Азийн улс орнууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

Түгээх    
2018-02-15 08:14:41 - Гадаад

 

Ази тивийн улс орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол, Буриад, Халимаг, Хятадад Цагаан cap, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур, Бруней зэрэг улсад сарны тооллын Шинэ жилийн баяр гэж тэмдэглэдэг.

Монгол.  Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Цагаан сарын баярыг билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.

XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.

Монголчууд Цагаан сарыг намар цагт сүү цагаан идээний баяр болгон тэмдэглэж байсан түүхтэй. Чингис хааны ач хүү Хубилай хаан Цагаан сарыг хятад зурхайн дагуу өвлийн сүүлчээр хаврын эхэн сарыг угтах баяр болгон өөрчилжээ.

Буриад. Буриадууд Сагаалган буюу Цагаан сараа гурван хоног тэмдэглэдэг. Энэ үеэр Сүм хийдүүдэд өглөөний зургаан цаг хүртэл хурал хурж, хүмүүс мөргөл үйлддэг аж. Цагаан сарыг цагаан идээ, цэвэр хиргүй сэтгэлээр угтдаг бөгөөд баяраар гэр бүл, хамаатан садныдаа зочилдог. Цагаан сарын үеэр буриад үндэсний буузаа хийдэг. Буриадууд мөн монголчуудтай адилхан ахмад настнаа хүндэтгэн золгодог.

Хятад. Хятадын Цагаан cap нь манай Цагаан сартай ойролцоо болдог. Хамгийн том баяр болох Хятадын Цагаан cap нь 15 хоног үргэлжилдэг. Орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна. Гэр бүл, хамаатан саднаараа цугларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн «азын мөнгө»-ийг хүүхдүүдэд өгдөг аж. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.

Өмнөд Солонгос. Өмнөд солонгосчууд мянга мянган жилийн өмнөөс сарны тооллоор Шинэ жилээ угтаж ирсэн уламжлалтай. Хамгийн том, чухал баярын нэгд тооцдог энэ баяраараа солонгосчууд гурав хоног амардаг. Төрөл төрөгсөд нэг газарт цугларч, бие биедээ бэлэг өгдөг бөгөөд гахайн мах, загас, жимс, будааны жигнэмэг зэрэг зоог бэлтгэдэг гэнэ. Ихэнх гэр бүлүүд Seollal баярын хоол хүнсэнд 200-300 мянган вон зарцуулдаг гэсэн тооцоо байдаг аж. Баярын бэлэг худалдан авах нь солонгосчуудын хувьд том ажил байдаг гэнэ. Хүн орхоодой, зөгийн бал, иллэг эмчилгээний эрхээс эхлээд саван шампунь, хатаасан загас, будааны жигнэмэг, жимс зэргийг бэлгэнд өгөх нь элбэг юм байна.

Түвд. Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Түвд. Хятадын нэг мужийн хувьд Цагаан сар тус улстай адил 15 хоног үргэлжилнэ. Эрт үед Цагаан сарыг тоорын мод цэцэглэх намар цагт тэмдэглэдэг байсан гэдэг. Түвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Харин хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Түвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна.

Вьетнам. Вьетнамчууд сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа гэж үздэг. Tet Nguyen Dan баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа цуглардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж, муудалцсан хүнтэйгээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь монголчуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бүжиг болдог гэнэ. Уламжлалт луу нь Вьетнамд эрүүл мэнд, эд баялгийг бэлгэддэг юм. Түүнчлэн баярын үеэр үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй гэр бүлийн тухай ардын үлгэрийн зургийг айлууд гэртээ өлгөдөг гэнэ. Үлгэрт нэгэн хосыг хаан шийтгэж, голын хоёр эрэгт тусад нь байлгах бөгөөд жилд ганц удаа хар галуунууд голын дээгүүр гүүр болох үед эргэж нийлдэг байна. Тэд бие биеэ санаж уйлсан нулимс нь бороо болж ордог хэмээн үлгэрт гардаг аж.

Камбож. Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.

Тайланд. Тайланд улс Шинэ жилээ Камбожтай адил дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд Songkran гэж нэрлэдэг гэнэ. Тайчууд Songkran баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биенээ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.

Япон. Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм. Мочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой.

 Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.9.43.12)
2018-02-15 11:42:37
Энэ муухай баярыг тэмдэглэхээ болчих больчихвол яасан юм бэ. Ганц наадам байхад болоо.

Зочин (59.24.133.83)
2018-02-15 11:18:58
Битгий эргүүт ураасаа л чингисийн үеэс хятад хуанлигаар тоолсон бдаг. Чингис хаан морь жилд төрсөн гэдэг биз дээ

Уул нь жинхэнэ нь хэрэгтэй (202.72.245.198)
2018-02-15 09:53:04
МАНЖААР ДАМЖИН ИРСЭН ХЯТАД ХУАНЛИГААР БИД ЯВЖ БАЙГАА, ТЭРНЭЭС МАНАЙД ХАВАР 3 САРЫН 22 ЭХЭЛДЭГ, ТЭР ХАВЬД БОЛОХ ШИНИЙН НЭГНЭЭС БИД ТООЛЛОО ЭХЛЭХ ЁСТОЙ, ЭСВЭЛ ЭНЭ ХУАНЛИЙГААР ЯВБАЛ ХАВРЫН САРААР ЭХЛЭЖ БАЙГАА БИШ ӨВЛИЙНСАРААР ЭХЛЭЭД ХАВРЫН САР 3 САРД БОЛДОГООР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭХДЭЭЧАДАХГҮЙ Л ДЭЭ МАНАЙХАН ЗОРИГТОЙ ЮМЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДДАГГҮЙ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн