Сайд Д.Сумъяабазар АмЧамын гишүүдтэй уулзлаа

Түгээх    
2018-02-13 12:37:28 - Улс төр

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) өнөөдөр зохион байгуулсан Бизнес уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад албан тушаалтан оролцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд, худалдааны танхимын төлөөлөл хүрэлцэн ирэв.

Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийн салбарыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажилладагт нь АмЧам Монголд талархал илэрхийлээд: “АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. Монгол Улсын Засгийн газар, салбарын сайдын зүгээс би хариуцлагатай хөрөнгө оруулагчдад тогтвортой, нээлттэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна.

Уул уурхайн бодлого, энэ салбарт төлөвлөгдөж буй ажлууд хүн, байгаль гэсэн суурь зарчмуудад тулгуурлан явах ёстой гэж би үздэг. Иймд уул уурхайн бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаас гадна өндөр хариуцлагатай байх ёстой тул УУХҮЯ-наас энэ зарчмыг бодлогын баримт бичгүүддээ байнга тусгаж байгаа. УУХҮЯ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодитоор дэмжсэн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд АмЧамын шинээр байгуулагдаж буй Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороотой хамтран ажиллах болно” гэв.

 

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Монгол улс 2018 оны 3-р сард Prospectors & Developers Association of Canada конвенцийн уулзалтад оролцох гэж буйд нь амжилт хүсээд: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, тур дундаа Уул уурхайн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа нь хуулийн давхцалыг арилгахаас гадна хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн ач холбогдолтой юм.

АмЧам Монгол нь дээрх салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороог шинээр байгуулж байгаа бөгөөд ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улмаар олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Тус байгууллага нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм байна.

Г.ИТГЭЛ


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.160.89)
2018-02-14 08:08:26
Сумьяабазар их шувдарга улс төрч болох төлөвтэй байна. Ирээдүйтэй улс төрчдийг шавар шавхайтай холдог бүлэг мафууд ажиллаж байгаа даа.

1234566 (49.0.137.6)
2018-02-14 07:43:47
Сумьяабазар, хэрлэн, энхжаргал гэхээр инээд чин хүрэхгүй байна уу манай геологи, уул уурхайнхаан

Зочин (185.112.167.76)
2018-02-14 03:15:21
Энэ бохчин дурак Улу уурхай мэдлээ юу.

Зочин (66.181.169.162)
2018-02-13 18:58:30
Saidaa tsaana chni benzinii une nemegdeed oron nutagt A92 1770 bolchihood bna.Arga hemjee awahgui bol ard tumen chni hetsvvdlee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 08:09:57 - Байгаль Орчин
Улаанбаатар 11 градус хүйтэн байна
2018-02-23 08:05:09 - Улс төр
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 07:33:39 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-02-22 17:54:47 - Спорт
Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөхөөр болов
2018-02-22 17:47:13 - Улс төр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018-02-22 17:44:15 - Эдийн засаг
УИХ “УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг шийднэ
2018-02-22 17:39:14 - Нийслэл
“Чингис хааны онгоныг олсон” гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ