Б.Хүрэлбаатар: Нутгийн минь уул ус, зон олны хийморь тэтгэж “Морин хуур” наадмын тэргүүн дээд шагнал хүртлээ

Түгээх    
2018-02-13 11:51:10 - Энтертайнмент

Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур-2017” наадмын энэ жилийн үйл ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд манай хөгжмийн зохиолчдоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч оролцсон. Тиймээс уг наадам цаашид монгол туургатан урлагийн баяр болж өргөжин тэлэх нь хэмээн зохион зохион байгуулагчдын зүгээс ерөөж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Гучин нэг дэх жилтэйгээ золгож буй “Морин хуур-2017” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулснаар энэ жилийн наадмын нэг онцлого байлаа. Гурван шаттай явагдсан энэ наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг уламжлалтай юм.

Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд. Мөн яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Э.Чулуунчимэг зэрэг уран бүтээлчид өрсөлдөж наадмыг улам өрсөлдөөнтэй болгож байлаа. Ингээд та бүхэндээ шагнал авсан уран бүтээлчдийг танилцуулж байна.

-ЭСТРАД ДУУНЫ ТӨРӨЛД-

  • Тусгай байрын шагналыг “Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин  Н.Туяа “Чи өөрөө”
  • Тусгай байрын шагналыг МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
  • III байрын шагналыг МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
  • Дэд байрыг МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
  • Тэргүүн байрыг МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуугаараа авлаа.

-НИЙТИЙН ДУУНЫ ТӨРӨЛД-

  • Тусгай байрын шагналыг дуучин Э.Гантулга “Заяагаар холбосон эх орон”
  • Тусгай байрын шагналыг дуучин Б.Мөнхтөр “Аав тандаа”
  • III байрын шагналыг МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
  • Дэд байрын шагналыг МУАЖ А.Долгор “Хүн та”
  • Тэргүүн байрын шагналыг Д.Нямдаваа “Дангийнаа” дуугаараа авлаа

-МЭРГЭЖЛИЙН ДУУНЫ ТӨРӨЛД-

  • Тусгай байрын шагналыг МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал /гурван теонер/, “Бор толгод”
  • Тусгай байрын шагналыг Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол” Багшийн их сургуулийн найрал дуучид
  • III байрын шагналыг дуучин Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”
  • Дэд байрын шагналыг Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
  • Тэргүүн байрын шагналыг МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь” дуугаараа авлаа.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна.

Б.ХҮРЭЛБААТАР: “МОРИН ХУУР” НААДМЫГ 14 ЖИЛ ЗАВСАРЛААД ЭРГЭЖ ИРЭХДЭЭ ТЭРГҮҮН ДЭЭД ШАГНАЛЫГ НЬ АВЛАА-

“Морин хуур-2017” наадмын гран при шагнал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом хүртсэндээ маш их баяртай байна. “Морин хуур” наадамд 10 жил оролцсон, мөн 14 жил завсарласан. Эргээд орж ирэхдээ 31 дэх наадмын тэргүүн дээд шагнал гран при авлаа. Энэ удаагийн наадамд нутгийнхаа Алтайн 13 хайрханы сайхан дуулалтай орсон учраас нутгийн минь уулс ус, ард түмний хийморь, хишиг тэтгэлээ гэж бодож байна. Нутгийн зон олондоо, уул, усандаа баярлаж байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо энэ удаагийн “Морин хуур” наадмыг өргөн цар хүрээтэй явууллаа. Тиймээс зохион байгуулагч холбооныхоо бие бүрэлдэхүүнд их баярлаж байна. Уран бүтээлчид, дуунд хайртай нийт ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмний минь заяа буян үргэлж дэлгэрч явахыг ерөөж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөж байна.

Б.ГОМБО-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН ДУУНЫ УРЛАГИЙН ХАМГИЙН ТОМ НААДМААС ГРАН ПРИ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

“Морин хуур-2017” наадмын гран при шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “Баатар Хайрхан” энэ удаа ерөөсөө Ховд нутгийн дуу. Нутгийн зохиолч Хүрэлбаатар ах маань нэг жилийн өмнө энэ дууг дуулах санал тавьсан юм. Би өөрийн чадах хэмжээгээрээ дуулж “Морин хуур-2017” наадамд оролцлоо. Би “Морин хуур” наадамд 2012 оноос хойш дундаа завсартайгаар оролцож эхэлсэн. Энэ жилийн наадамд би зургаан дуу бүртгүүлсэн үүнээс гурав нь сүүлийн шатанд үлээд шагнал авч байгаад маш их баяртай байна. “Морин хуур” наадам Монгол Улсын дууны урлагийн хамгийн том наадам, тэр дундаа мэргэжлийн дуулаачийн хувьд шагнал авна гэдэг бол маш их амжилт.

Энэ жилийн “Морин хуур-2017” наадам эхлэх цагаасаа хоёр цагаар хоцорч, зохион байгуулалт муутай болсныг эс тооцвол ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Aneta (59.153.114.123)
2018-02-15 07:37:44
Хөгжмийн зохиолч Хүрэлбаатар таньд халуун баяр хүргэе. Бахархаж байна.

Зочин (202.179.31.117)
2018-02-13 19:31:07
Дуулж хуурдсанаараа сайн болдог юм болууу

Батболд (202.21.106.144)
2018-02-13 15:58:26
Жинжиймаа тиймээ энэ л хөг аялгуу мөнхөд эгшлэхтэй адил үеийн үед энэхүү дуу жижиймаагаас илүүтэй ардын дуу болтлоо дуулагдах болтугай.

Ганболд (202.131.249.10)
2018-02-13 15:29:53
Хүрэлбаатартай баяр хүргэе

bnm (43.228.129.85)
2018-02-13 12:47:02
Нэг л.их дуулсан хуурдсан ард түмэн Хөгжлөөрөө хамгиин хоцрогдсон улс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-25 10:00:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-05-25 08:59:59 - Улс төр
Бардам ам, шалдан гуя
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв
2018-05-25 08:46:30 - Энтертайнмент
Тодко Самсон: Романаараа дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын хөшигний ард юу явагддаг тухай хөндсөн
2018-05-25 08:30:43 - Энтертайнмент
“Орифлэйм”-ийн азтангууд Аватарын эрэлд гарна
2018-05-25 08:25:58 - Боловсрол
КҮНЗ БАГА СУРГУУЛЬ нээлтээ хийлээ
2018-05-25 08:24:56 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-05-24 20:44:45 - Улс төр
С.Жавхлан: Би дараагийн хурал дээр оффшортнуудын нэрийг зарлана
2018-05-24 20:38:01 - Улс төр
Н.Энхбаяр: Дээд шүүх зориудаар МАХН-ыг хавчин гадуурхаж байна
2018-05-24 20:35:19 - Гадаад
Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа устгалаа
2018-05-24 19:25:57 - Улс төр
Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа
2018-05-24 19:05:44 - Эдийн засаг
Ч.Алтаннар “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-05-24 18:21:31 - Орон нутаг
Малдаа явсан хүү сураггүй алга болжээ
2018-05-24 17:57:23 - Улс төр
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа
2018-05-24 17:49:56 - Нийслэл
Хотын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллав
2018-05-24 17:44:24 - Улс төр
Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ
2018-05-24 17:41:11 - Нийслэл
Канадын виз мэдүүлэхэд хурууны хээгээ бүртгүүлдэг болно
2018-05-24 17:36:07 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн настай охины бие сайжирч, эмнэлгээс гарлаа
2018-05-24 17:19:50 - Нийслэл
Сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайж байна
2018-05-24 17:11:13 - Улс төр
Засаг дарга Х.Болормааг бүрэн эрхийн хугацаа нь дуустал ажиллуулах нь зөв гэж үзжээ
2018-05-24 17:04:09 - Нийслэл
Сүхбаатарын талбайд ес хоног үргэлжилсэн суулт зогсчээ
2018-05-24 16:59:44 - Спорт
Олимпийн медальт, МУГТ Ч.Дамдиншаравын нэрэмжит Өсвөрийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж байна
2018-05-24 16:17:30 - Гадаад
Монгол, Америкийн эдийн засгийн бодлогын II зөвлөлдөх уулзалт болов
2018-05-24 15:14:19 - Байгаль Орчин
Ноён оргилуудын мөнх цас 15 жилийн дотор 50 хувиар багассан гэв
2018-05-24 15:10:24 - Энтертайнмент
Н.Наранбаатар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулахаар боллоо
2018-05-24 15:05:30 - Улс төр
У.Хүрэлсүх: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй
2018-05-24 14:47:13 - Улс төр
Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно
2018-05-24 14:45:17 - Боловсрол
Д.Энхжаргал: Сургуулийнхаа дээвэр дээрх спортын талбайг хараад дуу алдсан шүү
2018-05-24 14:44:37 - Улс төр
Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжлээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-24 14:21:39 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо
2018-05-24 14:04:52 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
2018-05-24 14:00:10 - Улс төр
Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр дэмжлээ
2018-05-24 13:55:42 - Шар
Усан бассейнуудаас гэдэсний бүлгийн савханцар илэрчээ
2018-05-24 13:33:48 - Шар
Монгол Улс “өрсөлдөх чадвар”-аараа 63 улсаас 62-т жагсав
2018-05-24 13:19:10 - Эрүүл мэнд
Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах анхны хагалгаа амжилттай болжээ
2018-05-24 13:11:27 - Нийслэл
Хотын төсвөөр тоглож байсан хүн яамны төсвөөр тоглож эхлэв үү
2018-05-24 13:03:23 - Байгаль Орчин
"Гүйе, Түүе" уриатай зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээнд залуучууд сайн дураараа оролцоно
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-24 12:36:00 - Гадаад
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Түрүү булчирхайн үрэвсэл хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны хүмүүст элбэг тохиолддог
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв