Д.Тэрбишдагва: УИХ-ын чуулганы завсарлага чинь гадаадад аялах, зугаалахын нэр биш

Түгээх    
2018-02-13 08:16:52 - Улс төр

terbishdagwa

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд хуулийн төслүүд дээр хэр сайн ажилласан гэж та дүгнэх вэ?

-Гол цөм нь 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогыг баримтлах тухай хууль  батлагдлаа. Миний хувьд эдгээр хуулиудыг УИХ боломжийн хэмжээнд хэлэлцээд шийдсэн гэж бодож байгаа. Зарим нэг хуулийн төслүүд үнэхээр чанар муутай орж ирж, түүнийг нь УИХ дээр засч сайжруулах ажил их цаг авлаа. Зарим хуулийн төслүүдийг бараг танигдахгүй болтол нь засах тохиолдол ч гарсан. УИХ-ын гишүүд  бүгдээрээ төгс, төгөлдөр хүмүүс биш. Тэгэхээр зассан хувилбаруудад сайжруулсан нь ч бий. Бүр муудуулсан нь ч байгаа. Ер нь хууль боловсруулагчид, ялангуяа Засгийн газар өөрсдөө хуулийн төслөө сайн боловсруулж орж ирэх учиртай юм. Хуулиа боловсруулахдаа салбарын эрдэмтэд, энэ чиглэлийн ТББ-уудтай хамтран ажиллах шаардлага байна. Ингэж байж сайн хуулийн төсөл боловсруулагдана. Тэгээд нэг хуулийн төсөл ороод ирдэг. УИХ дээр хэлэлцэхээр эргээд хууль санаачлагчид нь төслөө хамгаалж чадахгүй сууж байх жишээтэй. УИХ гишүүд мэдэх зүйлээ мэднэ. Мэдэхгүй зүйлүүд өчнөөн байна. Түүнээс биш гишүүд нухаад л хуулийн төсөл сайжирчихна гэж ойлгож болохгүй. Анхнаасаа хуулийн төслийг маш сайн боловсруулж батлахгүй бол дараа нь эргэж буцдаг байдал хэвшил болчих гээд байна. Сүүлийн үед хуулийн төслүүдийн чанар муудаж, дагаад асуудал гарсаар байна.

-УИХ-ын гишүүд  ирцийн асуудал анхаарал татсаар байна. Цаашдаа ирцийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэх ёстой юм бэ?

-Хуулийн төслийг хэлэлцэхдээ байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан ирц муутай хуралддаг. Нэг хэсэг чуулган, байнгын хороодын хуралдаан цаг гаруйн дараа эхэлдэг байсан. Бид шаардлага тавьсны хүчинд цагтаа эхэлдэг болж байгаа. Энэ бол дэвшил гэхээсээ илүү ёс журам нь арай сайжирч байгаа л хэрэг. Ард түмнээс сонгогдсон гишүүд ёс зүйтэй  байх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг хуралдаа сууж, хуулиа батлах явдал. Сургууль, цэцэрлэгүүд яг цагтаа ажлаа эхэлж байна. Үүнтэй адилхан л бид ажиллах ёстой. Иргэд хүүхдээ сургуульд нь хоцроохгүйн тулд цагаа маш сайн барьдаг. Минут бүр үнэ цэнэтэй байна. Ард иргэд ингэж амьдарч байхад УИХ-ын чуулган 10:00 цагаасаа эхлэхгүй байгаа нь цэвэр гишүүдийн буруу. Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаантай үеэр гишүүд тойрог дээрээ ажиллаад байх юм. Чуулганы хугацаанд гишүүд зөвхөн хагас сайн өдрөөр л тойрог дээрээ ажиллах учиртай. УИХ-ын чуулганы завсарлага гэдэг чинь гадаадад аялах, зугаалахын нэр биш. УИХ-ын чуулганаар боловсруулсан хуулиа тайлбарлаж, хуульдаа хяналт тавьж, ард түмнийхээ санал бодлыг сонсож явдаг болохоос ээлжийн амралтаа авахыг хэлдэггүй.

-Хаврын чуулганаар 104 хуулийн төсөл хэлэлцэх тов гарсан. Таны хувьд Хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх асуудал юу байх хэрэгтэй гэж үзэж байна?

-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл олон бий. Гэхдээ миний хувьд ард түмний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал юу вэ гэдгийг олж тогтоож, хууль гэхээсээ илүү ард түмнийг ядуурлаас гаргах, ажил орлоготой болгох том төслүүдийг ярих хэрэгтэй. Төмөр замын төслийг жишээлбэл хэдэн жил ярив. Автозамын транзитын асуудлыг бас хэдэн жил ярив. Одоо шийдмээр байна шүү дээ. Тэгээд Оюутолгой, Тавантолгойн асуудал байна. Оюутолгойг үр дүнтэй байлгаж гүйлгээний валютыг Монголын банкаар дамжуулдаг болмоор байна шүү дээ.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан хэрэг чуулганы завсарлагатай зэрэгцэн сөхөгдлөө. Хөрөнгийн баталгаа гаргаснаараа “Эрдэнэт” үйлдвэр, Монголын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал зөв, буруу нь эцэслэн шийдэгдээгүй байхад энэ асуудал сөхөгдлөө. “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал, “Стандарт” банкинд төлөх ёстой өрийг Монгол Улсын Засгийн газарт хохиролгүйгээр Арбитрын шүүхэд ялалт байгуулах хэрэгтэй байна. Хэрэвзээ Олон улсын Арбитрын шүүхэд ялагдвал “Тэмээн дээр ямааны гарлага” гэдэг шиг юм болох гээд байна. Санжийн Баяр “Хан ресурс бид хурааж авна” гэж хэлчихээд 100 саяын алдагдал хүлээж байсан гашуун сургамж бий. Тиймээс “Эрдэнэт”-ийн энэ асуудалд Засгийн газар онцгойлон анхаарч, олон талаас нь ярьж, олон талаас нь харж ямар ч байсан Монгол Улс ялна гэсэн бат итгэлтэй орохгүй бол заргаа алдчих вий дээ. Алдаад бүр дээрээс нь 200, 300 сая ам.долларын өрөнд орчих вий гэсэн болгоомжлол байна. Тэр өрөнд орчих юм бол Засгийн газрын нөхдүүд тэр өрийг төлөхгүй ард түмэн л төлнө. Татвар төлөгчид үүрнэ.  

-“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд төлөх 99 сая ам.долларын дуулианд Оюутолгой компани Голландын нэг байгууллагад бас хэдэн зуун сая ам.долларын өртэй болсон сэдэв дарагдаад өнгөрчихөв үү?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд Голландад байдаг “Үндэстэн дамнасан корпариацуудыг судлах төв” гэж байгууллагаас 49 хуудас дүгнэлт гаргасан байна. Тэр нь ямар учиртай дүгнэлт вэ гэхээр, Канад Улс “Рио Тинт”о компаниас 470 сая ам.доллар авах ёстой гэсэн мэдээлэл гараад, Канадад бөөн дуулиан болж байна. “Рио Тинто”-гоос нэхэмжлээд байгаа энэ 470 сая ам.доллар чухам ямар мөнгө болох, Оюу Толгой үүнд хамаарч байгаа учраас УИХ-аас Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Энд Монголын баялаг, монголчуудын эрх ашиг ч мөн яригдаж байгаа учраас судалж үзэх нь зүйтэй.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

З (122.201.24.79)
2018-02-14 18:07:44
МАХН-г туух гээд чадсангvй юv? Цаад баас чинь "Баас" юмаа Хайран менге.

. (118.173.31.209)
2018-02-14 12:40:23
Nuguu heden uls turch tsairalsan yumnuud yaagaad dugarhgui bn? Genco geh met tsaddagui heden yumnuudaas ehleed shn ideedl suuj bga biz.

бид (202.9.43.42)
2018-02-14 11:30:40
рио тинто аймаар том компани мэдэв үү. мэдэхгүй бол би мэдэж байна гэж ерөнхий сайдаар цөөн хэд хоног байсан оюуны хомсдолтой нэг гар дүвчигнөөд арабын нэг хотод монгол улсын бүх эрх ашгийг хохироож өөртөө олон сая долларын авилгал аваад гадаадын банканд нуусаныг бүгд мэднэ. иймэрхүү жинхэнэ оорк гэгч ямар ч ухаангүй луйварчидаас л монгол улс салчихвал хөгжил дэвшил гэгч нь харагдаад байна.

TERBISH (124.158.88.111)
2018-02-14 10:14:39
NOEN URVAACH..NOHOI SHARVAACH ,MAHX-AAS URVAA BIZDEE . HANILJ YVAAD NUHURUU,UNAJ BGAAD MOROI GEJ ...

Bi (110.77.231.223)
2018-02-13 20:05:37
Zuvshte. 1.8 terbum yaachvaa. Hedench shn tsetseleg, surguuli, zam, zogsool barih mungiig zugeer belgend ugtsun gadaadudad...

Зочин (139.5.217.186)
2018-02-13 19:54:10
Гадныхантай нийлж Оюу Толгойг луйвардсан бүлэглэл Оюу Толгойн асуудлыг хөндөхөөр боож үхчих гээд байх шиг байна. Цөөхөн ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй гишүүд 76 дотор бас бий шүү!!!!

Зочин (122.201.24.79)
2018-02-13 19:22:11
Намбарваныг нэг шаах гэж vзээд 1тэрбум тегрегее шал дэмий vрчихлээ дээ. Зев хvн сонгосонгvй цаад муу баасанхуй чинь, аргагvй л баасан хvv юм даа

tbd demjigch (112.72.9.186)
2018-02-13 17:56:30
Golognuudee sheesuudee ta muusain holsnii sheesuud 64 gichiigee yuund ni omoorno ve naad sheesuud chine gadagshaa garahaaraa kazino striptiz baar heseed yavj baidag biz dee Muusain lalaruud hun muulj suuhaar eh ornii hogjild joohon ch gesen huvi nemer ouulmaar ymuu tsusana oirtson hodoonii pizdaa naraa ajil olj hii manai hot oor shuu

ЗОЧИн (27.123.214.105)
2018-02-13 16:20:16
УИХ,ЗГ-ЫН,ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ТОМЧУУЛ ӨӨРСНӨӨ ТӨСӨВ,УУЛ УУРХАЙ,БАЯЛГААС ХУЛГАЙЛЖ ДЭЭРЭМДЭЭД ЗОГСОХГҮЙ УЛСЫГ,ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНУУДЫГ ХЭДЭН ЗУУН САЯ $-Н ӨРӨНД ОРУУЛААД ХЭЭВ НЭГ БАЙЖ Л БАЙХ ЮМДАА,ИЧДЭГГҮЙ ЦАЙЧИХСАН,УЛААН ЛУЙВАРЧИД ШҮҮ,ТЭР ӨРИЙГ НЬ ТӨСВӨӨС,УЛСЫН ҮЙЛДВЭРҮҮД,АРД ТҮМЭН ТӨЛДӨГ ЁСТОЙ АЖ.

зочин (103.10.21.86)
2018-02-13 13:30:12
ичдэггүй урвагч

Муухай (172.56.17.128)
2018-02-13 11:13:06
Тойрогтоо юм хийсэн болж харагдаж оноо, санал авчхаад Монгол төрийг хорлож байдаг хүн

zochin (43.228.130.236)
2018-02-13 10:57:04
yavdagshde ter gadaad tomiloltoo haraarai dandaa chuulgan zasalsan ued baina lee ihenh n

Зочин (112.72.11.117)
2018-02-13 10:46:02
Аливаа юманд ул суурьтай хөндахгүй юм даа. Аль болохоор нэг нэгнээ чадах гээд магадгүй өөрцнөө ойчих болрлтой. Хамгийн гол нь 51 хувийн асцудал байсан юм даа. Булгайг булхайгаар дарөх гээд бузарын асуудалд орох бололтой!!!

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:28:23
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:28:17
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:28:10
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:28:04
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:27:58
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

зочин (103.57.94.209)
2018-02-13 10:27:51
Ийм хөгийн хулгайч сонгож байдаг сонгино хайрхан дүүрэгээ ядуурал ажилгүйдэл хулгай дээрэм бүр ихсэж аймшигийн дүүрэг болсон доо.дээрэн нэмээд баянзүрх дүүрэг мөн дутахгүй аймшигтай дүүрэг болсон.энэ бол тэрбишдагвийн байгуулсан гавияа

утаа (202.70.33.242)
2018-02-13 10:17:52
тойрогтоо юм хийдэг л гишүүн

Бигэр (202.9.42.239)
2018-02-13 10:13:58
Та УИХ Засгийн газарт халаа сэлгээгүй суусан ахмад гишүүдийн нэг. Тэр утгаараа оюун ухаан, мэдлэг боловсрол, туршлагааар хэнээс илүү байх. Гэнэт ухаан орсон юм шиг гадаад томилолт яриад унах юм.Дэлхий хавтгай болоод удаж байхад Манай УИХ-ын гишүүд мэдэхгүй юм шиг тэнээд удаж байгаа шүү дээ.

Зочин (139.5.218.16)
2018-02-13 09:25:31
ODOO ZAILAA ULSIIN HOOL NASAARAA IDLEE. DAVAASUREN GEDEG LALARAA AVAAD DALD OR

Зочин (182.160.37.142)
2018-02-13 09:16:29
баастайхүүг хөлсөлж МАХН-ыг устгах гээд бараагүй тэрмөндавга одоо болно оо. гишүүнээ болиод тэрбишдоллар гэдэг дэлгүүрээ ажиллуул.

bhk (150.129.142.98)
2018-02-13 09:04:59
Та германаас хугацаа нь дуусч хоцрогдсон технологиин нарны хураагуур Сонгино хайрханы ядуу иргэдэд шахаж герман компанаас хувь хүртэх гэж байгаа гэлүү Та германы хогииг монголд шингээх ажил хиидэг болсон уу

Зочин (27.123.214.114)
2018-02-13 09:03:24
За ах минь одоо больдоо таны оронд залуу хүн орвол хөгжилд нэмэртэй та минь бүтээл байхгүй олон жил боллоо амардаа ах минь

Зочин (27.123.214.114)
2018-02-13 09:02:03
За ах минь одоо больдоо таны оронд залуу хүн орвол хөгжилд нэмэртэй та минь бүтээл байхгүй олон жил боллоо амардаа ах минь

Зочин (27.123.214.114)
2018-02-13 08:39:45
Урвагч албан тушаалын хэнээтэн долдой

Зочин (202.179.25.123)
2018-02-13 08:36:42
Боломж олдвол оноо авчдаг сэргэлэн залуу шүү

Зочин (59.153.112.92)
2018-02-13 08:23:51
ta bol zunsun bnle , uugn zuvdyy yaridag shudragduu gishyyn bsan, harin odoo zunug uvgun bolson bnlee shuu, yarij helehee tsenej bhgui bol.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 08:09:57 - Байгаль Орчин
Улаанбаатар 11 градус хүйтэн байна
2018-02-23 08:05:09 - Улс төр
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 07:33:39 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-02-22 17:54:47 - Спорт
Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөхөөр болов
2018-02-22 17:47:13 - Улс төр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018-02-22 17:44:15 - Эдийн засаг
УИХ “УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг шийднэ
2018-02-22 17:39:14 - Нийслэл
“Чингис хааны онгоныг олсон” гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ