"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”

Түгээх    
2018-02-20 07:40:01 - Гадаад

-ОХУ-ЫН ИРГЭДИЙН 80-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ ПУТИНЫГ ДЭМЖИЖ БАЙНА-

Ирэх гуравдугаар сарын 18-ны ням гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сарын 8-ны өдөр тус улсын Сонгуулийн ерөнхий комисс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан билээ. Энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшүүлсэн долоон хүн, нэг бие даагч нэр дэвшин өрсөлдөнө.

Тодруулбал, Оросын бүх ардын холбоо намын гишүүн Сергей Бабурин, Оросын коммунист намын гишүүн Павел Грудинин, Оросын либерал ардчилсан намын төлөөлөл Владимир Жириновский, бие даагч Владимир Путин, Иргэний санаачлага намын гишүүн Ксения Собчак, Оросын коммунист намын төлөөлөл Максим Сурайкин, Өсөлтийн намын Борис Титов, Алим намын гишүүн Григорий Явлинский нар тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон.

Бие даан өрсөлдөгчийн хувьд багадаа 300 мянга, 315 мянгаас хэтрэхгүй хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Бие даагч Путин 314837 хүний гарын үсэг цуглуулж чадсанаар сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон билээ.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий комисс парламентад суудалтай Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин, Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский нарыг шууд бүртгэсэн байна. Парламентад суудалгүй улс төрийн намуудаас нэр дэвшигчид 100 мянгаас цөөнгүй, 105 мянгаас ихгүй гарын үсэг цуглуулах ёстой. Энэ шаардлагыг Сергей Бабурин, Ксения Собчак, Максим Сурайкин, Борис Титов болон Григорий Явлинский нар хангажээ.

Эдүгээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид хэвлэл, мэдээллийн кампанит ажлаа эхлүүлээд буй юм. Сонгуульд оролцохоор нэрээ баталгаажуулсан найман нэр дэвшигч сонгууль хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд сонгогчидтой уулзаж, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцоно.

Ирэх долоо хоногоос нэр дэвшигчдийн дунд болох телевизийн мэтгэлцээн болох ажээ. Хоёрдугаар сарын 26-нд товлогдсон анхны мэтгэлцээнд Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский, Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин, Өсөлтийн намаас нэр дэвшигч Борис Титов нар оролцохоо мэдэгджээ.

Бие даан нэр дэвшигч Владимир Путин энэ мэтгэлцээнд оролцохгүй юм байна. Ажиглагчид гол мэтгэлцээнүүд сонгуулийн өмнөх долоо хоногт болохыг онцолжээ. Бүх Оросын олон нийтийн судалгааны төвөөс (ВЦИОМ) мэдээлснээр Владимир Путин урьдчилсан байдлаар сонгогчдын 71.5 хувь буюу олонхийн саналаар тэргүүлж байгаа аж.

Өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин "Путин бол үнэхээр хүчтэй ерөнхийлөгч. Тэрбээр эх орон, ард иргэдийнхээ төлөө маш их зүйл хийсэн. Манай иргэд түүнийг дэмждэг" хэмээн хэлснийг ТАСС агентлаг уламжлав. Түүний хэлснээр, ОХУ-ын иргэдийн 80-аас дээш хувь нь сонгуульд бие даан нэр дэвшигч Владимир Путиныг дэмжиж буй юм байна.  

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

Zochin (202.9.41.72)
2018-03-01 13:23:23
Puteniig buh nasaar n songoh son.

Иргэн (49.0.157.147)
2018-02-23 09:32:51
Орос улсад Путин шиг ерөнхийлөгч хэрэгтэй , ядаж Трамп мэтийн юмнууд Путингээс айж шээс алдаж байх нь зөв байхгүй юу .

зочин (202.21.106.116)
2018-02-21 08:51:20
Орос гүрэнииг өөд татсан хүчирхэг ерөнхийлөгч мундаг хүн шүү. Хэн ч маргахгүи үнээн

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:21:54
Путин гэж Манай батvvл Баатарын дэргэд бол хэн юм бэ?! Наад зах нь ганц ч Ленин, Сталины хешее нурааж ардчиллыг. Рррялуулж чадаагvй биздээ???

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:21:53
Путин гэж Манай батvvл Баатарын дэргэд бол хэн юм бэ?! Наад зах нь ганц ч Ленин, Сталины хешее нурааж ардчиллыг. Рррялуулж чадаагvй биздээ???

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:21:52
Путин гэж Манай батvvл Баатарын дэргэд бол хэн юм бэ?! Наад зах нь ганц ч Ленин, Сталины хешее нурааж ардчиллыг. Рррялуулж чадаагvй биздээ???

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:21:51
Путин гэж Манай батvvл Баатарын дэргэд бол хэн юм бэ?! Наад зах нь ганц ч Ленин, Сталины хешее нурааж ардчиллыг. Рррялуулж чадаагvй биздээ???

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:21:51
Путин гэж Манай батvvл Баатарын дэргэд бол хэн юм бэ?! Наад зах нь ганц ч Ленин, Сталины хешее нурааж ардчиллыг. Рррялуулж чадаагvй биздээ???

Зочин (66.181.161.6)
2018-02-20 22:28:04
Jinhene eronhiilogch, er hun. Delhiid ch olon sain zuil hiij amerikiin hagalgan butarhah turemgiilliin esreg zogsoj huchirheg uls ornoo ner tortei avch yavaa hun dee. V.Putind amjilt husei.

Зочин (66.181.161.6)
2018-02-20 22:26:11
Jinhene eronhiilogch, er hun. Delhiid ch olon sain zuil hiij amerikiin hagalgan butarhah turemgiilliin esreg zogsoj huchirheg uls ornoo ner tortei avch yavaa hun dee. V.Putind amjilt husei.

Зочин (202.9.47.177)
2018-02-20 20:02:59
Тагнуулч алуурчин чөтгөр

иргэн (202.9.41.63)
2018-02-20 19:35:36
монголд монголийн ард тумний толоо ажил хийсэн еронхийлогч 1 ч хун байхгуй путин бол шилдэг удирдагч

Зочин (103.229.122.96)
2018-02-20 19:03:40
Ямарыг нь мэдэхгуй хэвтжийж бvлт шаацгаахаа болио та нарыг хэн ч сонсохгуй, юун ч онгироо юм

Зочин (202.72.240.4)
2018-02-20 14:39:59
Puten bol mundag hun shu dee

Зочин (27.123.212.132)
2018-02-20 14:25:28
mngold 1ch hun algadaa

Ээ халаг (202.9.43.252)
2018-02-20 12:26:58
Манайд эх орон ард түмнээ гэсэн ганц ч лидер алга уу. Цайлган цагаан олон түмний минь толгойг эргүүлсэн дан шуналтай зальтай хулгайчууд дээр гараад сандаалчихсан миний монгол хөөрхий.

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:56:01
orosyn neftiin chanar ogtsom muudaj bgaa uchraas europiin hudaldan avagchid oor garts haij ehellee 2030 onoos London zereg hotuud tsahilgaan mashind buren shiljih zorilt tavij bn orosyn hiin gol hudaldan avagch german uls hiin hamaarlaa 10 jild 30 huviar buuruulah zorilt tavisan bn

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:47:44
orosyn bankny sektoroos suuliin 3 jild 2,2 trillion rubli alga bolson buyu zugtsan bn

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:44:24
orosyn neg hund onogdoh dnb 10000 dollar bgaa ni 2010 ond hursen hemjeendee butsaj uharsnyg haruulj bn. 2014 on ghed 1 hund onongdoh dnb 15600 dollart hurj osood bsan ni tuuhen deed uzuulelt yum

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:35:49
oros uls jild 500 saya tonn nefti olborlood 26 jil bolj bhad ard irgeddee 1 ch togrogiin huvi noogdol ogoogui bn. nefti bolon hiin jiliin borluulalt uniin helbelzleer 220-500 terbum dollar 1 jild l olj bsan bn

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:33:03
orosyn jiriin ajil erheldeg irged sard 15-23 myanga rubli avdag ba dundaj tetgever 8200 rubli bn. ene nimongol mongoor 600-900 myanga bolon 340 myanga bgaa ni barag mongoloos yalgarahgui bolsnyg haruulj bn

erh chuluu. (202.9.42.204)
2018-02-20 11:30:57
Oros uls ene hunii zahirgaand baisan jiluuded uudulsungui.iish tiish jaahan dain hiij baidgaa guvj duusah shiv dee.Ediin zasag ni jijigerch agshaad ediin zasgiinchadavhiaraa Turk,Umnud Solongosiin ard zogsoh bolson.Terseldeed bdag Amerikiinhaa gants texas mujaas l baga ediin zasagtai bolloo.ene tegeed gaviya yu.

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:29:58
orosod 3 saya har tamhichin, 10 saya arhag arhichin, 1 saya DOH-toi hun burtgegdeed bn edgeer too ni 2000 onoos hoish 135-210 huviar ogtsom osson bn

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:28:13
orosyn hun ami 1991 ond 149 saya bsan bol 2017 ony suuleer 144 saya bolj buursan 26 jild hun am ni osoh bitgii hel buursan bn

Зочин (103.26.193.135)
2018-02-20 11:26:52
orosyn bayalgiin san 12 sard buren hoosorj saya 2-r saryn 1-nd tatan buugdsan nefti hiinees golduu hurimtlaltai 900 terbum dollar or suraggui alga bolson gsen

Зочин (202.179.27.225)
2018-02-20 10:54:02
ene hun bol aguu hun, orsuud aztai yum. manai iljignuud dund tuunii dund huruuny tald ch amaitan biahgui

ха ха (202.179.4.50)
2018-02-20 10:43:36
манай махан толгойдын дуу нь сөйнгөтөөд л яг үхэх гэж байгаа муу мал шиг энэ муу ер шүү

ха ха (202.179.4.50)
2018-02-20 10:43:36
манай махан толгойдын дуу нь сөйнгөтөөд л яг үхэх гэж байгаа муу мал шиг энэ муу ер шүү

ga (202.179.4.50)
2018-02-20 10:34:30
жинхэнэ улс төрч Путин ялах болно

зочин (103.29.144.7)
2018-02-20 10:11:32
Манай махан толгой орос эхнэрээ сугадаад Путин дээр очвол жаахан юм заах байхдаа.Оффшорчин юм байна гээд буудуулчих юм боловуу

Зочин (66.181.186.156)
2018-02-20 09:42:53
Uhsen baas...hulgaich putin

утаа (202.70.33.242)
2018-02-20 09:40:29
оросуудын захиалгаар төрсөн ерөнхийлөгч байгаа хүчтэй ерөнхийлөгч монголчууд захиалаад байдаг хэзээ ирэх юм болдоо хөөрхий

Зочин (202.9.40.127)
2018-02-20 09:38:41
жинхэнэ лидэр

Зочин (150.129.142.102)
2018-02-20 09:12:09
Хүчирхэг ерөнхийлөгч.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 15:12:53 - Нийслэл
Т.Баясгалан: МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа