Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье

Түгээх    
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент

Lhagwasuren

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвсүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол үндэстний уламжлалт Сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Таны бага насанд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

-Миний бага насанд цагаан сар шинэ жилээс илүү хүлээдэг баяр байсан юм даа. Би боддог байсан юм. Яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж. Нэг их дүүрэн сар, цав цагаан идээ, цав цагаан сэтгэл дэлгэсэн ийм он цагийн бэлгэдэл юм болов уу даа гэсэн шүү боддог байлаа. Намайг хүүхэд байхад болдог байсан цагаан сард нэг гайхамшигтай чанар байсан. Байгаа юмаараа л цагаан сар болдог. Байгаа юмандаа л цагаан сар болдог. Гэр оронд идээ ундааны юу байна тэр ёсоор нь нэмж бэлдээд л тэмдэглэдэг байсан. Тэрнээс одооных шиг байхгүй юм болгоныг цуглуулж баярхаж хийдэг баяр байсангүй ээ. Цагаан сар болно гэхээр их догдлоно доо, хүүхэд байхад. Цагаан сар шиг сайхан баяр байхгүй. Нэг их дүүрэн цагаан сарны дор л болдог баяр байх гэж боддог байсан. Үгүй л дээ, битүүндээ сар битүү байж байгаад шинийн хоёрон, гуравны хавирган саран дор монголчууд цагаан сараа тэмдэглэдэг улс шүү дээ. Амттайхан цагаан саруудыг үзээд, арав, арван нэгэн нас хүрэхийн алдад болов уу цагаан сарыг больж, хаасан юм. Нэгдэлчдийн баяр учраас цагаан сар тэмдэглэж болохгүй. Феодализмын уламжлал шингэсэн баяр гээд. Тэгээд л монголчууд чинь цагаан сараар бурханаа гаргаж тавьж, дээж өргөдөг байснаа бүр болиод, нуугаад дээж өргөх төдий л болсон. Ганц, хоёр дээж өргөсөн байхад хэл аманд орно. Миний хүүхэд насны хамгийн хорхойсон хүсдэг цагаан сар байхгүй болсон доо.

-Хожим хэзээнээс тэмдэглэхийг зөвшөөрсөн юм бэ?

-Намайг бүр 40 хүрч байхад. Би хүртэл “Цагаан сараа тэмдэглэхгүй монголчууд гэж хаана байсан юм бэ” гээд “Хөдөлмөр” сонин дээр бичээд, амьтны дуу хоолойтой нийлүүлж, нийтийн баяр болгоё гэж санаа нэгдээд явсан. “Зодоонд нулимах нэмэр” гэж. Миний хэлсэн нэмэр болсон юм уу, бүү мэд. Ямар ч байсан тэр хөдөлгөөнд би дуугарч байсан. Тэр үеэс цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон доо.

-Их сонин цагаан сар үзэж байв уу?

-Миний үзсэн их хачин цагаан сар бол 1952 оны, Маршал Чойбалсан нас барсан цагаан сар. Тэр цагаан сараар ижий минь өвчтэй, хагалгаа хийлгээд хэвтчихсэн. Раажаваар туж л гашуудлын мэдээ, эмгэнэлийн шүлэг. Бүр зарим шүлгийн мөр нь санаанаас гардаггүй юм шүү дээ. Цэндийн Дамдинсүрэн гуайн Маршал Чойбалсан гуайн гашуудалд зориулсан шүлэг.

“Агаарын долгио хангинаад ирлээ

Аюултай мэдээ цангинаад ирлээ

Төрийн багана доргиж гэнэ

Төмөр дөрөө сэтэрч гэнэ”.

Ийм шүлэг раажаваар уншаад, эмгэнэлт хөгжим яваад. Амьтан болгон залбираад, зул өргөөд. Ийм айхтар эмгэнэлтэй цагаан сар болж байсан юм. Тэрнээс хойш удалгүй л цагаан сар маань хумигдсан л даа. Тэгээд нэгдэлчдийн баяр болоод. Би гайхдаг байсан юм. Уламжлал гэдэг малчдад, нэгдлийн улсад л зориулагддаг юм байх даа гэж. Монгол агуу их түүхэн уламжлал гэдэг бол монгол хүнийг дотор нь салгахад хүргэсэн юм хүртэл болдог юм байна даа гэж бодож байснаасаа гадна аливаа төр алдаж онодог юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож байсан юм. Яасан ч их завтай улс юм. Баяр ёслолоороо хүртэл оролдож байдаг. Монголын уламжлалта төрт ёсны хэчнээн жилийн түүхтэй баяр наадам болж л байх ёстой. Тэр бол ард түмний эрх ашигт маш бүдүүлгээр халдсан тэнэг явдал л даа. Тэрэн шиг явдлууд одоо ч гэсэн гарах юм. Би тэрнийг гайхдаг юм. Ер нь ертөнцөд ухаантай хийсэн юмнаасаа илүү тэнэглэл нь урт настай юм биш байгаа даа гэж хүртэл эргэлзэж бодож байна. Энэ жилийн цагаан сарын хувьд би цагаан сарын босгонд жаахан хүнд өвдөөд, Солонгос явж хагалгаа хийлгэлээ. Үхээд эргэж ирсэн хүн гэж байдаггүй байх. Үхэх шахаад л эргээд ирлээ. Би энэ жилийн цагаан сарыг их догдолж бодож байсан юм.

-Тийм үү?

-Миний отгон хүүгийн 37-ны жил орно. Нохойтой юм. Миний нэг хайртай ач охин бий. 13-ных нь жил орно. Энэ хоёрынхоо жилийг нэг сайхан тосчих юмсан, муусайн хүүхдүүд минь барцад багатай жил нь ороосой гэж бодож, цагаан сард нэлээн бэлдэнгүй байж байгаад явсан л даа. Одоо цагаан сар сайхан болж таараа. Би амар мэнд байна. Ямар ч байсан энэ жилийн цагаан сар сайхан болох байх аа. Монголчуудад минь ивээлтэй, монгол хүн болгонд өлзийтэй сайхан жил гараасай гэж залбирч суугаа юм. Монголчууд чинь цагаан сараа өнгөрөхөөр алга эргүүлчихсэн юм шиг амьдрал нь өөр болдог. Нэг их сайхан сэргэдэг, сэхдэг их сонин авиртай улс шүү дээ. Бодсон бодлыг нь дагадаг юм уу, санаж байсан санааг нь дагадаг юм уу ёстой л нэг шинэ жил, шинэ цагаан сар, шинэ он яах аргагүй нөлөөлж байх шиг санагддаг. Яагаад гэвэл цагаан сар гэдэг хүн болгонд шинээр юм бодох, шинээр сэтгэх, шинэ байхын ухааныг авчирдаг том баяр юм аа л гэж би залбиран сүслэж явдаг даа.

-Цагаан сарын хамгийн сайхан нь юунд байдаг байв?

Цагаан сарын хамгийн сайхан нь идсэн уусан, инээсэн дуулсандаа биш. Ижий, аавтайгаа байсан цагаан сар сайхан байдаг юм шүү дээ. Би жаахандаа цагаан сарыг дандаа л ийм бүтэн бүрэн, үргэлжлээд л баярлаад байх баяр юм байна даа гэж бодож явсан. Гэтэл эмээ, өвөө минь бурхны оронд одчихоор энэ чинь бас хорохын баяр юм байна, улсууд хорж одсоны дараа дурсаж хийдэг үгүйлэхийн баяр юм байна гэж ойлгодог болсон шүү, сүүлд. Би монголчууд цагаан сараа сайхан тэмдэглэж байгаасай гэж бодож явдаг. Цагаан сарын жудгууд нь хууль  шиг сайхан л даа. Элдвийн бөртэй бодол сэтгэлдээ унагахгүй, хараал ярихгүй. Нэг их сайхан аман заншлаараа шаардаагүй байхад жудаг журамтай болдог. Цагаан сараар хүн чинь суусан ч учиртай суугаад эхэлдэг юм л даа. Тэгэхээрээ монгол хүний мах цусанд хуульчлагдсан баяр юм даа гэж их хүндэтгэдэг. Ингээд би миний төлөө сэтгэл тавьдаг Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.

-Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр ах, эгч нар бэмбээ нухдаг байсан талаараа их ярьдаг. Та бэмбээ нухаж байв уу?

-Яахаараа миний хүүхэд насыг монгол хүний хүүхэд наснаас тусдаа өөр байдаг байх гэж боддог юм бэ. Адилхан. Гарын шөрмөс таттал нухуулдаг байсан юм. Идэх юм, тавган дээр тавих боов сайхан болно гэхээсээ илүү жаахан ч болсон юм сургаж байгаа дадлагын хичээл шиг юм болдог байсан юм. Тэгээд бууз хийсэн шөнө, боов хийсэн шөнө нойргүй хоноцгооно шүү дээ. Боов чанах тосонд могой болтол битгий унтаарай гэнэ. Могой болтол гэж юу юм бол гэж бодоод гурилаараа могой хийгээд эхлээд чанадаг юм. Тэрнийгээ борлуулаад, дараа нь боовоо чанана. Ер нь хүүхэд насны тэр цагаан сар, өвгөд хөгшидтэйгээ байсан цагаан сар үгүй мөн сайхан байсан шүү. Монголчууд чинь хүүхдүүдээ сургах, юманд зүгшрүүлэх гэдгээ баяр дээрээ ч хийгээд явчихдаг ард түмэн. Түүгээрээ дэлгэр их ухаантай улс юм даа.

-Уг нь манай монголчууд цагаан сар, наадмаа л өргөн дэлгэр тэмдэглэмээр санагддаг юм. Та энэ талаар юу хэлэх вэ?   

-Үгүй, тэмдэглэж л байна шүү дээ. Хичнээн ядуу ядуу гэж ам гарч байгаа ч гэсэн. Дэлгүүртээ хүн нь багтахгүй, авч очсон саванд нь авсан юм нь багтахгүй л болох юм байна шүү дээ, монголчуудын баяр. Тэгэхээр миний эх орон дутуу, ядуу байгаа юм уу би ойлгохгүй байна. Үгүй байх шүү. Үгүй. Монголчууд баяраа хийхдээ ядуурах цаг болоогүй. Тийм учраас би их бахархалтай байдаг. Монголчууд хэзээд цагаан сараа хийнэ. Хийсээр байх болно.

-Монгол хүний мөс чанар муудлаа л гэдэг. Гэхдээ сая таныг өвдөхөд бүгд сэтгэлээсээ хандаж байгааг хараад бас монголчуудаараа бахархаж суулаа... 

-Үгүй ээ, Монгол Улс байгаа шүү дээ.  Монгол ёс заншил, монгол цус, монгол яс, монгол уламжлал, монгол түүх амьд багаа шүү дээ. Өчүүхэн мөхөс надад ингэж хандсан явдал намайг хайрласан хайр гэхээсээ илүү Монголын хүн чанар, Монголын хүн хүнээ хайрласан хайр байдгаараа байгаа юм байна шүү гэдгийг л хэлж байна гэдгийг би ойлгосон. Монгол төр, монгол хүний мөн чанар байдгаараа байгаа юм байна шүү гэдгийг би биеэрээ үзлээ л дээ. Өчүүхэн би бол юу ч биш шүү дээ. Би ард түмний нэг л өөдөс, нэг л өндөр юмны хугархай, өргөн юмны тасархай. Би нэг жаахан өөдөс л шүү дээ. Дрилионы хэлдэг шиг “Би хаан, би өт” гэдэг шиг би нэг л өт шүү дээ. Надад ингэж хандаж байгаа юм чинь монголчууд минь яг л хэвээрээ. Монгол хүний халуун сэтгэл, Монголын хүнээ гэх сэтгэл байдгаараа байна шүү. Битгий билэггүй амлаж, байхгүй боллоо, тэглээ гээд үглэн дуулалдаад байгаач гэж хэлмээр санагдчихлаа.

-Таныг Солонгос руу явахаас өмнө, хагалгааны дараа ч тэр монголчууд маань үргэлж хамт, холбоотой байсан. Танд тухайн үед юу бодогдож байв?

-Би Монгол төр, түмэндээ маш их баярлаж яваа. Монгол хүн болж төрсөн би ер нь ямар их азтай хүн бэ. Монголчуудын хайран дээр, монголчуудын алган дээр өвдөж, монголчуудын хайр асгарсан нүдийг нөмөрч хэвтэж байх би ер нь яасан их азтай хүн бэ гэж бодсон. Би монгол хүн болж төрнө гэдгийг олдохуйяа бэрх хувь заяа гэдгийг ойлгодог байсан мөртлөө би өөрийнхөө ямар их азтай гэдгийг бага л ойлгож байж дээ. Би бол хязгааргүй азтай хүн юм байна. Надад сэтгэл тавьсан, 100 төгрөг өгсөн хүн байгаа шүү дээ. Хөөрхий минь цаана нь хэдэн төгрөг үлдэх вэ. Энэ чинь тоо биш сэтгэл. Тэгж юу байгаагаа надад өгч байхад тэр сэтгэлийг нь, тэр их хайрыг нь би ер нь эрүүл саруул болоод алхлаа гэхэд яаж дааж явна даа гэж бодож байгаа. Эрүүл болоод алхана гэхээр надад хүнд байна. Яаж энэ их хайрыг дааж алхана даа гэж бодохоос хэцүү санагдаж байгаа байхгүй юу. Би Монголынхоо ард түмэнд хязгааргүй их баярласан. Бүр 90 гарсан хүн эрүүл байгаарай, миний насыг аваарай гээд ярьж байна. Англи, Америк, Солонгос, Шведэд байгаа монголчуудын гаргасан сэтгэлийг бодохоор... Солонгост байгаа монгол сургуулийн хүүхдүүд намайг хагалгаа хийлгээд хэвтэж байхад гурван удаа эргэсэн. Багш нар нь 3, 4 хүүхэд дагуулаад, 5, 6 багш хэдэн хүүхэд дагуулаад очиж байгаа юм. Дараа нь бүр гучин хэдэн хүүхэд очсон. Надад зориулж миний шүлгийг хоороор уншиж өгч байгаа юм.    

-Хөөрхөн юм бэ?

-Хөөрхөн. Тэгээд хэдэн цаас цуглуулчихаж ээ, бас. Монголчуудын утсаар ярьж байгаа үг, тэр улсуудын миний төлөө гаргасан тэр сэтгэлийг би хэлж ярьж чадахгүй байна. Үнэндээ баярлахаас яах вэ. Би их л азтай хүн юм. Монголын ард түмэн, Монголын төр хоёртоо л их баярлаж явна. Гадны улсууд, аль Түвдийн цаст өндөрлөгт ямаагаа сэтэрлэчихсэн, миний төлөө тарни уншуулж байгаа юм. Тэгээд Хайлаар, бурхадын орон Альшаагийн улсуудын ном хуруулж, миний төлөө явуулж байгаа сэтгэл, илгээлт хачин шүү дээ. Ерөөсөө их гайхалтай. Хачин их хайр амслаа. Би хайрын хүчинд бослоо. Хэрвээ хүн эрлэгийн гараас зугтаадаг юм бол би морь унаж, онгоцоор нисч зугтаагүй байх. Хайр унаж л зугтсан байх гэж бодож байгаа. Ингэж бодоод баярлаж сууна. Намайг гэсэн хүн болгонд сайн сайхныг хүсье. Би та нартаа гурван насны, гурван цагийн их өртэй боллоо гэж хэлмээр байна.

 Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

Tandaa hairtai dvv n (43.228.129.229)
2018-02-22 19:52:25
Hun bur ene huntei uulzaj uzeegui l bh daa. Sain bn uu minii dvv geed vnsej bgaa n hurtel huniig hurtsalj uhaan hairladag tiim l tormol hun. Tanii mini biy eruul enheer byalhaj yavah boltugai, iim hun bidend olon zayahgui dee. Amidad n tuuniig hairla, algan deeree bomboruulen hairla, hair chini chamd uhaan bolj ergej irne shvv!

mongol (98.228.96.94)
2018-02-21 09:41:34
ene xun zaaval bosokh estoi ee ene xuneer mongo l bitgii guilgaarai ta unexeer mongold xeregtei budend xeregtei baunaa bosood ireerei

zochin (218.100.84.14)
2018-02-21 09:10:24
Urt nasalj udaan jargaaraiurai mini.....

зочин (202.179.27.83)
2018-02-20 16:26:49
за Лхагвасүрэн гуай минь юуны түрүүнд Урт удаан наслахыг ерөөе, Одоо наад Амныхаа янданг одоо зогсоовол таарна дөө, Улаанбаатар хотын маань Утааг бишгүй л дэмжиж Утаа гаргалаа, өөрийгөө болон муу Хөгшинөө нэлээдгүй Хордууллаа, Наад өвчины чинь Эх үүсвэр нь ч наад Амны утаа чинь ихээхэн Дэм тус болсон ч байж мэдэх, Тамхи Хүнийг ална шүү, Лхагвасүрэн гуай, Та ямар Уурын тэрэг биш дээ, Арай л дэндүү Утаа гаргаж харагдах юм билээ, Та Нэртэй Яруу найрагч байна даа нэг сайхан Тамхины тухай Шүлэг , Зохиолч ч юмуу эсвэл Яруу найраг бичил дээ,

2pac (103.26.192.98)
2018-02-20 13:49:29
Ta bidend urgui!Aa harin ur huuhded maani urtei!Yagaad gewel tanii mergen surgaali ur huuhded mini heregtei.Tanii surgaali zuun zuuniig damjij,Zuun zuun myangan zaluusiin melmiig ni neeh bolno.TA munkh nastai shuu.

Зочин (202.5.206.4)
2018-02-20 10:08:11
Ашгүй дээ. Эрүүл болоод ирж. Урт насалж удаан жаргаарай. Таны үг шижир алтнаас ч үнэтэй бөгөөд үнэн шүү.

Зочин (202.55.191.130)
2018-02-19 16:45:22
Насан туршдаа монгол үгс хэлхэж үе үеийхэнд ухаарал хайрласан эрхэм ах тандаа эрүүл энх урт удаан наслахыг ерөөе.. сайхан шинэлээрэй

mongol hun (66.181.164.214)
2018-02-19 15:51:25
teneg 76 niileed ch ene hunii uhaand hurehgui

Зочин (103.212.117.167)
2018-02-19 15:25:31
Ah min ard tumend hundlegdeh yostoi hun shuu dee, Mongoliin ard tumeniiig oyunii talh ni bol bidniigee tejeesen hun ta monoos mon shuu

Hyndet ahad... (202.170.68.162)
2018-02-19 15:04:10
Borjigonii bor taldaa Bosoo hiimoritoi yavaarai!

ИРГЭН (124.158.107.98)
2018-02-19 12:29:57
Монгол улсдаа элэгтэй хүн эрүүл байх учиртай,эх орноо хамгаалж байх үүрэгтэй.

saran (202.179.4.186)
2018-02-19 11:42:41
Танд эрүүл энхийг хүсье, урт наслах болтугай. таныг эрүүл саруул болоод эх нутагтаа эсэн мэнд ирсэнд Монгол түмэн баярлаж байна. Та сайхан шинэлээрэй

Зочин (183.81.171.2)
2018-02-19 09:37:45
заавал эдгээрэй заавал шүү битгий ядраасай бурхан минь туслаарай

зочин (103.26.195.33)
2018-02-19 08:05:17
Сайхан сайхан.Баяр хүргэе.Хэлж байгаа үг бүр нь маш их нухацтай.Нэгийг бодогдуулж ухааруулсан үг хэлдэг хүн ш дээ.Танд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Зочин (202.70.34.38)
2018-02-18 21:40:08
za odoo alzahgui dee eruul baij ard tumendee haragdaj hairluulj hairlaj jargaarai buurai mini

иргэн Шарав (182.160.5.69)
2018-02-18 10:48:40
Номч мэргэн ах тандаа сар шинийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Сайхан шинэлээрэй.

А (103.57.95.27)
2018-02-18 00:46:29
Эвий хөөрхий дөө та урт наслаж удаан жаргах болтугай!

болд (103.10.23.162)
2018-02-17 18:58:55
сайхаан сайхан...эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг дээ...

дайчин (66.181.186.13)
2018-02-17 15:40:36
Таныг тэнгэр өршөөг.хайр унаад зугтлаа гэж яасан үнэн хэлвээ.урт нас ,удаан жаргал хүсье !

Zochin (202.21.106.133)
2018-02-17 13:55:55
Ухаант хүн болж төрсөнч бор тархины өгөгдөлөөрөө дүгнэлт хийдэг хойно тэнэгийн үгэнд бүү гомд гэдэг үгийг л санаж суухаас... Мэргэн буурал тэднийг ойлгож өршөөж суугаа байгаа...

oogii (103.26.194.197)
2018-02-17 12:24:38
ene saixan xunee auylt obchnoos salgasan ter emch nart n bayarllaa urt naslaarai udaan jargaarai uxaaral belgelsen olon yruu nairag tuuribaarai

БАГШ (122.201.31.41)
2018-02-17 12:03:29
Хэлсэн үг бүрээс нь ухаан цацарсан эрхэм яруу найранч тань эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

Даваасүрэн (27.123.212.132)
2018-02-17 11:03:37
Аугаа монголынхоо их түүхийг оюунаараа биеэрээ тээж яваа танд баярлалаа. Хэлсэн үгс болгоноос тань ухаан цацарна аа. Эрүүл,урт наслаарай. Та минь

sara (116.7.170.121)
2018-02-17 10:11:42
zarim neg erguu hun muutnuud bolioch.nugel boloh bh.iim saihan buuraid muu ug buu unaga.urt nasalj udaan jargaarai.

Зочин (202.9.43.247)
2018-02-17 10:02:24
Tan shig uls tsuuruh tusam mongoloo uruvduh um daa

Зочин (207.244.86.196)
2018-02-17 10:02:19
ЦААС ГЭНЭЭ.ҮГЭЭ БОД

Зочин (66.181.161.102)
2018-02-17 07:50:58
Surenjav Badarch Tsoodol Utainhai ta hed l mongoliin utga zohiol gedeg unet zuiliig nuruun deeree uurch bnshde.Zaluu ue haana bnaa yu bicheed haaguur guigeed bnaa odoonoos anhaarahgui bol mongol uls unet zuilgui bolloo shuu

Зочин (125.168.37.248)
2018-02-17 06:20:45
Номын ахад Улсын Баатар цолыг нь нэн даруй олгое!!! Энэ агуу их хvнийг Улсын Баатар болоосой гэж нийт Монголчууд тэр аяаараа хvлээж байгаа шvv!!!гитадуудын хорон явуулгыг баатарлагаар Серен зогсож монгол найрагчийн шийр зааж ард тvмэндээ гэгээн дvрээ дахин харуулсан тандаа баярлаад ханашгvй ээ!! Монгол Гидадыг ялжээ!!((,(

Зочин (125.168.37.248)
2018-02-17 06:20:44
Номын ахад Улсын Баатар цолыг нь нэн даруй олгое!!! Энэ агуу их хvнийг Улсын Баатар болоосой гэж нийт Монголчууд тэр аяаараа хvлээж байгаа шvv!!!гитадуудын хорон явуулгыг баатарлагаар Серен зогсож монгол найрагчийн шийр зааж ард тvмэндээ гэгээн дvрээ дахин харуулсан тандаа баярлаад ханашгvй ээ!! Монгол Гидадыг ялжээ!!((,(

Зочин (125.168.37.248)
2018-02-17 06:20:43
Номын ахад Улсын Баатар цолыг нь нэн даруй олгое!!! Энэ агуу их хvнийг Улсын Баатар болоосой гэж нийт Монголчууд тэр аяаараа хvлээж байгаа шvv!!!гитадуудын хорон явуулгыг баатарлагаар Серен зогсож монгол найрагчийн шийр зааж ард тvмэндээ гэгээн дvрээ дахин харуулсан тандаа баярлаад ханашгvй ээ!! Монгол Гидадыг ялжээ!!((,(

Зочин (202.9.40.49)
2018-02-17 01:02:48
Ахдаа урт насалж удаан жаргаж ерөөл ухаарал хайралж байхын ерөөл дэвшүүлж сар шиндээ сайхан шинэлээрээ.Бавуугын барзгар хүүд монгол түмэн хайртай шүү.тамхиаан хая

Зочин (103.57.93.130)
2018-02-17 00:18:04
Aguu bilee ta

Зочин (103.229.123.127)
2018-02-16 23:50:38
Ард тумний толоо суулчийн амь амсгаагаа тасартал зутэг. Засаг торийн бурууг хэлж яарж шуумжилж бай еронхийлогч монгол эр хунийг цаазалж алах хусэл шуналтай байна. Тэрийг шуумжилж хэлж яарьж зогсоо. Газар дээр байгаа хэн нэгэн хунийг хун болхыг шийдэж яваагуй хун хуний дээр тороогуй хун хуний доор тороогуйг хэлж яарь эв нэгдэл эвтэй бхын толоо дугар урт насалж тор улсын толоо тумэн олоны толоо олон жил ил тор эр зоригтой дугар овгон ах минь. Он жилийн дараа овогдийн хойноос оддог есон ба. Овгодод дээрээ очиод яарих юмтай бх хэргтэй шуу

Mongol (66.181.161.115)
2018-02-16 22:18:22
Tanii borjignii bor taliig sonsoh tusam yamar aguu shuleg vee gj bodoj shutej yavdag shuu neg tiim er busiin amitai l shuleg dee taniig bolon niit mongol tumniig burhan iveeg !

zochin (77.154.204.46)
2018-02-16 20:27:27
sar shiniin mend hvrgie

Иргэн (122.201.21.205)
2018-02-16 20:12:03
Сар шинийн эхний өдөр гэгээн сайхан ярилцлага уншлаа. Та урт наслаарай.Түмэн олноороо дүүрэн билэгтэй Түвшин жаргалтай шинэлээрэй.

Зочин (202.9.42.212)
2018-02-16 20:09:08
Монгогуй гэж хандив гуйна тэгсэн мортлоо хамгийн ондор ортогтэй газар очоод хагалгаа хийлгээд хэвтчинэ монгол гуйлга гэж

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-16 17:56:45
Бүх хавдраар өвчилсөн хүмүүс засгийн газраас тусламж авч со улсад эмчлүүлэх бүрэн боломжтой. Лхагвасүрэн гуай ийм тусламж аваад тэнхэрсэн амьд жишээ бн. Монгол улсын иргэд эрх тэгш бн гээд бичсэн бн хүрэлсүх эмчилгээнд нь мөнгө өгөхгүй бол шүүхэд өгч шийдүүлэх бүрэн боломжтой шүү ард түмээн

Зочин (66.181.160.120)
2018-02-16 15:40:49
Sain saihniig eruue, Setgeld gl baihad tulgand gal oldono gj ug baidag. Bidnii tsuuhun mongolchuud uhaantai bh yum bolovoos yundch ul diilegdene. Uhaanaa geevees hulgaich nart eh ornoo aldah ayul bii. Seremjtei sergelen evtei uhaantai baitsgaay. Delhiin buh Ah Duu mongol yastandaa bugded n sar shindee saihan shineliug eruue Nohio jildee hamgiin uhaalag baij 1 ch bolov ajil hiij buteehiig urailj bnaa.PO.

Зочин (27.123.212.135)
2018-02-16 12:44:48
Өөрөө хүний төлөө хүнд өөр хүмүүс бас хайртай байдаг. Ах сайхан шинэлээрэй

Зочин (59.153.113.181)
2018-02-16 12:00:06
Saikhan shineleerei mongolchuud mini. Aguu khun grj ene shu de. Egel daruu. Ug bur ukhaan daisan

Зочин (209.169.198.10)
2018-02-16 11:50:08
Эрхэм гэгээн номын ахад эрүүл энхийг хүсье. Сайхан шинэлээрэй ТА.

Bat (204.102.252.130)
2018-02-16 11:36:01
Ta saikhan shineleerei. Ard tumendee uhaaral hairlasan ugee, shulgee 3 nasniihaa tursh eruul enh baij helj uguurei

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ