У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдралын төлөө хичээн зүтгэх болно

Түгээх    
2018-02-14 14:27:11 - Улс төр

huk

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сар бол Монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр  юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог  билээ.

Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ.

Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа 4 хувиар өсгөж чадлаа. Энэ бол Манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2.5 дахин нэмэгдэж 3.2 тэрбум доллар боллоо. Монгол улсын экспорт анх удаа 6 тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин бууруулж, ДНБ-ий 9 хувьд хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Энэ бүгд нь Монголчууд бидний хувьд тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм.

Монгол ахан дүүсээ,

Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.

Айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Монгол Улсын Засгийн газраас зорилт болгосон Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол  ажлуудаа эрчимжүүлэх болно.

Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно. Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно. Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол Туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно. Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл Уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.

Ирж буй 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 58

Зочин (27.123.212.142)
2018-02-19 01:00:19
Urd ni hiij boloh bsan . Hezeehangaluun bolgohin chadahgvi ergv Mini buts

Зочин (27.123.212.142)
2018-02-19 00:55:39
:ur nemcen yhn e/zasvin sergelt bvv ergvvt malaa

Зочин (202.179.25.230)
2018-02-15 12:21:03
Hurelsuhiig demjdeg shu. Mongoliin ene yadruu baidal tiim hurdan arilahgui ch baga bagaar saijruulna gedegt itgej bga. Ter benzin tosnii asuudliig yaraltai shiideh, ajliin bair bolon tsalin hulsiig sn nemeh talaar ajillaarai. ter huuhdiin mungiig huuhed burt olgoh zuv bha. manaih gerte zuragt, piletik, bair mashintai bailaa geed bayan ail bishshude.

ИРГЭН (124.158.107.98)
2018-02-15 10:45:11
Шудрага ёсыг өөрөөсөө эхлээд төсвөөс авч тоглосон мөнгийг буцааж тушаамаар л байна даа

иргэн (119.40.102.141)
2018-02-15 08:51:30
ТАРХИ угаах яах вэ,ЯРЬДАГ хүмүүс зөндөө л байсан,АРД ТҮМНИЙ чинь амьдралд мэдрэгдэж буй зүйл огтхон ч алга ,ИЙМ ЦӨӨХӨН хүн амынхаа амьдралыг олигтой дээшлүүлчихэж чадахгүй байж,худлаа жүжиг тоглоод.

Ц.Батаа (202.9.43.93)
2018-02-15 08:49:17
Өндөрт заларч суугаа та дороо бужигнах түмэн олноо нэвт харж байгаа.Танд сэтгэл зовох зүйл их байгаа.Ард олныхоо төлөө зүтгэн гэсэн үгэнд ч итгэж байна.Амжилт хүсье!

Зочин (202.179.30.194)
2018-02-15 08:33:45
ШОУДАХ ЯАХАВ НААД ШТС УУД ЧИНЬ ШАТАХУУН ӨГӨХГҮЙ ҮНЭЭ НЭМСЭН БАЙНА ЮУ БОДОЖ БАЙНА ДАА. ХЭДЭН ШТС УУДЫН ЛУЙВАРЧДАД ТӨМСӨГДҮҮЛСЭН ЗГ ИХ УРТ ЗАМ ТУУЛ ИХИЙГ БҮТЭЭХ Ч ЮУ БОЛ ДОО.

Зочин (202.9.41.206)
2018-02-15 08:31:40
бэлэн ТЭЗУ байхад дахиад 40-50 сая $ зарлагдаж 3-р станцын ТЭЗУ шинээр хийнэ ч гэх шиг .энэ ард тумний монго

Зочин (139.5.219.46)
2018-02-15 08:10:21
Uursdinhu urgui zardal,hangamj,ilu alban tushalin oron toogo tanaj chadahgui ard tumnihe orlogig nemehguiger tatvarar daramtalchihad importin shatahuniha unig aldchiad/o.tatvar nemj/irgedinhe amidralig boditoigor dooshlulchad hudla hutsaj reklam hiiged heregguie.Odo ta nart amidrah hugatsa 1 jil garui uldle.

Бат.Ж (66.181.161.59)
2018-02-15 01:30:38
Ажлыг чинь дэмжиж байна аа.Наад хуц.хог новшоор нь дуудсан Ардчлл

Зочин (146.129.239.6)
2018-02-15 01:04:59
Эхний хоёр удаад зүтгэнээ гэхэд чинь итгэсэн. Одоо бол үгүй дээ

Зочин (43.242.243.109)
2018-02-14 23:16:05
Монгол эвтэй байхдаа хүчтэй байсан муухай зүйл бичиж байгаа энэ хүмүүс цаанаас тавигдсан туршуулууд адгийн шаарууд зайлаасаа өмхий хужаанууд одоо больчих тэгхүү улаанбаатарт төрсөн гэх Баруун дамнуурчин зүүн дамнуурчин 9 н гудамжний гаралтай эрлийзүүд одоо больчих тэхүү

irgen (103.212.119.235)
2018-02-14 23:14:31
Hurelsuhiig shudarga esnii suulchiin naidvar gej hichneen naidaj baivaa.Getel baihgui shuu.Huzuu seereeree holbogdool naizan dundaa..Ene neg heden yum ard tumneer togloj duusahgui yumaa.

ЦЭЦЭГ (202.9.40.213)
2018-02-14 22:30:23
Өвөг дээдсийнхээ эсэрэг явж байгаа шдээ Хүрэлсүхээ !

Зочин (202.179.6.110)
2018-02-14 22:25:17
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярлалаа. Ажлын их амжилт хүсье. Монголын ард түмэн танаас, таны удирдаж байгаа Засгийн газарт итгэж байгаа. Та чадна, бид дэмжинэ.

Зочин (150.129.140.83)
2018-02-14 22:12:19
Энэ бас Элбэгдоржоос дутахгуй бурдаг гар шуу. Том яриад л бна харнаа чамайг

zochin (103.212.119.235)
2018-02-14 21:44:34
Er em.hugshin zaluugui.nam hargalzahgui buh arduud Hurelsuhiig demjsen.Bas neg hoshigoruulagch.

zochin (103.212.119.235)
2018-02-14 21:35:16
Za chi muu bitii hudlaa hutsaad bai.Hurelsuhd.Bur durgui hrchlee.Chuham neg alaad uguh yum gutsaad bsan haa bna.Garch ireed tag shuu.Chadahgui bol bitii tegj olon yum dongosch bai.Ta naraar tegj olon moligoduulahgui shuu.Itgel evgsen novshnuud.

Eh oronch zasagaa bugd demjinee (91.231.169.123)
2018-02-14 21:32:28
Hurelsuhiin zasagiin gazar shig eh oronch zasagaa Mongoliin ard tumen yas undes,alban tushaal,nam hargalzahgui demjih bolno.

Зочин (112.72.11.107)
2018-02-14 20:55:24
Sayhan Tooroi bandiin hoshoond morgood irsen odoo hysch ogoh baihaa

Зочин (66.181.161.11)
2018-02-14 20:05:35
Esregeer ni ajillaad ichihgui nogoo talaas ni yarih yumaa.

иргэн (66.181.177.150)
2018-02-14 19:48:47
Одоо хичээн зүтгэнэ гэдэг ЭНЭ ҮГ хоосон яриа битгий болчоосой. Үнэхээр Ерөнхий сайд хичээн зүтгэж байгаа бол тэр нь өдөр бүр хурцаар мэдрэгдэж шудрага үнэний тэмцэлд АРД ТҮМНЭЭ -РЭЭ ХҮРЭЭЛҮҮЛЭН АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙХ ЁСТОЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР , АШИГТ МАЛТМАЛЫН ОРД ГАЗРУУДЫГ ЛУЙВАРДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧИД , ТЭДНИЙГ ХАМГААЛЖ ХААЦАЙЛХАД ШҮҮХ ,ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫГ АШИГЛАЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА БУЗАР САМУУНЫГ БУТ НИРГЭХ цаг болжээ. УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ТӨР ШИГ ТӨРИЙГ БИЙ БОЛГОХЫГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙНА.АРД ТҮМНЭЭ ДАГУУЛААД БОСЧООЧЭЭ!!

Зочин (213.3.38.206)
2018-02-14 19:01:54
Luivarchidiig shiitgesen uu??? Hulgaid aldsan ard tumenii horongo baylagiig butsaan avch ogson uu???

Зочин (103.57.95.220)
2018-02-14 18:48:23
Uhnasvheer l dutav gej.nusgai shatahuunii vnee ch barij chadahgui bj..tsaashaa bnaa..nusgai

Зочин (207.244.82.229)
2018-02-14 18:38:07
ТЭНЭГ ШААР МИНЬ ХАСАГУУД НЬ ГОМДООД САЛАН ТУСГААРЛАНА ГЭХ ҮЗЭЛ НЬ ГААРНА ДАА.

Зочин (182.160.36.85)
2018-02-14 18:19:30
60 тэрбумынханаас сал. улиг болсон гишүүдийг зайлуул. залхаж байна шүү.

hi (103.26.194.129)
2018-02-14 17:53:36
Benzinii yne tatvar nemchiheed yaaj olon yum hytsaj chadaj bna

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-14 17:53:26
Хүрэлтопор ууг нь лалруудыг ачаад хойд энгэрт монгол улсын төлөө гээд тас хийтэл авахад жэнко дэмжинэ. Мэлгэр бол хэзээ орж ирж чирээд явах бол гээ айж суугаа

Zochin (43.242.243.53)
2018-02-14 17:48:09
Hurelsukh ok

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-14 17:46:04
Лалрын их гавьяат зүтгэлтэнгүүд баяр болгоноор төрөн гарч одон медал аваад байхад монгол улс улам доройтсоор.

Зочин (202.9.43.159)
2018-02-14 17:40:06
Худлаа ярьдаг, хулхи Ерөнхий сайд новш доо

Зочин (202.9.40.246)
2018-02-14 16:42:51
Нялуун худлаа үгний цуглуулга болжээ

зочин (202.131.230.19)
2018-02-14 16:38:48
яахаараа данда муухаи юм бодож бичиж бдаг бнаа.манаихаан.төриин албанд орогчдыг, орохынхно өмнө төриин албанаас ,албан газар бол хүнии нөөцөөс шалгалт авдаг, энэ шалгалтаар 20 иод хувь нь тэнцдэг. гэсэнч улаан шугамаар татагсдыг ч авцгаадаг. дүнгээр эхнии 9,10 д орсон хүмүүс хууль ес зүигээр тэнцээд ажилаад баидаг. сүүлд орсон хүмүүс иргэдтэи зохицож ажиллаж чаддаггүи ачаалал даадаггүи өглөө ирдэггүи орои эрт явдаг зэрэг дутагдал их гаргадаг,тэгж баиснаа их ажилтаи бага цалинтаи гээд 2,3 жил ажиллаж баиснаа гадаад явлаа өөр ажилд орлоо, гээд ажилаа хаяад яваад өгдөг.иимд эцэг эхчүүд хүүхэдүүд ээ багаас нь үг хэлж үг даадаг ес зүин хариуцлагатаи болоход нь тусалж хүмүүжүүлж бмаар юма.

Зочин (202.179.31.3)
2018-02-14 16:28:08
Naad shatahuunii une osood bnts. itegl gej bhgui bolloo.

Зочин (122.201.25.46)
2018-02-14 16:14:48
Тэнэг хүмүүсд таалагдах гэж худлаа сагсуурч лоозогнохоос өөр ид шидгүй амьтан дөө энэ ч тэгэхдээ даган баясаж итгэж дахин шүтдэг тэнэгүүд бас л байна шүү энэ хүнийг

Ард (122.201.24.79)
2018-02-14 15:58:38
Эрдэнэтийг л луйварчдаас салгаатах....еер чамаас юу ч хvсэхгvй. Чи чадах ч vгvй

123edd (182.160.36.127)
2018-02-14 15:48:22
daaaaaaaaa

Зочин (202.131.249.10)
2018-02-14 15:34:02
хуцаарай худалчаа

Зочин (202.179.31.14)
2018-02-14 15:26:00
Амлаад л байна амлаад л байна юу ч хийхгүй новш юмаа. Хугацаа чинь дууслаа.

Zochin (103.57.94.211)
2018-02-14 15:19:02
Helsen ugendee baij chaddaggui hog shaar.Haana bainaa nuguu shudaraga es tseverlegeegee hiigeechee Munasuhee,,,

Иргэн (202.5.196.34)
2018-02-14 15:16:25
Шударга байж, дээр байгаа олон авилгачид, хулгайчууд, луйварчдаас л ард олноо салгаад өгчих. Тэгвэл Монгол хөгжинө. Энэ паразитууд Монголыг бүр өтөнд идүүлсэн хурга шиг тэнхээ тамиргүй болгож гүйцлээ

Иргэн (202.5.196.34)
2018-02-14 15:16:17
Шударга байж, дээр байгаа олон авилгачид, хулгайчууд, луйварчдаас л ард олноо салгаад өгчих. Тэгвэл Монгол хөгжинө. Энэ паразитууд Монголыг бүр өтөнд идүүлсэн хурга шиг тэнхээ тамиргүй болгож гүйцлээ

Иргэн (202.5.196.34)
2018-02-14 15:15:53
Шударга байж, дээр байгаа олон авилгачид, хулгайчууд, луйварчдаас л ард олноо салгаад өгчих. Тэгвэл Монгол хөгжинө. Энэ паразитууд Монголыг бүр өтөнд идүүлсэн хурга тэнхээ тамиргүй болгож гүйцлээ

Зочин (139.5.218.86)
2018-02-14 15:10:59
Нэг л их зүтгэсэн хүмүүс

Зочин (66.181.161.107)
2018-02-14 14:57:21
Bayrlalaa. Amjilt xvsie. Erunxuu saidaa.

Зочин (66.181.161.107)
2018-02-14 14:57:19
Bayrlalaa. Amjilt xvsie. Erunxuu saidaa.

Зочин (66.181.161.107)
2018-02-14 14:57:18
Bayrlalaa. Amjilt xvsie. Erunxuu saidaa.

hulhi (202.5.196.34)
2018-02-14 14:56:54
buh yum n hulhi

Зочин (202.179.27.183)
2018-02-14 14:54:01
Shal hudlaa gar. Say l gehed l har l da. Benzin deer naad zah n yaj ch chadahgui bn shd. Hudla gar zail zail. Odoo bolno. Jujigchin gar bn le shd

Зочин (150.129.141.123)
2018-02-14 14:51:45
Нэгл их зvтгэсэн амитан!!!

y (112.72.8.98)
2018-02-14 14:49:39
benzinii 2.3xan kompaniig zaxirch chadaxgvi b.a x

зочин (103.10.22.58)
2018-02-14 14:49:13
Та одоо лоозогнохоо болиод ажлаа хийж үз хангалттай лоозогнож хангалттай бархирсаар хангалттай эрх мэдэл албан тушаалд очлоо авлаа шүү дээ одоо ажиллах л хэрэгтэй

Зочин (178.203.233.118)
2018-02-14 14:45:10
Нэмж худлаа бураад яах вэ ? ЕС болохдоо УИх дээр хэлсэн үг болон МАН -н дарга болохдоо юу гэж аальгүйтсэнээ ЖАНЖИНы ХӨШӨӨНИЙ дөрвөн талд томоор , тодоос тод бичиж байрлуулаад ӨГЛӨӨ БҮР очиж уншиж бай , БҮҮ МАРТ ...

зочин (43.242.243.121)
2018-02-14 14:44:41
28 жил бүгд их бага алба хашиж байсан. Улс орон хаашаа явж байгааг мэдэхийн дээдээр мэдэх хүмүүс. Гэнт ухаан орчихдог юм болов уу. Дээр үед Жасрай гуай хонгилын үзүүрт гэрэл асч байна гэдэг байлаа. Одоо 28 жилийн дараа үүр цайж байна гэх юм. Бүгд тэнгэрээс унаад ирсэн шинэ хүмүүс гэж үү. Худлаа гэж айж байна. Эхлээд шудрага ёс тогтоочих аяндаа хөгжинө. Луйварчин төрийн толгойд байж л байна. Сайхан яриад байж л байна. Зайлуулах чадвар алга.

Зочин (122.201.26.172)
2018-02-14 14:36:22
Setgel tatsan saixan ax shuu.

Зочин (202.21.105.186)
2018-02-14 14:32:38
Хуулийн эрх тэгш хэрэгжилтийг ханган, нийгэмд байгаа шудрага бус зүйлийг засаж чадахгүй бол хичнээн сайхан юм яриад нэмэр байхгүйг ухаарч байна уу

Зочин (202.21.105.186)
2018-02-14 14:32:25
Хуулийн эрх тэгш хэрэгжилтийг ханган, нийгэмд байгаа шудрага бус зүйлийг засаж чадахгүй бол хичнээн сайхан юм яриад нэмэр байхгүйг ухаарч байна уу

Zochin (119.40.100.222)
2018-02-14 14:32:11
Bayarlalaa eronhii saidaa! amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав