Цагаан сарын үеэр л юм даг

Түгээх    
2018-02-16 12:55:33 - Нийслэл

2

Одоогоос хорин жилийн өмнө ”Багш нарын өдөр”-ийн дараа ”Малчдын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв.

Одоогоос хорин жилийн өмнө "Багш нарын өдөр"-ийн дараа "Малч¬дын сайн өдөр" гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан  ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хяналт шалгалтыг  эрчимжүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чөлөө олголтыг зогсоон, эмнэлгийн актны бичигт хүртэл хяналт тавиад эхэлдэгсэн. Энэ бол цагаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс цагаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оросын нөлөөнд хэт автсан манай коммунистууд ингэж олон жил дайсанасан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эх дээрээ жилдээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.

Дараа нь сайн цаг ирж цагаан сараа өргөн олноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуул¬сангүй. Цагаан сар дөхөхөөр юмны үнэ нэмэгдлээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ?, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ханиад тарааж байна. Нэгэн¬дээ баянаа гайхуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуучин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаачилгууд энд тэндээс гарч, цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.Нацагдоржийн үеэс үүдэлтэй. Хүмүүс цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд тавина уу яана ямар хамаа байна. Цагаан сараар яахыг нь  хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү номлогчдын өөдөөс "Түй май чи" гэдэг байсан. Бүх нийтээрээ давалгаалж байгаа үйл явдлын өөдөөс ган¬цаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол цагаан сар ба цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээр болдог бусад улс үндэстнүүдийн  баяр бүжиг танц, дуу хуур, жагаал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц болгох гэж тийм хөтөлбөрүүдийг хасаагүй, угаасаа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гаргадаггүй. Социализмын үед цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэгэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод бараагүй юмдаг.

Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьдрал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай  драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны цагаан сард ийм байдал харагдаад бай¬гаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амархан. Хийхээ л больчихно биз. Эцсийн эцэст цагаан сар хийсэн ч утгагүй, хийгээгүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь  баясал сонирхолгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх.  Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орондоо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг цагаан сар гэж явсаар байгаад нэг мэдэхэд өнгөрөөсөн байдаг. Амьдралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн улирал, цаг агаар хоёрыг өөрчилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш интернэтээс сонсож буй нь тийм гайхамшигтай хөгжил, өөрчлөлт биш.

Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хязгаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барилдаан шигээ  урт удаан үргэлжилдэг цогц баяр юм. Гадаадын жуулчинд  тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.

Бидний багад цагаан сар дөхсөний анхны дохио бол бууз баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэвэл бөөн баяр. Цагаан сарын бууз баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсгээд л нэгнийдээ цугларан галын дэргэд чөтгөр шулмасаас өгсүүлээд од гариг ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг  ах эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.

Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн хөөрхөн ёс заншлууд болно оо. Анхны жигнүүр буузнаас мөнгө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онгирон хүүхдүүдэд эцэг эхээс далд байгаа дээр нь  нууж бараашиг аягална.  Хүүхэд байхдаа яадаг байснаа дурсан ярьж хөхрөлдөцгөөнө.

Дараа нь удалгүй хэвийн боовоо хийх ажлан баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоорлосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж билээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаалаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа маань гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан тааруулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбийнүүд таслан гар гарт бариулаад нухуулна.

Ав¬драа ухан хадганд ороолттой нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боовыг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос халан дотор нь хийсэн боовон могой, самар нэг ил гарч нэг далд орон шожигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ "Талх чихэр" компанийн хажуугаар яваа юм шиг гоё боов ханхлаад арааны шүлс асгаруулна.

Шөнө дундаас эхэл¬сэн боов оппераци тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, том¬цуул зонхилсон бүрэлдэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэрийн халуун, хоолон дээр задалсан "ганц юм" хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр архидаад дуу дуулаад орилолдож байгаа улс биш маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаасай гэмээр. Цагаан сарын боов, бууз баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.

Авгай хүүхнүүдийн дунд дээл хувцас оёхдоо  хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараалал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зориулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь "Цагаан сар ба хар нулимс" биш баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ.. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.

За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрчлөгдөн эргээд зэрлэг амьтан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хороо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цавчилж, хангинатал янцгаалдах нь  цагаан сарын шинийн нэгэн тэнгэр бурхнаас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөлдөн өдрийг барах банхар маань хүртэл нэг үйл явдал болох гээд байгааг гадарлан баяртайгаар зөөлөн гасалж хов хүргэнэ.    

Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоолонд ёслолоо эхнээс нь  үргэлжлүүлэх эцэс төгсгөлгүй. Айл гэр л болсон хойно аав ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь  золгохоор гаднаас хүн ирэхэд  уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэгээд харилцан бэлгэ дэмбэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхоноо  уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалагшина. Түрүүхэн "Түлээ оруулаад ир гэж хэд хэлүүлдэг лүд вэ чи" гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон "Миний хүү, ижийдээ нэг завандаа түлээ дөхүүлчихээрэй хөө..." гэх жишээтэй.

Гэхдээ амьдрал тарчиг үед сар шинэдээ бэлдэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үсрэх гэж буй мэт олон айл халгадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлсний дараагаас хойш хүүхдээсээ томцуул нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өндөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа байгааг нь гайхацгаан  жинхэнээсээ баярлацгаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юмуу, санаа дагаад тэр үү, удтал хүлээсэн хаврын тогтуун налгар өдөр шинийн нэгний өглөө босоход хүрээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болцгоон аз жаргал амтагдана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж тэрнээс цааш цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоохортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийнэ сураг алдарна. Өвөл жавар цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорсныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж бууз чимхэх сонирхолтой биш болж цөм гадаа гарцгаана. Өдөр гэрт ороход тас харанхуйлж өөдөөс чийг даана.  

Бөмбөрцгийн энэ хэсэг дайдад өвөл эхлэхээс өмнө шувууд дайжин зугтаж, амьтас хөрсөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар дор монгол хүн, морь хоёр л торойн нутгаа сахин хоцорсон байлаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таараа. Адуу туурайгаараа цас малтан хойд энгэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээгүй, баавгайны хойноос газрын гав руу шургаагүй. Дулаан цаг ирэхийг хүлээн гадаа ажлаа зогсоож гэр зуураа. Энэ үед  өдөр хоногуудыг  хурдан бөгөөд сайхан өнгөрөөхийн тулд цагаан сарыг зохиосон болов уу. Харин дараа нь залгуулаад "Март"-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.

Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар орхисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэрэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа. Цагаан  сарын үеэр л юмдаг... хэмээн эхлэх монгол эр хүний дуртгалууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.

Ж.ГАНГАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 60

Золоо (202.21.98.10)
2018-02-20 14:11:51
Сайхан л бичсэн байна. Энэ зарим нэг коммент уншсан чинь бичсэн эзнээ гаж донтой сэтгэцийн өвчтөйг нь харуулаад байна аймшиг

Товуу (103.212.116.94)
2018-02-19 13:46:13
За уучлаарай.Юм болгонд социалиализмыг буруутгах гээд хэрэггүй.Тэр үед чинь цагаан сарыг бас л сайхан тэмдэглэдэг байсан юм шүү.Битүүний орой Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороо,Хөдөө аж ахуйн яам,Нэгдлийн холбооны дээд зөвлөл хамтран сар шинийн бөхийн барилдааныг орон даяр үзүүлж,айл хотлоороо сайхан баярладаг байсан юм шүү.Жараад оноос "Улсын Аварга малчин"-г шалгаруулж улаан халзтай бүрэн тавилгатай гэр,өснөж буй малынх нь төрлөөр нь хамаарч мөнгөөр урласан эцэг малын сийлвэр өгдөг байсан юм шүү.Харин зөвхөн нэрийг нь малчдын гэж нэрийдсэн тал бий.

Зочин (27.123.214.110)
2018-02-19 09:22:01
Монголынх бол Монголын цагаан сар Энийг Монгол улс, Өвөр монгол, Буриад монгол, Тува монгол, Халимаг монголд тэмдэглэдэг. Тэр Хятад, Япон, Солонгос, Вьетнам нь ямар баяраа хийнэ бидэнд падгүй юм. Хятадын еэвэн буюу ургацын баяр, Солонгос японы цагаан будаа ургацын баяр бол байдаг л биз. Монгол монголооро л үлдэнэ.Эрлийзүүд санаагаа бүү зовоо! Эрлиизүүд л аандаа устана.

Зочин (182.160.33.143)
2018-02-19 08:39:36
Дор нэг хун цагаан сар ямар учиртай баяр вэ Зорилго нь юу вэ гэжээ Ямар хун ингэж бичиж байнаа Их залуумхун байхаа Ээж аавгуй ончин хун уу Цагаан сар бол олон юмыг бэлгэдсэн баяр юмаа Хамгийн гол нь ургийн баяр бм Аав ээжийгээ ахмадуудаа хундэлсэн халуун булээрээ амьд мэнд байгаадаа баярласан баяр юм Нас ахих тусам цагаан сараар оод болсон аав ижийгээ оорийнхоо бага насыг дурсдаг болдог юмаа

Зочин (182.160.33.143)
2018-02-19 08:25:14
Маш сайхан бичжээ Цагаан сар болгоноор энэ нийтлэлийг бас бусад зохиогчдын сайхан дурсамжуудыг нийтэлж баймаар Сэтгуулчдийн холбооноос уралдаан зарлаж ч болно шуу дээ

Зочин (66.181.160.45)
2018-02-19 06:23:27
Deeltei buhk tug toirood dewekh ene khuniig emchluulwel yasan yum. Sain boo olood zasal khiilgekh yumsan

Зочин (66.181.160.45)
2018-02-19 05:23:19
Olon udaa hulaa bichij chabwal unen yum shig sonsogdono yag chamtai adilhan shar hadnaas orgoson l buruu elwegdorjoossain suralts

Зочин (66.181.160.45)
2018-02-19 04:25:58
Tug tahij baimaar tsaraitai yum uu

Зочин (66.181.160.45)
2018-02-19 04:23:23
S.erdene /gishuunii hosgonogo doloohk chukhal gedegiig bayan golchuul sain medne

hkar nasaa (66.181.160.45)
2018-02-19 04:14:38
Chi batuuliin shawi baikhaa elbeg zaaj ogson uu?

МОНГОЛ УЛС МАНДАН ХҮЧИРХЭГЖИНЭ (77.119.131.37)
2018-02-19 00:58:01
Цагаан сар бол монгол түмний төдийгүй сараар өдөр судраа тоолдог азийн ихэнхи орнуудын баяр. Зарим нэг хужаа илжигнүүд зөвхөн хятадийн баяр мэтээр туйлширч байна. Хужаа минь чамд хуц гэе ха ха ха

МОНГОЛ УЛС МАНДАН ХҮЧИРХЭГЖИНЭ (77.119.131.37)
2018-02-19 00:58:01
Цагаан сар бол монгол түмний төдийгүй сараар өдөр судраа тоолдог азийн ихэнхи орнуудын баяр. Зарим нэг хужаа илжигнүүд зөвхөн хятадийн баяр мэтээр туйлширч байна. Хужаа минь чамд хуц гэе ха ха ха

ulemj BOSHGOT (49.0.141.64)
2018-02-18 17:34:43
1227 onoos buyu tangud ulsiig darsnaas hoish ene bayariig hiideg bolson tuhai ONHUD JAMYAN guain ,,urt odriin ulig ugnii bichig,, gedeg nomd durdsan baidag.ene jildee ezen bogd maani tengert khalisan shuu dee.TANGUD ULS URD ...gej nasan turshdaa helj baisan yum chini uhehiinhee omno oshoot ulsaa erhendee huraagaad yalaltiin bayaraa hiisen ni BARS SAR baij uunees khoish MONGOLIIN TSAGAAN SAR gegdeh bolson gedeg.Ene tuhai cumbe hambiin tuuhiin zokhiold ch baigaa...

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 09:39:17
Bichtsen daraallaarai bolson tarwagadorj /elwegdorjiig mongolchuud taninna

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 09:26:03
Bi elwegdorjiig umuuruugui udaan bichij baigaa uchiraas des daraallaarai orchikhson baina

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 09:15:43
Elwegdorjiig umuursun yum shig haragdakhaar bolchihkoj udaan bichij baigaatai bas kholbootoi

har nasaa (66.181.160.45)
2018-02-18 09:00:36
Uuclaarai aldaatai bichchichsen baidag yum baina lee

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 08:48:58
Khunnuug chi khaanaas unshssan we? Jamar sudart baina sunnug chi khaanaas meddeg we?

Зочин (202.9.42.249)
2018-02-18 08:45:02
Өмнөх нийгмээ муу хэлж болохгүй

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 08:22:40
Osor jamaag bi duugee gej tootsochohggui

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 08:11:33
Khunnug meddeg chi khen we?

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 08:05:25
Turshlaggui baigaag mini oilgoj baigaa baikhaa dandaa nad shig soliotoi humuusiin setgegdeliin bulan baikhaa

khar nasaa (66.181.160.45)
2018-02-18 07:57:37
Bi ikh medne bitgii khuc

Зочин (182.160.37.46)
2018-02-17 11:48:55
энэ хогийн ургамал нөгөө тарвагадоржийн өмхий нүхийг үнэрлэж байдаг байсан. одоо далд орж дээ хогийн ургамал

Зочин (103.212.117.52)
2018-02-17 11:41:58
Цагаан сар Наадам намарын унагны найр гурав Хүннүгийн үеэс улбаатай соёл юм даа. Түүхийн хөгжлийн явцад өөр үндэстний соёлын элементүүд тухайлбал шарын шашинаар дамжиж Төвд соёл нэлээд шингэсэн ч гэсэн энэ бол Хүннү соёл мөн

Зочин (209.169.198.10)
2018-02-17 11:34:04
Миний хүүхэд насанд 1975-1988 онуудад учиргүй хааж боогоод байгаагүй дээ. Яахав нэгдэлчдийн баяр гэж нэрлэдэг л байсан манайхан 2 өдөр амраад л Цагаан сараа тэмдэглэдэг байсан заримдаа нэг өдөр нь бүтэн сайн таарч байсан байх. Хагас сайнд ямар амрах биш. Харин гэр орны ажил угааж цэвэрлэх, адаглаад л хөнжил гудас бүх юмаа гаргаж шороо тоосыг нь гүвж хүйтэнд хэсэг тавьж "ариусгадаг" байсан даа. Үстэй дээлийн үсийг гадагш харуулж хэцэн дээр тавиад саваагаар гүвээд л байдагсан эмээ эд нар. Үс нь сэргээд сайхан болдог гээд л. Бид ч тэгж амжсангүй хот орон газар бараадаж, одоо хир нь өөрийн гэсэн сайхан хурган дотортой дээлгүй л явна доо. Гэхдээ Цагаан сар гэдэг ховорхон гоё баяр байсан одоо ч юм элбэгшээд юмны амт үнэр ч мэдэхээ байсан юмуу эсвэл тийм амтгүй болчихсон юмуу тэр үеийнхийг гүйцэхгүй л санагддаг. Цагаан сараараа бүх юмаа сэргээж шинэчилдэг сайхан ард түмэн л дээ бид нар.

Зочин (27.123.212.143)
2018-02-17 11:18:21
Цаг хугацаа нь буруу бна.30 жилн өмнө

Зочин (27.123.212.143)
2018-02-17 11:18:13
Цаг хугацаа нь буруу бна.30 жилн өмнө

МОНГОЛ (139.5.216.155)
2018-02-17 11:00:56
ХАРАХ царайны хядад шээс байна соц нийгэм монголыг өөд ны татсан нийгэм байсан одоо монголчууд өөр хороондоо мэндэлж чадхаа байсан үе учир нь зөх зээл гэсэн лалар хоцрогдсон кап нийгэм байгуулсан манай улс төр эрх чөлөө ярихдаа ичмээр юм .бүх юмыг эд мөнгөөр боосон лалар нийгэмд эрх чөлөө байхгүй баян хоосны ялгаал байна нэг их хялалзсан баячууд доош харсан өрөмдөм ядуучууд новш байна монгол.

irgen (172.97.135.143)
2018-02-17 10:46:16
Saihan bichej. Tsagaan sariin chanasan mah, hun 2 l mongol, busad ni dan hyatad, tuvdiin ed zuil, hool und, uu bas oros vodka olood nemchihsen chuu.

Зочин (122.201.24.184)
2018-02-17 10:43:56
одоогийн цагаан сарын баяр баян хоосны ялгаа нэвт үнэртсэн ийм л дүр зураг харагдана. Борчуудынхаар шинэлэх сайхан шүү.Байгаа байгаараа сайхан шүү?

Зочин (103.212.119.80)
2018-02-17 10:36:31
Манайхан хүн муулж таашаал авах нь хэтрээд одоо бүр мэргэжлийн түвшинд хүрчээ Энэ хүн байхгүй болоод хэдэн жил болсоон Шүүмж бичихээсээ өмнө ядаж урдах сэтгэгдлийг нв харчихсан бол мэдэх л байлаа Одоо талийгч Гангаа шиг бичиж байгаа хүн энэ олон сонинд даан ч алгаа Салхинд нь дарагдаж явсан Атаархагчид л их юм бичсэн байна.Монгол ахуйг энэ хүн шиг мэдэрч бичих хүн ойрдоо л байхгүй хойшдоо ч гарахгүй биз

Монгол (122.201.31.61)
2018-02-17 09:18:44
Жинхэнэ монгол ахуйгаа сайхан л гаргажээ

Bayar (202.9.43.18)
2018-02-17 09:17:54
Чи хэн гэдэг тэнэг вэ ? Арай худлаа бичсэн байна даа. Хэний даалгавраар ийм юм бичиж суунав. Чи бол манай ард тумний дайсан байна даа. Зургийг чинь харвал залуу л хун шиг. Чамд сургааль хэрэгтэй юм шиг. Хусвэл координатаа улдээгээрэй. Ах нь. Сайхан шинэлээрэй.

Сар шинэ (202.131.233.251)
2018-02-17 09:11:04
Шар хадны эмнэлгээс нэг хунд евчтен орголоо гэсэн, энэ нехер байж л дээ.

Зочин (172.58.142.221)
2018-02-17 08:58:41
Ter yed hun ard tumen sain saihan huneeree bailaa odoo nohoi bolj zarim ni hutsah bolj hoid yedee buu ataarh gulug bolj torsunduu bayaralj yeb

Зочин (103.57.94.161)
2018-02-17 08:09:05
Huduu l jinhene utgaaraa goy boldog bayar l hotod ch medehguiaa tugjirch stressdej yavsaar bgd l taarah yum shg bn

Зочин (182.160.35.11)
2018-02-17 07:21:30
АН-ы бууны нохой хөгийн юм л байсан. бас тэр үхдэг дашрэнцэн гэж ардчилсан намын бас нэг бууны нохой .

Зочин (122.201.24.184)
2018-02-17 07:18:43
20 жилийн өмнө гэвэл цагаан сарын баяраа бүх нийтээрээ тэмдэглэж хөөрөлдөн баярлаж байсан үе билээ.Харин 30 жилийн өмнө социализмын үеийн миний хүүхэд насны тэр агшин нүдэнд харагдаж байна.Цаг хугацааны алдааг эс тооцвол боломжийн сайхан бичжээ.90 оноос хойших залуус ойлгохгүй л болов уу?

Зочин (103.26.193.194)
2018-02-17 00:38:06
Бас л сайхан бичиж, золиг.

Зочин (194.228.20.187)
2018-02-16 23:32:04
орон гаран юм ярьсан ж.мангаа хэрэг алгаа.

Зочин (202.9.40.70)
2018-02-16 22:09:12
Хөөрхийдөө бурхан болоочоо /Ж.Гангаа/ гээл биччүүл!!!!!!

Зочин (50.226.17.98)
2018-02-16 20:41:39
Хэхэхэ АН Торийн толгойд гарах болгоноор Монголчууд эх орноосоо зугтдаг жишиг тогтсон одоо АНУаар дуурэн АНы хурган Оркууд байна. Ард тумэн эх орныхоо баялгыг цусалж цусалчаад АНУ мэтийн оронд ирж монгоо урдэг юм шигээ. Эбээ мэтийн АНууд Монголын баялгыг казино хауз унтэй унаа машин алт брилиантан богж ээмэгт зарцуулдаг бузарууд нь унэн ш д

Зочин (50.226.17.98)
2018-02-16 20:41:38
Хэхэхэ АН Торийн толгойд гарах болгоноор Монголчууд эх орноосоо зугтдаг жишиг тогтсон одоо АНУаар дуурэн АНы хурган Оркууд байна. Ард тумэн эх орныхоо баялгыг цусалж цусалчаад АНУ мэтийн оронд ирж монгоо урдэг юм шигээ. Эбээ мэтийн АНууд Монголын баялгыг казино хауз унтэй унаа машин алт брилиантан богж ээмэгт зарцуулдаг бузарууд нь унэн ш д

Зочин (50.226.17.98)
2018-02-16 20:41:38
Хэхэхэ АН Торийн толгойд гарах болгоноор Монголчууд эх орноосоо зугтдаг жишиг тогтсон одоо АНУаар дуурэн АНы хурган Оркууд байна. Ард тумэн эх орныхоо баялгыг цусалж цусалчаад АНУ мэтийн оронд ирж монгоо урдэг юм шигээ. Эбээ мэтийн АНууд Монголын баялгыг казино хауз унтэй унаа машин алт брилиантан богж ээмэгт зарцуулдаг бузарууд нь унэн ш д

Зочин (202.21.106.122)
2018-02-16 20:31:19
1998 онд л лав бүх юм нээлттэй байсан шүү цагаан сарыг хааж боогоод байсан юм байхгүй, согтуу бичсэн юмуу хаашаа юм

Зочин (202.21.106.122)
2018-02-16 20:30:12
Цаг үе технологи нийгмээ дагаад юм хувиран өөрчлөгдөнө, ингэдэг байсан тэгдэг байсан гээд уйлаад яахав

Зочин (202.21.106.122)
2018-02-16 20:24:34
Хонь үхэр малнуудаа цагаан сарыг Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн байдаг, яаж тэмдэглэх нь тухайн цаг үеийн онцлог, салатаа иднэ үү буузаа иднэ үү

Зочин (27.123.212.133)
2018-02-16 19:09:36
Saihan bichijee

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-16 18:55:26
Энэ үед язгуурын монгол ард түмэн ноорхой бор гэртээ борц эсвэл дотор шөлөөр голоо зогоож алаг мэлхий эсвэл эрт цагийн монгол домог үлгэр ярьж цагаан сүүгээ тэнгэртээ өргөөд унтдаг байж. Хятад гаралтнууд цагаан сард тун их ач холбогдол өгнө үүндээ маш их бэлдэнэ өнөөдөр энэ уламжлал алдаагүй бөгөөд УБ д байх эрлийз хурлийзууд нижгэр хийж хятад хүн гэдгээ ахан дүүсээ мартахгүй гэж их өргөн хийжбгаа. Үүнийг мэдэхгүй монголчууд хятадыг дуурайж хөл гараа хөлдөөж байгаан өрөвдөлтэй. Язгуурын монгол хүн яагаад юуг яаж би яах гэж хийж бн гэдгээ дотогшоогоо асуудаг төрмөл совинтой бдг. Цагаан сар яг монгол баяр мөн үү гэж дотогшоо чимээлдэг хүн цөөрсөөр .

Зочин (66.181.190.88)
2018-02-16 18:53:32
Цагаан сарыг ойлгохгуй бол цагаалахаа л болчихооч

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-16 18:48:44
Хүрээний хэдэн данжаад наймаа нар ааяаяа гүй мөн нижгэр хийнэ шүү дээ урд газраас төрөл бүрийн ногоо захиж авчраад тусгай тагзанд цаасан цонхыг нортол 100 гаран төрлийн хоол хийгээд шанхай болон портуудаас хар тамхи архи дарс гаанс хөөрөг хагас үнэт чулуу гэх мэтийг ширээ дүүрэн өрж монголын засгийн түшмэд нарыг хахуулдан татаж хөр тамхи жунгу янхан гуняагаар баглаж аваад тэмбүү өвчин халдааж хятад ардын эм тангаар эмчилж өгсөн нэртэй барьцаанд оруулна. Орой үдэш хятдууд харуул гарган хашаандаа хүрээний янхан хүүхнүүдийг цуглуулж шөнөжин архидаж завхайрч дуулж хуурдаж өнгөрүүлнэ. Өглөө нь дахин үргэлжлэх маягаар 14 хоног нэвт баярлана

Монго улс үүрд (27.123.212.134)
2018-02-16 18:29:16
Юм бодох цаг болсон цагаан сар улам утгагүй боллж байна

Зочин (59.153.87.161)
2018-02-16 18:19:04
Цагаан сарын баярыг монголчууд намар тэмдэглэдэг байж, 1206 онд Тэмүүжинг суурин суусны байрыг хавар хийж таарсан тул түүнээс хойш эзний зарлигаар цагаан сарыг хавар тэмдэглэж иржээ. Коммунист номлолд Чингис хаан эзэрхэг түрэмгий булаан эзлэгч тул түүний суурин суусны баяр болох цагаан сарын баярыг хориглож хааж боож ирсэн юм. Гэхдээ монголчууд яаж ийгээд тэмдэглээд ёслоод ардчилалтай золгосон учраас ёс заншил уламжлалаа аваад иржээ. Хориглох бас нэг шалтгаан нь Д.Нацагдоржийн цагаан сар ба хар нулимс өгүүллэгт гардагчлан олон зуун жилийн турш баян цатгалан ноёд, түшмэд өргөн дэлгэр хийж энгийн харц ядуус ёслохчоон болдог бэл бэнчингийн зааг ялгааг илт харуулсан, олны дунд цагаан сараар нэг цадна гэдэг үг хүртэл гарсан ихэс дээдсийн баяр гэж үздэгээс болсон. Нийгмийн тэгш хувиарлалтыг тунхагладаг соц нийгэмд бэл бэнчинтэй илүү баярладаг баярыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-16 17:53:17
Бууз нь хятад хоол салат нь орос хоол боов еэвэн нь хятад үндэсний гамбир ширээний ард суугаа хятад загвартай дээлтэй нөхөр хүйтэн чулуун хөөрөг зөрүүлж дотроос нь өвс мөс кокайн гэх мэт мансууруулах бодис хэрэглээд мангайгаад шүлсээ гоожуулаад төвд хадаг зөрүүлээд сайхан он гарлаа гэж худлаа шаадаг монгол үнэр байхгүй баяр . Ичих хэрэгтэй л дээ сда

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-16 17:48:31
Хятдаас гаралтай ургацын баяр. Тарьсан ногоогоороо хоол унд боов боорцог хийгээд хүйтэн өвлийг давлаа одоо ургац тарих ажилдаа орцгоое гэсэн хятдын үндэсний баяр юм бгаан , монголчууд юмыг ухаж ямар судлаж ойлгох биш ханараад дагаад намираад бдг. Аймаар том мах чанаап тэрийгээ хэд хоног хараад суудаг. Жинхэнэ дэг журамтай цагөансар болхятад улсад болж бн тэндээс нэвтрүүлэг бэлдэж үзүүлмээр бн

....... (182.160.2.237)
2018-02-16 17:00:49
Tsagaan sar er ni yamar utga uchirtai,zorilgo ni yundaa bdag bayar we. Yamar ch utgaguui sanagdahgui bnu humuusee. Hawar boldgooroo l bolno. Har ert bosch "muruu gargah" ni er ni yamar id shidtei yumbe. "gargahgui" bhaar yadiin. Yaagad zaawal ailuudaaar gesch tuwug udaj,ugluu oroi udur shunugui biee horduulj hundruulj.bh yostoiin.

Зочин (182.160.35.138)
2018-02-16 16:15:56
гэхдээ хөгийн эр байлаа.

Зочин (103.229.120.223)
2018-02-16 15:23:17
Гангаа сайхан бичнэ шуу даанч ийм улсууд туруулээд явчихдаг нь харамсалтай

Зочин (66.181.179.56)
2018-02-16 14:27:47
Ungursun uie buu muul tuhain uedeel bolj bsan.Odo uurigul hiche. Ter ueig muugarch sainaarch gaihad hereggui.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав