ТОЙМ: ОУВС-гаас магтаал хүлээж, Ерөнхийлөгчөөс шүүмжлэл сонссон намрын чуулган өндөрлөлөө

Түгээх    
2018-02-10 10:10:47 - Улс төр

chuulgan

Энэ долоо хоног улс төрийн үйл явдлууд ар араасаа хөвөрсөн “халуун” долоо хоног байлаа. Ерөнхийлөгчийн хөдөө орон нутгийн томилолт үргэлжилж, тэрбээр Дундговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ” хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан юм. Ерөнхийлөгчийн энэ амлалт биелэх хүртлээ олны анхаарлын төвд байхаас ч аргагүй.

Мөн энэ долоо хоногт болсон бас нэг голлох сэдэв ОУВС-гийн төлөөллүүд  Ерөнхий сайд болон Засгийн газрын төлөөллүүдтэй уулзсан явдал байлаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн өдрөөс хойш эрх баригч нам сөрөг хүчний зүгээс болон олон нийтээс бишгүй шүүмжлэл хүлээсэн. Үүнийгээ цайруулах ганц боломж нь ОУВС-гийн төлөөлөгчдөөс нааштай үг дуулах байлаа.

hurelsuh

ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэдгээ хэлэв. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна” хэмээн хэлсэн нь Сангийн сайдын сэтгэлд “үүр цайлгасан” үг болж чадсан юм.

Хамтарсан мэдээлэл хийх үеэр Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб “Хөтөлбөрийн хүрээнд гарсан өөрчлөлтүүд нь ерөнхийдөө Засгийн газрын гаргасан шийдвэр байсан гэдгийг хэлмээр байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэх асуудалд ОУВС шийдвэр гаргахгүй. Бид зөвхөн эдийн засгаа сэргээх түвшинд зөвлөмж өгөн ажиллаж байгаа” хэмээн хэлсэн.

Энэ нь ил, далд утгаараа “Засгийн газар ОУВС-гийн нэр барьж шийдвэр гаргасан мэтээр ойлгуулах шаардлагагүй” гэх байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлж чадсан юм. Арга ч үгүй. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг эрх баригч нам ОУВС-гаар түрий барьж олон ч шийдвэр гаргасан.

Үүний араас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандахаар болсон талаараа өнөөдөр О.Алтангэрэл, Д.Миеэгомбо нарын хуульчид мэдээлэл хийж сайдын 570 машины талаар ч хөндөөд амжсан юм.

Өдгөө УИХ-д таван удаа сонгогдож, таван удаа Хууль зүйн салбарын сайд хийж байгаа хашир туршлагатай Ц.Нямдоржийн хувьд яльгүй зүйл дээр хий гаргасан нь энэ. Хэсэгтээ л сайдын машины тухай яриа жишиг болж яригдах нь дамжиггүй юм. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тухайд олны шүүмжлэл хүртэх ёстой хүмүүсийн нэг яахын аргагүй мөн. Өөрийн сонгогчдоо төрд төлөөлөн сууж буй түүнийг эгүүлэн татах тухай асуудал ганц үүгээр дуусахгүй. Хаврын чуулган эхэлмэгц дахин хөндөгдөх л сэдэв.

Улс төрийн дуулиан шуугианаас хэсэг холдож, Ерөнхийлөгч орон нутагт иргэдтэй уулзах уулзалтаа үргэлжлүүлж байгаатай зэрэгцэн Ерөнхий сайд ч мөн зүүн аймгуудыг зорьсон юм. Тэрбээр томилолтынхоо үеэр иргэд рүү чиглэсэн бодлого ярихаас илүүтэй төрийн албан хаагчид руу чиглэсэн хариуцлагын тухай асуудлыг голчлон ярьж байлаа.

hurelsuh

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төр иргэддээ үйлчлэх үүрэгтэй. Та бүхэн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ бүү мартаарай” хэмээн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ хэлсэн нь тус аймагт үүссэн намчирхал, улс төржилтийн эгзэгтэй цэгийг олж хатгаж хэлсэн үг байв.

УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр ойртохтой зэрэгцэн төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ түргэхэн батлачихав. Энэ удаагийн намрын чуулган зорилтоо хангалттай биелүүлж чадаагүйг сөрөг хүчний зүгээс хүчтэйхэн шүүмжилж “Татвар нэмэгдсэн, эрх баригчид амлалтаасаа ухарсан, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, ОУВС-д хөтлөгдсөн намрын чуулган байлаа” хэмээн товч бөгөөд тодорхой дүгнэлт өгсөн юм.

mahn

Улс төрийн гуравдагч хүчин МАХН баасан гаригт II Их чуулганаа хуралдуулж, намын даргаа улираан сонгосон юм. Н.Энхбаярын “ноёрхол” тус намд эргэн ирсэн бол намын даргын сунгаанд өөрийгөө сойгоод арга мухардсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ өдрүүдийг нам гүмхэн өнгөрүүллээ.

Эцэст нь, эрх баригч нам өөрийн гараар Засгийн газраа түлхэн унагаж, гишүүдийн ёс зүй, сахилга бат болоод хариуцлагын асуудал урьд урьдынхаас ч олон хөндөгдсөн, ирцийн асуудал томоохон бэрхшээл болж, эрх баригч нам 32/33-аараа хуваагдаж, сөрөг хүчний сүүдрийн Засгийн газар байгуулагдсан дуулиант намрын чуулган өндөрлөлөө.

jenko

Чуулганы хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүгд иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ” хэмээн хатуухан үг чулуудсан бол УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүний нэр хүнд нь унаж байна. Хуулиар олгосон эрх хэдий байвч үүрэг хариуцлага чухал гэдгийг сануулъя. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн ёс зүйгээс хамаардаг.

Хуулийн чанарт анхаарах нь чухал болж байна. Өргөн барьсан хууль босго давахгүй буцах, баталсан хууль хэрэгжиж эхэлмэгц Үндсэн хуулийн Цэц дээр унах тохиолдол гарсаар байна. Энэ нь чанартай хууль батлах шаардлагыг нэхэж байна” хэмээн намрын чуулганд тохирох тодорхойлолтыг хэлээд авсан юм.

Эрх баригч нам, УИХ намрын чуулганаас юуг ухамсарлаж авч үлдсэн бэ гэдгийг харуулах хаврын чуулганы чимээ хүлээсэн долоо хоног ийнхүү өнгөрч байна.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (139.5.217.73)
2018-02-12 07:56:32
Баттулга зөвхөн АН -ын ерөнхийлөгч учраас өөрөө их хурлын гишүүн, сайд байхдаа юу ч хийгээгүй, харин идэж ууснаа санахгүй энэ засаг. ИХ-н хийсэн болгоныг зориуд үгүйсгэж, шүүмжлэх нь ойлгомжтой. Оркуудын гайгаар тараан бутаргагч ерөнхийлөгчтэй болждээ.

Зочин (139.5.217.73)
2018-02-12 07:56:17

2018-02-12 07:55:51

AN SUNTUGEI (27.123.212.140)
2018-02-11 20:57:57
Ardchilalaar obogloson luibarchid hezee neg bulshind orj namaiog bayrluulah bol oo.................

гүрээ (66.181.160.6)
2018-02-11 15:43:55
ДАМПУУРАЛДАА ТУЛСАН УЛС ОРНУУД ОУВС - ГИЙН ИВЭЭЛД БАГТСАНААРАА ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛДЭГ ЖИШИГ ОЛОН. ТЭР ТУСМАА МАНАЙ УЛС ӨМНӨ НЬ ХАМТАРЧ БАЙСАН УДААТАЙ БАЙСААР АТАЛ ЭЛДЭИЙН НЭР ХОЧ ӨГӨӨД БАЙГАА ЗАРИМ ХҮН ХЭН БЭ ГЭДЭГ ЭРГЭЛЗЛД ХҮРГЭЖ БАЙНАА. ТОЙРУУЛАЛГҮЙ ХЭЛЭХЭД АН - ЧИД Л БООЖ ҮХЭХ ГЭЭД ҮЙМҮҮЛЭЭД БАЙНА. ТЭД АЙХ 2 ҮНДЭСЛЭЛТЭЙ: 1. МАН САЙН АЖИЛЛАХ НЬ ТЭДЭНД 20 ОНЫ СОНГУУЛЬ БАЙТУГАЙ ЦААШДЫН ГОРЬДЛОГО МУУДАХ. 2 . МАН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХААРАА АН - Ы ХУЛГАЙЧУУДАД АЮУЛ УЧРУУЛНА

Зочин (202.21.106.108)
2018-02-10 23:33:11
OUBC MAH niilj mongoliig yaj ustgaj yaduulj ard tumen nertei maluudiig ustah tal deer hamtarch ajilaad ih ur duntei bn gej sanaa niilj bn da

Зочин (202.179.27.229)
2018-02-10 23:07:31
ОУВС бол дээрэмчид шүү

Зочин (103.229.123.144)
2018-02-10 22:23:56
АН- н Ерөнхийлөгч . Миний,чиний,биднийх биш, Энэ хүнээс хөгжил, дэвшил ,эв нэгдэл гэх юм юу ч гарахгүй ,

бид (202.9.43.42)
2018-02-10 16:03:43
оувс л одоогийн хямрал ханш уналт өр ширийг зохицуулна ш дээ. баттулга гэдэг намчин мэддэг бол төмөр зам тавигдаж аль хэдийн монгол улс хөгжчих байлаа.

Иргэн (103.212.119.136)
2018-02-10 14:12:49
Х.Баттулга иргэдийн хэрэглээний зээлийг тэглэнэ гэж шоудсан харин оны эцсийн байдлаар банкнуудын хугацаа хэтэрсэн, чанаргүй муу зээл маш их нэмэгдсэн. Үүнийг ажиглахад иргэдийн хэрэглээний зээл ихэнхи хувийг эзэлж байна.Иргэд хэрэглээний зээлийг тэглэнэ гэсэн ойлголттой бгаа учраас зээлээ төлөхгүй бна!!!

Иргэн (103.212.119.136)
2018-02-10 14:12:45

2018-02-10 14:12:43

2018-02-10 14:12:40

2018-02-10 14:12:38

2018-02-10 14:12:34

2018-02-10 14:12:30

2018-02-10 14:12:10

Зочин (103.229.122.225)
2018-02-10 13:53:34
С.Жавхлан боловсрол мэдлэг үгүй биеэ тоочихсон байгаа байдлыг хар даа.Ёо ёо ичиж амьдар.

Irgen (150.129.140.66)
2018-02-10 11:31:35
20-p zuun shig "HARIUTSLAGA" GEJ HOOSON SURJIN UG L YARIAD DUBCHIGNEED BAIH YUM DAA. UG NI DEEDSUUD UURSDUUSUU HARIUTSLAGA ASUUJ ULGER DUURIALAL UZUULMEER YUM.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-16 16:03:25 - Хууль
С.Баярцогтыг нэг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо