Монголын компани Америкийн технологийн компанийг яллаа

Түгээх    
2018-02-12 16:54:39 - Эдийн засаг

Видео: Бүх төрлийн шатдаг хог, бохирын ус, лаг болон нүүрс шатааж дулаан ялгаруулна

Монголчууд бид утаатай тэмцсээр 10 гаруй жилтэй золгожээ. Өнгөрсөн хугацаанд гарц, шийдлийг хайсан ч өнөөдөр үр дүнгээ өгсөн бодитой зүйл алга. Гэхдээ өнөөдрийн асуудал дан ганц агаарын бохирдлоор хэмжигдэхгүй. Бидэнд агаарын бохирдлоос гадна цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, малын өвчлөл, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэх зайлшгүй нөхцөл байдал бий болчхоод байна. Тэдгээр асуудлыг НЭГ ДОР ШИЙДЭХ дэлхийн хаана ч байхгүй цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ.

Зарим хүмүүс үүнийг уншаад ээлжит сенсааци худлаа шоу гэх мэт бодож магадгүй юм. Гэвч би өөрийн нүдээр харж мэдэрч үзсэнээ чадан ядан аль болох товч тодорхойгоор ард түмэндээ цагаан сарын өмнө хүргэх чин их хүслээр сийрүүлж байгаа юм. Цагаан сараар ард түмэн маань гэгээлэг ирээдүйтэйгээр угтаж, монголчууд бидэнд нохой жилээс эхлэн хөгжлийн шинэ үүд хаалга нээгдэж байгааг доорх нийтлэлээс уншиж ойлгох болно.

Би энэ талаар сурвалжилга бэлтгэх, уулзаж ярилцах гэж багагүй хугацаа зарцуулсан ч зохион бүтээгчийн зүгээс олон удаа татгалзсаны эцэст зөвхөн танин мэдэхүйн зориулалттай нийтлэл бичихийг маш том “цензуртайгаар” зөвшөөрсөн юм. Ингээд монголчуудад тулгамдаж байгаа зургаан асуудлыг нэг технологиор шийдвэрлэх төхөөрөмжийн зохион бүтээгчтэй ажлын гурван өдрийг тэдний хамт олны дунд “саад болохгүйгээр” өнгөрүүлснээ өгүүлэх болно.

АЖЛЫН ЭХНИЙ ӨДӨР

Зохион бүтээгчийн ажлын өрөөнд  ярилцлагаа эхлэх болов уу гэж бодон ортол шууд намайг дагуулаад, үйлдвэр лүүгээ орлоо. Тэгээд “За манай залуучууд юу хийж байгааг анхааралтай ажигла, хар. Тэгээд манай өрөөнд ороод ирээрэй” гээд орхин одов. Би ч жаал зогсож ажиглалаа. Өрөөнд хүн ороод ирлээ гэж анзаарч байгаа ажилтан алга. Залуучууд бүгд л дор дороо л ажилдаа махран, урдах зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэдэнд эрч хүч, тэмүүлэл, зорилго байгаа нь тодорхой харагдаж байлаа.

Тиймдээ ч тэд хоорондоо эвтэй маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа харагдаж байсан юм. Мэдээж тэдний хийж буй ажлыг нь би хараад ойлгосонгүй. Эхэндээ төхөөрөмжийн энд тэнд нь гарч харан, хэсэг ажиглав. Харахад нэг тийм кинонд гардаг химийн үйлдвэр шиг бөөн хоолой, гуурс сүлжилдсэн их л олон цахилгаан хөдөлгүүртэй эд харагдаж байв. Завгүй залуучуудаас нэгийг “онилж” ярилцах, мэдээлэлтэй болохоор “Энэ машин чинь хэдэн мотортой юм бэ” гэж яриа өдөв. Тэрбээр “35 орчим байгаа. Одоо хэд нэмэгдэнэ” гэв. Ингээд бид хэсэг хором ярилцсан юм.

Сурв: -Тийм их үү. Үйлдвэр тэгээд юу хийдэг юм бэ?

Ажилтан: -Та юун хүн бэ?

Сурв: -Танай үйлдвэрийн ид шидтэй танилцаж яваа юм гэдгээ учирлав.

Ажилтан: -Энэ үйлдвэр чинь их ид шидтэй эд шүү дээ. Энэ чинь нүүрснээс шатдаг хий гаргана. Бас шингэн түлш гаргана.  Мөн спирт гаргана. Гэхдээ архины биш тусгай спирт гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Их л хэрэгтэй л гэсэн шүү. Бас кокс, шүүлтүүрийн нүүрс, идэвхжүүлсэн нүүрс гаргана.

Сурв: -Би ч бүр гайхаж орхив. Тэгээд энэ бүгдийг энэ машин чинь бүгдийг гаргах юм уу?

Ажилтан: -Тийм гэж толгой дохив.

Бидний яриа өндөрлөж, тэр  ажилдаа оров. Би ч гайхширан хоцров. Нөгөө бидний олон жил яриад мөрөөдөөд байдаг нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх гээд байдаг зүйл чинь ингээд миний өмнө байна гэхээр ерөөсөө итгэл төрж өгөхгүй гайхах, алмайрах зэрэгцсэн юм. Ингээд дээш гарч захиралтай нь уулзахаар явж байтал нэг залуу “ИТА” гэсэн өрөөнд орохыг урив. Тэрбээр үйлдвэрийн инженер, төхөөрөмжийн зургийг зурсан талаараа танилцуулав. Захирал танд мэдээлэл өгөх “үүрэг” өгсөн юм гэдгээ учирлав. “Та юу сонирхсон зүйлээ асууж болно шүү” гэснээр бид яриа өрнүүллээ.  

Сурв: -Та бүхний зохион бүтээсэн төхөөрөмж үнэхээр нүүрс хийжүүлж, шингэрүүлж, коксжуулаад спирт, шингэн бордоо гаргана гэсэн үг үү?

Инженер: -Тийм, эдгээрээр тогтохгүй шүү. Бүх төрлийн ахуйн хог хаягдал, бохир ус цэвэрлэж, өтгөн лагийг боловсруулан, хийн түлш гаргана. Таныг захирал нэгэнт энд зөвшөөрөөд байлгаж байгаа бол та удахгүй хийгдэх туршилтыг өөрийн нүдээр үзээд ойлгоно.

Сурв: -Тэгээд энэ төхөөрөмжийг машин гэх үү, үйлдвэр гэх үү?

Инженер: -Энэ бол үйлдвэр шүү дээ.

Сурв: -Энэ бүгдийг тэгээд та бүхэн зохиосон хэрэг үү. Эд ангийг нь гаднаас авч угсарсан уу?

Инженер: -Бүгдийг зохиосон. Ямар ч эд анги гаднаас аваагүй. Зөвхөн цахилгаан хөдөлгүүр, утас, кабель гэх мэтийг гаднаас авсан. Бусдыг нь бид өөрсдөө хийсэн. 

Сурв: -Гайхалтай. Гэхдээ нэг л итгэл төрөхгүй юм?

Инженер: -Харин тийм. Анх захирал ийм юм зохиож хийнэ гэж хэлэхэд миний санаанд бууж  өгөхгүй өөртөө итгэлгүй л байлаа.

Сурв: -Тэгээд яг хэн зохиосон юм бэ?

Инженер: -Захирал. 2012 онд захирал АНУ-ын Лос Анжелес хот руу “Энержи Динамикс” гэдэг компани руу явсан юм. Тэндээс эргэж ирэхдээ маш их ууртай бухимдсан ирсэн.

Сурв: -Яагаад?

Инженер: -Афганистаны Латиф гэдэг эзэнтэй “Энержи Динамикс” компанийн төхөөрөмж нь нүүрснээс хий болон шингэн түлш гаргадаг. Манай орны нөхцөлд таарах тийм технологитой. Тэгээд манай захирал тэдний төхөөрөмжийг авахаар нэлээд ярилцаж хэлэлцэж үзсэн юм билээ. Төхөөрөмжөө 2 сая 800 мянган ам.доллар гээд хөдлөхгүй байсан гэсэн. Танай Монголын утаа, хүүхэд үхэх надад хамаагүй гээд онгироод бараг доромжилсон юм шиг байгаа юм. Тэгээд л захирал ирээд л шууд ажилдаа орсон. Эхлээд л намайг энэ зургийн программаа маш хурдан сайн сур гэсэн. Бас маш сайн гагнуурчин олох хэрэгтэй гэсэн. Үйлдвэрт байсан модны CNC машиныг төмрийн плазм зүсэгч машин болгох ажлаар эхэлсэн дээ. Эхэндээ захирал Америк компанийн төхөөрөмжийн бүтэц энэ тэрийг үйлдвэр дотор нь явж байхдаа харж анзаарсан байсан тул шууд хуулахаар болж эхний төхөөрөмжөө хийж эхэлсэн юм. Захирал миний хажууд яс сууна. Ингэж зур, тэгж зур гээд заана, би зурна. Самбар дээр захирал санаагаа зураад яваад өгнө. Би түүнийг нь программ дээр зурж оруулах гэж эхэн үедээ хөгөө чирч байсан. Удаан ч гэж жигтэйхэн. Тэр үетэй харьцуулахад одоо бол шал өөр болсон. Захирал амаараа хэлээд тайлбарлаад болоо, би маш хурдан зурна. Зарим юмнуудыг би нэмээд зохионо доо. Захирал үзээд болж байвал магтана, таалагдахгүй бол шууд өөрчлүүлнэ.

Сурв: -Хэр хугацаа зарцуулсан бэ?

Инженер: -Өө зураг зурахад бол 18 сар яс суусан. Одоогоор 872 хуудас зураг байна. Зураг зурах ч яах вэ, энэ бүгдийг толгойдоо бодоод зохиогоод бэлэн болсон юмыг би зурж байгаа шүү дээ. Захирал судалгааны ажилд маш их цаг заваа зориулсан. Би гайхдаг юм. Энэ хүн ер нь унтдаг болов уу гэж. Өглөө ирэхдээ л нэг шинэ юм бодчихсон, шинэ шийдэлтэй ирдэг юм.

Биднийг ийн ярилцах зуур үйлдвэрийн ажилчдын хоолны цаг болсныг сануулав. Ингээд үйлдвэрийн ажилчидтай хоол идэх зуур, сониуч зандаа хөтлөгдөн элдвийг асууж суулаа. Ажиглаж байхад эдний залуучууд хоорондоо эвтэй найртай, соёлтой харилцаатай нь харагдаж байв. Цайны цаг яс нэг цаг үргэлжлэх юм. Энэ хооронд залуус амрах нэг нь амарч, зарим нь тоглож харагдав. Харин хэдэн инженерүүд нь ажлын асуудлаа хоорондоо ярилцаж байв.

Цайны цаг дууссаны дараа захирлын өрөөг зорилоо. Туслах бүсгүй захирал цаад талын өрөөнд байгааг сануулав. Захирал өрөөн дотроо орчин үеийн технологиор тохижуулсан лабораторийн өрөөтэй аж. Намайг ороход лабораторийн өрөөнд бяцхан туршилт хийж байв. Химийн хичээл дээр үздэг үелэх системийн таблиц, орос хэл дээр бичигдсэн таблиц ханан дээрээ хаджээ. Өрөөндөө лабораторийн ширээ байрлуулсан байв. “Удахгүй маш үнэтэй хий, хроматографийн шинжилгээний аппарат ирэх юм. Тэр үед ч ажил ундарна даа. Манай улсад байдаггүй юм” гэж захирал танилцуулав. “Ер нь бол миний мөрөөдөл бол ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧОО байгуулах юм. Дэргэдээ маш том үйлдвэр технологийн парктай. Үүний эхлэл одоо миний хийж байгаа ажил юм” гэсээр захирал бид хоёрын яриа өрнөв.

Сурв: -Би танай ажилтнуудтай хэсэг ярилцлаа. Гэхдээ хэлсэн ёсоор тань ажилд нь саад болоогүй шүү. Таны энэ зохион бүтээсэн төхөөрөмж монголчууд бидэнд яг ямар өгөөж авчрах вэ?

Захирал: -Уг нь хэлэхэд арай л эрт байна. Гэхдээ би товч хэлье. Маш авсаархан ухаалаг үйлдвэр юм. Аливаа үйлдвэрт түүхий эдийн оролт, дараа нь боловсруулалт буюу бэлэн бүтээгдэхүүний гаралт гэж байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг юм оруулан боловсруулаад өөр нэг бүтээгдэхүүн гаргаж авахыг үйлдвэрийн процесс гэх юм уу даа. Манай энэ төхөөрөмж бол оруулах түүхий эдийн хувьд бүх төрлийн нүүрс, устөрөгч агуулсан органик түүхий эд. Өөрөөр хэлбэл, шатаж болох бүх зүйлс. Ахуйн хог хаягдал, хүн, малын өтөг, лаг, модны үртэс, үр тарианы иш, модны навч, бүх төрлийн нүүрс, нефтийн хог шаар гэх мэт маш өргөн цар хүрээний түүхий эдийг боловсруулна гэсэн үг.

Гарах бүтээгдэхүүний хувьд өндөр калортой шатдаг хий, хөнгөн био нефть, аммиакийн уусмал буюу нашатырын спирт. Өөрөөр хэлбэл азотын шингэн бордоо цэвэр кокс, хагас кокс идэвхжүүлсэн нүүрс зэрэг эдгээр бүтээгдэхүүнүүд гарна. Мөн төхөөрөмж өөрөө маш их дулаан ялгаруулдаг учир дулааны энерги гэсэн үг. Төхөөрөмж автомат горимоор ажилладаг учраас зарим төрлийн хог боловсруулах үед гарах үнсийг элс цементтэй хольж, даацын авто болон явган замын хавтан гаргана. Ингээд үзэхэд хаях юм огт гарахгүй. Бүгд бүтээгдэхүүн болно.

Сурв: -Би нэг л сайн ойлгохгүй байна?

Захирал: -Энэ технологийг би нээсэн ч юм биш. XII зууны үеэс Европт Викингүүд давирхай гаргаж авч байснаар эхэлсэн гэж үздэг. 18-19 зууны үеэс ерөнхийдөө энэ технологи хоёр салсан байдаг юм. Нэг нь пиролиз буюу хүчилтөрөгчгүй битүү орчинд дээрх бодисуудыг хуурайгаар нэрэх юм. Харин нөгөөх нь бол дээрхтэй адил ч хязгаарлагдмал хүчилтөрөгчтэй, усны ууртайгаар задрал явуулах процесс буюу хийжүүлэлт. Энэ хоёр арга хоёулаа тус тусдаа өөрийн хөгжлийн түүхийг туулсаар, одоо хөгжлийн шинэ шатанд гарч ирж байгаа юм. Одоогоор дэлхий дээр 10 гаруй шинжлэх ухааны институуд компаниуд энэ технологи дээр ажиллаж байна. Бүгд өөр өөрийн замаар хөгжүүлж байна. Сүүлийн 90-ээд жилийн хугацаанд эрдэмтэн зохион бүтээгчдийн толгойны өвчин бол үр өгөөжийг дээшлүүлэх, гарцыг нэмэгдүүлэх. Хамгийн том асуудал бол төхөөрөмжийн бохирдол юм.

Ийнхүү бид ярилцаж суусаар, цаг хэдий 20.00 цаг болсон байв. Ингээд намайг захирал хүргэж өгөхөөр болж, би машинд сууж аваад, хотын зүг давхив. Замдаа бид хоёр нэг их юм ярьсангүй. Энэ хүн ер нь ямар учиртай хүн юм бол гэж бодон гайхшрал, үл ойлгох миний мэдэхгүй шал өөр ертөнц юм гэж бодож явтал нэг мэдэхэд машин зогсож, буух газар маань ирсэн байлаа.

АЖЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР

Ажлын хоёр дахь өдөр эхэлж, үйлдвэр буюу “шинэ ажил руугаа” яаран хөдлөв. 10.00 цагт үйлдвэрт ороход аль хэдийнэ ажил бужигнаж байв. Шинэхэн танил инженер маань зураг барьчихсан ажилтандаа юм тайлбарлаж байгаа харагдлаа. Би ч дөхөж очиж мэндлэв. Өнөөдрийн ажлаа инженертэй уулзаж ярилцахаас эхлүүлэв. Инженерийн өрөөний хананд өлгөсөн энгийн хүн ойлгоход хэцүү зураг зурсан байлаа. Төхөөрөмж бүтсэн, зохион бүтээх санааг АНУ-аас тээж ирсэн. Ирэнгүүтээ тоног төхөөрөмжийг шууд хуулахаар ажилдаа орсноос цааш дэлгэрэнгүй мэдээлэл авахаар инженертэй яриагаа эхлэв.

Сурв: -АНУ-ын төхөөрөмжийг шууд хуулахаар ажлаа эхлүүлсэн гэсэн. Тэндээс яриагаа эхлэх үү?

Инженер: -Захирал эхлээд хуулна гээд бөөн материал аваад хийж эхэлсэн юм. За дөнгөж эхэлж ч байсныг хэлэх үү их л шуурхай явж, ямар ч байсан нэг юм босгож эхэлсэн. Оруулах, гаргах системийг тэр үед бид гадны төмрөөр юм хийдэг хүнд захиалж хийлгэсэн. Тэгээд америкуудын үндсэн реакторыг хуулбарласан загварыг туршиж үзсэн. Захирал энэ замаар явахгүй юм байна. Олон дутагдал байна гээд шууд зогсоосон. Нөгөө бөөн юм болж хийсэн реакторыг төмрийн хог руу ачуулсан даа. Би ч тэр үед “За ингээд бүх юм зогсож байгаа юм байна” гэж бодсон. Арваад хоног өнгөрсөн байх. Захирал өглөө нүд нь гялалзаад, бөөн хөөр орж ирсэн. Би цоо шинэ шийдэл олсон, ЭВРИКА гэж хэлээд самбар дээр зургаа зурж тайлбарлаж гарсан. Яг үнэндээ би тэр үед ерөөсөө итгээгүй, захирлын зур гэснийг зурж эхэлсэн. Гурван сар өнгөрлөө зураг зурсаар л. Анх суурь рамнаас эхэлж байсан бол дээшээ нэлээд олон эд анги зурчихсан, үндсэн реакторын зураг бэлэн болсон байлаа.

Биднийг ийн ярих зуур цайны цаг болж, хоолны ширээний ард захирал суучихсан бүгд инээд хөхрөлдөөн болоод сууж байв. Би ч мэндлээд суув. Захирал ширээний ард байгаа залуусаа албан ёсоор танилцуулав. 22-30 орчим насны шижигнэсэн залуус. Хоолон дээрээ тэд ажлын талаараа хөөрөлдөж асуудлуудаа ярилцдаг юм байна лээ.

Үйлдвэрийн хангамж хариуцсан менежертэй төхөөрөмж хийх хугацаанд гарсан хүндрэлүүдийн талаар ярилцав.  Хятадад сургууль төгсч ирээд, тус үйлдвэрт орсон гэнэ. Тэрээр, бүх юм шинэ тиймээс шаардагдах материал сэлбэг эд ангиудыг авахад судлах, үйлдвэрлэгчийг олох гээд асуудал зөндөө. Тэгээд ч ганц нэгээр авахад маш хэцүү, ур ухаан шаардагддаг байсан. Захирал бол шаардагдах зүйлсээ өөрөө “Алибаба”-аас хайж, хаягийг нь надад өгдөг, би тэр газруудтай нь “учраа” олж худалдаж авдаг байсан. Анхандаа техникийн юмыг сайн мэдэхгүй Хятад нэршлийг нь ч мэдэхгүй хэцүү байсан бол одоо ч шал өөр шүү. Манай захирал хүн юм сурсан байхад хамгийн том баялаг гэж биднийг сургадаг. Тиймдээ ч манай залуус энд ороод мундаг чадвартай болдог. Би бол инженер техникийн талаар А үсэггүй ажилд орж байсан. Одоо бол цахилгааны монтаж, төхөөрөмжийн цахилгааны холболтыг хийж сурсан гэв. Биднийг ярилцах зуур зургийн инженер туршилт хийх цаг болсныг сануулав. Өнөөх үл итгэм төхөөрөмжийн ажиллах процессыг нүдээр харах боломж байв.

Өнөөх ид шидтэй төхөөрөмжийн удирдлагын шит самбар нь гэхэд ТҮЦ шиг хэмжээтэй, төмөр дөрвөлжин хайрцаг шиг хэлбэртэй. Туршилт эхлэх мөчид хангамжийн инженер нэг бүрчлэн тэмдэглэгээ хийж байсан нь туршилт бүр үр дүнтэй эсэхийг тэмдэглэж, сүүлд нь алдаа оноогоо засдаг бололтой. Төхөөрөмжийг асааж, техникийн бэлэн байдлыг бүрдүүлэх гэж 30 минут хүлээв. Мэдээж техник учраас элдэв чанга дуу гарах болов уу гэсэн ч сэнсний дуунаас өөр дуу сонсогдсонгүй. Монголчууд маань энэ төхөөрөмжийг өөрсдөө зохиогоод ингээд туршаад байж байх гэж, үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. Төхөөрөмжийн удирдлагыг авч яваа залуу 22 настай, электроникийн инженер. Градус 600, 800, 900, 1000, шугамын тэлэлт 11 сантиметр гэсээр нааш цааш гүйнэ. Миний хувьд түүнээс төхөөрөмжийн ажиллагааны талаар нэг ч гэсэн илүү мэдлэгтэй болохын тулд сонирхох зүйл олон байлаа. Энэ зуур захирал гадны гурван хүний хамт орж ирэнгүүт эхлэх дохио өгч харагдав.

Төхөөрөмжийн үйл ажиллагааг нэг бүрчлэн ойлгуулахын тулд туршилтын үйл явцыг нэг бүрчлэн тайлбарлахыг хичээе. Төхөөрөмжид автоматаар 27 кг нүүрс,  реакторт хүрэх хугацаа хоёр минут. Хоёр минут өнгөрлөө. Үндсэн реактор ачааллаж эхлэв. Хий гарлаа, асаагаарай гэж командлав. 11 төмөр хоолойг эгнүүлэн гагнаж, угсарч урт хоолойгоор холбон үйлдвэрийн хаалганы ойролцоо дээш харуулан бэхэлсэн байв. Зүйрлэхэд амаа дээшээ ангайсан мангас мэт төсөөлөгдөн харагдаж байв. Тэр хоолойнуудаас хий гарч байгаа бололтой. Нэг залуу гүйж очин, гал өгөв.  Хоолойноос гал дүрэлзэж эхлэв. /Бичлэгийг та бүхэн дээрх дүрснээс харж болно/

Энэ зуур захирлыг дагаж ирсэн настай хүн “Манай Монгол Улсын маань мөрөөдөл ингэж биелнэ гэж зүүдэлсэнгүй явлаа.Би насаараа шинжлэх ухаанд ажиллаж, нүүрс боловсруулах судалгааны ажлыг хийж ирэхдээ хэзээ ийм төхөөрөмжтэй болох бол гэж мөрөөдөж байв. Эрдэмтэд бидний 50 жилийн мөрөөдөл” гэв. Түүний хэлсэнтэй би ч санал нэг байлаа. Үнэхээр гайхамшиг гэдэг энэ л байдаг байх даа гэж бодож зүрх минь лугшиж байлаа. Төд удалгүй дараагийн 27 кг гэж хашгирав. Гал улам л  хүчтэй гарч байв. Захирал градусыг дээд түвшинд тулга гэж командлав. Градусыг 1200, 1300, 1500 хүргээд зогсоож, туршилт дуусав. Зочид бүгд захирлыг даган дээш өрөөнд нь оров.

Би төхөөрөмжийг удирдан гүйцэтгэж байсан залуу дээр очив. Тэрээр бас завгүй байсан ба хэсэг хүлээлгэсний дараа над руу хандаж, “Эгч ээ уучлаарай, та юу асуух гэсэн юм” гэв. Тэгтэл манай захирлын зохиосон энэ реактор нь ажлын хурдаа ердөө 30 минутад авдаг юм. Бидний хуулбарлах гэж байсан Америкийнх бол 4.5 цаг болдог юм байна лээ гэв. Төд удалгүй захирал гарч ирэв. Нэлээд сэтгэл нь хөөрсөн янзтай байлаа. Ажлын хоёр дахь өдрийн ажил дуусав. Цаг хэдийнэ 21.00 цаг болж байв. Машинд суугаад бид хэсэг хором ярилцав.

Сурв: -Та яагаад ийм даруухан юм бэ?

Захирал: -Инээснээ яасан гэв. Би өөрөөр яаж байхаа сайн мэдэхгүй байна гэлээ.

Сурв: -Таны унаж байгаа машиныг харахад соната юм байна.

Захирал: -Өө надад том жийп байгаа. Гэхдээ энэ чинь газаар явдаг, бага ч гэсэн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр, тэгээд ч амар байдаг.

Бүхэл бүтэн улсын асуудлыг шийдэж байгаа хүн маань ингэж ярихад хэлэх үг даан ч олдсонгүй. Бид ойр зуурыг ярилцах зуур энэ төхөөрөмж дэлхийн хаана ч байхгүй, анхны бүтээл нь гэдгийг мэдэж авав. Анх төхөөрөмжийн талаар сонсоод итгэхгүй байсан бол харин өнөөдрийн үйл явдлын дараагаас шууд л итгэл төрөв. Захирал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ээс давамгайлах огноогоор Женев дэх олон улсын оюуны өмчийн байгууллагад материалаа явуулжээ. Олон орны оюуны өмчийн цахим сангаас хайлт хийсэн ч ижил төстэй төхөөрөмж, технологи олдоогүй гэнэ. Хятадын оюуны өмчийн сангийн 1990 оноос хойших бүх патентыг худалдаж авч, 691 ширхэг патентын материалтай нэгд нэгэнгүй танилцсан ч байхгүй байсныг дурдав.

Сурв: -Та тэгвэл ганц Монголын биш энэ дэлхийн асуудлыг шийдчихэж байгаа юм биш үү?

Захирал: -Цаг хугацаа харуулна гэснээ инээлээ.

Өнөөдөр болсон явдал миний хувьд хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Би гэртээ оролгүй гадуур жаал бодолдоо автагдан алхав. Салхитай байгаад ч тэр үү агаар сайхан цэвэр байв. Гэртээ ороод дуу хурагчаа асаан өнөөдөр болсон явдлыг сонсож хэвтээд, нэг мэдэхэд унтсан байлаа.

АЖЛЫН ГУРАВ ДАХЬ ӨДӨР БУЮУ СҮҮЛИЙН ӨДӨР

Өглөө эртлэн босоод, намайг авч явах унаа ирнэ гэж тохирсон учир, яг цагтаа хүлээж байв. Энэ удаад намайг Лексус 350 уначихсан залуу ажилтан угтаж авав. Машинд суух зуураа захирлаасаа том машин унадаг залуу вэ гэж бодсоор бид хөдлөв. Гурав дахь өдрөө уулзаж байгаа учраас эчнээ танилууд болжээ. Энэ зуур тэр надад өөрийнхөө ажилд орсон түүхээсээ хуваалцав. “Би анх ажилд ороод том пакталснаа дурсав. “Захирал бид хоёр урагшаа явах болоод, вокзал дээр ирээд вагонд ороод суухдаа би гадаад паспортын хугацаа дууссаныг мэдэв. Би яах учраа олдоггүй үхтлээ айж,  хамаг хөлс гараад, хувцас норсон байсан. Тэгээд захиралд хэлэхэд юу ч болоогүй юм шиг “За чи үлд дээ, би яваад ирье” гээд явсан даа. Би ч за өнгөрсөөн, ирээд намайг халах байх гэсэн захирал юу ч яриагүй. Тэрнээс хойш би хариуцлага гэдэг ямар чухал зүйл байдгийг хөлсөөрөө мэдэрсэн дээ.

Үйлдвэрийн гадаа ирээд буулаа. Шууд үйлдвэр лүү орлоо. Захирал ирчихсэн залуучууддаа “Үндсэн реакторыг задалж үз. Өчигдөр дээд температурт хүргэсэн учир эвдрэл гарсан байгаа. Тиймээс дүн шинжилгээ хийнэ”  гэж хэлээд өрөө лүүгээ явав.

Учрыг инженерээс тодруулахад, өчигдөр туршилт хийх явцад температурыг нь нэмэгдүүлсэн юм. Цаашид ямар нэг эрсдэл үүсэх вий гэдгээс сэргийлж туршсан хэрэг байж. Ингээд би тус үйлдвэрийн ажилчид дундаас настай хоёрыг сонгож, ярилцахаар зорив. Тэгээд хоёр ахтай мэндлээд жаал үг өдлөө. Тэгсэн нэг нь насаараа халаалтын тогоо гагнасан мундаг гануурчин, нөгөөх нь насаараа токарьчин хийжээ.

Сурв: -Ах аа, та ажилд ороод хэр удаж байна?

Гагнуурчин ах: -Өө, би бараг таван жил гаруй болсон байх шүү. Анх намайг ажилд авахдаа энэ төхөөрөмж хийнэ гэж авсан, би насаараа тогоо хийсэн хүн. Анх захирлын ярьж байсан юманд итгээгүй ээ нуугаад яахав. Шал бүтэхгүй юм гэж бодож байсан. Баахан хөрөнгөөр тоглоод л дуусах байх гэж бодож байлаа. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг шиг энэ муу хэдэн насанд зөндөө л юм үзлээ. Гэхдээ нүүрс, хог, баас шээсийг ингээд хий шингэн түлш болгоно гэж ёстой зүүдлээ ч үгүй явлаа.

Токарьчин: -Ах нь энд ороод удаагүй байна өө. Гэхдээ энэ залуу үнэхээр сонин сэтгэдэг хүү юм аа. Хүн чанар ч гэж ванлий. Эртээр хурал дээр ингэж хэлдэг байгаа. Хувь тавилан надад энэ төхөөрөмжийг зохиох үүрэг өгсөн бол та бүхэнд хийх үүргийг өгсөн байна. Энэ төхөөрөмж Монголын маань оршин байх уу, үгүй юу гэдгийг шийдэх юм. Яагаад гэвэл энэ үүсээд байгаа олон асуудлууд бидний ирээдүй үр хүүхдүүдийг маань хордуулж үхүүлж байна. Өдөрт хоёр хүүхдийн амь нас явж байгаа. Тиймээс  хэдүүлээ ажлаа хурдавчлъя гэж хэлсэн юм. Би ч өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад, огшоод бурхандаа залбирсан юм. Одоо ч үр дүн гарчихсан манай залуучууд чинь өөрсдөө л хөдлөөд мөн урамтай сайхан байна аа.

Гагнуурчин ах: -Бид чинь уг нь ингэж амьдрах ёсгүй л ард түмэн дээ жаахан энэ залуу шиг толгой дутаад байна даа гэв.

Ингээд ажлын сүүлийн өдөр учраас захиралтай ярилцахаар өрөөнд нь  оров. Ажлын өрөөний самбар дээрээ ажлын төлөвлөгөө маягтай юм зураад зогсож байв.

Сурв: -Та юу хийж байгаа юм бэ?

Захирал: -Би ирэх гурван сарын төлөвлөгөөгөө гаргаж байна гэв. Цагаан сарын дараагаас гэсэн үг.

Сурв: -Та ингэхэд энэ ажлаа яаж санхүүжүүлэх юм бэ?

Захирал: -Ер нь дэлхий дээр маш олон санхүүжилт олох арга бий. Үүний нэг нь сан. Мөнгөө юунд хөрөнгө оруулах, хийхээ мэдэхгүй олон сан байна. Би чамд зөвхөн нэг сангийн нэрийг хэлж өгье. http://www.b-t.energy/ энэ сайтаар ороод үзээрэй. Энэ бол Бил Гейтс, Жак Ма зэрэг дэлхийн томоохон бизнесменүүдийн нэгдсэн сан. Энэ сан байгаль орчинд ээлтэй, хор хөнөөл багатай төслийг санхүүжүүлэх гол зорилготой. Тиймээс энэ санд материалаа бүрдүүлж өгөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Нэгэнт төхөөрөмж бэлэн болсон учраас ард түмнийхээ төлөө дэлхийн олон олон санд хандах болно. Бидэнд маш их боломж нуугдаж байдаг гагцхүү түүнийгээ нээн гаргаж ирэх хэрэгтэй байдаг юм. Бүх монголчууд нэгдэж чадвал дотоод бололцоогоо ашиглаад энэ үүсээд байгаа асуудлыг бүрэн байхгүй болгох боломжтой юм шүү дээ.

Би чамаас нэг зүйл хүсье. Удахгүй бид энэ хийсэн ажлаа ард олныхоо өмнө цаашлаад дэлхийн том том сангуудын тайланд тавина. Тэр болтол миний нэр компанийн нэр ажилчдын нэрийг ил болгож болохгүй за юу цаг нь болохоор бүгд мэдэх болно.

Ингээд миний үйлдвэр дээр өнгөрүүлсэн гурван хоног өнгөрлөө. Ямар ч хурдан өнгөрөв дөө. Бид чинь агуу ард түмэн юм байна, бид бие биедээ  итгэх ёстой юм байна шүү дээ. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэхгүй бол бидний өмнөөс хэн ч хөдлөхгүй. Монголд тохирсон технологийг хэн ч бий болгохгүй юм байна шүү гагцхүү бид хувь заяаныхаа эзэн нь байх ёстой юм байна гэсэн бодол тээн үндсэн ажилдаа оров.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 53

зочин (66.181.179.244)
2018-03-08 10:41:39
монгол хүн хийж чадахгүй зүйл гэж байхгүй баяр хүргэе

Зочин (27.123.212.136)
2018-03-07 13:06:11
Muuhan bichsen uran zohiol baih

7буудлын Долгор эмээ (103.10.23.81)
2018-03-07 12:24:20
Сайхан мэдээ байна...Энэ хэдэн гутринга, хоосон, хий мөрөөдөгч нарыг үл тоон ажлаа сайн хийгээрэй! Компьюторын араас юу гэж ч хуцаж мэднэ шүү.ТА БҮХЭНД АЖЖЛЫН ӨНӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

Өвгөн бичээч (202.179.24.101)
2018-03-07 11:42:22
Энэ сайхан мэдээг уншаад ахмад миний нүдэнд нулимс бүрхсэнийг нуугаад яахав,Сайхан ард түмэнд минь сайхан хөвгүүд бий.Тэднээс өдий төдий гайхамшигт ухааны гэрэл хишиг ундарах нь гарцаагүй гэдгийг нотолж дээ. Сайхан байна. Залуу ч байсан болоосой.Мөн ч сайхан ирээдүй Монголчууд бидэнд бий шүү.Хоорондоо бүү хэрэлд.Бүү намчирх.Хэдхэн, албаны төлөө шулам болсон юмнуууд л хэрэлдээд байгаа юм.Чадахгүй байж дээд суудалруу зүтгэж байхаар чаддаг чаддаг юмаа энэ хүүхдүүд шиг хийгээсэй.Бүр байг гэхэд хөдөө явж мал маллаасай.Малыг ухаантай хүн малладаг юм билээ.Мянгат малчдаас дор сэтгэлгээтэй хүн ч УИХ- сууж л байгаа.

зочин (202.179.31.242)
2018-03-07 10:25:21
Сүүлийн хэдэн жилд уншсан анхны хамгийн сайхан гэгээлэг мэдээ,сурвалжилга байлаа.Монголчууд минь өөрсөддөө итгэж,бие биеэ дэмжиж амьдарвал бид хөгжинө шүү.Залуустаа амжилт хүсье.

ЗОЧИН (103.10.23.8)
2018-03-07 08:24:29
ТУЛГАМДСАН АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЦГЭЭ? ЭЭ МОНГОЛЧУУДАА.БИД ЧАДНАА.

Зочин (103.9.88.162)
2018-02-15 12:08:10
oyunii umchid burtguuleh ajilaa ehel hiigeerei . tegehgui bol china huulbarlaad uildverleed unana.

Хэлэх ёстой (202.55.191.130)
2018-02-14 16:44:11
Ter door mongolchuudiig uhreer ni duudaad baigaa humuus bol hujaa hujaadaa bur hogiin hujaa nar baina. Ta nar nutagruugaa yvj bolnoshdee saihan ugtaj avah bailgui. Bid MONGOL humuus bie bienee oilgoj demjvel henees ch dutahgui hiij chadna bid itgej baina. Bi MONGOL bas INJENER hun bolohoor bur ch ih itgej baina gej ter door bidniig uhreer ni duudaad baigaa ali ulsiinh ni medegdehgui tsagaachdad Хэлэх Ёстой.

Чимээ (112.72.11.124)
2018-02-14 14:48:38
Үнэхээр мундаг юмаа. Ийм сайхан ажилсаг, сэтгэлгээ сайтай залуучууд олон байгаасай. Эцсийн үр дүнг харахыг тэсэн ялан хүлээе. Ажил нь бүтэмжтэй байх болтугай

зочин (202.179.27.84)
2018-02-13 12:03:58
сайн дэмжих л хэрэгтэйдээ гадаадад монголчууд ажилаад л болоод байгаа нь хөдөлмөрийн зөв үнэлэмж манайд хичнээн хийгээд ч адил үнэ л бол зүгээр суугаад цэцэрхээгүй хүмүүс сэтгэж ажиллаж байна

unsaa (66.181.160.80)
2018-02-13 12:00:26
uhsen atsaara heden tomor holboj gagnaal biz ali hediin nevtersen tehnologi sirtei alia bandi ajilchid gej zahiral nertei bandiin bogsiig dolooh nee uher tsarilsan malnuud

тхт (202.9.41.171)
2018-02-13 11:58:44
Зиа хүлээгээд хараад байж байхаас. Олон орон сонирхож худалдан авалт хийх байх. Дэлхийд хогны асуудал толгойн өвчин болсон. Бараг Нобелийн шагнал авах байх шүү. Сайхан талаас харж хүлээж авлаа

Зочин (202.131.225.197)
2018-02-13 07:23:19
Хүмүүс сайн сайхан мэдээнд итгэхгүй хэрнээ муу муухай л бол ямарч үлгэрт итгэдэг болсон нь ОЮУНЫ ХОМСДОЛ мөнөөсөө мөн. Хомсдолтой хүмүүсийг өрөвдөх л үлдлээ... Үнэхээр бидний монголчууд хүч чадал, оюун ухаан болоод тэсвэр хатуужлын агуу их чадамжтайг олон олон жишээ харуулдаг. Биднийг хоролдог муухай зан гэвэл: мэдэмхийрэх, атаархах, залхуурах, сагсуурах болон ЭВ НЭГДЭЛГҮЙдэл юм...

bas bi (66.181.177.117)
2018-02-13 06:25:34
тааруухан зохиол болжээ. Харь гаригынхан оруулж бичих хэрэгтэй байждээ. Сайн уншиж сайн зохиолч болоорой

Zochin USA (174.29.35.151)
2018-02-13 05:04:30
Ene bol Proliziin texnolog baix mash olon gazar tyrshaad l baidag uim Neg ix tugs shiideld xvrcen uim baixgvi l baidag uim daa.Bodbol gasiinxaa todorxoi xecgiig byzaagaad zyyxandaa ashiglaj baigaa biz dee Amjilt xvcie

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:41:30
minii urd yildveriin gurvan ajilchin zogsoj bailaa. bi negnees ni tsag hed bolj baina gehed ter gurvan tsag ongorch baina gelee. bi tegeheer ni yag heden minut ongorch baigaa yum heleed ogooch gelee. ter gurvan tsag horin doloon minut ongorch bainaa gev. bi tsagaa harsan chini gurvan tsag horin tavan minut bolj baina. tegeed tsagaa hoer minutaar uragshluulj horin doloon minut deer minutiin zyyg ni tavilaa. tegseer baital neg minut ongorson uchir 27 minut bish 28 minut bolson bailaa. teheer minutiin zyygee dahiaad neg minutaar uragshaa tylhelee. daraa ni odoo minii tsag yag taarch baigaa gej bodloo.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:30:51
daraa ni zahiral namaig hyrgej ogohoor bolj,bi mashind suuj avaad hotiin zyg davhiv.zamdaa bid hoer neg ih yum yarisangyi.ene hyn er ni yamar uchirtai hyn yum bol,minii medehgyi shal oor ertonts yum gej bi dotroo bodov.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:25:22
bidniig yarij suuh zuur tsainii tsag bolj hoolnii shireenii ard zahiral suuchihsan bygd ineed hohroldoon bolj baiv.bi ch mendleed suuv.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:22:18
bi yildveriin gadaa ireed gyn amisgaa avav.tegeed karmandaa garaa hiisen chini neg tsaas barigdahaar ni gargaad yzsen chini hereggyi tsaas baiv. tegeheer ni jaal hogiin sav haij hogiin sav araihiij olood nogoo tsaasaa hogiin savand hiigeed daraa ni baruun tald neg tsagaan baishin baihaar ni yildvertei holbootoi baishin yum bolovuu gej bodloo. tegej baital baruun gutliin ydees sularsniig olj haraad tongoij gutlaa ydev. daraa ni deeshee neg tenger harmaar sanagdaad jaal yyl harj zogsloo.tegeed yildver lyy orohoor yavlaa.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:14:12
mashind suuh zuuraa ene zaluu zahirlaasaa tom mashin unasan baina gej bodov.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:11:26
haha...bi gertee orolgyi gaduur jaal bodold avtan yavav.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:10:04
tod udalgyi zahiral garch irev. setgel ni nileed hoorson yanztai bailaa.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:08:43
tsainii tsag duussanii daraa zahirliin oroog zoriv. tuslah bysgyi zahiral tsaad oroond baigaag sanuulav.zahiral ni iim tiim orootei aj.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:05:32
haha...yildveriin gadaa ireed buulaa.shuud yildver lyy orloo...genee...iim yum bichij baih yamar heregtei yum.

Зочин (182.160.35.214)
2018-02-12 23:02:37
yamar ih nurshuu urt yum be ene chini. ogt hereggyi ilyy zyilsiig mash ih delgeryylj detalchij bygdiig ni bichsen baina shyydee. medee beltgej suraagyi yumuu. tovch todorhoi bolgoj bichij surah heregtei.

Зочин (66.181.189.139)
2018-02-12 22:22:46
Уран зөгнөлт зохиол уншИж байгаа юм шиг санагдаад сонин байлаа

Баяраа (150.129.143.88)
2018-02-12 22:02:03
Энэсайхан мэдээ. Гэхдээ нэг юманд итгэж өгөхгүй сэтгэл зовоод байна.Манай төр засаг улс төрчид дэмжих бол уу?өөрсдийн бизнес унах гээд саад гацаа хийж нураавал яанаа? гэдэг хамгийн том асуудал болж байна.Энд дурдагдсан хамт олонд амжилт хүсээд зам саадгүй зорилго нь биелээсэй гэж хүсэх байна.

Марина (27.123.212.143)
2018-02-12 21:31:56
Сайхан мэдээ байна, та бүхэнд амжилт хүсье. Уншаад баярласан шүү.

Зочин (49.0.212.63)
2018-02-12 21:21:37
Энэ сурвалжлага уу өгүүлэг үү

Зочин (49.0.212.63)
2018-02-12 21:21:16
Энэ сурвалжлага уу өгүүлэг үү

zochin (185.39.141.103)
2018-02-12 21:12:22
mongolchuud ylah uchirtai .luuhaanuud veiin ved . mongolchuudiin ulmii door hevteh uchirtai .

Зочин (66.181.160.15)
2018-02-12 20:25:40
Ямар сайхан мэдээ вэ ойрын хэдэн жил сэтгэл сэргээсэн мэдээ сонсоогуй байсан жааханч болов уужирч бна амжилт залуусаа бид чадна аа

Зочин (202.179.31.40)
2018-02-12 20:23:24
4 saryn 1 boloogui shu!!!!!!!!!!!!!

Зочин (202.9.42.250)
2018-02-12 19:58:23
ynen bol goy bnaa. buh muu zuils ard yldeh met setgegdel turj bn. nuguu nam zasag n l buu saad hiigeesei. 1 german hunii zaragtaar yarij bsan sanaand orchihloo haygdal bolovsruulah yildve ynegui barj ugii gehed zuvshuuruhgyi bn bi oilgohgui bn gj .... oorsdud n l mung unahgui bol bugdiig gatsadag nuhud shuudee ..... bayr hurgey amjilt husey

зочин (139.5.217.128)
2018-02-12 19:51:15
Ганц энэ ч биш монголчууд бүх тулгамдсан зүйлээ өөрсдөө хийж чадна чадаж бсан чадах болно. үндэсний онцлогоор хөгжил дэвшилд хүрнээ гэж хятад хөрш үзүүлж харуулаад бгаа юмаа.монголчуудаа. Өөрсдөө хийж бүтээхэд болохгүй юм алга даа.хулгай хийнэ худал хэлнэ бэлэн зэлэн юм нэхнэ энэ чини монголчуудыг алаад бнаа.

зочин (139.5.217.128)
2018-02-12 19:51:08
Ганц энэ ч биш монголчууд бүх тулгамдсан зүйлээ өөрсдөө хийж чадна чадаж бсан чадах болно. үндэсний онцлогоор хөгжил дэвшилд хүрнээ гэж хятад хөрш үзүүлж харуулаад бгаа юмаа.монголчуудаа. Өөрсдөө хийж бүтээхэд болохгүй юм алга даа.хулгай хийнэ худал хэлнэ бэлэн зэлэн юм нэхнэ энэ чини монголчуудыг алаад бнаа.

зочин (139.5.217.128)
2018-02-12 19:51:01
Ганц энэ ч биш монголчууд бүх тулгамдсан зүйлээ өөрсдөө хийж чадна чадаж бсан чадах болно. үндэсний онцлогоор хөгжил дэвшилд хүрнээ гэж хятад хөрш үзүүлж харуулаад бгаа юмаа.монголчуудаа. Өөрсдөө хийж бүтээхэд болохгүй юм алга даа.хулгай хийнэ худал хэлнэ бэлэн зэлэн юм нэхнэ энэ чини монголчуудыг алаад бнаа.

зочин (139.5.217.128)
2018-02-12 19:50:25
Ганц энэ ч биш монголчууд бүх тулгамдсан зүйлээ өөрсдөө хийж чадна чадаж бсан чадах болно. үндэсний онцлогоор хөгжил дэвшилд хүрнээ гэж хятад хөрш үзүүлж харуулаад бгаа юмаа.монголчуудаа. Өөрсдөө хийж бүтээхэд болохгүй юм алга даа.хулгай хийнэ худал хэлнэ бэлэн зэлэн юм нэхнэ энэ чини монголчуудыг алаад бнаа.

зочин (139.5.217.128)
2018-02-12 19:49:45
Ганц энэ ч биш монголчууд бүх тулгамдсан зүйлээ өөрсдөө хийж чадна чадаж бсан чадах болно. үндэсний онцлогоор хөгжил дэвшилд хүрнээ гэж хятад хөрш үзүүлж харуулаад бгаа юмаа.монголчуудаа. Өөрсдөө хийж бүтээхэд болохгүй юм алга даа.хулгай хийнэ худал хэлнэ бэлэн зэлэн юм нэхнэ энэ чини монголчуудыг алаад бнаа.

Зочин (202.9.41.211)
2018-02-12 19:21:42
Uuxai! 1970-aad ond Magsar dasgaljuulagch orostoi uzelcex xeregtei gej baisan, xeden jiliin umnu Nyamka UK yalzarsan gazar gej xeleed, bas batlaad turiin shagnal avsan, ene mongol zaluu uudgui US-g ami tavij baigaag ni notloxod oirtoj. Mongol daxin sergex, delxiig daguulax, bur avrax uchirtai yum. Cag bolloo! Gexdee zutgelgui bol ur dun garaxgui. Mongol xicheevel, amjilt busdiinxaas ix baina. Iimd uragshaa!

зочин (202.179.27.235)
2018-02-12 19:19:19
ямар сайхан гэгээлэг мэдээ вэ залуучууддаа амжилт хүсье ажил нь хурдан бүтээсээ

зочин (202.179.27.235)
2018-02-12 19:19:19
ямар сайхан гэгээлэг мэдээ вэ залуучууддаа амжилт хүсье ажил нь хурдан бүтээсээ

Зочин (27.123.214.103)
2018-02-12 19:12:06
hereglegchid uilchleh tov shalgaj ogoochee usnii tooluur bichij ywchaad zadgai bicheed haalgand naachaal ywj bna chin sar garaad ehni 7 hongoos tolbor bicheed l haalgand naagaal us taslan geel hetsuu bna

Цэцэг (202.9.41.57)
2018-02-12 19:11:26
Бүх хягдал ямар нэг байдалаар боловсорогдоод эргээд хүний хэрэглээ болж ирдэг гэхдээ ямар ч хоргүйгээр гэдэг амьдаралын дараалал байдаг үүнийг хэрхэн яаж боловсоруулахыг бүтээж байгаа юм байна л даа .Хамгийн том асуудалаа яаж шийдэхээ хэлсэнгүй бодуул бодсон л байх лдаа.Төхөөрөмжийн бохирдол яаж цэвэрлэх ?

Зочин (27.123.214.103)
2018-02-12 19:05:11
Hereglegchid uilchileh tov 5 tooluurtai ailuudiin usiig tooluurgui bicheed ochiod heleheer oluulaa niileed barij ighene 2 oroo bair dangaaraa 120000 oos 130000 awch bna shalagdag gazar baiguulag shalgaj ogooch

Зочин (207.244.93.227)
2018-02-12 19:04:07
ҮНЭН БОЛ Ч САЙХАН Л БАЙНА. ОДОО НӨГӨӨ НАМУУД НЬ ПОПРОХ ГЭЭД БӨӨН ГАЙ БОЛНО ДОО.

Зочин (182.160.32.192)
2018-02-12 18:52:02
Deer Bgaa heden vhervvd oilgomjgvi Baih aa.malnuud chine ashig ni yu yum geh vi dee!!!!!

Ариунаа (103.26.194.69)
2018-02-12 18:34:03
Сайхан мэдээ бна. Энэ ажлыг эхлүүлсэн залуучуддаа амжилт хүсье

Зочин (66.181.177.184)
2018-02-12 17:31:55
Ok

Зочин (202.9.41.76)
2018-02-12 17:25:16
Энэ сайхан зохиол юм шиг санагдлаа.Гэхдээ зөгнөлт биш л юм б.на.Амжилт хүсье. Их хүслийн цаана заавал амжилт азжаргал байдаг шүү.

zochin (202.179.26.85)
2018-02-12 17:25:09
ene vneheer vnen bol mongol uls mandan badrah ym baina gej oilogloo,

zochin (202.179.26.85)
2018-02-12 17:23:42
ene vneheer vnen bol mongol uls mandan badrah ym baina gej oilogloo,

Зочин (83.76.166.132)
2018-02-12 17:23:25
Unen uu? Uher mongolchuudad itgeh arga alga daa!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-25 10:00:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-05-25 08:59:59 - Улс төр
Бардам ам, шалдан гуя
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв
2018-05-25 08:46:30 - Энтертайнмент
Тодко Самсон: Романаараа дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын хөшигний ард юу явагддаг тухай хөндсөн
2018-05-25 08:30:43 - Энтертайнмент
“Орифлэйм”-ийн азтангууд Аватарын эрэлд гарна
2018-05-25 08:25:58 - Боловсрол
КҮНЗ БАГА СУРГУУЛЬ нээлтээ хийлээ
2018-05-25 08:24:56 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-05-24 20:44:45 - Улс төр
С.Жавхлан: Би дараагийн хурал дээр оффшортнуудын нэрийг зарлана
2018-05-24 20:38:01 - Улс төр
Н.Энхбаяр: Дээд шүүх зориудаар МАХН-ыг хавчин гадуурхаж байна
2018-05-24 20:35:19 - Гадаад
Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа устгалаа
2018-05-24 19:25:57 - Улс төр
Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа
2018-05-24 19:05:44 - Эдийн засаг
Ч.Алтаннар “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-05-24 18:21:31 - Орон нутаг
Малдаа явсан хүү сураггүй алга болжээ
2018-05-24 17:57:23 - Улс төр
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа
2018-05-24 17:49:56 - Нийслэл
Хотын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллав
2018-05-24 17:44:24 - Улс төр
Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ
2018-05-24 17:41:11 - Нийслэл
Канадын виз мэдүүлэхэд хурууны хээгээ бүртгүүлдэг болно
2018-05-24 17:36:07 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн настай охины бие сайжирч, эмнэлгээс гарлаа
2018-05-24 17:19:50 - Нийслэл
Сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайж байна
2018-05-24 17:11:13 - Улс төр
Засаг дарга Х.Болормааг бүрэн эрхийн хугацаа нь дуустал ажиллуулах нь зөв гэж үзжээ
2018-05-24 17:04:09 - Нийслэл
Сүхбаатарын талбайд ес хоног үргэлжилсэн суулт зогсчээ
2018-05-24 16:59:44 - Спорт
Олимпийн медальт, МУГТ Ч.Дамдиншаравын нэрэмжит Өсвөрийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж байна
2018-05-24 16:17:30 - Гадаад
Монгол, Америкийн эдийн засгийн бодлогын II зөвлөлдөх уулзалт болов
2018-05-24 15:14:19 - Байгаль Орчин
Ноён оргилуудын мөнх цас 15 жилийн дотор 50 хувиар багассан гэв
2018-05-24 15:10:24 - Энтертайнмент
Н.Наранбаатар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахаар боллоо
2018-05-24 15:05:30 - Улс төр
У.Хүрэлсүх: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй
2018-05-24 14:47:13 - Улс төр
Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно
2018-05-24 14:45:17 - Боловсрол
Д.Энхжаргал: Сургуулийнхаа дээвэр дээрх спортын талбайг хараад дуу алдсан шүү
2018-05-24 14:44:37 - Улс төр
Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжлээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-24 14:21:39 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо
2018-05-24 14:04:52 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
2018-05-24 14:00:10 - Улс төр
Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр дэмжлээ
2018-05-24 13:55:42 - Шар
Усан бассейнуудаас гэдэсний бүлгийн савханцар илэрчээ
2018-05-24 13:33:48 - Шар
Монгол Улс “өрсөлдөх чадвар”-аараа 63 улсаас 62-т жагсав
2018-05-24 13:19:10 - Эрүүл мэнд
Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах анхны хагалгаа амжилттай болжээ
2018-05-24 13:11:27 - Нийслэл
Хотын төсвөөр тоглож байсан хүн яамны төсвөөр тоглож эхлэв үү
2018-05-24 13:03:23 - Байгаль Орчин
"Гүйе, Түүе" уриатай зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээнд залуучууд сайн дураараа оролцоно
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-24 12:36:00 - Гадаад
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв