Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог хангалтгүй гэж үнэллээ

Түгээх    
2018-02-13 14:21:09 - Хууль

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын зайны хяналтаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ТББ нь өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ)-ын хувьд хуулиар тогтоосон үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэх үзэх боломжгүй буюу “хангалтгүй” гэсэн үнэлгээтэй дүгнэгдлээ. Учир нь тус холбоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаагүй, тайлан мэдээллээ дутуу бөгөөд хууль тогтоомжоор заасан хугацаанд ирүүлээгүй, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллээ Хороонд тайлагнаагүй төдийгүй өөрийн цахим хуудсаар мэдээлээгүй байна.

МҮЦАЭХ ТББ-ыг Хорооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 273 дугаар тогтоолоор өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ)-аар  бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, тус Холбоо ӨЗБ болсноос хойш гурав дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Хорооны 2014 оны 252 дугаар тогтоолоор баталсан “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх тухай журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2.1, 7.2.2.2, 7.2.2.3-д тус тус заасан санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, үнэт цаасны зах зээлийн судалгаа/улирлаар/, нийт гишүүдийн санхүүгийн тайлангийн нэгтгэл/улирлаар/, зохион байгуулсан сургалтын тайлан/тухай бүр/ мэдээллийг ирүүлэх үүрэгтэй боловч тус холбоо нь эдгээр судалгаа, тайланг Хороонд тогтоосон хугацаанд ирүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Тухайлбал, Хороо тус байгууллагыг тайлан мэдээллээ хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9/3600 тоот албан бичгээр МҮЦАЭХ-д хандан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан 2016 оны мэдээллийг Хорооноос шаардсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нь хуулиар тогтоосон хугацаанд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн дээрх журмын холбогдох заалтуудад тусгасан мэдээллийг улирал бүр, тухай бүр ирүүлээгүй зэрэг нь хууль, журмаар заасан үүргээ бүрэн хэгжүүлээгүй тухай дурдаад ӨЗБ болсноос хойш буюу 2015, 2016 онууд,  2017 оны 3 дугаар улирал хүртэлх холбогдох мэдээллийг нөхөж ирүүлэх тухай мэдэгдсэн.

Үүний дагуу тус Холбооноос 2015, 2016 онууд,  2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, гишүүдийн санхүүгийн тайлангийн нэгтгэл, сургалтын тайлангууд, энэ хугацаанд орсон Холбооны гишүүдийн болон удирдлагын өөрчлөлтийн талаарх тогтоол, шийдвэрүүдийг бөөнд нь нөхөж ирүүлсэн байна.

Ирүүлсэн тайлан, мэдээллүүд дээр үндэслэн зайны хяналт тавихад дараах зөрчил, дутагдал илэрсэн. Үүнд:

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй;

-Хорооны 2014 оны 252 дугаар тогтоолоор баталсан “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх тухай журам”-д заасан мэдээллийг ил тод болгох болон Хороонд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй;

-2016 оны байдлаар нийт 87,16 сая төгрөгийн орлого олсноос 63,41 сая төгрөг нь буюу нийт орлогын 72,7% нь, 2017 оны 3-р улирлын байдлаар нийт 70,59 сая төгрөгийн орлого олсноос 50 сая төгрөг буюу нийт орлогын 70 хувь нь сургалтын үйл ажиллагааны орлогоос бүрдсэн гэж үзэхээр байна. Харин 2015 онд нийт зардлын 38%-ийг, 2016 онд 43%-ийг, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 47.1%-ийг цалинд зарцуулж, 2015 онд үйл ажиллагааны үр дүн нь 1.8 сая төгрөг, 2016 онд 8.1 сая төгрөгийн алдагдалтай, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 7.1 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Ирүүлсэн тайлангуудаас харахад санхүүгийн тайлангийн тодруулга, холбогдох мэдээллийг ирүүлээгүй учраас тайланг бүрэн ирүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

-Зохион байгуулсан сургалтын 2015, 2016, 2017 онуудын тайланг тухай бүр гаргадаггүй харин Хорооны шаардсаны дагуу 2 жилийн дараа нөхөж тайлан гаргасан;

Холбооноос зохион байгуулдаг сургалтуудын агуулга, зохион байгуулалтын хувьд сайжирсан эсэх нь тодорхойгүй боловч жил ирэх тусам давтамж нь ихэссэн, сургалтын үйл ажиллагааны ашиг өндөр байна. Тухайлбал, 2015 онд сургалтын нийт орлогын 76 хувь, 2016 онд 72 хувь, 2017 оны байдлаар 66 хувь нь ашиг байна. Гэвч сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан зарцуулалт тодорхойгүй байна.

Б.БУРМАА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.131.234.234)
2018-02-13 14:33:27
ээ энэ чинь Мэргэжлийн Холбоо биш ДАМЖАА болчихсон юм биш үү. Дарга нь гээд нэг авгай өдөржин Твитерт донгосож өнждөг, 60-70% ийн ашигтай бизнес болсон сургалтанд нь суусан хүмүүс юу сурдаг юм бол доо,иймэрхүү празит холбоо нэртэй байгууллагуудыг цэгцэнд н оруулах хэрэгтэй, чаддаг мэддэг хүнд нь хариуцуулаач Холбооны гишүүн компаниудаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 09:47:59 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хаалттай шүүнэ
2018-08-17 08:32:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-08-17 08:29:46 - Боловсрол
Санамсаргүй сонголтын аргаар онлайнаар цэцэрлэгийн элсэлт зохион байгуулна
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-17 08:29:39 - Эдийн засаг
“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна
2018-08-17 08:29:36 - Эдийн засаг
Хот хоорондын тээвэр үнээ нэмбэл таксины жолооч нар ч үнээ нэмнэ гэв
2018-08-17 08:29:30 - Байгаль Орчин
Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ
2018-08-17 08:29:17 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"