“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г танилцууллаа

Түгээх    
2018-02-13 11:24:56 - Нийслэл

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны  тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо. Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Тус судалгааны нээлт болон анхан шатны тайланг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард хийсэн бөгөөд судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүн болон судалгааны эхний үр дүнг танилцуулсан. Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар УБ хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арга хэмжээг нээж хэлэхдээ – “Нийслэлийн зүгээс энэ судалгаанд ихээхэн ач ач холбогдол өгч Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан, түүнчлэн судалгаа нь 2017 оны 3 сард МУ-ын ЗГ-аас баталсан АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, тухайлбал хот төлөвлөлт, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зэрэг зорилтонд бүрнэ нийцэж байгааг” тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр сэргээдэх эрчим хүчний чиглэлээр Японы JICA-тай хамтран газрын гүний дулааныг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгааг дуулгасан юм.

Мөн семинарт оролцсон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга доктор Христиан Гласс хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгоход тухайлбал, түүхийн нүүрсний үнэ хямд, иргэдийн орлого бага, техникийн ноу-хау дутагдалтай зэрэг олон сорилт бэрхшээл байгааг дурьдаад боломжит шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд харилцан уялдаатай цогц арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын донор байгууллагуудын дэмжлэг авч хүчин чармайлтаа нэгтгэхийн чухлыг тэмдэглэсэн.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны дунд шатны тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурьдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд нарны зайн хураагуур ашиглах нь хэр үр дүнтэй байх, урт хугацааны прогноз гаргахын хажуугаар авах арга хэмжээг үе шаттайгаар харуулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах ач холбогдлыг онцгойлон авч үзэх, санал болгож буй арга хэмжээний хөрөнгө оруулалт, өртөг зардлыг тооцож харуулах, төвлөрүүлэх зарчмаар ажилладаг нарны станцыг ашиглах боломж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа, дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулж тооцох зэрэг санал гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг дурьдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хот эдгээр зөвлөмжид тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид тэмдэгдэж байсан юм. 

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
Нийт 264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон