаар явуулах, чанаргүй зүйл хийж, хайран хөрөнгийг үргүй зарцуулж улсаа, хотоо, иргэдээ хуурахгүй байх, харилцан хариуцлагыг эрхэмлэхийг хичээн чармайсан.

Аливаа харилцаа илэн далангүй, нээлттэй байж гэмээнэ итгэл буй болдог. Итгэл оршин буй тэр газарт л үйлс ажил бүтэмжтэй өрнөдөг. Энгийн энэ үнэнийг мэдэрч, ойлгож авсан маань Та бидний нэгэн жилийн хамтын үйл ажиллагааны үнэ цэнэ юм.    Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр буюу 102.7 хувиар давж биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104.1 хувиар  давжээ. Товчхондоо 2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг Та бүхэндээ тайлагнаж хэлэхэд таатай байна. Энэ бол бидний хамтын хүчин чармайлт, мөнөөхөн ойлголцож, итгэлцэж ажиллаж чадсаны үр дүн юм.

Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 133,9 тэрбум төгрөг,нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193,1  тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11.3тэрбум, нийтдээ 338.3 тэрбум  төгрөгийн ажил хийгджээ. Улсын эдийн засаг амаргүй, хөрөнгө оруулалтын хэмжээ санасан хэмжээнд хүрч чадахгүй байгаа ч 2017 онд бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн чамлахааргүй түвшинд хүрснийг тэмдэглэж хэлье. Эрхэм нөхөд өө, Одоо та бүхэнд 2018 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар нийслэлд хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулъя.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг иргэд олон түмнийнхээ санаа бодолд тулгуурлаж шийдсэн. Гадаад дотоодын зээл, тусламж, концессээр хэрэгжүүлэх  хөтөлбөр, төслийн хувьд хотын хүлээх үүргийг заавал биелүүлэх, урьд оноос  шилжсэн төсөл арга хэмжээг бүрэн дуусгах, шинээр баригдах барилга байгууламжийн газар чөлөөлөх, техникийн нөхцөлийг сайтар хангахад онцгой анхаарсан болно. Нийгмийн салбарын бүтээн байгуулалтад  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзэлнэ.

2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар  51 тэрбум  буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ.  Дээрх ажлаас нийгмийн салбарын бүтээн байгуулалтанд  улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт түлхүү хувийг эзэлж байна. 

Тухайлбал, энэ онд 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөнө. Ингэснээр ЕБС-ийг 2 ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ. Эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Шүд эрүү нүүрний төвийг зориулалтын байртай болгоно. Мөн Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц болон газар чөлөөлөх, нөхөн олговор олгох арга хэмжээнд тус бүр  30  тэрбум, шинээр барих барилгын инженерийн  шугам сүлжээний зураг төсөвт 0.5 тэрбум, нийтдээ хот байгуулалтад 74.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 2.0 тэрбум юаниар гэр хорооллыг орон сууцжуулах инженерийн болон дэд бүтцийн ажлуудыг хийж, 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 ажлын дэд төвийг /сервис центр/ гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ. Автозамын салбарт 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 18.5 тэрбум төгрөгийг 13.1 км авто зам шинээр барихад, 12.5 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулна. Хот доторх замын засварт 3.8 тэрбум, орон сууц, гэр хорооллын доторхи зам засварт тус бүр 2.0 тэрбум төгрөг зарцуулна. Мөн энэ онд Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ.

Гэр хороололд жишиг гудамж бий болгох, 6 эмнэлгийн гадна тохижилт, Энэбишийн өргөн чөлөөний  тохижилт, төвлөрсөн хогийн цэгт хашаа барих, хогийн цэгт ажиллах тусгай зориулалтын машин техник худалдан авах зэрэгт нийтдээ 8.4 тэрбум төгрөг төлөвлөөд байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 132 төсөл арга хэмжээнд 11.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс хот тохижилтодд 3.2 тэрбум, гэрэлтүүлэг, камержуулалтад 724 сая, автозамын засварт 961 сая, ус түгээх цэгт 330 сая, орон сууцны дээвэр, цахилгаан шат,  гадна дулаалгад 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан. Түүнчлэн  улсын төсвийн хөрөнгөөөр 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 68  халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбоход 11.9 тэрбум, дулааны төв шугамын шинэчлэлд 2.0 тэрбум, Багануурын дулааны станцын шинэчлэл, өргөтгөлд 750 сая төгрөгийг зарцуулах юм. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхүүдэд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшийг хөнгөлөлттэй үнээр зарахад үнийн зөрүүнд 3.1 тэрбум төгрөг олгохоор болсон.

Эрхэм нөхөд өө, Би та бүгдэд 2018 онд хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаар танилцууллаа. Өөрөөр хэлбэл хот хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний “үүцээ” задалж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн эхлүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр яаж хамтран ажиллах бодолтой байгаа бол гэж Та бүгд бодож байгаа байх аа. Энэ талаар одоо ярья.

Нэгдүгээрт: УИХ “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү нээлттэй болголоо. Засгийн газрын дэргэд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх асуудлаар дүгнэлт гаргах Орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Одоо бид хөрөнгө оруулагч та бүгд рүү  чиглэсэн сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Тиймээс мэдээлэл зүйн дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан мэдээлэл солилцох арга хэлбэрээ нэмэгдүүлэх талаар нэлээд зүйл хийхээр төлөвлөж байна

Хоёрдугаарт: Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын дэргэд Хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл хөрөнгө оруулагчдын өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд байна, түүнийг яаж шийдвэрлэх вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжиж өргөтгөх вэ зэрэг асуудлаар сар бүр хуралдаж шийдвэр гаргаж ирсэн. Энэ зөвлөлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлнэ.

Гуравдугаарт: Хотын хөрөнгө оруулалтын чухал нөхцөлийн нэг нь газар. Тиймээс иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж 15 жил болгосон нийслэлийн Засаг даргын  шийдвэр гарч,хөрөнгө оруулагчдад өмнөхөөс илүү таатай боломж бүрдүүлнэ гэж тооцож байна.

Хот газраа ашиглахгүй байгаа буюу хууль зөрчиж авсан газруудыг буцаан авч Газрын сан байгуулна. Нээлттэй дуудлага худалдаагаар газраа хөрөнгө оруулагч нарт худалдана. Дэд бүтэцтэй төвийн газар илүү үнэтэй байх болно. Бид газраараа мөнгө босгож, хотынхоо дэд бүтцийг сайжруулдаг тогтолцоог энэ онд бий болгоно.

Дөрөвдүгээрт: Орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах “Бодлогын хувьсгал” өрнүүлье. Үүний тулд бүгдээрээ орчноо өөрчилье. Бага орлоготой иргэдэд зориулсан орон сууц барья. Бас зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцсэн орон сууц барья. Шинэ сонголтыг иргэд, залуусын өмнө нээж өгье. Нөөц бололцоо, боломжоо ашиглаад, хуримтлал бий болгох зорилготой ийм бодлогыг бид дэвшүүлж байна. Та бүхэн санал бодлоо нэмэрлээрэй.

Тавдугаарт: Хотын өмнөх удирдлагын үед концессийн гэрээгээр зураг төсөв боловсруулах, барих-шилжүүлэх хэлбэрийн олон ажил хийсэн. Гэхдээ тэдгээр нь хотод зайлшгүй шаардлагатай байсан уу, төсөв хөрөнгө нь хэр үндэслэлтэй байсан бэ гэвэл эргэлзээтэй зүйл олон бий. Би өмнөх үеэ муулах дургүй. Бурууг бусад руу түлхэхийг тэвчдэггүй. Гэхдээ бодит үнэн энэ. Нөгөө талаар тэдний хийсэн ажил, үлдээсэн өв бидэнд хамаагүй гэж үзээгүй. Бид 2017  онд ашиглалтад хүлээн авсан концессын ажлын төлбөрийг төлсөн. Энэ онд ч төлнө. Хотын дарга хэн байх нь, хэний үед юу хийсэн байх нь хамаагүй, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ ХОТ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Бид үүргээ биелүүлсэн, цаашид ч биелүүлэх хариуцлагаа үүрч ажиллах болно.

Зургадугаарт: Хотын худалдааны танхимтай хамтарч бизнесийг хөнгөвчлөх, хотын арбитрыг дэмжих, хотын хөгжлийг түргэтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй  ажиллах ёстой гэж бодож байгаа.

Долдугаарт: Худалдан авах ажиллагааг цаасгүй зохион байгуулна. Өөрөөр хэлбэр тендерийн урилга  байршуулахаас эхлээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэл бүх үйл явц цахим хэлбэрээр явагдана. Хэнд ч эргэлзээ үлдэх ёсгүй. Ил тод, нээлттэй байдал манай ажлын үндсэн зарчим байх болно.

Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж явуулна. Зураг төсөв боловсруулах, батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авна.

Улс орны, түүний дотор нийслэл хотын эдийн засаг, төсөв санхүүг хямралаас гаргахад том төслүүдээ эхлүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал нь монголчууд бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч байх ёстой.

Ийм учраас бид 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгож байгаа. Амьдрах орчноо сайжруулахыг, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Тэр хүслийг нэгдмэл зорилго чиглэл, зохион байгуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалтаар тэтгэж ажиллах нь төр, засгийн бидний үүрэг. Төрийн бодлогоор хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дагалдан үүсдэг бизнесийн боломж бололцоо бүхнийг хөрөнгө оруулагчдадаа нээж өгье. Хамтын ажиллагаандаа хариуцлага, чанарыг эрхэмлэж, хүлээсэн үүрэгтээ эзэн нь байх шударга зарчмыг мөрдөж ажиллая. Иргэдийн оролцоо бүрэн хангагдсан газарт хөндлөнгийн хяналтын эрүүл саруул орчин бүрддэг. Тийм жишиг Улаанбаатарт тогтох ёстой. Ийм эрүүл хандлага зөв хэвшвэл та бид улсын нийслэлээ бусдын жишигт хүргэх зорилтоо хангаж чадна. Иргэнийхээ, бизнес эрхлэгчдийнхээ, хөрөнгө оруулагчдынхаа оролцоог хамгийн сайн хангаж чадвал хамгийн сайн үр дүн гарах болно гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байна. Тиймээс бид та бүхний оролцоог хүсэж байна. Иргэн бүхэн нь гар бие, сэтгэл итгэлээрээ оролцож хөгжүүлсэн, шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын гал голомтыг хөгжил дэвшлийн мөнхийн галаар тэтгэх эрхэм хийгээд хүндэтгэлтэй үйл хэргийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

Уб (182.160.0.54)
2018-02-28 21:49:04
Аль хэдийн фитнесс клубын сувгаар тэрбумаар нь идэж эхэлсэн хихихи

zo (202.9.47.177)
2018-02-27 20:30:04
tal ni shound zartsuulah bha ene mahan tolgoi...

злчин (66.181.160.38)
2018-02-25 23:05:50
Хамгийн гол ажил бол утааг бууруулахад гэр хороололын иргэдийн газарыг орон сууцаар солих хэрэгтэй энэ ажил бол нэн тэргүүнд хийгдэх ажил тэрнээс биш хотын захиргаа ямар байргүй байгаа биш яармагт шинэ байр барина гэж өчнөөн тэрбумаар тоглох гэж байхаар гэр хороололын дахин төлөвлөлтөдөө анхаар дараа нь яахав хотын захиргаа битгий хэл юугаач барьсан улаанбаатар монгол улс минь юу л байна газар л байна ямар япон европын оронууд шиг газаргүй биш

Зочин (139.59.24.244)
2018-02-20 12:26:59
Ажлаа харин сайн хийгээд байгаа хүн юм бишүү. Надад л лав хийж байгаа ажлууд нь их таалагдаж байгаа шүү

Зочин (27.0.232.18)
2018-02-20 12:25:20
Хийсэн ч ажил байна хийх ч ажидл байна энэ хүнийг яах гэж энгэж айхтар муулдаг юмб дээ. Монголчууд гайгүй юм хийж байгаа хүнээ энгэж баалдаг нь уламжлал болчихсон юм уу хаашын

Зочин (54.37.76.181)
2018-02-20 12:22:25
Муу хэлүүлээл ажлаа сайн хийгээд байгаамдаа. ПР хийж өөрийг суртачилдаггүй даруухан хүн юм шиг байгаан зайлуул. За ьэгээд ажлаа сайн хийгээрэй дээ

Зочин (51.15.217.189)
2018-02-20 12:18:42
Хотын дарга үнэхээр мундаг ажиллаж байна. Хотын даргаа дэмжицгээе олон олон ажил дээр эхэндээ баалуулдаг байлаа харин одоо яван чангарч байна даа.Хийж байгаа ажлууд нь таалагдаж байгаа шүү

Зочин (158.69.83.126)
2018-02-20 12:13:19
Бат Үүл баатар шиг хэдэн тэрбумын хогны ногоон уут тараасангүй хүүдээ тендер өгч гэр бүлээрээ баяжаагүй ийм л хүн энэ хотыг удирдаж байна. Яах гэж ингэж муулж байдаг юм дээ

Зочин (182.160.5.1)
2018-02-20 12:10:24
Монгол минь өдрөөс өдөрт өсөн дэвжээдэл байна юу нь болохгүй байгаа юм бол хотын дарга ажлаа сайн хийж байгаа шдээ

Зочин (202.21.106.162)
2018-02-13 00:27:28
hiigeden ch geh shigsay 2 jil yu ch hiisengui ter money yasan chi hulgailaad avchihsan uu?hiigeech atsa hairan UB hot t1 maluudaas bolj ustah gej .ochij ochij iim mal songoh gej

С.Батболд (202.21.117.230)
2018-02-05 09:47:39
Ажил хийх нь хийх л байх. Яг бодитоор хэдэн төгрөгөөр энэ дурьдаад байгаа ажил нь хийгдэх вэ?Үр дүн нь хэр настай ажил вэ? 414,1 тэрбум уу? 207,1 тэрбут уу? 103,5 тэрбут уу?

Зочин (66.181.186.14)
2018-02-02 21:57:23
Чи наад их менгеерее орон сууц барих хэрэгтэй

ЗОЧИН (27.123.214.108)
2018-02-02 06:18:48
БАГА ЯРЬЖ ИХ ХИЙ,ГЭРЭЛТ ГУДАМЖ ШИГ МӨНГӨ ЦОХИХ ШОУ ХИЙХЭЭ БОЛЬ,УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗАМЫН ӨМНӨХ ТАЛБАЙГ ТА ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ХУВИЙН БОЛГОХ СЭДЛЭЭ ЗОГСОО,ТӨМӨР ЗАМ ДООГУУР ХУЛГАНЫ НҮХ ШИГ АВТЫН ГАРЦУУД ХИЙЖ ТҮГЖРЭЛ УЛАМ ИХЭСГЭДГИЙГ БОЛЬ,ЭДГЭЭРИЙН ЗАРИМ НЬ НУРЖ УНАХ ШАХСАН БНА,ҮЗЭГДЭЖ ХАРАГДАХ ЮМ ХИЙ,ЗҮҮН 4 ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ АЖИЛ ХИЙ,НАРНЫ ЗАМД НАРАНТУУЛЫ ЗАХЫН ЗҮҮН ТАЛД БУЙ ШАДАР САЙД ЭНХТҮВШИНГИЙН АВТЫН СЭЛБЭГИЙН "ӨГӨӨМӨР" ЗАХЫГ НЭН ЯАРАЛТАЙ 1-Р ОЧЕРТ НҮҮЛГЭЖ ТҮГЖРЭЛИЙГ БАГАСГА,100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ,ЦАЙЗЫН АВТЫН ЗАХЫГ ХОТЫН ЗАХРУУ,НАЛАЙХРУУ,22-ЫН ТОВЧООРУУ НЭН ТҮРГЭН НҮҮЛГЭ,БҮХ АЖЛАА 1.УТААГ АЛГА БОЛГОХ 2.МАШИНЫ ТҮГЖРЭЛИЙГ АЛГА БОЛГОХ 3.ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ 4.ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭН ӨРГӨТГӨХ 5.УБ-НАЛАЙХЫН ЗАМЫГ 4 ЭГНЭЭТЭЙ БОЛГОЖ ӨРГӨТГӨ ЭНЭ 5-Д БҮХ АЖЛАА ЧИГЛҮҮЛ,ЭДГЭЭРИЙГ ҮЛДСЭН 2.5 ЖИЛД ХИЙЧИХВЭЛ ЯДАЖ 80%-ТАЙ ӨГВӨЛ ТАНЫГ УБ-Т АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ҮЗНЭ.

Зочин (202.72.245.122)
2018-02-01 18:39:11
Хотын дарга хэн ч байсан дандаа шїїмжлэнэ.Угаасаа манайхан хїний хийсэн юмыг харах биш.Шїлсээ їсчїїлж шїїмжлэхдээ мєн ч гарамгай шїї.єєрсдєє хотын соелтой иргэд болохын тєлєє хїн бїхэн зїтгээч.ухамсаргїй улсуудаар дїїрэн байхад яаж ч хєгжих вэ.Эхлээд єєрсдийгєє хичээ.

Зочин (103.9.89.222)
2018-01-31 19:31:50
biiizdaa min huduunii gulug unagan minii hotiig udirdaj chadakhuu aaan

Зочин (103.26.195.157)
2018-01-31 15:14:29
Тендерийн үнэлгээнийхэн дор хаяж 10 хувийг нь хусна.Бас бус шантаажчин их гарна. хөгийн амьтад их ээ. Намд хандив өг эсвэл манай тэр сайдад гээд шахах шалтаг нь мундахгүй сүүлд нь ажил авсан компани хулхи байгууламж барихаас аргагүй байдалд ордог. Муу арга нь барагдахгүй дээ.

мал (119.40.98.42)
2018-01-30 23:35:31
чи хадам эгчтэйгээ хүний хөрөнгөөс бүү хус заа зайлахгүй бол бослоо шүү

Зочин (202.9.43.247)
2018-01-30 22:45:04
Ajild zuuchlaad ugvul man nam bashiilaa sh dee ..ajil olj hiih umsan gsn zaluus zunduu bna sh de

Гомо (103.9.90.130)
2018-01-30 10:14:05
Хотыг залуу эрчүүдээр дүүргэсэн гомо доо. Нөгөөдүүл нь ажил хийдэггүй эрхлээд идэж уугаад л сууж байдаг. Авгайнхаа дүүтэй нийлж бүх тендерийг идсэн гэдгийг түмэн мэдэж байгаа шүү. Ажил хийж чадахгүй новшийг хурдан зайлуул

зочин (202.179.31.242)
2018-01-30 09:24:41
Зүүн 4 замд давхар зам барих ажил эхлэнэ гээд байсан чинь одоо гүүрэн гарц болчихсон цохиж явах шив дээ.Ам ажил нь эхнээсээ ингэж зөрөөд байна уу, эсвэл давхар зам барих хөрөнгөөр гүүрэн гарц барьж дундаас нь хусах гээд байна уу.

Үнэн (139.5.216.240)
2018-01-30 08:43:43
Ам нь хөдөлдөг ПИСДАНУУД. Гэдэс дүүрэн баас шаацан. Дачихуу чааваас

Зочин (27.123.214.103)
2018-01-30 08:27:58
Зүгээр л түргэн зайл....Гэрэлт гудамж гэж олон сайхан модыг тайрч хаяад хэдэн бандан сандал тавьсан... Их дэлгүүрийн урд өдөр бүр таыван алхдаг талбайг тойруулж хашаа барьж хүүмүүсийг хажуу тийш машин хөндлөн гарах аюултай болгосон... Өар юу ч хийгээгүй. Харин олон тэрбумыг хулгайлсан байх...Хурдан зайлаад өгөөч.

Зочин (203.15.208.22)
2018-01-30 07:42:41
Beetlesiin hushuutui talbaig chuluuluch. Hotiin tuvd humuusiin zugaalj chuluutui suuj baidag talbaig hashaad gazar door baishin barina gej soliotoi yum yariad Eco Constructiond zarchaad baigaa. Eniig butsaagaad talbaigaa chuluul!!!!!!!!!!!!

Зочин (66.181.182.82)
2018-01-30 07:20:46
MIYEG ZAILUULJ CHADAHGUI BNA GEHEER TER HULGAICH MUN IH GUNZGII SHIGDJEE

zochin (185.39.141.63)
2018-01-30 06:43:22
hulgaich ;urt har gar .pizdaa

Irgen (107.77.109.114)
2018-01-30 03:39:27
Гачууртийн гялалзахын замийг хийж өгөөч олон жил хүлээж байна хүүхдүүд сургуулиас хол автобус вайхгү хүнд байна хотийн захаа сайн хөгжүүлэх хэрэгтэй б

Зочин (103.229.120.159)
2018-01-30 01:22:21
Ёстой үхсэн нохойн оцгор.

Зочин (66.181.161.101)
2018-01-30 00:16:23
cy.batbold amisgaa min cninii xyyrai ax mi.enxold xotiig xugjvvlj cnadaagvigeer baraxgvi uurcduu tsylaij xurungujcun cni cn mun yalgaagvi ycnir n tanai namd ylc oron xot niicleliig xugjuulex potentsial cnadvar dytaj ergvvtceer baital xairan xygatsaagaa aldaj baina daa ta bvxneec xvcex yum tanagtai idej tsulmuurei dee

Зочин (27.123.212.142)
2018-01-29 23:26:12
Ahiuhan mongo halaaslan geed noir n hurehgui baigaam b a da? 60 terbumiin MANgaruud!

zochon (202.9.41.54)
2018-01-29 22:34:10
mungugyi baij yu soliorood baigaan, tatvar nemej ard tumniihee amudraliig doroituulah yum bol ter saikhan hot baigaad yah yum????

Зочин (182.160.1.249)
2018-01-29 21:57:20
Гэрэлт гудамж мэтийн шоу цэнгээний зүйл сэдэж мөнгө хусдагаа больцгоогоорой.Залуу уудыг буруу зүйл рүү уруу татаж шоучин болгож байгаа шүү.

тт (202.9.43.81)
2018-01-29 20:34:51
ГАНЦ ТЭРБУМИЙГ ЦОХИХ ЮМСАН

irgen (202.9.43.37)
2018-01-29 20:27:25
2 terbum yuan buyu 700 terbum tugrug ih mungu offshordohguil bol

Зочин (103.26.193.27)
2018-01-29 19:34:09
Ene hvvr yu ch hiihgvi ym baina da. Mal tsarailsan hulgaich ter aduuniihaa homoiliig l tvvj baival taarna.uvul bolhoor tsas toolno zun bolhoor boroo toolno ergvv ergvv gehed envvn shig ergvv hvniig anh udaal harlaa.

Зочин (103.26.193.27)
2018-01-29 19:34:05
Ene hvvr yu ch hiihgvi ym baina da. Mal tsarailsan hulgaich ter aduuniihaa homoiliig l tvvj baival taarna.uvul bolhoor tsas toolno zun bolhoor boroo toolno ergvv ergvv gehed envvn shig ergvv hvniig anh udaal harlaa.

Зочин (202.21.106.166)
2018-01-29 19:18:04
2017 onii 550 terbumaar ene ats yu ch hiigeegui bugdiig ni hulgailaad idchihsen sh dee.odoo yun bas 2018 on be ene buzaraas salaach ard tumen nertei maluudaa

Зочин (202.21.106.166)
2018-01-29 19:17:04
urd jiliin 2017 ono 550 terbum tug haachihsan be Cy>batboldoo chi hulgailj hanahgui yumaa

Руугаа (27.123.214.116)
2018-01-29 19:02:57
Аз жаргалтай Улаанбаатарын ганц иргэн энэ хулгайч байх

Зочин (182.160.32.175)
2018-01-29 18:27:47
Засгийн газрыг дуурайсан том том арга хэмжээ толовлогоо яах вэ байх л зуйл биз Иргэдтэй тулж ажиллах чинь маш их хоцорч байна Аль дуургийн хэдэн орхийн хэдэн хунийг ажилтай болгосон юм бэ гэх мэтчилэн тодорхой ажлыгил нэхнэ иргэд Том том юм ярьж байхад чинь ТУЦ ийнхэн цагаан сараар огт монгогуй гээд нуцгэн жагсаал хийж байна хотын узэмжнээс илуу иргэд тэдний хуухэд орлоготой ядаж олсохгуй байх хэрэгтэй байна Хотын харьяа олон. Байгууллагыг цомхотгооч Дуургийн засаг дарга нар юу хийж байдаг улс вэ

зочин (139.5.219.94)
2018-01-29 18:24:54
Хурдан шуурхай хийгээд дуусгачихаад дараан ийм ийм зүйл хийлээ гээд ажил хийж чадахгүй бна.төрөөгүй хүүхэдэд төмөр өлгий бэлдэв гэгч л болж бна.ажил хийж дуусчихаад наад амаа хөдөлгө.

зочин (139.5.219.94)
2018-01-29 18:24:45
Хурдан шуурхай хийгээд дуусгачихаад дараан ийм ийм зүйл хийлээ гээд ажил хийж чадахгүй бна.төрөөгүй хүүхэдэд төмөр өлгий бэлдэв гэгч л болж бна.ажил хийж дуусчихаад наад амаа хөдөлгө.

зочин (139.5.219.94)
2018-01-29 18:24:37
Хурдан шуурхай хийгээд дуусгачихаад дараан ийм ийм зүйл хийлээ гээд ажил хийж чадахгүй бна.төрөөгүй хүүхэдэд төмөр өлгий бэлдэв гэгч л болж бна.ажил хийж дуусчихаад наад амаа хөдөлгө.

зочин (139.5.219.94)
2018-01-29 18:24:08
Хурдан шуурхай хийгээд дуусгачихаад дараан ийм ийм зүйл хийлээ гээд ажил хийж чадахгүй бна.төрөөгүй хүүхэдэд төмөр өлгий бэлдэв гэгч л болж бна.ажил хийж дуусчихаад наад амаа хөдөлгө.

иргэн (202.5.196.82)
2018-01-29 18:00:02
хэд нь оффшортсон гэж сонсогдох боль дараа нь хихихи ... хижиг ч юм аа даа эд нар

Зочин (27.123.214.106)
2018-01-29 17:53:41
Энэ хүн 2 жил ярилаа одоо ажил хий ядаж бэлэн болгоод өгсөн авто захаа ажилуул хотоос авто сэлбэгийн захыг яаралтай гарга хийх ажил мөн ч их бна да энэ хүн л харахгүй юм

Зочин (202.9.42.212)
2018-01-29 17:50:42
Лалар хулгайч шиг хэдэн цэцэг тарьж талбай дээр шоудаад дуусгачих вас

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ