Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

Түгээх    
2018-02-15 08:19:05 - Энтертайнмент

Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.


ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУДАЛД СУУСАН БЭ?

ГАЛ СУУДАЛ

ЭР: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

ЭМ: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.


ШОРОО СУУДАЛ

ЭР: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ЭМ: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Шороонд суусан бол баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах; чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы уйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.


ТӨМӨР СУУДАЛ

ЭР: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

ЭМ: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсум, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.


ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

ЭМ: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудпаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.


УС СУУДАЛ

ЭР: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

ЭМ: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Усанд суусан бол зүүн зугт гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас усан дээгуүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна.

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, уе мөчний өвчнөөс сэрэмжил. Яус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.


УУЛ СУУДАЛ

ЭР: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

ЭМ: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Ууланд суусан бол “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн садхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


МОД СУУДАЛ

ЭР: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

ЭМ: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


ХИЙ СУУДАЛ

ЭР: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

ЭМ: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

зочин (202.70.38.18)
2018-02-16 05:52:22
Тэнэг эрлүүзүүд мөрөө гаргахгүй байна биз Монголчууд гаргах ёстой

Зочин (194.228.20.187)
2018-02-16 04:44:06
Бэлэвсэн эмгэний идээнд бүү гар хүр ч гэх шиг юу солиорно та? Өвөө бурхан болоод ээж минь бэлбэсэн эмгэн болсон. Түүний идээнд гар хүрч болохгүйнээ? Ертөнцийнхөө зүгийг сайн муу гэж ялгаж солиорох энэ нүгэлт зурхай гэгчийгээ эцэс болгосон чинь дээрдээ.Яус савдаг гэж та юу гуцна? нүглийн эзэн Дервиш ээ.

Lkhagva (182.160.37.21)
2018-02-15 19:45:57
77,111,245,13, Та мөр гаргах албагүй. Үхэр биш илжиг танд мөр гаргах хэрэг ч байхгүй. Шашин шүтэх эрхийг хуулиар хориогүй юм шүү дээ.

Зочин (77.111.245.13)
2018-02-15 17:53:52
Мөр гаргана гэдэг нь ёстой цэвэр галзуурал. Бүгдээрээ сайн гаргаад л бай. Зомби болж гүйцсэн үхэр монголчууд минь.

Чойжамц (139.5.217.50)
2018-02-15 16:32:46
Мөрөө гаргахдаа заавал шинэ хувцастай гэдгийг маш сайн анхаарна уу.ялангуяа шинэ гутал шинэ оймс заавал өмсөхийг онцгой анхаарна уу. Ноднин манай бэрийн дүү хуучин дээлээ өмссөнөөс тэр жилдээ баларсан шүү..

Чойжамц (139.5.217.50)
2018-02-15 16:29:30
Засал маш сайн хийлгээрэй. Болж өгвөл золгохоос өмнө гандан орж засал номоо маш сайн хийлгээрэй. Юундаа яарах билээ шинийн нэгэндээ гандан даа засал номоо хийлгээд лам багшдаа мөргөж өнжөөд хурал даган баясаад суугаад байвал маш сайн юм гэнэлээ.Залхуурч байгаад манай хүргэний дүү ноднин баларсан ш дээ

Чойжамц (139.5.217.50)
2018-02-15 16:22:14
Гэрийн эзэн нь мөрөө гаргахад болно гэсэн андуу ташаа ойлголтоос хол байгаарай. Том жижиггүй мөрөө заавал гаргахгүй бол маш муу юм гэнэлээ. Манай хүргэн ноднин тоохгүй онгирч байгаад үхэнгээ алдсийш дэ. 1 настай хүүхэд ч гэсэн энэ хорвоод мөрөө гаргах ёстой юм билээ.Хөлд ороогүй бол аав ээж нь заавал хоёр талаас хөтлөөд гаргаарай. Залхуурч байгаад манай бэр ноднин баларсан ш дэ

Чойжамц (139.5.217.50)
2018-02-15 16:15:05
Гэрийн хаалгаар гарсан бол мөр гарсанд тооцох тул зохих газар хүртлээ болж өгвөл мөлхөө хүрвэл сайн. Хамгийн сайн арга бол чарга дээр суугаад явах нь амар юм билээ. Эсвэл гэрийнхээ үүдэнд тулгаад машинаа тавьж байгаад суух ,түрүүлж мөрөө гаргасан хүн нь үүрээд хүрвэл сайн. Заавал шинэ хувцас өмсөнө шүү бандиа хүртэл шинэ байх ёстой. Ноднин өмссөн дээл хувцсаа өмсвөл тэр жилдээ маш муу юм гэнэлээ.ялөнгуяа шинэ гутал заавал өмсөөрэй.

зочин (202.21.106.119)
2018-02-15 15:39:07
таны гаргасанЗурхайн цаг тооны бичиг х=75/Найман хөлөл, суу"длын хүснэгт/энд бичсэн хоёр зөрөөд бна даа?Яах бэ?

Зочин (49.0.171.43)
2018-02-15 15:33:42
uvgudiig shuumjleh gesengui gehdee bodit baidalaa haraach mongol uls yamar hemjeend baina bid tuvdiin zurhaigaar 30 jil yavlaa buruu zurhai heregleed baigaa gedegee huleen zuvshuuruhgui yum baihdaa gazar zui tsag uuriin huvid tes ondoo bairshiltai humuus

Mgl (178.165.130.190)
2018-02-15 13:44:28
Jur n bol het tuilschirch bolohgui shuudee! Shashin shutleg baih yostoi gehdee turtei ene zeregzej bolohgui l baihgui yu! Uuniig l oilgo! Christ iin shashin Islam iin shashin bas l neg iimerhuu l bgaa!!!

Зочин (203.91.118.180)
2018-02-15 11:56:53
Зарим нөхдүүд нь хуцахаа боль ёс заншил хийдэггүй бол хуцаж улиад суугаад байлгүй өөрийн мөрөө хөөгөөд дуугүй арил. Тоодоггүй сонирхдоггүй ичээд байдаг бол үхсэн хүүрээ хийж энэ постыг унаад суугаад байгаа юм

Mongol (66.181.161.82)
2018-02-15 11:44:36
Uwugduus ylamjlagdan irsen yuma umartaad l neg ewropiig shutsen garyyd olshirch. huuhduud us ni tsaigaad irehiin tsagt oilgoh bailgui. Usiig ni uuwal yosiig ni daga nysnuudaa!

Зочин (122.201.25.46)
2018-02-15 11:28:43
zorood bh yum daa

Зочин (122.201.21.13)
2018-02-15 10:54:15
Гадныхан бол бидний ойлгохгуй тэнэгдуул харагдах бх даа инглээ гээд сайжирсан юм алга энэ нэг лам юмуу мухар сусэгтэн юм уу сумд очуулах гэж айлгаж бгаа ухаантай юмуу насаараа л сум хийдээр явлаа сайжирсан юм л лав алга шиний нэгний оглоо нар мандхаас омно босхыг л мэднэ

202.131.238-д (94.30.168.62)
2018-02-15 10:45:46
202.131.230.238-д манай хургэн чам шиг онгирч ,солиороод суусан.дараах нь аварт ороод ухэх шахсан ш дээ.жилийн засалаа хийлгуулж,янзлуулж байхгуй бол гайзовлон газар дороос л гараад ирдэг юм байна лээ.шутлэггуй бол бусдыгаа хундлээд амаа хамхиж сур.гай болоод ухвэл чинь ах дуу терел садан .аав ээж ,найз нехед чинь араас чинь ном уншуулах гээд лам нар,гандан хийдээр гуйцгээнэ гэдгийг бодох ухаантай бай

Зочин (202.131.230.238)
2018-02-15 10:14:06
энэ нэг эргүү мунхруулгаа болимоор юм нэг хачин зурчихаал хачин юм хийлгүүлээд засал ном ч гэх шиг Монгол төвд хоёр л энийг хийдэг байх дэлхийд, хамгийн хоцрогдсон, буурай үндэстэн Монгол төвд хоёр л үлдэж байх шив дээ дэлхийд нөгөө Зимбабе чинь авилгачдаа буулгаад эхэлчихсэн шүү дээ

Зочин (182.160.38.177)
2018-02-15 09:28:07
Хэрэгтэй цагт чухал мэдээлэлээр хангадаг танай хамт олонд баярлалаа. Сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ