Ц.Төмөрхуяг: Төр, түмэндээ баярлалаа

Түгээх    
2018-02-14 13:44:01 - Энтертайнмент

shagnal

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

shagnal

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын эмч цол

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол тус тус хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг, МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг, Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг, МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндорж нарт тус, тус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг, “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,  

shagnal

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав, “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж, “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших, “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбатыг, Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.     

Алтан гадас одонгоор Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

Шударга журам медалиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус, тус Төрийн дээд одон медалиар шагналаа.   

shagnal

Х.БАТТУЛГА: АХМАД БУУРЛУУДЫНХАА ГАВЬЯА ЗҮТГЭЛИЙГ ХҮНДЭТГЭН ҮНЭЛЖ,
ТҮЛХҮҮ ХАМРУУЛАХЫГ ЭРМЭЛЗЛЭЭ

Шагнал гардуулж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд болон Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд хандаж:

“Түүхт төрийнхөө хоймор, Их цагаан сүлдний хүндэт өргөөнөөс Та бүхнийхээ түмэн амгалан, мянган баярыг айлтган мэндчилье.

XVII жарны шар нохой жилийн босгон дээр улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн сайхан ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж, тухайн салбартаа онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн - цагаан сар бол хүн бүр ахмад буурлуудынхаа нас буян, ерөөл сургаалыг өргөн тосож, амар мэндийг эрэн золгодог монгол түмний хүндлэл дээдлэлийн их баяр юм. Ийм ч учраас энэ удаагийн төрийн шагналаар ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэн үнэлж, түлхүү хамруулахыг эрмэлзсэн болохыг тэмдэглэе.

Монгол хүний эрдэм ухаанаар дэлхийн жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийг бэлтгэн гаргаж, дэлхийн дэвжээг улам бүр эзэгнэн улс ард түмнийхээ золбоо, хийморь, сэтгэлийг галыг ямагт бадрааж байгаа бөхийн спортын даруухан бөгөөд гарамгай зүтгэлтэн Одвогийн Балжинням багшдаа Хөдөлмөрийн баатар алдрыг хүртээлээ. Цаашид олон шавь нарынхаа бахархлыг тээж алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаатай адил улам тод, өндөрт мандаана гэдэгт итгэж байна.  

Улсынхаа анагаах ухааны салбар тэр дундаа мэдрэлийн мэс заслын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан мэс засалч, судлаач, чадварлаг удирдагч, Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Банзрагчийн Батчулуунд Монгол Улсын Ардын эмч цол хүртээж байгаадаа миний бие тус салбарынхан болоод эмчийн хөдөлмөрийн үр шимийг хүртсэн олон мянган эмчлүүлэгчийнх нь өмнөөс баяртай байна. 

Монгол Улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэсэн амьд домог, одоо ч бүтээн туурвисаар яваа анхны мэргэжлийн бүжигчин, Соёл Урлагийн Их сургуулийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургуулийг үндэслэгч, монгол бүжгийн хатан эх хэмээгдсэн Дунжаагийн Нанжид гуай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаачаар 40 шахам жил ажиллахдаа дэлхийн болон үндэсний дуурь, бүжгэн жүжиг, симфони урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, сургах хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй гарамгай удирдаач, уран бүтээлч “Нийслэл хүү” Жагваралын Бүрэнбэх нарыг Ардын жүжигчин цолоор шагналаа.

1958 онд 16 насандаа сумынхаа аварга тэмээчин болж, 20 төгрөгөөр шагнуулж байснаас эхлэн, “Төхөм Тунгалагийн хүрэн” хэмээх тэмээний гойд ашиг шимт шилмэл үүлдрийг бий болгосон, улсын гурван удаагийн хамгийн олон тэмээтэй малчин, Говь-Алтай аймгийн хамгийн олон тэмээтэй малчин Гомбын Ванчиг болон Монгол Улсын анхны таван мянгат малчны нэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн хишиг буяны хот болсон Улсын аварга ахмад малчин Лувсаншаравын Баттулга нар эдүгээ Монгол Улсын Гавьяат малчин цол хүртэж байна.

Сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан Дундговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Балжиннямын Дэлгэр, Монгол Улсын дулааны цахилгаан станцын бүх бүтээн байгуулалтад оролцсон Чойнамдагын Баяр, үе, үеийн залуус нийт сонсогчдын сонсох дуртай шилдэг дуунуудын хөгжмийн зохиолч Дуламсүрэнгийн Бэхбат, алдарт жүжигчин Цагааны Цэгмид гуайн хүү театр, кино урлагийн авьяаслаг жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг, Нэгдүгээр дунд сургуульд тасралтгүй 40 орчим жил ажилласан бага ангийн багш Нанзадын Энхпагма тэргүүтэй Цагаан сарынхаа баяр дээр баяр нэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж буй бүх хүнд халуун баяр хүргэе.

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулахыг уриалж байгаа хэрэг юм. Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг хувь нэмэр оруулж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ дахин баярлалаа.

Нохой жил монгол түмний үнэнч нөхөр мэт байж, буян хишгийг сахин хамгаалж, шударга үнэнийг бадрааж, бүтээн байгуулалтыг цогцлоон, Хөх мөнх тэнгэрийн ивээл хүчин дор, хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

shagnal

shagnal

shagnal

shagnal

shagnal

shagnal



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 71

н цэндсурэн (66.181.176.17)
2018-02-18 06:57:15
ангийн найздаа баяр хургэж амжилт хусье сайхан шинэлээрэй

Зочин (67.163.50.153)
2018-02-17 22:05:55
Nudee tsagaa olson shagnaluud baina. Eronhiilegchdee bayarlalaa. Mongol tumen mini sar shinedee saihan shineleerei!

Зочин (202.179.24.102)
2018-02-15 09:37:18
Цогзолмаа Пёнчан-аас одон зүүхэд нь хажууд нь зогсмоор санагдаад иржээ,

зочин (202.131.233.251)
2018-02-15 08:53:34
Цагаанбаатар гэж нэг далчигнасан нөхөр хаана л бол хаана явах юмаа. Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэж үг байдагсан.

Зочин (202.179.2.147)
2018-02-15 07:31:41
Shudarga juram avch bgaa hun l ih goy haragdaj bna daa

Zochin (150.129.142.65)
2018-02-15 07:21:07
Энэ ерөнхийлөгч одон медал тараахаас өөр ажилгүй болжээ нэг бол Улсын их хурлыг тараана гэж яридаг тараадаг тараана гэж 2 ажилтай болжээ.

ЭМШУИС-ын эмч (103.229.122.72)
2018-02-15 01:05:28
Дэлхийн шилдэг эмчээр шалгарсан Сэргэлэн эмчид дараагийн удаад шагнал олгохыг хүснэ.

Ганаа (103.26.195.62)
2018-02-15 00:17:41
Үхсэн хойноо. Муусайн чурдаакууд гавъяат аваад байхаар урьд өмнөх гавъяатуудын хөдөлмөр бүтээлийн үнэ цэнэ хог дээр гараад бна ш дээ. Хулгайч ерөнхийлөгч өө!!! Женко чи хулгайч ш дээ.

zochin (103.26.193.23)
2018-02-14 23:37:37
niislel huu burenbeh mon ondor nasnuud iim shagnalyg avah yostoi nudee olson bna gej nenj setgegdlee ilerhiilj bna urt nasalj udaan jargaarai saihan shineleerei

zochin (103.26.193.23)
2018-02-14 23:32:38
tomorhuyag baljinnyam mon olon jil baghiin ajil hiisen surguuliin bagsh eruul enhiin manaand ajillasan emch suvilagch humuusiig avah yostoi shagnalaa ablaa gej uzej bna.busdyg ni medehgui.sandeygiin bat-olzii yu ve eleg eleg.

Иб (27.123.212.143)
2018-02-14 22:45:46
Эрхтэн сольдог Сэргэлэн эмчид хөдөлмөрийн баатраа өгөөчээ. Бөхөөр бөөлжүүлчих юм бналда

Иб (27.123.212.143)
2018-02-14 22:45:39
Эрхтэн сольдог Сэргэлэн эмчид хөдөлмөрийн баатраа өгөөчээ. Бөхөөр бөөлжүүлчих юм бналда

Иб (27.123.212.143)
2018-02-14 22:45:35
Эрхтэн сольдог Сэргэлэн эмчид хөдөлмөрийн баатраа өгөөчээ. Бөхөөр бөөлжүүлчих юм бналда

Иб (27.123.212.143)
2018-02-14 22:45:29
Эрхтэн сольдог Сэргэлэн эмчид хөдөлмөрийн баатраа өгөөчээ. Бөхөөр бөөлжүүлчих юм бналда

Иб (27.123.212.143)
2018-02-14 22:45:18
Эрхтэн сольдог Сэргэлэн эмчид хөдөлмөрийн баатраа өгөөчээ. Бөхөөр бөөлжүүлчих юм бналда

Зочин (182.160.5.19)
2018-02-14 21:50:48
ystoi guij bgad avlaadaa

Зочин (202.179.31.56)
2018-02-14 21:19:42
Социалист нийгмээс долоон дор энэ одон тэмдэг утгаа алдлаа.эхний гавьяат баатрууд архинд орж авилгалд өртөж хулгай хийж шоронд орж байна даа.Ядуу Монголд ярзайтал тарааж байна даа. Дарга болгон тэмдэг тараана.ёоо болио

Зочин (150.129.140.226)
2018-02-14 20:17:17
Бямбажав дуучин гавъяат болсонд маш баяртай байна!

Зочин (66.181.187.146)
2018-02-14 19:00:51
Anhtsetseg, ugalztsetseg, ulziihuu 3-t gaviyat ugsun bol bayarlah bailaa.

Зочин (27.123.214.114)
2018-02-14 18:33:51
Byambajav gaviyat bolchiimuu?

bs (150.129.142.232)
2018-02-14 18:33:33
salhidambii ulziihuu 2chie shaghaliin haaguur ni tuugaad bn aa

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:20
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:19
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:19
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:19
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:19
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:19
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:18
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:18
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:18
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

goe goe (185.39.141.64)
2018-02-14 18:25:18
goe .goe . goe . chinges haan ergen irsiim bn . uuhai .. erunhiilugch sar shinedee saihan shinleerei .

Shagnuulaagui hun uldeh ni uu (91.231.169.123)
2018-02-14 18:09:24
Avilgalchidtaigaa dain zarla erunhiilugchuu.Iim hoer dahi Elbegdorjiig husehgui baina.Utgaa aldalaa

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-14 17:58:04
Монгол улсыг доройтуулсан гээд өгч байгаа юм уу ?

Бурхан (66.181.160.41)
2018-02-14 17:46:45
Ийм олон гавъяат баатаруудтай орон асар их хөгжсөн баймаар гэвч ард түмний ихэнх нь модоо барьж мөхлийн ирмэг дээр ирлээ ш дээ энэ тэнэг шагнал магналаа болимоор юм дампуу улс сөнөж байгаа

Зочин (203.91.115.45)
2018-02-14 17:45:30
АВАХ ёстой хүмүүс нь гавьяа шагналаа авсан гэж харагдаж бна. Өндөр настай хүмүүс нь баярлаж бга бхаа. САЙХАН шинэлээрэй монголчуудаа

Zochin (202.9.42.54)
2018-02-14 17:41:10
Ulsad 42 jil tasraltgui our buteeltei ajillaad shat daraallaar ni shagnalaa abch bsan ch suuld ni Altangadast todorhoilood barsangui ee Tanilgui bad mongogui hund uilchildeggui yum bnaa Buren jil huleelee

зочин (202.9.40.56)
2018-02-14 16:37:31
Төмөрхүяг шүү . Уучлаарай.

зочин (202.9.40.56)
2018-02-14 16:36:07
Ц. Төмөрбаатар тоглоогүй кино гэж бараг л байхгүй дээ.Удааж удааж өглөө.

Зочин (202.55.180.182)
2018-02-14 16:30:35
Балжинням аварга, Төмөрхуяг нар миний хүндэлдэг хүмүүс. Баяр хүргэж байна. Танихгүй ч гэсэн тун их хайртай энэ хоёр хүнд.

zochin (202.179.31.1)
2018-02-14 16:27:27
Hiisen buteesen zuiltei humuust ogoh ne nudee olson gej heldeg dee uneheer baharhaltai baina bugded ne sar shinedee saihan shineleerei ,

Зочин (49.0.156.134)
2018-02-14 16:17:04
lol

Зочин (183.81.171.2)
2018-02-14 16:05:22
баяр хүргэе, хөдөлмөрлөсөн хүмүүс ээ зүгээр сууж хүн муулсангүй хийх ажлаа л хийсэн гэж би хувьдаа бодож байна. өөрсдөө үр хүүхдүүд нь их баярлаж байгаа. монгол түмэн олонхи нь бас бахархаж байгаа.

Zochin (202.179.24.156)
2018-02-14 15:51:31
Жүдо бөхийн спортоос төрсөн баатруудын дасгалжуулагч хийж, хэдэн олимпид удирдан оролцуулсан хүн яагаад Хөдөлмөрийн баатар болж болдоггүй юм. 1997 оны олимпоос Нармандах ганцаараа медаль авч байлаа. Өөрөө Жүдогоос Дэлхий аваргын анхны медаль авч байлаа. Мэдэж байж атаархаарай Балжинням дасгалжуулагчдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:46:40
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:46:31
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:46:22
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:46:15
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:46:05
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

зочин (66.181.189.12)
2018-02-14 15:45:32
Энэ хоцрогдсон арга хэмжээнээс хэзээ салах уу.айн. залхаж уйдахгүй яасан сонин монголчууд вэ.гавияа шагналгүй ажил хөдөлмөр хийгээд амидарч бгаа дэлхийн олон орны хүмүүсээс ичихгүй ээ.мөнгө төгрөг өгч төрөөс шагнал авна.хажууд бас бөхчин цагаанбаатар гэгч элийгээ хийж төрийн ордонд явдаг бна.төрийн ордон бөхийн ордон болсон уу.жонхуу

Зочин (122.201.31.198)
2018-02-14 15:38:38
Хүндийн өргөлтийн Анхцэцэг охинд яагаад гавьяат цол өгөхгүй байгаан бэ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Eh oron (27.123.212.135)
2018-02-14 15:35:53
Shagnal absan bvh hvmvvsdee ene horboogiin bvh sain saihan bvhniig hvsii dendvv jargaltai urd naslaarai

Зочин (122.201.31.198)
2018-02-14 15:31:03
Хүндийн өргөлтийн Анхцэцэг охинд яагаад гавьяат цол өгөхгүй байгаан бэ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (202.179.27.183)
2018-02-14 15:25:32
Ц.Төмөрхуягт халуун баяр хүргэе. Та үнэхээр авах ёстой байсан шүү. Хувьсал Урнаа мэтийн жүжиглэлт нь хэтрээд мэдэгдээд байдаг худлаа нөхдүүд авч байсанаас та бол хажууд нь домог болсон жүжигчин шүү.

zochin (124.158.90.7)
2018-02-14 15:25:00
shagnal zuv humuusdee ochij bainoo. ataarhaad booj yheh geed baigaa humuust taarsan modon medali hiigeed zyygeed ugchihmuur yum baina doo

Зочин (202.21.106.149)
2018-02-14 15:14:58
балжинням махан толгой ямар гавъяа байгуулсан гэж баатар болж байгаа юм.баатар соёлын тэргүүн хоёр адил болж.

ZUV (182.160.38.10)
2018-02-14 15:05:56
Ene udaagiin shagnaluud nude oljee. Huuchin bol Namd daldaganadag humuus ahiuhan shagnal avch bsan ni unen, duuchin Boldoos ugsuuleed. Genet ene shagnaliig zogsoovol bas sonin l doo, ene nasaaraa unench ur duntei hudulmurlusun humuust uguhuus ch yahav. harin heden jilees ene system d dorvitoi uurchlult hiih heregtei l de!!!

зочин (113.118.99.74)
2018-02-14 15:01:20
Балжиннямд ард түмэн өгнөө найзуудаа БАЯР ХҮРГЭЕ АВАРГАД

Зочин (112.72.8.243)
2018-02-14 14:55:22
Балжинням юу хийсэн юм бэ. Хүний бэлдсэн хоолон дээр л орсон шүү дээ. Банди гуйд өгөөгүйд л барамчаж байна.

зочин (66.181.161.98)
2018-02-14 14:52:14
Энэ хүнд өөр чадах ажил үгүй.

Бат (66.181.160.123)
2018-02-14 14:31:45
Балжинням юу хийсэн вэ

тогтох (202.21.100.210)
2018-02-14 14:23:52
Одон тараахгүй овоо тахихгүй гээд л шүүмжилж байдаг цагаа болохоор тэрийг энийг аваад ир гээд л тараадаг систем тогтож дээ Хийсэн юмтай хүн авалгүй яахав.

Зочин (202.179.31.108)
2018-02-14 14:20:52
Монгол хүнээ шагна яагаад увс хүнийг шагннад бгаам бээээ

Зочин (66.181.169.162)
2018-02-14 14:13:47
Nvdee olson zow hvmvvsee shagnasan bna

zaza (150.129.142.218)
2018-02-14 13:58:31
ARDCHILSAN HUVISGAL GENEE HAHA LUIVRIIN HUVISGAL GEVEL TAARNA

Teneg erunhiilugch baina daa (91.231.169.123)
2018-02-14 13:56:58
Ali kommunizmiin ue iin Oros haraltai shagnal yaasan ch duusdaggui yumb dee.Naad novsh chini Mongoliin tuluu yuu hiisen gavyatai yum.Baahan l arihdadan shouchin baisan.Iim bandiin amidral niigemees zalhaj baina.Mongol uls urund barigdaj hyatad bolon busad ornii kolońi bolloo.Odoo avilgalchidtaigaa dain zatlaj temtsee ch haa baina ter Mongol yalna geed baisan Mongol yalgdaad baina.

Зочин (83.76.166.132)
2018-02-14 13:54:35
Xa xa Haltmaa bujignuulj bnaa. Haltar bohchuud bugd baatar bolj bgaa yumuu daa

Зочин (83.76.166.132)
2018-02-14 13:54:34
Xa xa Haltmaa bujignuulj bnaa. Haltar bohchuud bugd baatar bolj bgaa yumuu daa

Зочин (83.76.166.132)
2018-02-14 13:54:32
Xa xa Haltmaa bujignuulj bnaa. Haltar bohchuud bugd baatar bolj bgaa yumuu daa

Зочин (83.76.166.132)
2018-02-14 13:54:32
Xa xa Haltmaa bujignuulj bnaa. Haltar bohchuud bugd baatar bolj bgaa yumuu daa

Зочин (202.179.30.194)
2018-02-14 13:53:16
Бүрэнбэх гуайд бол болж байна. өгөхөөс яахав дээ. бас л сайн дохидог өвгөн ш дээ олон ч жил суганы булчирхайгаа цочтол л дохилоо доо.нөгөө төв шуудангийн уулзавар дээр дохиж байгаад салаавч авдаг замын цагдаад бас гавъят дохиурчин цол өгмөөр байгаа юм даа хахахаа

Зочин (202.179.8.6)
2018-02-14 13:52:29
Shagnal ih zow humuustee ochij ehelj baina

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй