С.Молор-Эрдэнэ: Яг үнэндээ миний дотор малчин хүн бий

Түгээх    
2018-02-19 08:04:01 - Энтертайнмент

molorerdene

Улс төр судлаач, философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-БИ МОНГОЛЫН ФИЛОСОФИЙГ БОСГОЖ ИРНЭ. ГЭХДЭЭ ТОМ ХАНДАХГҮЙ
АЛХАМ АЛХМААР УРАГШИЛНА-

-Та Хятадын зохиолчийн “Бээжин хотоор гүйсээр” номыг орчуулжээ. Өмнө нь та өрнийн зохиолчдын философийн номуудыг орчуулж байсан. Энэ удаад яагаад заавал хятад зохиолчийн номыг онцлон орчуулахаар шийдэв?

-Үнэхээр ч өмнө нь дандаа Европын зохиолчдын ном орчуулдаг байсан. Ардын хувьсгалын дараа манайд Европоос маш их хөгжил орж ирсэн. Үүний жишээ олон бий. Тухайлбал, дуурийн театр, драмын театр, Засгийн газрын бүтэц, төрийн тогтолцоо, эмнэлэг, сургууль гээд энэ бүхэн Европоос орж ирсэн. Азийн улс орнууд Европын соёлоос маш их зүйл суралцсан. Анх би ч гэсэн улс төр, капитализм гээд олон зүйлийн талаар Европт боловсрол эзэмшиж олж мэдсэн. Платон, Аристотель бүгдийг нь уншиж ерөнхийдөө л нэг зурагтай болсон доо. Улс төрийн намд орчихвол намын бодлогын эсрэг ярьсан болно. Төрд ажиллавал төрийн эсрэг дуугарч болохгүй шүү дээ.

-Өөрөөр хэлбэл филисофич нийгмийн статусын хувьд ч, үзэл санааны хувьд ч бие даасан байх ёстой гэж та хэлэх гээд байна аа даа?

-Мэдээж тийм. Философич хүн бол төрийг шүүмжилсээр ирсэн. Дээр үедээ ч философичид хааныг шүүмжилдэг л байсан. Мэдээж философич хүн шашинтай зөрчилдөгч. Тиймээс энэ бүхнээс хол сүүлийн арав гаруй жил ямар ч төрийн байгууллагад, юунд ч хамаарахгүйгээр эрх чөлөөтэй ажилласан. Хүмүүс ч намайг шүүмжилсэн. Ингэхдээ, та дандаа өрнийн философи ярих юм, дорнын философи ярь л даа гэж. Би дорнын философийг сонирхож эхэлсэн. Өмнөд Солонгос, Хятад, Япон, Энэтхэг явсан. Тэдний философийг сонирхоод харахад яг л миний баруунд үзсэн философийг л яриад байдаг. Би асуусан, та нарын Күнз, Зэн буддизмын философи яасан бэ гэж. Тэд хариуд нь, бид аль алиныг нь хослуулсан, аль аль талынх нь өнөөдрийн амьдралд хэрэгтэй философийн онолуудыг нь авчихсан гэсэн юм. Би ч тайвширсан. Өнөөдрийг хүртэл өрнийн философи гэж явсан нь буруудаагүй, алдаагүй юм байна аа гэсэн бодол төрсөн шүү. Тэд өрнө рүү явж суралцаад, өрнийн философийг дорнын философитой нэгтгээд гайхалтай бичиж чаджээ.

-Энэ нь таны “Бээжин хотоор гүйсээр” романыг орчуулахад том түлхэц болсон уу?

-Өнөөдөр би Европ руу явж философийг нь сурлаа гээд буцаж ирээд харахад өрнийн философийг Монголын философитой харьцуулаад биччихсэн ном алга байсан л даа. Манайд философич байгаагүй юм байна. Манай нийгэм ч философич байхад хэцүү нийгэм шүү дээ. Хэрвээ өнөөдөр бидэнд Европын соёл, философи орж ирээгүй бол би өдийд төрсөн нутагтаа, хөдөө суманд эсгий гэрт л хэвтэж байгаа шүү дээ. Тиймээс надад “Би Монголын философийг босгож ирнэ. Гэхдээ том хандаж болохгүй, Алхам алхмаар урагшилна гэж арав гаруй жилийн өмнө л бодогдож байсан.

molorerdene

-Сургуулиа төгсөж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Алхам алхмаар урагшуулж чадав уу?

-Өнөөдрийг хүртэл алхам алхмаар л явж ирлээ. Нэг үеэ бодвол философи гэхээр гайхаж харахааргүй, хүлээж авдаг болсон байна.

-Та яагаад роман руу орсон юм бэ?

-Хоёр төрлийн философич байдаг юм. Нэг нь их сургуульд багшлаад, философи заагаад л цалингаа авчихдаг, төрийн албан хаагч шиг гэсэн үг. Төрийн албан хаагч юм чинь төрийнхөө эсрэг дуугарч болохгүй. Харин нөгөө талд эрх чөлөөт философичид гэж бий. Францын Руссогоос эхлэлтэй гэж ойлгож болно. Анх тухайн үеийнхээ төрийг шүүмжилж байсан. Бичсэн ном нь хүртэл шатаагдаж байлаа. Яг ийм л эрх чөлөөт философичид өнөөдөр философийнхоо сэдвээр ном бичдэг болсон байна. “Бээжин хотоор гүйсээр” номын зохиолч бол шинэ үеийн, философийн ойлголттой зохиолч. Философийн сэтгэлгээнүүдийг маш уран аргаар роман болгоод биччихсэн. Надад маш ойр байсан.      

-Уг романы дэвшүүлсэн санаа, хөндсөн сэдвийг та философичийн хувьд хэрхэн дүгнэв?

-Энэ ном бол соёлын шүүмж. Одоогийн шинэ, хуучин соёл хоёрын л зөрчил. Хятадын уламжлалд гэр бүл, хайр дурлалыг юу гэж ойлгож байна вэ, нөгөө талд шинэ үеийн залуусын ойлголт ямар байна вэ гэдгийг харуулсан. Нэг талдаа энэ романыг уншсанаар бид өөрсдийгөө ямар байна вэ, яаж амьдраад байна вэ гэдгээ тольдож харна. Экзистенциалист философийн онол миний өмнө нь орчуулсан солонгос зохиолчийн романд илүү харагдана. Солонгосчуудын амьдралын хэмнэл, уламжлалт ойлголт нь өөр. Багаасаа эцэг эх нь бүх юмыг нь бэлдээд өгчихдөг, улс нь ч гэсэн хангамжтай. Тэгээд ирэхээр залуу хүмүүс нь хүсэл эрмэлзэлгүй болчихсон. Хятадад бас л өөр. Тэд “Бид дэлхийн хоёр дахь том үндэстэн боллоо. Дэлхийн бүх хариуцлага бидний нуруун дээр ирлээ. Ирээдүйд дэлхийн бүх хариуцлага бидний нуруун дээр ирэх учраас бид том үндэстэн байх ёстой” гэж яриад эхэлсэн. Тэгэхээр бид Хятад улсыг зүгээр л нэг “хужаа” гэж  харж ярих нь онигоо л доо. Бээжингийн их сургуулийн олон профессоруудтай уулзаж байхад ч, сургуульд нь очиход ч Германы мундаг философичид тэнд лекц уншиж байх жишээтэй. Би бүр гайхсан. Миний мэддэг олон мундаг философич тэнд лекц уншиж байна. Ер нь бид гэнэн зангаасаа болж Хятад улсыг муулж суугаад яах вэ дээ. Улс төрчид нь хүртэл улс төрийн оноо авах гэж хятадуудыг муулаад байх нь хэр зохимжтой вэ.

molorerdene

-БИ ФИЛОСОФИЧИЙНХОО Л ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА-

-Монголчуудын үзэл санаанд хятад орон таны хэлдгээр “хужаа” гэх тодотголтой. Маш олон хүн энэ үзэлдээ ч гүн бат итгэсээр байгаа шүү дээ. Энэ нь магадгүй таны номыг худалдан авахгүй байх том шалтгаан ч болох байх?

-Би философичийнхоо л үүргийг гүйцэтгэж байгаа. Философич хүн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Бид аливаа нэг зүйлд зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хандаад байж болохгүй. Үүнд нь улс төр ч нөлөөлж байгаа. Улс төр бол цэцдийн ажил. Түүнээс мөнгөтэй болох гэсэн сэтгэл хөдлөлтэй бацаануудын ажил биш л дээ. Гэтэл манайд цэцдүүд байхгүй учраас бацаанууд улс төрд гарч, сэтгэлийн хөөрлөөр ярьж, нийгмийг турхирч байна. “Бээжин хотоор гүйсээр” номыг орчуулж байхад Бээжингийн залуусын амьдралын ерөнхий хэв маяг манайхтай тун төстэй, ойр санагдсан юм. Би олон жил лекц уншлаа. Оюутнуудын амьдрал, хэв маяг ямар байдаг вэ гэдгийг гадарлана. Залуусын дунд яригддаг нэг л сэдэв байдаг нь love /хайр/ шүү дээ. Хайр бол өөрөө философи. Энд ганцхан эр эмийн хайр бус эцэг эхийн хайр, эх орноо хайрлах хайр, сүсэгтний хайр гэх зэргээр хайрыг өргөн агуулгаар нь харахыг хэлж байна шүү. Ингээд л би бодсон. Дорнын философи руу орохдоо Солонгосоос эхэлсэн. Солонгосын яг өнөөгийн залуусын дунд хайр дурлалын асуудлыг илтгэх ямар роман байна вэ гэж харсан. Хятадынх нь ямар байна вэ. Японых ямар байна вэ гээд л харсан. Удахгүй япон зохиолчийн роман орчуулагдан гарна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Солонгост бүх зүйл нь бэлэн, залуус нь хүсэл тэмүүлэлгүй байна гэж. Хайр ярихаа болиод ердөө л секс гэж хардаг болчихож. Харин Хятадад уламжлалт ёсноосоо салаагүй байх жишээтэй. Олон зуун жилийн гэр бүлийн түүхэн уламжлалтай ард түмэн байсан учраас энэ уламжлал нь ч өнөө хэр байсаар л байна. Хятадад love /хайр/ бий юу бий. Гэхдээ love /хайр/-ыг тоохоо болих гээд л байгаа. Японд мөн л тоохоо больчихож. Бүр хайр, секс хоёрыг хоёуланг нь тоохоо больж байх юм.

-“Бид тэгэхээр хаана нь явна вэ” гэсэн асуулт эрхгүй урган гарч ирэх нь ээ?

-Монголд ч гэсэн ийм түүхэн уламжлалууд бий. Яг үнэндээ миний дотор малчин хүн бий шүү дээ. Гадаадад л сурч мэдсэн болохоос дотоод хүн минь малчин гэдгийг үгүйсгээд яах вэ дээ. Диплом бол мэдлэгийн баталгаа болохоос хүн чанарын баталгаа биш. Хичнээн гадаадад олон диплом эзэмшсэн ч бас л дотроос минь түүхэн уламжлалт ойлголтууд гарч ирж л таарна. Энэ нь нийтийн онцлог. Монголд гээд яривал үнэхээр бүгд бий. Нэг талдаа хайрыг чухалчилдаг, нэг талдаа сексийг чухалчилдаг залуус ч бий. Аль аль нь л байгаа. Тэгэхээр романы чухал тал нь энд л гарч ирдэг. Өөрөөр хэлбэл бид бусдынхаа амьдралын, love /хайр/-ын философийг ойлгож авах нэг зүйл нь роман, ном л байдаг. Би заавал Хятадын соёл, философийг ойлгохын тулд профессоруудтай уулзах шаардлагагүй. Харин тухайн улсад ямар ном хамгийн их уншигдаж байгааг сонгож авч чадвал тухайн улстай танилцчихаж байна л гэсэн үг.

molorerdene

-БИД ЭХЛЭЭД “ӨЛСГӨЛӨН”-ГӨӨСӨӨ САЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Нөгөө талаас нь харъя л даа. Та тухайлбал, Солонгос, Хятад улсын философийг ойлгохын тулд хоёр зохиолчийн роман орчуулжээ. Монголчуудын философийг ойлгоход дөхөм болох ном, роман өнөөдөр бидэнд байна уу. Үүнд яг өнөөгийн зохиолчдыг хамаатуулан асууж байгаа юм шүү?

-Өнөөдөр Монголд барьж аваад уншчих философийн номууд алга л даа. Тэгэхээр ийм ном  бичих боломжгүй. Үүнд зохиолчдын буруу байхгүй. Дээрээс нь бид маш их мухар сүсэгтэй. Өнөөдрийн зохиолчид гээд байгаа хүмүүс нь ном уншаагүй байна. Тийм чадвар алга байна.

-Энэ тал дээр таньтай төдийлөн санал нийлэхгүй байна. Манайд сүүлийн үед орчуулгын сайн номууд гарч байгаатай санал нийлнэ биз дээ?

-Манайд асар буруу орчуулж байна. Александр Дюмагийн Монте Кристо гүн, Анна Каренинагийн ч юм уу романуудыг орчуулахдаа өөрсдийн ойлгосноор л биччихдэг. Цаад философийг нь ойлгоогүй байдаг нь маш аюултай. Дээрээс нь манайд нэг үг маш олон утга санаа илэрхийлдэг болохоор үгийн тоглолт хийх гээд ядчихдаг. Гэтэл би “Бээжин хотоор гүйсээр” романы зохиолчтой очиж уулзаж байхад үнэхээр амар байсан. Сэтгэл гэдэг үгийг илтгэх 800-900 жилийн түүхтэй ханз нь байна шүү дээ. Манайд харин нэг үг нь яг гол ухагдахуунаа илэрхийлэхгүй, маш олон салаа болоод, өөр өөр утга илэрхийлээд явчихдаг. Тэгээд ирэхээр нэг юм уншихаараа “Би өөрийнхөөрөө л ойлгоно” гэдэг. Тэгж тухайн зохиол, романыг болоод зохиолчийн жинхэнэ филисофийг алж болохгүй л дээ. Достоевский гэхэд л тэр чигтээ христийн шашин шүү дээ. Европын ном зохиолууд тэр чигтээ христийн шашин талдаа. Энэ нь бидэнд тийм ч ойр биш. Манайд роман сайн хөгжих болоогүй байна. Бид эхлээд өлсгөлөнгөөсөө салах хэрэгтэй байна. Түүхээр өлсдөг байсан өлсгөлөнгөөсөө одоо л нэг салж байгаа юм. Одоо өвөг дээдсээ ярьдаг байдлаасаа салчихвал. Тэгээд дээрээс нь мухар сүсгээсээ салах нэг шаардлага байна. Шашны нөлөөлөлд хэтэрхий автаж байгааг ярихгүй байж боломгүй. Тэгэхээр шашны хорхойноосоо салаад хүн гэдэг ойлголт руугаа эхлээд орох хэрэгтэй. Хүний дотоод мөн чанар, уг ухагдахуун руу ороогүй цагт өөр юу ч яриад нэмэргүй л дээ.

-Та өрнийн философийн олон ном орчуулсан. Энэ удаад Азийн хоёр дахь зохиолчийнхоо номыг орчууллаа. Орчуулгын тал дээр та хувьдаа хэр шат ахиж байна вэ?

-Роман орчуулах харьцангуй гайгүй. Философийн номууд орчуулах л хэцүү байдаг. Мэргэжилдээ баригддаг тал бий. Гэхдээ роман дээр нухацтай суух шаардлага байдаг. Бид 30 сая хүн амтай хотыг өөрсдийн хоттой зүйрлээд хот гэж орчуулж болох уу, үгүй юу гээд л асуудал их бий. Солонгос зохиолчийн номыг орчуулахдаа Сөүлийн их сургуулийн оюутнуудтай хамтарч орчуулсан. Тэд чинь хотынхоо бүх зүйлийг а, б-гүй мэднэ шүү дээ. “Бээжин хотоор гүйсээр” номын тухайд ч оюутнуудтай хамтарсан. Тэд чинь гудамжаа хүртэл андахгүй мэднэ. Харин миний хувьд гол ухагдахуунуудаа бариад явчихдаг. Хадуурч хазайгаад байлгүй гол ухагдахуунаа л барих нь чухал.

-Философийн номууд орчуулагдсаар байна. Уншигч хэр бэлтгэгдсэн гэж та бодож байна вэ?

-Би ямар “Ногоон нүдэн лам” гэдэг ном бичсэн биш. Би хордуулах биш ухааруулах ном орчуулж байгаа. Эхэндээ яах вэ, уншигчид хэсэгтээ л удааширч, гацдаг л юм. Гэхдээ амархан урагшлаад явдаг. Би ямар бараа бүтээгдэхүүн зарж байгаа биш. Ном бол бараа бүтээгдэхүүн биш, оюуны хөдөлмөр. Хүн номтой зууралдах ёстой. Ном уншдаггүй хүнтэй ертөнцийн тухай яриад ч яах вэ дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

molorerdene

molorerdene



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 96

зочин (64.119.20.129)
2018-02-27 19:48:49
олон зуун ном цаг гаргаж уншиж их юм бодож байдаг хүний нүд ийм байдаг байх

зочин (64.119.20.129)
2018-02-27 19:40:49
эрүүл ганцыг олон тэнэгүүд ойлгохгүй байж ч магад...

Зочин (66.181.161.112)
2018-02-25 23:32:58
ene cegcger snalig amisgaa gulcngii xydal medemxiircn tsetserxcen bycdaac yalgarax geed yadcan gulug yum aa cnam snig cegcger ex tvvx uvug deedec ix xaaniig yaj ingej xelj zvrxelne ve amnaacaa bolj gaitav daa banzal min tegeed bac oxid xvvxnvvdeer zygaatsaxaa bolivol deer snvv noxoin baac min mongol cnam snig ergvvgeer ogt dytaxgvi fuck you..

SOFIST (202.179.26.118)
2018-02-21 12:48:38
AAZID FILOSOF GEJ BAIDAGGUI YUM..FILOSOF CHINI ERTNII GREKEES UUSELTEI MALAA

Зочин (202.179.26.118)
2018-02-21 12:40:52
AAZID FILOSOF GEJ BAIDAGGUI YUM..FILOSOF CHINI ERTNII GREKEES UUSELTEI MALAA

ketrshine (182.160.3.61)
2018-02-21 09:44:19
ene commentuudiig unshihaar hezee bid hugjij odoo tsagtaigaa hul niiluulen alhandaa gej bodogdoh ymdaa pizda gej

Зочин (203.91.115.250)
2018-02-21 09:44:13
Нэг л их худалаа эх орончид. Энэ хүн харин ч эх оронч шүү. Номыг нь ярилцалгыг нь уншаад ОЙЛГОХ хэрэгтэй шүү дээ. Захиалгатай захиалгагүй хэдэн гэсэж үзээгүй хөлдүү тархитай комментчид нийлчихээд хараагаад байхаар ҮНЭН худал болчихгүй шүү дээ.

Зочин (66.181.161.29)
2018-02-21 05:08:31
Таньд их баярлалаа

Зочин (66.181.183.121)
2018-02-20 23:05:57
MUNHNAR EEJIIN ONOLOOR BOLOMJGUI YUM GEJ UGUIEE

Зочин (66.181.183.121)
2018-02-20 23:05:27
MUNHNAR EEJ MUNHNAR EEJEE

Зочин (66.181.183.121)
2018-02-20 23:05:09
MUNHNAR EEJ MUNHNARAN EEJ

САНАА МУУТ ЯВАН ХАТНА (112.72.11.124)
2018-02-20 19:30:25
ФИЛОСОФИЙГ ЖҮЖИГ БОЛГОЖ ТАВЬСАН АРД ТҮМНЭЭ ӨӨРӨӨСӨӨ ДОР ТАВЬЖ ХЯТАДУУДЫГ МАГТАН ДУУЛАГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН С.МОЛОР-ЭРДЭНЭ ТА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ХООСОН ТОЛГОЙТОЙ ГЭДГЭЭ МЭДЭЖ МЭДРЭЭЧ.ХН ӨРӨВДМӨӨР Ч ЮМ ДАА ИЧИХ НҮҮР БАЙНА УУ???????????????????????????????

Зочин (202.179.27.148)
2018-02-20 14:26:25
Молор-Эрдэнэ үргэлж хүн төрөлхтөний оюуны их сангаас монголчууддаа шинэ санаа, шинэ ойлголт өгч байдаг- соён гэгээрүүлэгч.Энэ удаа ч мөн маш олон санаа авах зүйлүүд бичжээ.Нэрээ ч бид хэн нэг хүний зохиолыг уншиж байхдаа уг зохиолчийн шүтлэг бишрэлийг анхаардаг бил үү?,Манай зарим зохиолчид ч хэт шашинжуулдаг нь үнэн шүү дээ, г.м. олон зүйл байнаа.

экү (202.21.106.139)
2018-02-20 12:38:44
яг юү ярьж байгаагаа,өөрөө яг ямар бодол санаатай байгаагаа ч мэдэхгүй бурахыгаа философм гэдэг юмаа наад Молортонгууд...

Зочин (202.179.25.244)
2018-02-20 12:19:37
энэнээс ярилцлага аваад сууж байдаг завтай хүн байдаг аа хэхэ

муу хүн (66.181.166.134)
2018-02-20 11:46:40
Шар хаднаас оргосон хүн бна, барьж аваад эмч нарт нь хүлээлгэж өг

иргэн (180.149.93.14)
2018-02-20 07:46:49
ЭНЭ УДАА МОЛОР-ЭРДЭНЭ ЁСТОЙ СЭТГҮҮШТЭЙ ЯРИА ӨРНҮҮЛЖЭЭ. БАЯРЛАЛАА. НОМЫГ ХУДАЛДАЖ АВНА

Зочин (98.234.233.211)
2018-02-20 04:51:55
Ер нь гvн ухаан, философ чинь солиорол шvv дээ, нимгэн ухаантай хvмvvнvvд ойлгохгvй, тэд энэ Молор-Эрдэнэ мэт гvн ухаантан, философчидаа солиотой, гаж амьтан л гэнэ. Бегтерvvдийн тосгонд гуалиг тэгш нуруутан гаж амьтанд тооцогддогтой агаар нэгэн буй

sda (66.181.184.47)
2018-02-20 03:52:52
doligonj tal zash hundlel 2iig oilgoj ch chadhgui niigemig ustgald oruulwal taarna...

bavuu (85.182.54.89)
2018-02-20 03:00:49
Turgen emchilgee hiilgehgui bol ih hund ue ruugee orj baigaa solio uvchtei hun baina.Bushuuhan getgetsiin emnelegt hevtuuleech ee naad hunee. Hairan zaluu.

Зочин (67.163.50.153)
2018-02-20 01:43:52
soliotoi etgeed

Зочин (62.232.56.211)
2018-02-20 00:09:39
Хөгжингүй орнуудын мундаг мундаг олон л профессор, хирэндээ философич хүмүүстэй уулзаж, яриаг нь сонсож байлаа. Энэ Молор-Эрдэнэ шиг дүүрчихсэн юм нэгийг ч харж байгаагүйээ. Мэдэхгүйгээ мэдэхгүй гэдэг нэг хэцүү юм байдаг. Мань хүн Монголынхоо талаар мэдэхгүйгээ огт мэдэхгүй байгаад байдаг юм. Мэдэхгүйгээ мэддэг хүмүүс уг нь бас ч гэж учиртай байдагсан.

Зочин (121.163.29.47)
2018-02-19 23:45:34
Алдарт сэтгэгчид цаг үеийнхнээсээ үргэлж түрүүлж явдаг. Тэднийг хэзээ ч амьдад нь ойлгож байгаагүй нь европын олон нэрт философяидын амьдарлаас харагддаг. Энэ хүний хэлснийг манайхан ойлгох арай л болоогүй бол уу даа. Энэ хүний хэлсэн зүйл нь олон хүний дургүйг хүргэж, хичнээн их үзэн ядсан коммент бичнэв төдий чинээн үнэнийг нь хэлж байна гэж ойлгохоор.Танд амжилт хүсэе. Монголчуудыг гэгээрүүлхэд яарах хэрэгггүй, манайхан сэхээрч байгаа.

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:28:45
TA HAR GARIGIIN NOMIIG UNSH GUN UHAANII AVUUSHTAI YUM OLJ AVNA ESUSIIN SHASHIN GEJ BAIHGUI HAR GARIGIIN HUMUUS UDIRDAAD BAIDAG

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:27:26
BUDDA HRISTIIN SHASHNAAS BUSAD SHASHIN LOLIKGUI

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:25:45
HUUL ERH ZUIN GUN UHAAN GEJ HUNNUGIIN UYED BAISAN GEHEER CHINGISIIN UYES AGUU BAIJ

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:23:41
GUN UHAAN HUNNUGEES UUSELTEI MONGOLOOS BUSAD ORNII GUN UHAAN BAIGAA ONOOGUI

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:20:43
GUN UHAAN BOL ORCHIN UYEE DAGADAG UHAAN GEHDEE GUN UHAAN TOGS BISH TOGS YUM GEJ ERTONTSOD BAIDAGGUIG SURGASAN ULGER BAIDAG TOGS YUM GEJ ONOLIIG HELNE YAG ONOHIIG ONOL GENE

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:16:06
KARAKASHIIIN TOVCHOO NOMNOOS NIISLELEE NEGEN JIGD BARILGUUD BARIMAAR YUM

Зочин (66.181.180.112)
2018-02-19 23:13:45
NARIIG JOOMTOI ZUIRLEJ BOLOHGUI GEDGIIG ONOJ HELJ BOOGIIN FILOSOFIIG UNSH

Зочин (182.160.1.129)
2018-02-19 22:51:31
Молор эрдэнэ шиг хойчтой Монгол том юмны хугархай юм аа, Монголчууд азтай хувьтай улсдоо сайн цаг ирнэ Монголын хойч олон болог

Зочин (103.26.193.175)
2018-02-19 22:37:33
чи малчин хүний чигчий хуруунд ч хүрэхгүй.

Зочин (202.21.106.148)
2018-02-19 22:36:16
Гадны гар хөл ингэж орж ирээд эзлэн сүйтгэх үйлдэл нь илэрхий бна.Бусдын гар хөл өөрөө юу ч бодох чадваргүй жинхэнэ мухар сүсэг гэж ийм хүнийг хэлнэ.Харах бдал нь сэжгийн амьтан болгоомжил...

Зочин (182.160.1.129)
2018-02-19 22:13:14
Атаархуу хогнууд вэ, Молорэрдэнэ молодец хэхэхэ

Зочин (27.123.212.133)
2018-02-19 21:40:28
Molor Erdene ta uuriiguu urgumjilj solioroh bish uuriiguu ter Germanchuudaaraa Evropchuudaaraa uneluulj unelgee awchaad olon yum dongos gej helii.

Зочин (203.91.115.38)
2018-02-19 21:40:22
Molor Erdene ta uuriiguu urgumjilj solioroh bish uuriiguu ter Germanchuudaaraa Evropchuudaaraa uneluulj unelgee awchaad olon yum dongos gej helii.

Зочин (203.91.115.38)
2018-02-19 21:37:57
ene shizotoi mal Filosofich Mongold alga genee. Urianhai guaig Frantsaas uneleed deed shagnalaa ugsun, sayahan Hyatad, Japan, Solongosiin nairagchid tsuglaad Aziin terguun naiaragch bolgoson. Urianhai guain shUlguud chin ter chigeeree Filosofi shuu dee. Ene mal yadaj Germandaa unelegdeed bagshilchaad Mongold irj olon yum hutsaasaa bilee. Molor erdene maliig haana yamar ulsiin Filosofich Surguuli tooj bna haana ch bhgui.

Зочин (66.181.184.47)
2018-02-19 21:17:15
eruuleer setgeh gegchiig soliotoi zuirleh n ih sonin iim zuil boddog humuus manaid ih bii.

Зочин (182.160.33.145)
2018-02-19 20:28:43
Занабазар байгаагүй бол Монгол улс байхгүй

Зочин (182.160.33.145)
2018-02-19 20:28:23
Монголын соёл урлагыг Буддын шашин хөгжүүлжээ. Өөр үзүүлчих юу байгаа юмбдээ?

Зочин (182.160.33.145)
2018-02-19 20:28:15
Монгол соёл урлагыг Буддын шашин хөгжүүлжээ. Өөр үзүүлчих юу байгаа юмбдээ?

Зочин (150.129.141.223)
2018-02-19 20:13:59
пятая (китайская) колонна

Зочин (150.129.141.223)
2018-02-19 20:11:36
ац чинь муу малчин хужаа

Зочин (202.9.41.82)
2018-02-19 19:48:08
Өвчтэй хүмүүс дандаа өвчин ярьж эрүүл хүнийг ч ямар өвчтэй бол хэмээн сонжиж явдаг бол яг үнэн юм билээ. Маш их эмх цэгцтэй ёстой мундаг горимтой амьдардаг хүмүүс ихэнх нь өвчний үүр болсон хойноо ийм болсон байдаг юм билээ. Олон сэтгэгдэлд зориулж үүнийг бичив

Хаян (202.9.40.1)
2018-02-19 19:46:02
Энэ шизотой баагийг ингэж ярилцлага авч газар авахуулж болохгүй ээ. Монголын түүх соёл, төрт ёсны уламжлалыг нулимж байгаа хүн шүү дээ.

зочин (103.10.22.72)
2018-02-19 19:32:18
сэтгэгчид ердийн ойр зуурын амьдрал хөөсөн хүмүүсээс өөр бүр солио өвчтэй гэмээр сэтгэгдэл өгөхөөр хүмүүс шүү дээ.УИХ-д суугсадын заримаас нь энэ хүний дайны ухаан гарах ч үгүй хоосон толгойтнууд .монгол улс нам нэрийн ард нуугдсан бэртэгчидээс салж хагацаж байж улс орон хөгжинө.ард олны тархи оюуныг 1990 оноос хойш хоосруулсан .мухар сүсэг тэнгэрт гарч хуучны монгол ухаантай хүн цөөрч шашнаар төвдийн үзэл улам батжиж байна.

Зочин (103.229.123.54)
2018-02-19 18:58:27
Ардчилал дагасан юмнууд яг ийм мэдрэл муутай. АСА аварга бас байна. Японоос хөөгдөж ирчээд улс үндэстэнийхээ эсрэг намыг дэмжээд эх орончын дүрд жүжиглээд мөнгөнөөс бөгсөө өгсөн тэнэг хар юм. Ядаж Жак Ма мэтийн хужаад зодуулж кинонд тоглохоо болиосой

нэргүй (107.167.102.160)
2018-02-19 18:55:47
Агуу ихийн дэмийрэл гэдэг сэтгэцийн өвчтэй хүн шдээ. Германд сургууль төгссөнөө агуу их зүйлд бодоод л дэмийрээд яваад байгаа хүн. Нүд нь гялалзаад солиорол нь нэлээд гүнзгийрчихсэн явж байна шд. Гэр орныхон нь энэ хүнээ анхаарахгүй бол болохоо байсан байна шүү.

Зочин (202.21.106.143)
2018-02-19 18:21:06
Номны цагаан солиотой хүн

Зочин (122.201.19.66)
2018-02-19 17:18:16
ХҮНИЙ АНХААРАЛ ТАТАЖ БАЙЖ ГЭДСЭЭ ТЭЖЭЭДЭГ ХҮН.

Зочин (89.204.137.240)
2018-02-19 17:03:04
Mongolchuudad doziig n taaruulj uguhgui bol hetzuu sh dee.uursdiinhuu munhag muu bgaag heluuleh durgui.MOLOR-ERDENE GUAIG OILGOH SHINE UY GARCH IRJ BGAA.UNEN UG N TEVCHIHED DAAN CH HUND SANAGDAAD BAIDAG

Зочин (103.229.123.54)
2018-02-19 16:40:07
Ардчилал дагасан юмнууд яг ийм мэдрэл муутай. АСА аварга бас байна. Японоос хөөгдөж ирчээд улс үндэстэнийхээ эсрэг намыг дэмжээд эх орончын дүрд жүжиглээд мөнгөнөөс бөгсөө өгсөн тэнэг хар юм. Ядаж Жак Ма мэтийн хужаад зодуулж кинонд тоглохоо болиосой

Зочин (150.129.143.41)
2018-02-19 16:39:26
Дотоодын дайснуудын биeт өв болсон этгээд амьтан шүү.

zochin (172.58.44.99)
2018-02-19 15:55:10
havar ovchin n hodlood eruul met yarij haraagaaraa untaj duraaraa demii dongosoh tsag n tsagaan sariin shiniin 1 eer ehelj bui ,setgetsiin kontrolid baidgiin geseen

Зочин (194.228.20.187)
2018-02-19 15:29:04
хэдэн үе дамжсан шизофрени байналээ энэ күн, монгол бичигтээ мулт байж монголын юуг сэргээнэ гэж шизоотоно вэ?

Зочин (202.179.27.217)
2018-02-19 15:14:02
Соц үеийн юунд нь би дургүй гээч. Түүхээ гуйвуулсанд. Тэрэнд л зэвүү хүрдэг юм. Тэрнээс биш суурьшмал соёлд суралцсан нь сайн хэрэг. Хөгжил бол байшин барилга биш шүү дээ. Хөгжил гэдэг бол хүний хөгжил юм.

okej (59.153.112.62)
2018-02-19 14:46:47
er ni bol ene hunii ugend avah um bii hayh ch um bii. Shashinii tal muhar suser deer ni bol sanal niilj bainaa, gehdee bid yagaad zaaval gadnii soeliig shuten bishirch , gadnii tuuhiig zuv gej uzeh estoi gej. Yag unendee bol ta esgii gertee hevtej baih baisan gej arai ch tgej buhel buten uv ulamjlalaa hamaagui helj blohgui shdee. Bi uuruu sweded 10 n jil, japan, solongos, hytad bas amidrach baisan hun, nadaa neeh taalagddagui shdee. Shambaaralsdsan , baahan seven eleven, baahan beton tsutgasan barilga, shaavaraldsan , hog novsh idsen l humuus sanagddag shdee. harin ch uchuun jil naaran deer hevtsen humuus gehed odoo l dunguj soel , ariun tseverhc bolj baigaa shdee. Neeh balair ih hun amtai , tgeed hamag dalai , baigaliaa betonon barilga bolgoston humuus shdee yag unendee. Manaih harin muhar susegeesee salaad UB geesee jaahan nuutsgeedeed , tgeed l boloo shdee.Bid hugjunuu gej

Тархины тураал (202.9.41.51)
2018-02-19 14:37:10
Тархины тураалтай мөнгөний донтой, хүн чанаргүй, сэтгэлгүй алиман тийрэнгүүд төрд зайдагнаж, харийнхантай нийлж эх орноо цөлмөж байхад хичнээн сайхан эрдэм ухаан ярихын нь ч хэрэггүй. Тэртээ тэргүй барууны алуурчид оюун санааг нь хордуулж, улмаар орос, хятад хоёртой дайтахын тулд монголыг барьцаа болгож ашиглана.Болохгүй бол хятадад худалдана.

Zochin (66.181.187.230)
2018-02-19 14:31:55
Ene huniig harahlr buun stress, amidralaas ymar ch hanamj avch chadhgui, setgel n hangaluun bus, uurt n taalagdah uym bhguigeesee bolood buun uur untuu yavdag hun shig bgaan..Gehdee er n yariad bga zuilstei n sanaa haya niildeg shu! Hehe.

Зочин (202.179.27.217)
2018-02-19 13:52:10
Ардчилалыг гадны соёл гэдэг. Гэтэл Социализм ч гадны соёл шүү дээ. Аль аль нь гадны соёл. Гэхдээ эхлээд өөрийгөө нээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголоо сайтар судлах хэрэгтэй шт. Түүхээ бид хайж байгаа улс. 100 жилийн түүх биш 1000 жилийнхээ түүхийг.

Galzuu tarhi ugaagch (91.231.169.123)
2018-02-19 13:41:51
Tuuhee mededgui tuuhch gej ene nuhuriig helne dee

88 (182.160.36.148)
2018-02-19 13:17:40
ene hunii niitleliig unshihad filosofi gedgiig manaihan uuruur oilgood baina gedgiig yaltch ugui heleed bna

Humboldt alumni (202.179.24.6)
2018-02-19 12:35:41
Harin ch philosoph hun baihaa daa. Germanii Ludwig Maximillian University in Muenchen gej tom ih surguulias PhD avsan Dresdend physics-eer PhD hiisen l hun dee. Er n fizikiin shinjleh uhaan philosophyd oirhon baidiim shig. Ene comment bichij muulagsdiin ihenh n dotoodiin neg muu surguulirhuu yumand yavtsgaasan garuud baigaa daa huurhiis

Mmm (27.123.214.113)
2018-02-19 12:05:17
Энэ хүнээс сурах юм их бий. Хааяа жаахан номийн цагаан солио гарч ирэх гээд байдагийг эс тооцвол.

zochiN (43.242.243.201)
2018-02-19 11:42:05
delhii.niit.Chingis.haanyg.zuuny.hun.gej .zuvsuursun.bhad.ene.teneg.chini.buduule g.hun.bsan.gej.tenegteed.bdag.biz.dee

zochiN (43.242.243.201)
2018-02-19 11:39:33
ene.hun.yav.ch.eruul.hun.bjshee.shal.ten eg.amitan.shizotoi.bh.

Зочин (150.129.141.136)
2018-02-19 11:16:39
Amidral bol ter chigtee filosofi gedgig meddeggui mongolchuud. Molorerdene unekheer mundag. Oilgoj unsjij gegeerekh kheregtei.

Зочин (150.129.141.136)
2018-02-19 11:16:28
Amidral bol ter chigtee filosofi gedgig meddeggui mongolchuud. Molorerdene unekheer mundag. Oilgoj unsjij gegeerekh kheregtei.

Зочин (150.129.141.136)
2018-02-19 11:15:46
Amidral bol ter chigtee filosofi gedgig meddeggui mongolchuud. Molorerdene unekheer mundag. Oilgoj unsjij gegeerekh kheregtei.

zochin (202.131.230.238)
2018-02-19 10:52:55
neg ch gesen gerel gegeetei hyn bgaa ni yamai

Чинбаа (43.242.241.210)
2018-02-19 10:47:39
Энэ хүнийг анхнаас нь дэмжиж номыг нь байнга худалдан авч уншиж байнаа. Ийм л соён гэгээрүүлэгч хүмүүс Монголд хэрэгтэй. Лам нар, улсаа худалдагчид, цүнх баригчид хэрэггүй.

ооо (202.9.41.34)
2018-02-19 10:41:15
Манай Монголчууд ёс зүйгээ алдсан үнэн шүү. Мөнгөний төлөө хэн нэгэн байтугай эх орноо худалдах юуч биш болсон.Эцэггүй хүүхдийн толгой том эхгүй хүүхдийн бөгс том гэдэг шиг урьд өвгөдийн буянаар олдсон хувь заяагаа барж дуусч байгаа ард түмэн. Худалч хулгайчид нь ноён болсон шударга цэцэн нь хог түүсэн амиа авж яваа хэсэг нь амин хувиа хичээсэн зам нь мухар заяа нь илжиг болсон гарах гарцгүй нүд нь харанхуй чих нь дүлий ийм л болсон.

Mgl (202.21.100.158)
2018-02-19 10:40:30
Монголын хаадын гүн ухаан, эртний өвөг монгол Суу ухааныг эхлээд судла хүүхдээ!!!!

Зочин (203.169.49.93)
2018-02-19 10:38:52
Монголд ийм хүмүүс манайд ховор байна. Дандаа бүгдээрээ аль нэг юм руу хошуураад байхаас хааяа ч болов энэ хүн юу ярьчихав гэж толгойгоо ажилуулж бай!

Зочин (122.201.24.240)
2018-02-19 10:35:53
Монголчуудын энэ улам бүдүүлэг харанхуй болж байгаа ертөнцөнд гэгээ оруулах маш хүнд шүү. Бууж өгч болохгүй тэмцээрэй Молороо !! Бид өнгөрсөн нийгэм ээ юу гэж муулдаг байлаа? 10 эр хүний 7 нь лам гэж ирээд л. Одоо 100 жилийн дараа ямар байна. 10 эр хүний 8 нь архичин ажилгүй. 10 эр хүний 8 нь лам,бөө,бөх ,уяач,хулгайч. Ийм байхад юундаа өөрсдийгөө өмөөрөөд бгаам бэ. Өөрийн толгойд юм тусгаж авах толгой тархитай монгол хүн байна уу.

хол (103.229.120.9)
2018-02-19 10:05:32
Шизотой юм шиг харагдуул лаг гэж боддог гар Тэнэг новш бид бүгд л малчин шдээ кк Одоо ойлгож гэнэ

Энэ (27.123.212.142)
2018-02-19 10:00:09
Энэ бид хоёрын нэг нь шизо той байх

Зочин (202.179.24.74)
2018-02-19 09:53:47
ЭНЭ БИД ХОЕРИИН ХЭН НЭГ НЬ СОЛИОТОИ БАИХ АА

Зочин (66.181.185.32)
2018-02-19 09:46:49
Philosophy yarihaaraa uhaantai boldog gej boddog yumuu uusel garal ruugaa nulimsan usan teneg

Зочин (66.181.161.63)
2018-02-19 09:45:24
Хэлбэр дүрс яах вэ тэр нүдийг эс тоо. Агуулга нэг жаахан ч гэсэн үүнд байна шүү

цэрэн (49.0.218.76)
2018-02-19 09:35:57
Нүдийн харахаасаа үгийн ойлго, номын уншаад үз.Монголын Гүн ухаан гэж байгаа бол тэрийгээ бид олох л ёстой .Танд амжилт хүсэе

Зочин (182.160.33.143)
2018-02-19 09:30:11
Монгол хун дотоод ертонцоо анхаарч судалж ойлгох хэрэгтэй гэсэн Моло Эрдэнийн санаа бол зовоо Гэхдээ нийг Монголыг сонирхдог гадаад хун илуу гярхай ажигладаг юм байна Америк япон африк монгол хуухдийг харьцуулсан хоорхон кино байдаг даа Америк хуухдэд ээж аав нь багаас нь ном уншииж огч байгаа Яхарин монгол хуухэд гэртээ бараг ганцаараа огт уйлахгуй яаж ийгээд молхоод гэрээсээ гараад холд орж анх харж байгаа нь Нар Тэнгэр Морь гээд Монгол хуний гайхамшигтай ЯбИЕ ДААСАН байдлыг харуулдаг юм

Зочин (43.242.243.139)
2018-02-19 09:24:54
Нүд нь монгол нүд биш байна аа

Монголоо (103.229.123.197)
2018-02-19 09:24:43
Хүн муулмааргүй л байна гэхдээ муулахаас аргагүй. Энэ хүнийг сонсож үзсэн за даа сонин л гар байна лээ дээ соён гэгээрүүлхээсээ балран доройтуулна шүү ярьж байгаа амны хайрцаггаргаж байгаа байдал зэрэг нь эрүүл хүн биш шүү

УНШИГЧ (59.153.87.8)
2018-02-19 09:24:29
БАЯРЛАЛАА ТАНД

Монгол (103.229.121.1)
2018-02-19 09:22:48
Философидоо шингэсэн залуу !! Шашин шутлэг хэтэрч байгааг 1000 н зов хэлжээ

Зочин (202.9.42.161)
2018-02-19 09:16:22
Агуу амьтан ахиад арван жилийн дараа ойлгох болов худлаа эх орончид

Зочин (43.228.130.23)
2018-02-19 09:12:05
ард түмнээ хүндэлдэггүй, түүхээ хүндэлдэггүй хүн ямар юмных нь философич байхав дээ.

Зочин (182.160.33.143)
2018-02-19 09:11:06
Данзан Равжаагийн зохиолуудыг сайн судал Нуудэлчдийн ертонцийг узэх узэл унэт зуйлсийг мэдье гэвэл

Зочин (202.179.30.194)
2018-02-19 09:03:05
их түүх эзэн хаанаа доромжилсон олиггүй новш. тэр үйлдлээрээ өөрийгөө хэн гэдгээ харуулсан одоо энэ хэн ч биш.

Зочин (202.9.43.186)
2018-02-19 08:57:59
Германд сурч барууны философид автсан хүн гэж ойлгодог байсан. Дорнын философийг анхаарч судалж ном зохиол орчуулж байгаа нь бидэнд их хэрэгтэй юм хийж байгаа хэрэг шүү дээ. Өнөөгийн дорныг ойлгохын тулд эртний дорныг мэдэх хэрэгтэй байж магадгүй. Энэтхэгийн философи ялангуяа Ролланы тайлж бичсэнээр тасархай юм аа. Оросоор олж уншлаа. Монголоор гараасай.

Зочин (182.160.36.252)
2018-02-19 08:57:16
овоо эр дээ. одоогийн энэ таг харанхуй тарган тарвага гахайнуудын хажууд.

Зочин (202.179.30.194)
2018-02-19 08:40:29
пяздаа

Зочин (218.158.89.26)
2018-02-19 08:35:39
ОДОО ҮМБҮҮНҮҮД АР АРААСАА ОРЖ ИРЭЭД МУУЛЖ ЭХЭЛНЭ ДЭЭ. МОНГОЛ ХҮН ГЭЖ ХҮН МУУЛАХ ГАЖ ДОНТОЙ, МУУЛЖ БАЙЖ Л ТААШААЛ АВДАГ БОЛСОН БАЙХ АА. МОНГОЛ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭМС ХҮҮХЭН НЬ ХЭРҮҮЛ УРУУЛААС ХОЛ БАЙЖ, ДАРУУХАН, УЯН ЗӨӨЛӨН, ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДДӨГГҮЙ,ХАРИН ЭРЧҮҮД НЬ НАМБАТАЙ, ОЛОН ТАВАН ААШГҮЙ, НОХОЙ ХУЦДАГГҮЙ, ТЭВЧЭЭРТЭЙ, БУУРЬ СУУРЬТАЙ БАЙДАГ ЮМ. ГЭТЭЛ ОДОО ЭРЧҮҮД НЬ ХҮРТЭЛ АВГАЙ НАР ШИГ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭН БАЙН ХЯТАДЫГ ХАРААЖ, ХҮН МУУЛДАГ БОЛЖ ДЭЭ. ТЭГЧЭЭД БАС ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ГЭЖ МӨӨРНӨ ӨӨ

Zochin (66.181.161.64)
2018-02-19 08:21:09
Sumtai er dee

Zochin (122.201.22.133)
2018-02-19 08:19:00
Хүний нүднээс бүх зүйл мэдэгддэг юм.Энэ хүн бол яавч эрүүл хүн биш гэдэг нь ойлгомжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ