О.Эрдэмбилэг: Активын чанарын үнэлгээний үр дүн удахгүй гарна

Түгээх    
2018-02-13 13:11:28 - Эдийн засаг

erdembileg

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн гарсан уу?

-Активын чанарын үнэлгээ нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Эхний хэсэгт банкуудын актив хөрөнгийн чанарын үнэлгээ болон зээлийн эрсдэлийг удирдах чадварын түвшнийг тодорхойлсон үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээг Монголбанк зөвлөх компани сонгон шалгаруулж хийлгүүлсэн бөгөөд 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн тоон, мэдээлэлд үндэслэж хийсэн. Эдийн засгийн мөчлөг, цаг хугацаа, хуваарь зэрэг хүчин зүйлсүүдийг харгалзан 2017 оны 3 дугаар улирлаар 2016 оны тайланд тохируулга хийгдсэн байгаа. Энэ эхний хэсгийн үр дүнг бид нар арилжааны банкуудад 1 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд өгсөн. Одоо хоёрдугаар хэсэг буюу эрсдэлийн сорил хийх ажлыг Монголбанк эхлээд явж байна. Загварынхаа суурь үзүүлэлтүүдийг ОУВС-ийн ажлын хэсэгтэй эцэслэх ёстой байгаа. Учир нь хөтөлбөрийн хүрээнд бодлого хоорондын уялдааг хангахаас гадна суурь үзүүлэлтүүд маань нэгэн жигд байх шаардлагатай шүү дээ. Наад зах нь тэгэж байж үр дүнг хэмжих бололцоотой болно. Эрсдэлийн сорилын хүрээнд бид арилжааны банкуудаас дунд хугацааг хамарсан дэлгэрэнгүй бизнес төлөвлөгөө гаргуулах, өөрийн хөрөнгийн дутагдал үүссэн тохиолдолд банкнаас авах арга хэмжээ, дутагдлыг хэрхэн, яаж нөхөх, одоо байгаа үйл ажиллагааг хэрхэн сайжруулах зэрэг төлөвлөгөөг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр үнэлгээг ирэх 3 дугаар сард багтаахаар төлөвлөж байгаа.

-ОУВС-гийн зүгээс активын чанарын үнэлгээний дагуу зарим хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой гэдгийг онцолж байсан. Ямар өөрчлөлт орох юм бол?

-Монголбанкны зүгээс санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, ард иргэд, банкуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдэд аль болох санхүүгийн дарамт багатай, хүндрэл учруулахгүйгээр шийдэх чиглэл барин ажиллаж байгаа. Саяхан УИХ-аар Төв банкны болон Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулсан. Түүнчлэн Хадгаламжийн даатгалын тухай хууль анхны хэлэлцүүлэг хийгдлээ. Энэ хууль батлагдвал хадгаламжийн даатгалтай холбоотой, чухал ач холбогдолтой хэд хэдэн зохицуулалт хэрэгжих боломжтой болно. Эдгээр болон бусад хууль эрх зүйн зохицуулалтууд шат дараатайгаар хийгдэж байна. Хамгийн гол нь зөв зохистой гарц, шийдэл юу байх вэ гэдэгт урьдчилан дүгнэлт гаргах, авах арга хэмжээний бэлтгэлтэй байх нь чухал юм. Сая Их хурлаар батлагдсан гурван хуулийг хасах юм бол бид 10 хуулийн төсөл дээр ажиллаж байна.

-Активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор арилжааны банкууд дунд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банк байгаа юу?

-Үнэлгээний урьдчилсан үр дүн бидний хүлээж байсан түвшинд гарсан гэж дүгнэж байгаа. Энэ утгаараа активын чанарын үнэлгээний үр дагавар, үр дүнг санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр зохицуулах бололцоотой гэж үзэж байгаа. Гэхдээ цаашид эрх зүйн талаасаа зохицуулалт хийх, хүндрэл үүсэхгүй байх бололцоог хангах арга хэмжээг тухай бүрт хэрэгжүүлээд явна.

-Зарим банкуудыг нэгтгэнэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үр дүнгээс шалтгаалаад тухайн банкнаас өөрийн хөрөнгийн дутагдлаа арилгах, нөхөх олон арга, хэрэгслүүдээс ашиглах сонголт нь хувьцаа эзэмшигчдад нээлттэй байгаа. Нэг сонголт нь банкуудын нэгдэл байгаа. 

-Банкны салбарт хийгдэж байгаа хууль эрх зүйн зохицуулалт хэзээ бүрэн дуусах вэ?

-Банкны бизнес өөрөө итгэлцэл дээр тогтдог бизнес, тэр утгаараа аль болох олон талын байр суурийг сонсож, нэгтгэж хуульд тусгах нь чухал. Тийм болохоор энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Цаашид хуулийн тухай хуулийн хүрээнд ажлаа шат дараатай хийгээд явна.

-Төв банкны болон Банкны тухай хуулиуд батлагдсан. Дагалдах журмууд хэзээ батлагдах вэ?

-Дагалдах журмуудыг эхнээс нь боловсруулаад явж байгаа. Энэ ондоо багтаагаад хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Арилжааны банкнаас бага хэмжээний зээл аваад хар дансанд орсон иргэдийг өмнө нь өршөөж байсан. Бага дүнтэй зээл аваад хар дансанд цагаатгах ажил дахин хийгдэх болов уу гэсэн иргэдийн хүлээлт их байна?

-Зээлийн мэдээллийн сан нь санхүүгийн салбарт байх ёстой чухал дэд бүтцүүдийн нэг яах аргагүй мөн. Бид ОУВС, ОУСК зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг олон улсын стандартад нийцсэн, зохистой мэдээллийг оновчтой байдлаар оруулах талаар судалж байна. Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг аваад зээлдэгч нарын үнэлгээ гаргахад хүндрэлтэй, хангалттай мэдээлэл байдаггүй. Бидний зорилго бол ямар төрлийн, хэмжээний мэдээлэл байх ёстой юм тэрийг нэвтрүүлэх байгаа юм. Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэнцэхүйц буюу 2.8 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй, нэг жил хүртэлх хугацаатай, нэг удаагийн зөрчил гаргасан зээлдэгчдийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Ийм төрлийн хүсэлтүүд манайд байнга ирж байгаа. Судалж байгаад холбогдох арга хэмжээ авна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: МОНГОЛБАНК



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм