Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй

Түгээх    
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айлаар зочлохгүй байх,
  • Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах,
  • Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
  • Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
  • Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.

-ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ-

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх,
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших,
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгсллийг сайтар угааж цэвэрлэх,
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх,
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх,
  • Ундаа, айргийг ам дамжуулан 1 аяга саваар уухыг цээрлээрэй.
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

-ХҮҮХДИЙН ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Сар шинийн өдрүүдээр бага насны хүүхдүүд хоолны хордлого авах нь ч бий. Хоолны хордлогын үед гэрийн нөхцөлд авч болох аргуудыг хуваалцья. Гэхдээ хоолны хордлогын хурц шинж тэмдэг илэрч буй тохиолдолд түргэн дуудах буюу ойролцоох эмнэлэгтээ яаралтай хүргэж эмчлүүлэх хэрэгтэй.

Хоолны хордлого нь эхүүн үнэртэй хэхрэх, бөөлжих, ойр ойрхон гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Гүйлгэж, бөөлжсөн тохиолдолд хүүхэд маш хурдан шингэнээ алддаг. Тиймээс нэн түрүүнд хүүхдийн шингэнийг нөхөх хэрэгтэй.

ДАВСТАЙ ШИРГЭЭСЭН УС

Зориулалтын саванд ус хийн ширгээж буцалгана. Буцлах үед нь жамц давс хийнэ. Жамц давс байхгүй тохиолдолд энгийн иоджуулсан давс зэргийг орлуулан хэрэглэж болно. Ингээд давстай ширгээсэн усаа халуун бүлээнээр нь бага багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй.

ХРОСОЛ БУЮУ ДАВС ЧИХРИЙН УУСМАЛ

Эмийн сангуудаар үйлдвэрийн аргаар найруулсан хросолууд зардаг. Ийм төрлийн хросолыг зааврын дагуу усанд найруулж халуун бүлээнээр нь уулгана. Эсвэл  нэг литр буцалсан усанд 8 ц/х элсэн чихэр, 1 ц/х давс хийн сайтар хутгаж хросол бэлдэн хэрэглэж болно. Эдгээр шингэнүүд нь хүүхдийн шингэнийг нөхөхөөс гадна ходоод гэдсийг цэвэрлэх үүргийг давхар гүйцэтгэдэг.

ХЯРАМ

Хөнгөн хордлогын үед багахан давстай шингэн хярам уулгаж болно. Давстай хярам нь гэдэс дотрыг цэвэрлэхийн зэрэгцээ шингэн нөхдөг ачтай.

БАНТАН

Хордлогоны эхэн үед л шингэн бантан өгнө. Хийхдээ махаа угаах, эсвэл эхний буцалсан шөлийг нь солих буюу хоёр дахь удаагаа буцалгасан цагаан шөлөөр бантан хийж өгөөрэй. Хордлого гайгүй болох тусам гурилаа бантагнаж өтгөрүүлэн өгөх нь зүйтэй.

ЦАГААН БУДААНЫ ШҮҮС

Бага зэрэг будааг усанд хийн шүүсийг нь өтгөртөл буцалгана.  Цагаан будааны шүүсийг дангаар нь уулгах буюу будааг нь идүүлж болно. Цагаан будааны шүүс нь ходоод гэдсэнд өнгөр тогтоож, гүйлгэлтийг зогсоодог. Гэхдээ 2-оос дээш хоног дан цагаан будааны шүүс өгөх нь хүүхдийг тэжээлийн дутагдалд оруулдаг аюултай.

ХУУРСАН МАХ

Хүүхдийн гэдэсний гүйлгэлт намдахгүй байгаа үед мах хуурч өгөх нь бий. Ингэхдээ дан хар махыг /хүзүүний мах тохиромжтой/ жижиг хэрчиж, ямар ч тос ус хийлгүйгээр махны өөрийнх нь шөлөнд хуурч болгоно. Давсаар амталж болно. 

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (103.212.118.200)
2018-02-18 10:46:00
Орк гээд байгаа хүмүүс өөрсдийгөө бичээд хэлээд бгаа юмуу анхааруулга гээд мэдээ бичиж өгөөд бхад ингэж бодож сэтгэж бичиж байдаг өөрсдөө оркууд бна гэж

Зочин (182.160.33.145)
2018-02-17 17:46:51
оркууд өлөн юм шиг идээд хордлого болждээ

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-17 17:23:37
Хэдэн өдрийн өмнөөс халтар гараараа хийж муутгасан салат зууш мах хиам хугацаан дуусаад огноог нь азтоноор арилгаж зассан ундаа ууж байгаа орк хүмүүс ингэж хордохоос өөр яахав. Болж өгвөл айлд орооод дөнгөж жигнэсэн бууүнаас хэдийг идэх хэрэгтэй салат зуушанд хүрэх эрсдэлтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ