Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос

Түгээх    
2018-02-19 07:59:57 - Спорт

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпийн XXIII наадам амжилттай үргэлжилж байна. Олимп эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд байгаагаас өнөөдрийн байдлаар Норвеги улс тэргүүлж байна. Тодруулбал:

Медалийн тоо (алт, мөнгө, хүрэл, нийт)

1. Норвеги – 9-9-8 (26)

2. Герман – 9-5-4 (18)

3. Голланд – 6-5-2 (13)

4. Канада – 5-5-6 (16)

5. США – 5-3-2 (9)

6. Швед – 4-3-0 (7)

7. Австри – 4-2-4 (10)

8. Франц – 4-2-4 (10)

9. Өмнөд Солонгос – 3-1-2 (6)

10. Япон – 2-5-3 (10)

11. Швейцарь – 2-4-1 (6)

12. Итали – 2-1-3 (6)

13. Чех – 1-2-3 (6)

14. Словак – 1-2-0 (3)

15. Беларусь – 1-1-0 (2)

16. Их Британи – 1-0-3 (4)

17-18. Польш – 1-0-0 (1)

17-18. Украина – 1-0-0 (1)

19. Хятад – 0-5-1 (6)

20. Орос – 0-3-8 (11)

21. Австрали – 0-2-1 (3)

22. Словени – 0-1-0 (1)

23. Финлянд – 0-0-3 (3)

24-27. Казахстан – 0-0-1 (1)

24-27. Испани – 0-0-1 (1)

24-27. Лихтенштейн – 0-0-1 (1) медаль  тус тус хүртээд байна.

-НАТАН ЧЕН ЗУРГААН УДАА ДӨРВӨН ЭРГЭЛТТЭЙ ҮСРЭЛТ АМЖИЛТТАЙ
ГҮЙЦЭТГЭСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛОВ-

АНУ-ын тамирчин Натан Чен Пёнчаны уран гулгалтын эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болжээ. Чөлөөт үзүүлбэрт тэрбээр 215,08 оноо авсан бол богино үзүүлбэрт тааруу үзүүлэлттэй байсан учир нийт 297,35 оноогоор тавдугаар байрт орсон байна.

Өдгөө 18 настай тамирчин Натан Чен чөлөөт үзүүлбэрт хамгийн өндөр оноо авсан хэдий ч дээд амжилтыг эвдэж чадсангүй. Өмнө нь Японы тамирчин Юзуру Ханю 223,20 оноогоор дээд амжилт тогтоож байв. Натан Чен нь Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн болон 2017 оны Гран при тэмцээний ялагч билээ.

-1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН-

Японы тамирчин Юзуру Ханью “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 317,85 онооны амжилтаар алтан медаль хүртэж, дахин олимпийн аварга болов. Тэрбээр 2014 онд Сочи хотод болсон өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан билээ.

Олон улсын олимпийн хорооноос мэдээлснээр, түүний энэ удаад хүртсэн медаль өвлийн олимпийн наадмын 1000 дахь алтан медаль болж байгаа аж. Харин өвлийн олимпийн наадмын хамгийн анхны алтан медалийг 1924 онд АНУ-ын тамирчин Чарльз Жутроу хүртэж байжээ.

Түүнийг гэмтэлтэй учир амжилт гаргаж чадахгүй хэмээн тооцож байсан аж. Тэрээр талбайд гарахын өмнө үргэлж Винни Пухын чихмэлээ тэвэрдэг бөгөөд аз авчирдаг хэмээн итгэдэг учраас тус чихмэлээсээ огт салдаггүй байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уран гулгалтын төрөлд алтан медаль хүртсэн түүнд баяр хүргэж утсаар ярьжээ. Энэ төрөлд япончууд 66 жилийн дараа энэ амжилтаар алтан медалийг эх орондоо авчирсан байна.

-ВАЛЕНТИНЫ БАЯРААР МЕДАЛИА СОЛИЛЦОВ-

Пёнчаны өвлийн олимпийн багийн төрөлд хүрэл медалийн эздээр АНУ-ын уран гулгалтын хосууд болох Крис Книэрим болон Алекса Книэрим тодорсон билээ. Алекса “Хэн ч бид хоёрын юу даван туулж энд хүрснийг мэдэхгүй. Намайг медалиа атгаад зогсож байхад нөхөр маань энэ бүхний дараа үүнийг хүртэх эрхтэй гэж хэлсэн” хэмээжээ.

Энэ жил 30 настай Крис болон 26 настай Алекса нар нь 1988 оноос хойш АНУ-ыг төлөөлж Олимпийн уран гулгалтын төрөлд өрсөлдөж буй анхны гэр бүл аж. Хосууд 2014 онд сүй тавьж, 2016 онд гэрлэжээ. Хувийн амьдрал, спортын талбар дээр ч тэд үргэлж хамтдаа байж маш олон ялалт, амжилтыг өнгөрсөн хугацаанд хамтдаа бүтээжээ.

“Unchained Melody” ая дээр үзүүлбэрээ үзүүлсэн хос олимпийн наадам болон Валентины баярыг тохиолдуулан медалиа солилцсон нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж болсон байна.

-ОРОСЫН ТАМИРЧИН СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ-

Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн албанаас ОХУ-ын нэг тамирчны допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлжээ. Өмнө нь Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ-аас оролцож буй тамирчдын хэвлэлийн төлөөлөгч Константин Выборнов Олон улсын олимпийн хороо ОХУ-ын тамирчдыг допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэмээн сэжиглэж буй талаар мэдээлж байсан аж.

Өнгөрсөн ням гаригт "Спорт FM"-ийн мэдээлснээр, тамирчин Александр Крузельнцкийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэрбээр мелдони хэмээх хориотой бэлдмэл хэрэглэжээ.

Олимп болохоос өмнө ОУОХ-ноос допингийн эсрэг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын тамирчдыг сориход онцгой анхаарал хандуулсан байна. ОУОХ мэдэгдэлдээ "Олимпийн үеэр цэвэр тамирчдыг хамгаалах, хууль бус бодис хэрэглэж болох хүмүүсийг тодорхойлоход чиглэсэн допингийн эсрэг хөтөлбөр байдаг. Бид хэн нэгэн хууль бус бодис хэрэглэж байгаад сэтгэл дундуур байдаг хэмээжээ.

-НОРОВИРУСЫН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ТОО 275-Д ХҮРЭВ-

Пёнчан 2018 олимпийн наадмын үеэр гэдэсний халдварт өвчин буюу норовирусын халдвар авсан хүмүүсийн тоо 275-д хүрээд байгаа ажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сун Баик Ю "Бид өдөр бүр статистик мэдээлэл цуглуулдаг. Одоогийн байдлаар нийт 275 хүнээс 225 нь эмчлүүлж, 53 хүн хорионд байна" гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (66.181.179.56)
2018-02-21 13:16:10
Manaihan chin golinho musun deerch oligtoihon gulgachihaj chaddagui ulg uyn olimp.

Зочин (66.181.179.56)
2018-02-21 13:12:59
Eireg gedeg n doping bgag harulsan hariu shude. Buh shinjilgeeni surug n sain eireg muu gedgig yagad meddeggui uyum be.

zochin (202.9.40.149)
2018-02-21 12:18:11
Tsogtsolmaa avgai uurtuu delguurees altan midial avsan genuu delguur nheseh amjiltaa unelsen bololtoi bayr hurgie

Зочин (58.136.211.142)
2018-02-20 13:10:11
ОХУ н тамирчдын талаар сэтгэл зовоод дотрохийг нь уншихаар "эерэг" гарсан гээд биччихсэн байх юм, гарчиг нь болохоор допинг илэрсэн гээд байх юм, энэ Туяа та монгол хэлэнд эерэг эсрэг гээд хоёр тэс өөр утгатай үгийг хаана хэрэглэхийг мэдэж бичсэн л байх даа ,ойлгосонгүй ээ буруутай юм уу буруугүй юум уу бү мэдёстой ойсонгүй, залуурлвал их сайн байна даа ,эсвэл тайлбар.........

Зочин (202.179.25.244)
2018-02-20 12:15:03
монголын тэр 90-н тамирчнаас 84-т ордог эмэгтэй арай ч дээ,улсын зардлаар энд тэнд өчнөөн гадагшаа бэлтгэл хийж явчаад ийм амжилт ч биш юм гаргах гэж,би лав ичээд эх орондоо ирэхгүй,амиа хорлоод юм уу тэндээ харлаад үлдэнэ ээ,одоо ичихгүй 1 их гавьяа байгуулцан юм аятай арзайгаад инээд алдаад ирэх байх даа

e (103.57.92.238)
2018-02-19 13:11:57
ЦОГЗОЛМАА САЙД ДЭЛГҮҮРЭЭС АЛТАН ГИНЖ АВСАНШДЭ

e (103.57.92.238)
2018-02-19 13:11:29
ЦОГЗОЛМАА САЙД ДЭЛГҮҮРЭЭС АЛТАН ГИНЖ АВСАНШДЭ

Зочин (66.181.164.222)
2018-02-19 13:04:57
ЯАГААД МОНГОЛ БХГҮЙ БНАА.

зочин (27.123.214.110)
2018-02-19 12:05:04
Орос улс нэг ч алт аваагүй байна, харамсалтай

Зочин (202.21.106.164)
2018-02-19 08:33:38
Mongol haachiv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ