Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”

Түгээх    
2018-02-20 07:50:07 - Улс төр

offshore

Оны өмнө буюу арваннэгдүгээр сард Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “Paradise papers”-ийн ээлжит баримтууд задарсны дотор Монголтой холбоотой 16 хүний нэр ил болсон. Эдгээр хүмүүсийн олонхи нь улс төрчидтэй шууд болон шууд бус байдлаар холбоотой байв. Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүү Батхишиг болон “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, З.Номундарь, Б.Чулуунбаатар, Л.Болдхуяг, Ч.Энхтайван, Д.Уянга, С.Зүчи, Б.Батцэнгэл, Ч.Ганхуяг нарын нэр зарлагдсан юм.

-“PARADISE PAPERS” ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ ДӨРВӨН МОНГОЛ
ИРГЭНИЙГ ШИНЭЭР ЗАРЛАВ-

“Paradise papers”-ийн шинэ баримтууд задарсны дотор Монгол Улсын дөрвөн иргэний нэр ил болжээ. Энэ нь оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нарын нэрийг зарлажээ.

Лувсанвандангийн Болдхуяг нь УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү бөгөөд өнөөдрийн байдлаар “Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Оны өмнө зарлагдсан “Paradise papers”-ийн баримтуудад Британийн Виржинийн арлуудад “Бодь” групп “Golomt investment limited”-ийн хөрөнгө оруулагчаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд данс нээлгэж байсан нь ил болж байв. Ганбаатарын Саруул нь “Бовь” группийн үүсгэн байгуулсан “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. Харин Г.Цэдэн-Иш, Г.Агархорол нар нь бизнес эрхлэгч, эсвэл улс төрийн хүрээлэлд хамаардаг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Бизнесийнхний хувьд оффшор бүс нь “алтан эрэг” хэмээн нэрлэгдэх нь ч бий. Тиймээс зарим тохиолдолд бизнесийнхэн оффшорт данстай байх нь хуулиар хориглогдоогүй. Харин улс төрийн эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч болоод түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данстай байх нь аль ч улс оронд хуулиар хориотой байдаг.

-ОФФШОРТ ДАНСТАЙ БАЙХ, ГАДААДАД ӨМЧТЭЙ БАЙХЫГ ХОРИГЛОСОН
ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА-

Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлсэн.

2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт” буюу гуравдугаар бүлэгт “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” гэсэн нэмэлтээр орсон. Үүнээс өмнө төрийн албан хаагч нь оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагад данс эзэмших, компани байгуулах, компанийн хувь эзэмших зэргээр оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт байгаагүй юм.

Иймд УИХ-аас өнгөрөгч оны дөрөвдүгээр сард хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байршуулахыг хориглосон хуулийг баталсан. Харин энэ хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаардаг албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхэлсэн.

Тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасны дагуу оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газраас тогтоох талаар тодорхой заасан байдаг. Энэ хүрээнд 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаас оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэдгийг тодорхой заасан.

Нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд гэнэ гэж нэлээд өргөн хүрээнд авч үзсэн байдаг. Мөн нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг ойлгохоор хуульд заасан байна.

Ингэхээр “Panama papers” болон “Paradise papers”-ээс зарлагдсан нэрс дунд эдгээр хуулийн зүйл заалтад хамаарагдах хүмүүсийг хуулийн дагуу шалгах нөхцөл үүсч байгаа. Энэ нь нэр бүхий хэд хэдэн улс төрчийн ах, дүү, гэр бүлийн гишүүн оффшор бүсэд данстай байгааг хуулийн хүрээнд нарийвчлан шалгана гэсэн үг юм.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

lycan (66.181.182.65)
2018-02-23 17:45:25
ene hulgai hisen humuus bish tatvar bag tuldug gazar munguu hisen gej bi bodson ternees ter gazar chin hulgai hisen munguu nuudag gazar gej bodoogyu ter zohoolin duchid togllolt hiih bolgondoo tatvaraas munguu nuudag chudei teguul togolson gazrinaa tatvarin gazar tatvar tuluh duremtei uulna javhlan ariunaa saran tuya geed bainaa ed nar bas adilahan shudei teguul

Зочин (202.131.230.19)
2018-02-23 17:04:08
монголчууд оффшорчдоос хөрөнгөө буцааж авч цалин мөнгө нэмүүлье.

Зочин (103.10.23.114)
2018-02-23 15:39:36
ШУУД,БУУДАН,ХОРОО,ХӨР НИЙГ,НЬ,ХУРАА

Зочин (103.10.23.114)
2018-02-23 15:37:58
БИДНИЙГ,ӨРӨНД,ОРУУЛСА Н,ХУЛГАЙЧ,НАР,ЭНЭ

Хугацаа авсан ярвигтай хэрэг (202.131.228.118)
2018-02-23 15:20:06
Энэ ч нүдний өмнө идэвхтэй гүйгээд байдаг, тэгсэн мөртлөө бодитоор ороод ирдэггүй мөнгө байхаадаа. Барууны эрх зүйн системийг жоол гадарладаг юм. Энэ мөнгийг авахын тулд ХОЛБОГДОГЧ БҮРЭЭР шүүх хурал зарлана, гадаадын ӨМГӨӨЛӨГЧ хөлсөлнө, шүүнэ гэж ХЭРЭГ БОЛГОНД 1-2 ЖИЛ болно. Тэгээд мөнгөө авлаа гэхэд түүний хагас нь ШҮҮХИЙН болон ӨМГӨӨЛЛИЙН ЗАРДЛЫГ нөхөн төлөхөд зарцуулагдна. Тэгсээр байтал энэ мөнгөний өчүүхэн хэсэг 4-5 жилийн дараа л орж ирж МАГАДГҮЙ юм.

Зочин (202.131.225.197)
2018-02-22 17:10:57
ta nar tegeed yahiin? yaj ch chadahgui bolmoi

sogi (67.163.50.153)
2018-02-22 13:04:49
zaasan hugatsaand mongoo oruulj ireegui bol baigaag ni hen durtai ni bulaah erh neegdene gesen uu

Зочин (125.168.37.248)
2018-02-22 09:55:11
Офшорт данстай болон тэдэнтэй хамаарал бvхий, бизнесийн холбоотой хvмvvсийг бvгдийг тов тодорхой болгочоод бvх херенгийг нь ард тvмэн хувааж авбал хамгийн зев шийдвэр болно! Тэдний унаж яваа машиныг шууд булааж авч болохоор болсон!! Еронхийлогчийн егсен хугацаа дуусахад ард тvмний эрх шууд нээгдэж байгаа юм гэж ойлгож байна!! Зев vv??

Зочин (125.168.37.248)
2018-02-22 09:55:10
Офшорт данстай болон тэдэнтэй хамаарал бvхий, бизнесийн холбоотой хvмvvсийг бvгдийг тов тодорхой болгочоод бvх херенгийг нь ард тvмэн хувааж авбал хамгийн зев шийдвэр болно! Тэдний унаж яваа машиныг шууд булааж авч болохоор болсон!! Еронхийлогчийн егсен хугацаа дуусахад ард тvмний эрх шууд нээгдэж байгаа юм гэж ойлгож байна!! Зев vv??

Зочин (125.168.37.248)
2018-02-22 09:55:09
Офшорт данстай болон тэдэнтэй хамаарал бvхий, бизнесийн холбоотой хvмvvсийг бvгдийг тов тодорхой болгочоод бvх херенгийг нь ард тvмэн хувааж авбал хамгийн зев шийдвэр болно! Тэдний унаж яваа машиныг шууд булааж авч болохоор болсон!! Еронхийлогчийн егсен хугацаа дуусахад ард тvмний эрх шууд нээгдэж байгаа юм гэж ойлгож байна!! Зев vv??

Зочин (125.168.37.248)
2018-02-22 09:55:08
Офшорт данстай болон тэдэнтэй хамаарал бvхий, бизнесийн холбоотой хvмvvсийг бvгдийг тов тодорхой болгочоод бvх херенгийг нь ард тvмэн хувааж авбал хамгийн зев шийдвэр болно! Тэдний унаж яваа машиныг шууд булааж авч болохоор болсон!! Еронхийлогчийн егсен хугацаа дуусахад ард тvмний эрх шууд нээгдэж байгаа юм гэж ойлгож байна!! Зев vv??

бид (202.9.43.42)
2018-02-21 21:39:54
гуч дөчин жилийн дараа гайгүй улс болж чадвал одоогийн монгол улс хойч үеийнхэнд тун ч даажинтай харагдах байх. мөнгө хөрөнгөнд нийтээр шунасан тэрийг нь энгийн ардууд нь хүртэж чаддаггүй ерөнхийлөгч ерөнхий сайд засгын гишүүд у.и.х. ынгишүүд тэдний гар хөл бологсод нь эхорон газар шороогоо худалдах авилгал авах нийтийн төвлөрсөн мөнгийг идэх зээлээр орж ирсэн мөнгийг ихэнхийг ньаваад татвар төлөгчдөөр төлүүлэх зэргээр дураараа дургиж улс орон нь хөгжидөггүй утаа өмхийнөөсөө салж чаддаггүй ядуу зүдүү тэнэг боловсоролгүй нь дэндсэн өнгөн дээрээ эх орон дуулсан төдий л амьтас болжээ.

Zochin (103.229.121.199)
2018-02-21 16:35:54
Lu.boldiin duu boldhuygchin ahaasa iluu busnesman ymarch hamaaral buhii hun bish.ajil hiidgui ulsturchidiin ah duu huuhduud l hamaaral buhii humuus atg teriigee medeh bailguidee

Дэжид Уул (49.0.218.168)
2018-02-21 08:35:45
Гангаа гэдэг нь "Өдрийн сонин"-ы Ж.Мягмарсүрэнгийн дүү юм болов уу? гэж бодогдлоо. Мягаа одоо АНУ-д амьдарч байгаа шүү.

Зочин (122.201.22.203)
2018-02-21 01:30:28
Офишорт данстай монгтэй ба гэдэг их хуралын сонгуулд монгоор л гардаг улсууд даа. Оноодор монголд хэн монготэй ба тэр их хуралын гишуун болдог саналыг монгоор худалдаж авдаг нь нууц биш шуу дээ

babar (27.123.212.132)
2018-02-20 22:38:39
Saihan huraqad oqoocne or vahb de hvni nool beldsne oppsnorcnd ni sav haraq hehe

Зочин (66.181.185.200)
2018-02-20 22:33:46
Bold ch yrd zugiin hun bishee bayanhogorin tseber halh shuu medehgui baij hudlaa yarih ymaa

зочин (139.5.218.165)
2018-02-20 20:51:03
Элбэгээ сайн ЕР байсан шуу авилгачдыг шуух хаалгыг Хэн нээв Эба нээсэнд хэнч маргахгуй.АН ын нэр хундийг унагасан хэдэн хулгайч Батхуу Алтанхуяг Сайханбилэг Баярцогт Батбаяр Гончигоо гэсэн хэдэн хцлгайч нарыг намаасаа хоож АН ыг цэвэрлэж байж нам цэвэршинэ.Намфн дврга Эрдэнээ эеэ дээр ажиллах ёстой шуу.

zochin (202.70.33.242)
2018-02-20 19:17:24
Manaih shig huuli ni dampuurtsan uls oron barag baidgui bolvuu..aprik l baival baij magadgui..mongol.n tor obshoorchddoo bariuultsan bolhoor hudluj bolhgui baigaagiin tod jishee sh dee...busad ornii jishgeer obshoorchidtoi temtsej burhan bolgohiin bolhoj yal edluulhiin edluuleh l heregtei b..gaa yum l daa uul shugmandaa ug ni..daanch tiim bish bolchij..huuliinhan hulgaich nariin tald diilenh ni zogsdog bolh.r

Cugar (124.158.88.111)
2018-02-20 17:53:30
Bold . Batbold yuch bhgui geed bsan bizdee .hulgaichd

АТГ (124.158.95.14)
2018-02-20 17:17:50
АТГ АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУМУУ??? ОДООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА, ЖЕНКО КОМПАНИТАЙГАА ХАМТ ОФФШОРТ НЭР ЯВЖ БАЙГАА ТАЛААР УИХ-ЫН ГИШҮҮН АЮУРСАЙХАН МӨН Ч ОЛОН ЯРЬСАН ДАА, ТЭРИЙГ ШАЛГАЧИХ ЗОРИГ,ХҮСЭЛ АЛГА УУ???

зочин (202.179.27.83)
2018-02-20 16:44:25
Монгол Улсын Хууль, Шүүх, Прокурор, АТГ-ынхан одоо Ичиж зовмоор юм дөө, Хоёр хөрш Орнууд маань болон Дэлхийн бусад орнууд Оффшор данстангуудтайгаа маш хүчтэй тэмцэл явуулаад Хариуцлага хүлээлгээд байдаг Манайх Эсэргээрээ Гэмт хэрэгтэнгүүдийнхээ толгойг илээд бараг Оффшор данс Гэмт хэргийн шинжгүй мэтээр Өмгөөлж хаацайлаж байгаа шүү дээ,

Щ (122.201.24.79)
2018-02-20 16:36:07
Элбэгдорж сайн Еренхийлегч байж ээ, Эрдэнэтийг хусна гэдэг чинь муу эр хийж чадах, бодох ажил биш.

Зочин (103.229.122.194)
2018-02-20 16:10:32
АТГ хэний талд ажиллахаа мэднэ.

Зочин (202.179.27.217)
2018-02-20 15:29:49
Элбэгээ сайн ерөнхийлөгч байсаан. АН зарим нөхдөөсөө салах хэрэгтэй юм байна.

Зочин (202.179.27.217)
2018-02-20 15:28:02
Л.Болд үнэхээр сэтгэл гонсойлгож байна шүү. Батзандан та хоёр шал худлаа байж.

Зочин (202.179.27.217)
2018-02-20 15:26:19
Ярих уу цааш нь Болдоо?

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:54:20
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:54:15
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:54:09
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:54:03
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:53:57
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

зочин (139.5.217.92)
2018-02-20 14:53:49
Сү батболд надад цавинд гозойсон боовноос өөр юу ч байхгүй ээ.гэсэн ийм юм хэлээд бгаа новшуудыг яах уу С,баяр мөн олон авгай охидуудаас өөр юу ч байхгүй ээ.гээд гүрийгээд бгаа новшийг яах уу.

АТГ-ын мөрөөдөл биелэхгүй (202.131.228.118)
2018-02-20 14:17:11
Тэгээд хаашаа юм бэ? Садан төрлийн хүн гээд тэд нэр бүхий улс төрчдийн өмнөөс хариуцлага хүлээх юм уу? Бодхуяг тэгээд Болдынхоо өмнөөс шийтгүүлэх юм уу? Ягшдээ! Иймд бүгдээрээ тайван бай, Амилгатай тэмцэх газрын "мөрөөдөл" мөрөөдлөөрөө үлдэнэ. Харин түрүүний хүний бичиснээр бүх оффшоорчдыг "tsaajlah" буюу мөнгөө аривжуулаарай гэж "цаайлах" хэрэгтэй байх. Кх-кх-кх!!!

Зочин (66.181.160.96)
2018-02-20 13:03:57
bvgdiig ni tsaajlah heregtei

ГАЖ ТОГТОЛЦОО (202.9.40.119)
2018-02-20 12:34:02
Парламентын засаглал гэгч гаж тогтолцооны үр дүн нь оффшор,25 тэрбум доллорын өр,хариуцлагагагүй,за мбараагүй, ёс зүйгүй байдал, хүн биш хүн сүргийн үйлдвэрлэл. Ойлгоцгоо, Сэрцэгээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (119.40.103.34)
2018-02-20 11:31:29
MONGIIG NI MONGOLDOO AVCH IRJ SURGUULI, TSETSERLEG BARIACHEEE

Зочин (119.40.103.34)
2018-02-20 11:30:48
ERONHIILOGCHIIG L HARJ BNA DAA

Зочин (27.123.212.133)
2018-02-20 11:12:02
Ерөнхийлөгч оффшорчидтой тэмцэнэ гээд байсан яасан бэ?

зочин (202.179.27.83)
2018-02-20 11:09:38
Оффшор данстай л бол УИХ-ын Гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй, Татвараас зугтсан, Эх үүсвэр нь мэдэгдэхгүй их хэмжээний хөрөнгө мөнгө нуусан гээд Гэмт хэрэг үйлдсэн Нөхөр Төрийн өндөр Алба хашиж болохгүй биз дээ, Урд Хойд Хөршүүд Дэлхийн бусад Орнууд ийм Гэмт хэрэгтэнгүүдтэй маш хатуу Тэмцэл явуулж байгаа, Манай Монгол Улсын Хууль Хяналтынхан, АТГ ОФФШОР ДАНСТАЙ Нөхдүүдын толгойг илээд юу ч хийхгүй ямарч Арга хэмжээ авдаггүй шүү дээ,

мио (103.229.120.9)
2018-02-20 10:06:43
Лу Болдых удмаараа урд.зүгиин увайгүй харамч улс шүү дээ Мөнгөө нуух нь.тэднии төрөлх араншин

Нуугдаж тоглоё оо (202.72.245.207)
2018-02-20 08:52:54
ГАДААДЫНХАН ИЛРҮҮЛЖ ӨГӨӨД Л БАЙДАГ МАНАЙ ХУУЛИЙНХАН ШАЛГАЖ БАЙНА ГЭЭД Л ХУГАЦАА ОЛГОЖ НӨГӨӨДҮҮЛ НЬ ӨӨР ТИЙШ НУУЖ АМЖААД Л БАЙДАГ МУУР ХУЛГАНЫ ТОГЛООМ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Зочин (182.160.33.145)
2018-02-20 08:47:22
Монголчууд жилд 7 тэрбум гаруй төгрөг Америкийн визэнд өгдөг шдээ ХАХА

Зочин (182.160.33.145)
2018-02-20 08:47:18
Монголчууд жилд 7 тэрбум гаруй төгрөг Америкийн визэнд өгдөг шдээ ХАХА

Зочин (202.9.43.252)
2018-02-20 08:30:06
Эхнийхээ оффшорчдоо яач чадаагүй байж дараагийнхийг яахч билээ манайхан. Тэгэхэд бусад улсад яаж байна аль хэдийн эдлэх ялтайг нь эдлүүлж,эрлэгт явахыг нь явуулчихсан байхийн.

Зочин (202.5.196.74)
2018-02-20 08:26:33
Shalgakhgui umkhiirood hevteed baigaa opshorchid ve, adilkhan bugdeeree opshorchid uchraas shalgakhaas aigaad baigaa gej sonsson.

buugii (119.40.103.188)
2018-02-20 07:53:36
tegeed shalgaach uygaa huleegeed baigaa yum be

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй