Төрөл бүрийн ажил мэргэжлийн дүрд хувиран тоглонгоо суралцах боломжтой ХҮҮХДИЙН МУЗЕЙ нээгджээ

Түгээх    
2018-02-10 11:51:25 - Энтертайнмент

Хүүхдүүдэд шинжлэх ухааны боловсрол олгох “Dudu” музей нээгдэж буй талаар бид мэдээлэл хүргэж байна. Уг музейд хүүхдүүд 20 гаруй төрлийн мэргэжлийн дүрд хувиран тоглож байхдаа шинжлэх ухааны мэдлэг олж авах юм. Мөн арван жилийн хүүхдүүд онолоор үзсэн мэдлэгээ энэ музейд практикаар туршиж үзэх бүрэн боломжтой аж. Бид “Dudu” хүүхдийн музейн төслийн менежер Д.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.

-ОЛОН УЛСАД ХҮҮХДИЙН МУЗЕЙ “ГАР ХҮРЧ, МЭДЭР” ГЭСЭН ЗАРЧИМТАЙ БАЙДАГ-

-“Dudu хүүхдийн музей туршилтын нээлтээ хийж байна. Үйл ажиллагаа нь хэзээнээс жигдрэх вэ?

-Өнөөдөр туршилтын нээлтээ хийж байна. Цагаан сарын баярын дараанаас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулах болно. Музей гэхээр манайхан гар хүрч болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл дэлхийн музейн чиг хандлага бол эсрэгээрээ гар заавал хүр гэсэн чиг хандлага руу хөгжиж байна. Үүний учир шалтгааныг шинжлэх ухаан тайлбарлахдаа нүдээр харж, чихээр сонссон мэдээллийн 10-20 хувь нь хүний тархи, ой санамжид үлдсэн байдаг. Харин гараараа хийж үзсэн мэдээллийн 70-аас дээш хувь хүний тархинд үлддэг. Ялангуяа хүүхдийн музей гар хүрч, заавал ажиллаж үз гэсэн үндсэн зарчимтай байдаг. Орчин үеийн хүүхдүүд хэт ухаалаг төхөөрөмжөөс болж практик мэдээллээр хомс байдаг болсон. Тиймээс манай музей аливаа зүйлийг гараар хийж үзэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчинг бүрдүүлж өгсөн. Хүүхдүүд манай музейд ирээд эцэг, эхдээ өгөх бэлгээ хийж өгөх бэлдэц материалыг бүгдийг бэлдэж өгсөн байх жишээтэй. Манай музей шинжлэх ухаан, инженер, технологи, математик гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн олон улсын системийн хөтөлбөрийг барьж явна.

-“Dudu хүүхдийн музейд ирсэн хүүхдүүд төрөл бүрийн ажил мэргэжлийн дүрд хувиран тоглох боломжтой нь их сонин санагдлаа. Олон улсад ийм төрлийн музейн хөгжил ямар байдаг вэ?

-Манай музейн хувьд төрөл бүрийн ажил мэргэжлийн дүрд хувиран тоглонгоо суралцах боломжийг олгодог санаа бол цоо шинэ санаа биш, дэлхийн хөгжингүй орнуудад ийм төрлийн музей нэлээд байдаг. Гэхдээ бид гадны орны музейн бүтэц зохион байгуулалтыг хуулж хийгээгүй “Dudu” боловсролын сан өмнө нь явуулж байсан туршлагаасаа үндэслэн монгол ахуй тал руугаа бүтээн байгуулалт хийсэн. Музей гэдэг утгаараа Шинжлэх ухааны акедамийн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж, онол практик, арга зүйн зөвлөгөө авсан. Мөн сэтгэл судлалын хүрээлэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа. Ерөнхийдөө маш олон байгууллагын хүчинд босож байгаа төсөл л дөө.

-Хүүхдийн музейн зорилго болон боловсролын салбарт ямар хувь нэмэр оруулах вэ?

-“Dudu” музей нь хүүхдүүд тоглонгоо суралцах боломжтой гэдгийг л харуулах зорилготой. Манай төсөл боловсролын салбарт дөрвөн юмыг шийдэж байгаа.

Нэгдүгээрт: Бидний харж байгаагаар хүүхэд хөгжүүлэх нэг арга замыг нээж өгч буй юм. Одоо эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлэх юу байна гэхээр нэг чиглэл рүү дагнасан хэдэн төрлийн сургалт дамжаанаас өөр юм байхгүй байна. Нэг ёсондоо хүүхэд хөгжүүлэх цогц бүтээн байгуулалт байхгүй гэсэн үг. Энд ирсэн хүүхдүүд тодорхой хэмжээгээр онол практикийн мэдлэг аваад гарна. Дээрээс нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ юунд илүү дур сонирхолтой вэ гэдгийг мэдэж авах боломжтой. Яагаад гэвэл манай музейд 20 гаруй нэр төрлийн үзмэр байна. Тиймээс хүүхдүүд дүрд хувиран тоглонгоо инженер, банкны ажилтан, эмч, сансрын нисгэгч гэх мэт ажил мэргэжлийн онцлогийг мэднэ. Үүнийг нь харсан эцэг, эхчүүд хүүхдээ аль салбарт илүү сонирхолтой байгааг мэдэж авах бүрэн боломжтой.

Хоёрдугаарт: Манай зорилтот зах зээл 2-13 хүртэлх насны хүүхдүүд. Ийм насны хүүхэдтэй гэр бүлүүдэд хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх газар Монгол Улсад тун ховорхон байдаг. “Dudu” музейн орчин зөвхөн хүүхдэд зориулсан юм шиг боловч эцэг, эхтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломжтой.

Гуравдугаарт: Судалгаа хийгээд үзэхэд Монголд сургалтын чанарын асуудалд сургалтын хэрэглэгдэхүйн маш дутагдалтай байсан. Лабораторийн орчин дутмаг байдаг нь сургалтын чанарт маш муу нөлөө үзүүлдэг юм байна. Манай улсын хувьд анги танхимаа шийдэж чадахгүй. Өнөөдөр нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа нь сургалтын чанарт нөлөө үзүүлдэг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин хувийн хэвшлийн зүгээс энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж өгөхийг хичээсэн. Гадны улс орнуудад өглөө нь онол дээр заасан хичээлийг үдээс хойш практик дээр туршиж, онолын мэдлэгээ бататгаж авдаг. Бидний зүгээс багш нарт зориулсан хөтөлбөрүүд гаргана. Жишээлбэл, нэгдүгээр ангийн хүүхдүүд жилдээ 3-4 хөтөлбөрт хамрагдах ёстой. Ер нь нас насны онцлогт нь тохирсон хөтөлбөрүүд гаргана. Ингэхээр багш нар онолоор заасан хичээлээ манай музейд ирж практик дээр туршиж үзэх боломжийг манай байгууллага олгож байгаа юм.

Дөрөвдүгээрт: Хүүхдэд зориулсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг холбож өгдөг гүүр нь байя гэсэн зорилготой. Энэ утгаараа хүүхдэд зориулсан санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үүднээс Голомт банктай хамтарч Монголын хамгийн анхны хүүхдийн банк нээлээ. Энэ мэтчилэн хүүхэд рүү чиглэсэн зөв эерэг бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллана гэсэн зорилготой байгаа.

-“МОНГОЛ ХҮҮХДҮҮД МААНЬ ГАДААД ХҮҮХДҮҮД ШИГ ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙТЭЙ БОЛЛОО”-

-Танай музей нэг дор хэдэн хүүхэд хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Нэг дор 100-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. "Чингис" зочид буудлын хажууд байрлах “И-март” дэлгүүрийн таван давхарт 710 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байна.

-“Dudu боловсролын сан хүүхдүүдэд чиглэсэн өөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

“Dudu” боловсролын сан байгуулагдаад 10 жил болж байгаа. Брэнд болсон хөтөлбөр нь арван жилийн хүүхдүүдийн технологийн хичээлийн үндсэн хөтөлбөрийн нэг болсон модон “Dudu” хүүхдийн машин байна. Манай байгууллагаас нийгэм, хүүхэд багачуудад чиглэсэн боловсролын албан бус хөтөлбөр явуулдаг. Бид Монголд практик сургалт маш дутагдалтай байдаг. Олон улсын жишиг стандартад нийцсэн музей Монголдоо байгуулахыг хүссэн. Музей гэдэг танин мэдэхүйн шинж чанартай. Гадны хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлс ямар байдаг билээ. Гэтэл манай улсын хүүхдүүдэд үзэх харах юм дутмаг. Монгол хүүхдүүд маань гадаад хүүхдүүд шиг шинжлэх ухааны музейтэй болоосой гэсэн хүсэл мөрөөдлөөр “Dudu” музейг байгуулсан.

-Уншигчид маань музейн тасалбарыг сонирхож байгаа болов уу. Та товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдүүдийнхээ сонирхлыг татахын тулд музейн тасалбараа онгоцны тийз шиг хийсэн. 5-20 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 0-2 насны хүүхэд үнэ төлбөргүй. Мөн долоогоос доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр нэвтрүүлэхгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай музейгээс ирж авах боломжтой шүү.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (139.5.217.73)
2018-02-12 07:46:38
Хүүхэд залуучуудад хэрэгтэй их сайхан зүйл байгуулжээ баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (139.5.217.73)
2018-02-12 07:46:30
Хүүхэд залуучуудад хэрэгтэй их сайхан зүйл байгуулжээ баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (139.5.217.73)
2018-02-12 07:45:45
Хүүхэд залуучуудад хэрэгтэй их сайхан зүйл байгуулжээ баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

I (66.181.190.85)
2018-02-11 18:23:20
Daanch orkuud ihtei gazar daa

zochin (59.153.115.119)
2018-02-11 16:27:32
vvnees ilvv yaj todorxoi bichxewde xayagaa

Зочин (66.181.185.226)
2018-02-11 12:43:10
и мартын лифтийн ачаалал улам бүр их болж бгаан бна да. өөр газар лифттэй болчихвол ч

zochin (27.123.214.113)
2018-02-11 10:45:18
Bayarlalaa. Ajiliin amljilt husie.

DAICHIN (202.179.31.23)
2018-02-11 10:32:35
MAL, MALCHIN, HEL, HIL, MONGOL TSUS BGAA TSAGT GAZAR BN!!!!!!!!!!!!!!!!!!!!!! GAZAR BGAA TSAGT ULS TUSGAAR ULS BN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (66.181.180.30)
2018-02-11 10:29:04
Нуль түгжрээтэй газар хийж дээ

Зочин (202.9.41.98)
2018-02-11 09:59:02
Saihan ajil sedej huuhed bagachuudiin ochih durtai gazar baih n . Ta buhend ajliin amjilt erooe

zochin (122.201.31.229)
2018-02-10 17:16:40
I martiin 5 dawhart sansar salbariin

zochin (176.226.30.238)
2018-02-10 16:39:54
Saihan sanaachilga baina. Huuhed zaluuchuudiin ochih durtai gazar bolno. Ta buhend ih amjilt husie.

Зочин (202.179.31.106)
2018-02-10 14:29:04
Сүүлийн хүнтэй санаа нэг байна. Ийм халцар газар хэдэн малын хүчээр өмнөх үе чинь дагнан дамжин явсаар "амь гарч ирцгээсэн" байна. Үүнийг энэ зун ирсэн өмнөд солонгосын нэг аяллын нэвтрүүлгээс харж болно. Аяллын ахлагч аль ч улсад эзэнгүй газар учраа олоод идэх юм залгуулж чаддаг авъяастай нэгэн боловч монголд ирээд л тэр юу ч хийж чадаагүй хоосон мэлхий шарж идээд хоносон. Яагаад гэвэл энэ газар тэр хүний өмнө нь очиж байсан газруудаас тэс өөр юмс хомс гэсэн үг. Тиймээс манай өвөг дээдэс өдөр болгон ан хайж явахаас зайлсхийж хэдэн хонь мал гаршуулсан байна. Гүүглээр харахад хүртэл манай газар яаж харагддаг билээ?

Зочин (202.9.42.1)
2018-02-10 13:05:43
ПИЗДАНУУД ЕР НЬ МАЛАА ГЭЖ ХАРААХ ЮМ.БИ ХАРААЛ ХЭЛДЭГГҮЙ Ч ТИЙМ ХҮМҮҮСИЙГ ПИЗДА ГЭЖ НЭР ӨГСӨН.МАЛ БОЛ МОНГОЛЧУУД ХАРААХ ЗҮЙЛ БИШ ЭЭ.БУЯНТ МАЛ БАЙГААГҮЙ БОЛ МАНАЙ МОНГОЛ ОРШИН ТОГТНОЖ ӨДИЙГ ХҮРЭХЭД ЭРГЭЛЗЭЭ ИХ.ЭНЭ ДООР МАЛ ГЭЖ ХАРААГААД БАЙГАА ХҮН НОГООГ ДЭЭДЭЛДЭГ ДОТОР ГАЗРЫН ХҮНИЙ ХҮҮХЭД БИШ ҮР БАЙЖ МЭДЭХ ЮМДАА.

Зочин (139.5.219.215)
2018-02-10 12:49:48
Чингис хотод юм уу? Чингис онгоцны буудалд уу

Зочин (202.9.44.77)
2018-02-10 12:28:58
Chingis zochid buudliin hajuudah emart malaaa

Зочин (49.0.135.59)
2018-02-10 12:12:39
Чингэс дэх И-март гэж хаана байдаг , ямар гээчийн газар вэ?

Зочин (27.123.212.139)
2018-02-10 11:56:38
xaygaa todorxoi bichej bolsongui yu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно