Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан

Түгээх    
2018-02-19 09:46:04 - Спорт

Арвандолдугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жил, сар шинийн хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, Монтед констракшны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүлсэн сайхан амжилт үзүүлсэн билээ. Бид энэ жилийн сар шинийн баярын түрүү бөх Б.Бат-Өлзийтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн цагаан сараас хойш барилдаан алгасаагүй бөгөөд формтой байгаа гэдгээ нотолж цагаан сарын барилдаанд ийн анх удаа түрүүлсэн юм.

-Сар шинийн барилдаанд Ховд аймгийн бөхчүүдээс анх удаа түрүүлсэн сайхан амжилтыг та үзүүллээ. Монголын ард түмэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Монголынхоо уламжлалт сар шинийн баяраар түрүүлсэндээ баяртай байна. Тэр тусмаа Ховд аймгаасаа түүхэнд анх удаагаа түрүүллээ. Ингээд Ховд аймгийн Зэрэг сумын анхны улсын цолтой бөх, мөн Ховд аймгаас сар шинийн барилдаанд түрүүлж байгаа анхны бөх болсон нэгэн содон шинэ түүхийн эзэн боллоо. Нутгийн зон олондоо болон Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Цагаан сарын бэлтгэл сургуулилтаа хаана яаж хангасан бэ?

-Намраас хойш манай Ховд бөхийн дэвжээнийхэн Хилчин спорт хороон дээр үндэсний бөхийн бэлтгэлээ хийж байгаа. Цагаан сарын өмнө бэлтгэлээ маш сайн хангахыг хичээсэн. Үр дүн нь гарлаа. Хантайшир бөхийн дэвжээн дээр бас бэлтгэл сургуулилт хийсэн.

-Цагаан сарын барилдаануудаас хэнтэй хийсэн барилдаан хамгийн эвгүй  байв?

-Ерөнхийдөө манай бөхчүүд бүгд бэлтгэл сургуулилттай, жигд сайн байгаа. Дөрвийн даваанд нутгийнхаа залуу харцага О.Хангайтай барилдсан. О.Хангай бол цагаан сарын бөхийн барилдааны түрүү бөхийн тааварт байсан бөх. О.Хангайтай нэлээд хүч үзэж хүнд барилдаан хийсэн. Ингээд тавын даваанд аймгийн заан Түмэндэмбэрэлтэй барилдсан. Зургаагийн даваанд Монгол Улсын уран барилдаант харцага О.Баасанхүү харцагыг, долоогийн даваанд энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан Ц.Содномдоржоор даваад, үзүүр түрүүнд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсөөр даваад сайхан түрүүллээ.

-Та П.Бүрэнтөгс арслан, О.Хангай харцага нартай барилдахдаа этэх, өхийлдөх мэхээр давсан. Энэ мэхүүд ер нь таны дархан мэх болоод байна уу даа. Сүүлийн үед их хийж харагдах юм?

-Би шуудагнаас голцуу мэх хийж барилддаг. Сумын заан байхдаа этэх, өхийлдөх  мэхийг хааяа нэг хийгээд байдаг байсан. Байнга хийдэггүй байсан. Сүүл рүүгээ золгоон дээр очоод хийхээр надад эвтэйхэн юм шиг санагдаад байгаа. Би баруун, зүүн аль ч талаараа барилдахыг хичээдэг. Ерөнхийдөө золгооны барьцнаас мэх хийж, барилдаан гаргадаг даа. Таньдаг хүмүүс “Бат-Өлзий чи жоохон явж барилд. Сийрэг барилдах хэрэгтэй” хэмээн хэлдэг. Аль болох хүмүүсийн хэлсэн, зөвлөснийг сонсож, барилдаандаа тусгахыг хичээдэг.

-2009 оноос хойш эхэлж барилдаж эхэлсэн үү?

-2009 оноос үндсэндээ хөдөө мал дээр байсан. Тухайн үедээ буюу 2009 онд Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2013 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. 2013 Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол, 2014 Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 2014 Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 2016 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2016 оны Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Улсын начин Б.Амарзаяагаар тав, Аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол Улсын харцага" цол хүртсэн дээ.

-Та биеийн тамирын багш мэргэжлээр бас суралцсан гэсэн үү?

-Тийм ээ. 2010 оны Шонхор бие ийн тамирын дээд сургуульд ороод 2013 онд төгссөн. Үндэсний бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр.

-Та улсын харцага болсноос хойш заал, танхимын барилдаануудад маш амжилттай барилдаж байгаа. Өнгөрсөн жилийн цагаан сараас энэ жилийн цагаан сар хүртэл 13 барилдаан болоход нэг ч таслалгүй барилдсан байсан уу?

-Тийм ээ. Нэг ч барилдаан таслахгүй барилдаж, барилдааны дундаж даваа таваас дээш гэсэн дүнтэй бөхчүүдийн чансааг тэргүүлж байгаа.

-Улсын өндөр цолтой барилдана гэдэг маш их хариуцлага байдаг байх. Дараа дараагийн таны зорилго юу вэ?

-Залуу хүний хувьд бөхийн спортод нэгэнт сэтгэл шулуудаж, бүх зүйлээ зориулж байгаагийнх төрийн наадамд түрүүлэх, аварга, арслан цол хүртэх юмсан гэсэн зорилт тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа даа. Нэг үеэ бодвол Ховд нутгаас минь шинээр төрөн гарч байгаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүд их болж. Тухайлбал, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, улсын начин Ч.Цогбаяр нарын улсын цолтнууд болоод шилдэг аймгийн цолтнууд бий. Ховдчууд эдгээр хүчтэнүүдийн нэг нь түрүүлнэ хэмээн итгэж явдаг. Тийм дээ ч төрийн наадмын түрүү бөх Ховдоос тодрох мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Танай удамд бөх хүн бий юу?

-Манай аав Баярхүү сумын заан цолтой. Аавын төрсөн дүү сумын заан Билэг-Өрнөх гэж хүн бий. Бас ээжийн талд сумын цолтнууд олон байсан.

-Мэдээж сайн багш нарын ачаар өдий зэрэгтэй барилдаж байгаа байх. Багш нарынхаа талаар ярихгүй юу?

-Анхны бөхийн багш маань Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат, Аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар гэж хүн байсан. Одоогийн багш маань Монголд Улсын аварга Г.Эрхэмбаяр юм даа. Багш нартаа мэдээж баярлаж талархаж явдаг.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

Зочин (103.9.90.130)
2018-02-21 09:04:13
Shiiguaa tiingoonii hujaanuud turuuleed baihaar chin ene mongol gesen buh mongol hunii chanar baihgui boljee

Зочин (122.201.22.203)
2018-02-21 01:19:27
Ондор хуний цээжийг л сайн доошлуулж ташаан толгойноос доош оруулах юм бол унгах ч юу бхав дээ нутгийн дуудээ амжилт орон нутгаар дайруулж доромжилоод бгаа нохдууд болиорой

Зочин (122.201.31.238)
2018-02-20 22:00:47
орондоо авгайгаараа заалга

Зочин (66.181.160.79)
2018-02-20 13:53:37
Zorilgotoi zorigtoi bj zorisondoo xureerei duu arslan bolooroi

Зочин (150.129.140.215)
2018-02-20 09:22:00
Эрхэмбаяр аваргын шавь бол сайхан жудагтай сайн бөх болох залуу байна да. Амжилт хүсье !

Зочин (66.181.187.64)
2018-02-20 07:46:42
Сэнжиг аваад хонгодох мэхийг 1000 удаа давт .Чамд хамгийн тохиромжтой мэх бол сэнжиг тахим ,хонгодоо мэднүүд шүү.

bagi (67.163.50.153)
2018-02-20 02:48:36
Unachaad shanaaddag nohor bizdee. Mongol bohiin es judag gutaaj bolohgui soyol yum shuu!!!

Зочин (103.57.95.104)
2018-02-19 22:57:01
Zugeer de duu mini hen yu helj bn hamaa bhgui tertei tergui sain muu yum ih sonsono tr bolgon hamaa bhgui zugeer l avarga bolohdoo beltgeltei bai chi tertei tergui avarga bolno

Зочин (66.181.189.149)
2018-02-19 21:53:58
монголчууд иймэл атаач өөдгүй хүмүүс их байгаа болохоор өөдлөхгүй байгаа юм да

Зочин (66.181.187.55)
2018-02-19 20:49:50
Daanch hudal hutsaj hoshgoruudag tarvagdorjiin nutag biz mongoliig samarsan nowsh doo

Зочин (66.181.187.55)
2018-02-19 20:21:57
Daanch hudal hutsaj hoshgoruudag tarvagdorjiin nutag biz mongoliig samarsan nowsh doo

www (66.181.160.118)
2018-02-19 18:03:05
ene bandi bruu boloogui bj buhiin baas ch baaj chadahgui ats bna helj yarij baigaag n

Т (115.187.88.2)
2018-02-19 17:57:59
Улам сайн бэлтгэлээ хий.Барилдаанаа олон талтай болгохыг анхаар. Ходы бохчууд улсын наадмын туруу авах цаг ирсээн. Амжилт,аз, од хийморь хусэл.

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-19 17:11:45
Энэ цагдаа цэргийн ямар цолоор шагнуулсан бэ ? Ядарсан хүүхдэд аяга хоол аваад өгөх сэтгэлгүй бөх пзда нарыг яагаад давраагаад бгаан бэ ?

Зочин (202.21.114.139)
2018-02-19 16:42:21
Амжилт. Арслан бол энүүхэнд аварга болоорой

Дэжид Уул (49.0.219.7)
2018-02-19 16:32:53
Ховдын Арслан байлаа. Аварга болж Ховдоос Аварга төрнө

Dr (66.181.160.118)
2018-02-19 15:42:27
Халхын ноёд манжид эх орон эхнэр охидоо худалдаж байхад баруун аймаг тэмцэж явсан Галдан Амарсанаа АрдАюуш гэх мэт

Зочин (202.9.40.48)
2018-02-19 14:56:17
Юмыг яаж мэдэхэв. Суулийн уед Ховдын бохчууд ер нь сайн барилдаад байгаа.Пурэвсайхан зааланд бол хунд дийлдэхгуй л байгаа. Наадамд жоохон одгуй байх шиг байгаа юм.

Зочин (202.179.26.42)
2018-02-19 13:23:33
bukhiin setgel zui gej neg yum bgaa yum daa.chamd hen hezee yaj tusalj nuluulsniig buu mart

өө (43.250.126.90)
2018-02-19 13:17:36
тариа шаалгуулаад гүйгээд байгаа нөхөр дөө

Зочин (150.129.143.143)
2018-02-19 12:44:45
Увс ховд блл монгол бишшvvдээ. Тvvх сайн уншицгаа.

Ts.Elbegdorj (45.72.228.75)
2018-02-19 12:32:26
Manai sadangiin duu baigaa yumaa, bi xeden mex zaaj egsen yum

Зочин (103.26.194.19)
2018-02-19 12:27:31
Naadam bol hetsuu.Chats mash chuhal.Undur ni unasan ch deer ni darj oichdog jamtai.Namhan buh naadamd turuuldeggui l gdeg de.Unen baih.Jamyanpurev,Purevsaihan nar zaland diilddeggui murtuu naadmaar yavdaggui.

Ээжийн нутгийн минь дүү байна (24.1.248.86)
2018-02-19 12:21:23
Нутаг нуга нэгтэй дүүд амжилтын дээдийг ерөөе! Ээ дээ нэрээ хичээнэ шүү. Бөх нэртэй үл бүтэх юмнуудын алдааг сайн ажиглаж биеэ зөв авч яваарай ахын дүү!

Зочин (43.228.130.175)
2018-02-19 12:16:53
Олон юм хуцалгуй дуугуй л бэлтгэлээ сайн хий

Зочин (43.228.130.175)
2018-02-19 12:15:47
Бохчууд ингээд л тэнэгтээд эхлдэг юмдаа одоо оороос нь оор хучтэн байхгуй юм шиг л бодогдоод байгаа даа

hotiin irgen (27.123.212.139)
2018-02-19 11:43:31
taxi-d mungu uguugui hulihdaj zugtaasan ORK gj sonsoj bsn.Hotiin soyld suraltsaarai.uur yu zaxixaw de

Зочин (107.167.98.111)
2018-02-19 11:37:28
Omend sar chindee saihan chinlej bain u???? Nugiin duudei bayrlj yvdag ym a ulam sain bairldaarai. Shamaag demjdeg myng mymngan humuus baigaa chuu bayr hurge????.

Зочин (203.169.49.137)
2018-02-19 11:17:04
Ugaasaa aimgiin hartsaga baihdaa l aimag tsergiin naadamd turuuldeg bsn zaluu baigaa yum heden jiliin umnu bas 1 yariltslaga uguhduu ulsiin naadamd turuuleh zorilgotoi gesen baisniig ni haraad yasan ih sanaatai huuhed ve gej bodoj bsn tegsen odoo tr muruudul bieleh bolomjtoi yumaa gedgee haruullaa zaluu harhuu chamd ulam ih amjilt husie dee zaluu hunii husel muruudul uigagui hudulmur gedeg saihan yum da

Zhochin (66.181.161.50)
2018-02-19 11:16:28
amjilt eshee sain barildaarai ok

Зочин (103.57.92.162)
2018-02-19 10:55:47
Za amjilt huseye. Neg zuil nemj helehed bugd adilhan baij ork, ork bish gej yalgarah geed yaahav dee

Hdhjhd (103.20.152.50)
2018-02-19 10:55:44
Turiin naadamd turuuliy gevel Sanjaadamba, Hangai, Purevsaihan, jargalbayar, Dash nartai hiih taktik bolovsruul. Busdiig ni davah shinjtei

ork (182.160.37.196)
2018-02-19 10:27:33
za ork min tegeed jargalbayriig shanaadaad bdg shigee novshrood baival yavahgui shuu, ard tumnees tv soninoor damjuulj uuchlal guichih uhaan alga uu ork pyaazdaak min

зочин (180.235.184.5)
2018-02-19 10:26:37
Улам сайн барилдаарай амжилт хүсье.

Зочин (202.179.31.45)
2018-02-19 10:25:36
Тэгш сайхан олон талтай барилдаж сураарай.уран барилдаанд шамд. Учиргүй барьцанд шунаад нэг их болхидуу түгдийгээд дайрахаас өөр юм харагдахгүй юм бн шүү. Баасанхүүрхүү тэгш барилд даа

Зочин (202.131.229.146)
2018-02-19 10:20:37
Jargalbayrt unachaad shanaadsan zohisgui uildel dahin bvv gargaarai

Зочин (66.181.176.18)
2018-02-19 10:12:50
За чи хүндийн төв доортой намхан нуруутай хүн өндөр хүнтэй голлож дайрч битгий барилдаарай, саяны Түрэнтөгстэй барилдсан барилдаанархуу барилдвал зүгээр, Чи бас араар нь хашиж мордоод SUMO-гийн бөх шиг доошоо сууж өгдөг энэ бол маш сайн хөмрүүлэхгүй. За дүүд амжилт хүсий.

Зочин (202.179.30.194)
2018-02-19 09:53:23
сайн байна.

Зочин (59.153.115.91)
2018-02-19 09:50:39
За тэгээд улс терчдеес хол тумэн олныхоо итгэлийг дааж даруухан яваарай.Амжилт!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ