Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм

Түгээх    
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент

naranbaatar

Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.

-БИ “ХААДЫН ХААН” ТҮҮХЭН ЖҮЖГЭЭРЭЭ МОНГОЛЧУУД ӨНДӨР СОЁЛ
ИРГЭНШИЛТЭЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭНЭ-

-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. “Алтан унжлагат” тахиа жилдээ уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

-Сайхан шинэллээ. Улиран одсон тахиа жилдээ уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Төрийнхөө наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ найруулан тавьж,  түмэн олноо баясгаж, уран бүтээлийн ургац арвинтай сайхан жил байлаа. Ирж буй “Шороон” хэмээх нохой жилээ уран бүтээлийн олз омог ихтэй эхэлж байна. Хоёрдугаар сарын 27-ноос эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайн 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” бүтээлийг тайзнаа амилуулахаар ажиллаж байна. Гурван сарын зургаанд Завхан аймагт Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн бичсэн “Өндөр гэгээн” хэмээх хөгжимт жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

-Драмын театрын хамт олон энэ жил ямар түүхэн жүжиг тавихаар төлөвлөж байгаа вэ?

-Манай театр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Баатар найруулагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” зохиолоор Эзэн Чингис хааны тухай бүтээл туурвисан. Энэ жүжиг маань гурван жил үзэгчдийн хүртээл болсон. Одоогоор уг бүтээл маань дахин тоглогдох боломжгүй болсон.

naranbaatar

-Яагаад?

-Олон масстай, цэргийн ангиас хүртэл цэргүүд ирж энэ уран бүтээлд оролцдог болохоор энэ жүжгийг өдөр бүхэн тоглоход хүндэтгэх шалтгаан гарсан. Тиймээс дахин тоглогдох боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс “Хаадын хаан” гэсэн нэртэй түүхэн жүжиг тавихаар төлөвлөж байна.

-УДЭТ-ын энэ жилийн онцлох уран бүтээл яах аргагүй “Хаадын хаан” түүхэн жүжиг байх нь ээ?

-Би Монголын түүхийн гурван цаг үеийг харуулсан гурвалсан бүтээлийг үзэгчиддээ үлдээе гэсэн бодолтой явдаг юм. Эхнийх нь Хүннү гүрний хүчирхэг байх үеийг “Тэнгэрийн хүү” бүтээлээрээ харуулсан. Энэ жил XIII зуун буюу Их Монгол Улсын Эзэн Чингис хаанаар бүтээл хийе гэж зорьж байгаа. Цаашлаад Өндөр гэгээн Занабазараар бүтээл хийе гэсэн бодолтой явдаг юм. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уул нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Жишээлбэл, хуучны хүмүүс их айхтар Чингис хааны нэрийг хэлэхээсээ цээрлээд Хэнтий аймгийн нийслэлийг Өндөрхаан гэж нэрлэсэн байгаа юм. Гэтэл одоо Чингис хот гэж нэрлээд, Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Уг нь эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн. Энэ жил манай театрын уран сайхны зөвлөлд хэд хэдэн хааны тухай зохиол ирснээс Б.Цогнэмэхийн зохиол тэнцсэн юм. Яагаад энэ зохиол Уран сайхны зөвлөлөөс шигшигдсэн бэ гэвэл энэ цаг үед шинээр хийгдэхэд илүү их тохиромжтой байсан. Мөн найруулагчийн тавилттай их холбоотой л доо.

-Хуучин цагт ямар байсан тэр хэлбэрээр тавигдах уу?

-“Хаадын хаан” жүжгийг би ерөнхийдөө жаахан арт тал руу нь хийх сонирхолтой байгаа. Бид XIII зуун гэхээр л тэр үед амьдарч байсан хүмүүсийг хөлдөө ороогдсон дээл, үс гэзэг нь ширэлдсэнээр төсөөлдөг. Дэлхий ч биднийг ингэж төсөөлж, аль болох л зэрлэг бүдүүлэг талаас нь харахыг хичээдэг. Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчуудыг асар өндөр соёл иргэншилтэй, ухаалаг ард түмэн байсан гэдгийг харуулахыг хичээж байгаа. Мөн түүхийн танин мэдэхүйн тал дээр илүү их ажиллаж байна. Гурван Хиад омгийг нэгтгээд Хамаг Монгол Улс гэж байгуулсан. Тиймээс Монгол гэдэг үг ямар утга учраар гарч ирсэн. Тэмүүжинг яагаад Чингис гэж цоллох болов. Хамгийн гол нь энэ жүжгээр юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэвэл Их засаг гэж гайхамшигтай хууль цаазыг гаргаснаар Монгол Улс хөгжсөн юм аа гэдгийг л харуулахыг зорьж байна. Бид өнөөдөр хуулиа гууль болгоод, мөрдөж чадахгүй, зүгээр л бэлгэдлийн хууль гаргачихаар ард түмэн яаж дагаж мөрдөх юм бэ. Дэлхий дээр нүүдлийн, суурин гэсэн хоёр л иргэншил байна. Сэтгэлгээ, ахуй байдал бусдаас ялгарах ялгамж зэргээрээ бид шал өөр хүмүүс байхгүй юу. Ийм улсууд ахуйгаасаа ёс заншлаасаа үүдээд хууль гаргаж байсан ард түмэн. Жишээ нь, булгийн эхийг бохирдуулбал цаазаар авна гэсэн байдаг. Нэг бодлын аймшигтай ч юм шиг. Гэхдээ энэ бол асар зөв хууль байхгүй юу. Яагаад гэвэл ундны цэвэр усны ундарга, байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн нэг илрэл. Ер нь монгол хүнд босоо удирдлага хэрэгтэй гэж хувь хүнийхээ үүднээс боддог юм. Мөн маш сайн диктатур хэрэгтэй. Монгол хүн диктатуртай байж сайн явдаг байхгүй юу.

naranbaatar

-ДОЛДУГААР САРЫН 10-НЫ ОРОЙ АРД ТҮМЭНДЭЭ АЯТАЙХАН ЮМ
ҮЗҮҮЛЧИХЬЕ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙГАА ШҮҮ-

-Нууц биш бол шинээр тавигдах түүхэн жүжигт гарах үзэгдлүүдээс дурдаж болох уу?

-Уран сайхны хэсгүүд оруулъя гэж бодож байна. Жишээ нь, Зүчийн нас барсан мэдээг түүхэн сурвалжид элч хүрч ирээд л “Өршөөгөөрэй, Их хаантан минь. Таны ууган хүү тэнгэрт хальжээ” гэдэг. Харин үүнийг маш ухаалгаар хуурчид хуурын үгээр “Таны ууган хүү таалал төгсчээ” гэдгийг их холуур, маш тайвнаар, ухаанаар, аялгуугаар дамжуулан хэлж өгөхөд Чингис хаан “Юу, дахиад наадахаа тогло доо” гээд дахин сонсоод мэлмэртлээ уйлж байгаа хэсэг гарна. Мөн Чингис хаан Хуланг бага хатнаа болгоод, гэртээ харихгүй хэдэн сар болоход Бөртэ хатан хуурч явуулаад “Хун шувууд олон боловч алийг нь таалахаа та өөрөө мэд” гэсэн утгатай үгсийг хуурын аялгуугаар хэлэхэд Чингис хаан “За явалгүй бол болохгүй нь” гээд Бөртэ хатан дээр очиж байгаа нь гарна. Ганц, хоёр хэсгээс нь задлахад иймэрхүү байна. Жүжгээрээ танин мэдэхүйн, ёс суртахууны ойлголт өгнө. Тэр үеийн хүмүүсийн соёл иргэншлийг би их өндөрт тавина. Түүхэн судалгаагаар магадгүй ийм биш байсан ч гэсэн би ийм байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл бидний бахархалт түүх учраас. Би Хүннүгийн үеийн түүхэн жүжиг тавих гээд судалж байхад асар өндөр соёл иргэншилтэй байсан улсууд соёл иргэншлээ алдана гэж байхгүй. Хятадууд түүхэн киногоо хийхдээ дэлхийд байхгүй хосгүй соёлтой гэдгээ харуулж, ордны дэг жаяг, үс засалт, хувцаслалт зэргийг урлагаар дамжуулж түүхээ дээш нь өргөдөг. Түүх гэж юуг хэлдэг вэ гэхээр бодит бүртгэл л гэж хэлдэг. Гэхдээ бид түүхийн хичээл биш, уран сайхны бүтээл туурвиж буй учраас эх түүхийнхээ гайхамшигтай талуудыг харуулна л гэж бодож байгаа.

-“Хаадын хаан” түүхэн жүжиг тайзнаа тавигдсанаар үзэгчдэд их олон зүйл өгсөн, үр өгөөжтэй уран бүтээл болох нь гэсэн бодол төрлөө. Энэ мэт түүхэн жүжгүүдээ арван жилийн хүүхдүүдэд бодлогоор үзүүлж болдоггүй юм уу. Төр засгийн удирдлагуудад санал тавьсан уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энэ жүжгийг дэмжиж ажиллана гэдэг саналаа өгсөн. Одоо Ерөнхий сайд болчихлоо бүр их боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Бид Ерөнхий сайдтай цаг аваад уулзана. У.Хүрэлсүх сайд энэ жүжгийг маш сайхан хүлээж авсан. Бид ч гэсэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ер нь түүхэн ач холбогдолтой жүжгийг Төрийн их наадмын үеэр  төв талбайдаа үзэгчдэд үнэгүй толилуулж болох уу. Заавал УДЭТ-т тавигдах ёсгүй биз дээ?

-Болохгүй юм байхгүй шүү дээ. Наадмын орой төв талбай дээр иймэрхүү бүтээл тоглож болохгүй гэсэн юм байхгүй. Энэ жилийн 10-ны оройны тоглолтыг намайг хийгээрэй гэсэн санал тавьсан. Би их аятайхан юм бодчихоод байгаа. Одоо хэлчихээр болохгүй байх. Үүн дээр хүмүүсийн эх оронч үзлийг, бие биенээ хайрлах, хүндэтгэх, энэ газар шороо ямар үнэ цэнээр олдсон юм гээд сэдвийг нь бодсон байгаа. Зохиомжоо цаасан дээр буулгаад, хотын захиргаан дээр очно доо. Долдугаар сарын 10-ны орой ард түмэндээ аятайхан юм үзүүлчихье гэсэн бодолтой байгаа шүү.

naranbaatar

-ЭНЭ ЦАГ МӨЧИД, ИЙМ ҮЙМЭЭН САМУУНТАЙ ЦӨВҮҮН ЦАГТ
БИД ҮЗЭГЧДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ-

-Сүүлийн үед нээлтээ хийж байгаа түүхэн кинонуудад хэтэрхий их алаан хядаан, хүчирхийлэл гарах юм. Та ямар бодолтой явдаг вэ?

-Гадны урлагаар дамжуулж буй үзэл суртлын асуудлыг манайхан ерөөсөө ойлгохгүй юм. Бидэнд соёлын дархлаа гэж байх ёстой. Бид ард түмэндээ юуг үзүүлэх, үзүүлэхгүй байхыг, юуг нэвтрүүлэх, нэвтрүүлэхгүйг мэддэг байх ёстой. Жишээ нь, кинотеатруудад Холливудад дөнгөж нээлтээ хийсэн кинонууд төд удалгүй манайд гардаг биз дээ. Манайхан мөнгийг нь төлж авч чадахгүй. Энэ зүгээр л жижиг буурай орныг алаан хядаантай киногоор үзэл суртал хийж байгаа юм. Гэтэл нөгөө хэдэн киночид нь дуурайгаад, алаан хядаантай кино хийж байна. Хэзээ Монголд хар нүдний шил зүүсэн, жийпэнд суусан нөхдүүд хүнийг бэйсболын цохиураар цохидог байсан юм бэ. Хэрэв байлаа гэхэд үүнийг кино урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлах ямар хэрэг байна. Манайхан ялих, ялихгүй шалтгаанаар алаан хядаан үзүүлдэг. Уг нь үүнийг үзүүлэхэд гоо зүй, ёс суртахууны асуудал байх ёстой. Түүх, философийг киногоороо илэрхийлэхийн оронд передний план буюу наад талын ухагдахууныг их гаргаж байна. Кино үзэж байхад маш их экшн гарна. Ингэснээр яг юун тухай өгүүлээд байгаа нь сонирхолтой биш болдог. Хүн кино үзээд агуулгыг чухалчилдаг. Үр дүн, учир шалтгаан, логик зөрүүтэй л юмнууд хийгээд байна даа. Өнөө цагт, энэ цаг мөчид ийм үймээн самуунтай цөвүүн цагт бид үзэгчдээ соён гэгээрүүлэх нь чухал. Тиймээс уран бүтээлч бүхэн хариуцлагатай байх ёстой. Алаан хядаантай кино үзүүлж болно. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь их чухал. Ийм цаг дор аль болох л ухааруулах, ойлгуулах, түвэгтэй нөхцөл байдал араншингаас нь салгах хандлагыг уран бүтээлээр дамжуулж үзүүлнэ үү гэхээс биш дэвэргэж ерөөсөө болохгүй. Нийгмийн араншин их сонин болоод байгаа гэдгийг та сэтгүүлч хүний хувьд анзаарч харж байгаа болов уу. Ийм үед уран бүтээлч нар бүтээл туурвихдаа хариуцлагатай хандах ёстой.

-Түүхчид Өмнөд хөрш, Солонгос улсын зөөлөн хүчний бодлого хүчтэй орж ирж байгааг олон удаа шүүмжлэхийг сонслоо. Та ч гэсэн энэ талаар нэг бус удаа хэвлэлээр ярьж байсан?

-Зөөлөн хүчний бодлого гэдэг нь уртын бодлого гэсэн үг. Энэ зөөлөн хүчний бодлого нэг цаг үед болдог юм биш. Хэдэн үеийн дараа зорилго нь биелдэг энэ асуудлыг яриад байгаа юм. Яг үнэндээ бид Солонгос улсын соёлын довтолгооноос өөрсдийгөө хамгаалж чадсангүй шүү дээ. Хов жив, атаа жөтөөнд хөтлөгдсөн солонгос сериалаар иргэдээ бөмбөгдсөөр байгаа. Одоо фэйсбүүкээр иргэдийнхээ гаргаж буй араншинг нь хар л даа. Ямар ч итгэл үнэмшилгүй, хүн чинь аливаа юманд эхлээд эргэлзэж, дараа нь үнэн, худал эсэхийг нь нотолсныхоо дараа хариулт өгдөг. Гэтэл салхинд хийсэж буй хамхуул шиг л байна. Хүмүүсийн араншин ингэж эвдэрч байна. Урд хөрш соёл худалдаж авъя гэдэг асар том бодлого явуулаад байгааг бид анзаарахгүй байна. Би зарим уран бүтээлчдийг шүүмжилнэ. Хамаг үнэтэй өв соёлоо хэдэн халтар юаний төлөө заачихаж байна. Заах юм байна, заахгүй юм гэж байна. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Назарбаев домбор хөгжмийг гадныханд заахыг хориглоод байна. Энэ чинь бусдаас онцгойрох ялгамжаа л авч үлдэх гээд байна. Хамгийн тод жишээг дурдахад сар шинийн баяраар Өвөрмонголын “Одон” телевизээр сар шинийн тоглолтыг харсан бол Монголын соёл тэнд тэр аяараа явж байна. Үүнийг бид өвөрмонгол гэж харж сэтгэлээ тайвшруулж байгаа болохоос биш дэлхий дахин Дундад улсын соёл гэж харна. Урд хөршид хэдэн халтар юаниас өв соёлоо өгдгөө болимоор юм. Тэр дундаа өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигт эрдмийг чи өөрөө сурсан бол ёс суртахуунтай, ухамсартай, эх оронч байх хэрэгтэй ш дээ. Энэ бүхэн миний л хувийн бодол шүү. Зарим хүмүүс үгүйсгэж магадгүй л юм. Би сурсан мэдсэн зүйлээ хаана очиж заах нь миний эрх гэж бодож магадгүй. Гэхдээ энэ өөрийн чинь өмч биш, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн язгуур өв соёл байхгүй юу.

-Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 101

fdfdgd (66.181.182.65)
2018-02-23 21:10:35
hujaa geed muu helsen 3 say mal baih yumdaa 1 sain honchin alguu ene ulsad

white elephant (66.181.182.65)
2018-02-23 21:09:04
amtai bolgon hutsdag boljdei uulna nohoil hutsdag baisan hutsna gedgiin uchrana yu baidgig nenei baritsan gulgunu medeh bailgyu dei

zochin (66.181.182.65)
2018-02-23 19:19:16
ene malgaigina avaad ter gulgun deernei tavchuul ene 2 yaag dundei dun ter helij baigaa ugiinei

dalai lam (66.181.182.65)
2018-02-23 17:10:40
hun uuriguu uhaantai bolloo gej bodoh tusmaa ulam t1 boldog gezen shuu Naranbaatraa!!!!

zochion (66.181.182.65)
2018-02-23 17:07:49
yadaj mongol banharaa tolgoi deerei barchih gyu deee ergyu f-z chin tiim mongol geed baigaan bol

zochion (66.181.182.65)
2018-02-23 17:05:11
Hujaa geed baihaar ter hujaa gaasa deer amdirch bas yum hicheed muu helmeer yum mongol chuudig zugeer neg uher mongol gej heleegyu yum baina

Зочин (182.160.34.247)
2018-02-23 07:56:23
үхсэн баасны мундаг найруулагч. юу найруулсан юм? наадмын найруулга нь хошин шог. хэдэн халтар төгрөг гэвэл үнэн байхсан. чи наад угласан хувцасаа юанаар л авсан байгаа шүү үхэр ээ?

Uranbaigali (66.181.190.121)
2018-02-21 19:28:36
mundag hairuulagch demjdeg shuu unehheer sain aav sain jujigchin AMJILT HUSIE

Зочин (27.123.212.137)
2018-02-21 17:31:32
Маш их таалагдлаа.Наранбаат р зев зуйлийг хэлсэн бна.

зочин (27.123.212.137)
2018-02-21 17:28:28
Наранбаатарыг дэмжиж бна.Зев сэтгэлтэй;зевийг хэлдэг.Хийсэн уран бутээл нь сайн болдог.

зочин (27.123.212.137)
2018-02-21 17:28:27
Наранбаатарыг дэмжиж бна.Зев сэтгэлтэй;зевийг хэлдэг.Хийсэн уран бутээл нь сайн болдог.

зочин (66.181.164.202)
2018-02-21 15:48:47
Энэ урлаг соёлд зүтгэн яваа энэ мэргэжлийн байгууллагын хүмүүс чинь харин Монголынхоо сайхан бүхнийг судалсан, жинэхэнэ эх оронч сэтгэлгээг суулгасан ,тэр өмнөх үеийн сайн сайхан бүхнийг уншиж ойлгоод бахархаад явж байгаад улам амжилт хүсэж байна

zochin (66.181.164.202)
2018-02-21 15:41:27
Наранбаатар найруулагч өнөөдөр хэлж байгааг бүгд дотроо дэмжин сайшааж байна. Одоо удахгүй хэдхэн жилийн дараа Монгол хүмүүс эх орноо сэтгэлийн гүнээсээ салгахгүй ингэж ярих нь олширно . зөндөө хүмүүс дандаа ярьж бичнэ. Монголчууд мандан бадарна.

Зочин (49.0.191.250)
2018-02-21 12:00:07
Юаньд хайр зарлагчид олон юмаа

йзочин (66.181.189.222)
2018-02-21 11:11:10
дэлхийн сонгодог бүжиг жүжиг дуурийг нууц гээд заахгүй байх уу!! Манай зохиолын дууг сонсох дуртай улс ард түмэн хэр олон бол!!!

зочин (66.181.189.222)
2018-02-21 11:08:37
за битгий туйлшир Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадамд өвөр монголын уртын дууч ин Буяндэлгэр алтан медаль авч байсан уртын дуу үндэстний хөгжим урлаг соёл нь соёлын хувьсгалын үёд ч амиараа хамгаалж үлдэж байсан Арван хуруугаа тасдуулан морин хуураа нууцаар заадаг байсан. Манайх морин хуураа Чибулаг монголд ирж тоглосоноос хойш дээдэлдэг болсон шүү. Үнэн гэвэл энэ. Өнөөдөр Буяндэлгэр эмээ амьд сэрүүн энх тунх амьдарч байгаа шүү. Харин үндэсний хувцас нь манайхтай адил болж эхэлж байна. Уртын дуучид нь анзаарсан бол нутаг нутгаараа өөр юм байна . Ардын дуу гэхээр нийт монгочууд бүгд л дуулдаг. Бүсгүй хүний заяа. Данаабал, алд алдын торгон хадгийг.... Гээд бүгд өвөр монглын ардын дуу гээд монгол ардын дууг аль ч монгол нь дуулна.ардын дууг өмчлэх хэрэггүй. Жаахан өргөн сэтгэж хармаар байна. Балет, дуурь гээд хэзээ ч монголд бхйгаагүй урлагийг дэлхийн сонгодог зохиолыг бидэн хэн бидэ

зочин (128.199.164.215)
2018-02-21 08:29:49
хэдэн халтар юуантай юуангүй монголчууд амьдраад болоод л ирсэн хятадгүйгээр монгол улс хөгжин дээшилнэ өмхий ялзарсан ху жаагийн эрлийзүүдийн явуулж буй бодлогод нэрвэгдээд ийм болчихлоо

sanaa (59.153.113.112)
2018-02-21 08:28:18
Наранбаатар маш зөв зүйтэй асуудлыг хөндсөн байна. Миний мэдэхээр манай уртын дуучид, үндэсний хувцас урлаачид зэрэг мэргэжлийн хүмүүс урд очиж хэдэн зуун шавь сургадаг гэсэн. Одоо соёлын хууль гаргаж хуульчлах хэрэгтэй. Бас төрөөс урлагийн хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй гэж бодоэ байна. Урд нь бараг тэр чигээрээ хятад болсон байсан Өвөрмонгол одоо манай урлагийн бүх төрлийг өөрсдийн болгоод дэлхийд сурталчилж байна шүү дээ ах дүү нараа

Зочин (66.181.160.27)
2018-02-21 08:15:01
Урлагөв соёл энэтэр юмнуу байх лбайх гэхдээ гэдэс нь хоосон тархин хоосон бол яах юм эдийн засгаа сайжруулж байж л дэлхийд танигдах байх даа

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:32:02
За яршиг!! Урлаг гэж угаасаа унжлага санжлага тедий юм л биз дээ?! Нэг их ард тvмнийг соен гэгээрvvлэнэ гэж том баах юм!!

Зочин (125.168.37.248)
2018-02-21 07:32:01
За яршиг!! Урлаг гэж угаасаа унжлага санжлага тедий юм л биз дээ?! Нэг их ард тvмнийг соен гэгээрvvлэнэ гэж том баах юм!!

Зочин (103.26.195.241)
2018-02-21 01:32:05
хэлсэн үгийн утгыг ойлгохгүй байж энэ эрлийзүүдийн дайрч байгааг хараач Цахиур Төмөр Түгжилийг "Хэдэн адсаганаас болж хүн алах нээ" гэдэг. Тэглээ гээд монголын бүх адуун сүргийг хэрэггүй адсага ашиггүй хог гээгүй. Хүний амь хичнээн чухал үнэ цэнэтэй болохыг л хэлж байгаа юм.ӨВ соёлоо америк руу зардаг бол хэдэн халтар доллараар гэх байсан,за тэгээд хаашаа гаргаж байгаагаасаа болоод хэдэн халтар рупи рубль паунд песо динар злот лир марк крон вон иен... гээд д хэлэх л болно шдээ.Энийг нэг их мушгиад хэдэн халтар рубль гэж хэллээ рубльгүй бол шатахуунаа яаж авах юм үгээ бодож яриарай гээд л харалдаад байх юм

Зочин (122.201.22.203)
2018-02-21 01:06:47
Одоо монголд бгаа цагаач хятад урдаас орж ирсэн хятад хоронго оруулагч болгон монголд хоер эхнэртэй ба шуу дээ хятадад хятад эхнэр монголд монголд эхнэр болхоо байж ба шуу. Шалгаж тогоох хэрэгтэй

Зочин (150.129.140.207)
2018-02-21 00:58:33
БАЯЛАГАА ЮАНААР ЗАРДАГ НАРАНБААТАРЫГ УЛС ТӨРДӨӨ АШИГАЛДАГ ХОЁР АХЫНХ НЬ НЭГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БУУГААД НӨГӨӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР Л ҮЙМЭЭН САМУУНТАЙ ЦӨВҮҮН ЦАГ БОЛДОГ ЮМ ГЭНЭ ДЭЭ ЭНЭ ХҮН

Зочин (202.9.43.18)
2018-02-20 23:58:06
Наранбаатар юу мэддэг гэж залуучуудынхаа киног шүүмжлээд байгаа юм бэ ? Өөрийнх нь хийсэн үл таних эмэгтэй гэдэг кино новш шүү дээ нэг эмэгтэй үхэн үхтэлээ садар залууд эдлүүлж араас нь гүйсээр байгаад үхдэг кино кино ч гэж дээ уртхан клип юм уу даа

Зочин (202.9.43.181)
2018-02-20 23:48:48
Uvurmongolchuud morin huur zaalgah gej ih irdeg. Ene ni neg talaaraa bas ayultai bolood bna. Uvurmongolchuuddaa morin huuraa zaachixdag nuguu hed ni tsaashaaga uvurmongolchuuddaa ch zaana hyataduudadch zaaj medne. Tegleech yamar uvurmongol gj tusdaa ulsa bga bish hyatadiin hariandl bga shude. Tedniig Delhii niit mongolchuud gej harahgui hyataduudl gj harna. Deerees ni um buhnig uursdiihiiguu geh durtai hyataduud morin huur bol manaihaas uudeltei geedl yavj bh jisheenii. Neg hujaa delhiin tavtsand morin huur togloj tanigdaad ene manai haytadiin soyol hugjim gehed delhii niit ter huniii helsneer huleej avch oilgono. Bid deel gutlaa aldsan odoo mongol ger morin huuraa hyatadad aldxu?

tiffany (202.179.27.131)
2018-02-20 22:40:40
thaha tamirii g aimaar dairuuldag gnee

Зочин (202.9.43.35)
2018-02-20 22:38:33
Үхэрүүд юанийн буянаар амьдарч байж юанаас өөр мөнгөөр авах юм байхгүй байж

Монгол (122.201.24.240)
2018-02-20 21:59:35
Тасархай сэтгэж чадна шуу !!! Гое хэлжээ дээдэс доодосгуй зарах юм бна зарахгуй юм бас бна !!! Зээл гуйхдаа хэнээс гуйхыг хуртэл бодох естой !!! Бидний дээд уе Ийм л байсан

bod (66.181.160.17)
2018-02-20 21:35:10
heleh ug oldohgui bna bidend zohitsoj amidrah tsoriin gants songolt l uldsen ingej chadval horin jiliin hugtsaa bna uuniig turiin tusheed bugd medej bgaa

bod (66.181.160.17)
2018-02-20 21:35:09
heleh ug oldohgui bna bidend zohitsoj amidrah tsoriin gants songolt l uldsen ingej chadval horin jiliin hugtsaa bna uuniig turiin tusheed bugd medej bgaa

hnm (103.229.120.9)
2018-02-20 21:04:15
Таван нүдэн ч гэсэн тас хятад лого шүү дээ Юань гүрнии үеиин зоос шүү Батзаяа бас л Заяатын пүүснии данжаадын.хүүхэд Гангар шаазан чинь бас л.Ша Зин гэсэн л үг Наранбаатраа та ч гэсэн удамаа урагш нь 7 үе хөөгөөд үздээ Эвгзйдээ Хятадгүй бид.хаашаа ч явахгүйээ Юаньгүй бүрч явахгүй

Зочин (202.179.25.183)
2018-02-20 20:35:46
Монголд ажил хийдэг хүн хэрэгтэй. СУИС, Консерваутор 2-ыг нэтгэх, сонгодог урлагаас бусдыг сайн дурын /хобби / сургах хэрэгтэй. Хайран энэ олон залуусыг ажилгүйчүүдын эгнээнд бүү оруулаач. Төрөлхийн авъяас гэж байдаг.

Зочин (202.21.106.149)
2018-02-20 20:35:05
Халтар юуан /хятад /мөнгөөр Монголоо битгий худалд. Гангар шаазангийн нууцыг мэдсэн Монгол охиныг хятадууд алсан гэдгийг мартаж болохгүй.Хятадуудад Монголын юуг ч зааж өгч болохгүй.

zochin (150.129.141.185)
2018-02-20 19:52:18
sanal neg bna

Зочин (122.201.21.143)
2018-02-20 19:15:55
Дотоодын дайсан, урвагчид монгол улсыг гадаадынхантай нийлж устгаж уусгаж байна.)))))!!!!!!!!!)))))

Зочин (202.131.226.221)
2018-02-20 16:52:36
Ёстой голыг нь олж хэлжээ. Бид нар өөрсдийн түүхээр бахархахгүй юм бол хэн биднийг өөд нь татаж бидний түүхээр бахархаж хойч үедээ үлдээх вэ дээ. Ийм залуус олон байвал улс орон дорхноо л өөдлөн дэвжинэ дээ.

Зочин (139.5.218.30)
2018-02-20 16:49:40
Зов.уран нугаралтыг бас гадаадад заамааргуй л бг юм даа

зочин (202.179.27.83)
2018-02-20 16:37:17
За Наранбаатар минь Хүн Үндэс Соёлоо гэлгүй л яахав, Гэхдээ юм юман дээр Туйлшираад бусдад өөрийнхөө Үзэл бодлыг тулгана гэвэл энэ чинь бас л Гэмт хэрэг шүү дээ, Наадамын Нээлт болгон дээрээ л Хуяг дуулга болсон Морьтой баатарууд , Найруулсан Жүжиг нь Баатаруудтай ингэж туйлширч Хуучинсаг үзэлдээ наанатай цаанатай хандахгүй бол сүүлдээ Наранбаатар Найруулагч Үзэгчгүй хэмжээнд очих вий дээ,

МОНГОЛ ХҮН (217.149.166.40)
2018-02-20 16:28:25
Халтар юань яадгийн халтар юань л юм чинь

Zagdaa (78.34.198.41)
2018-02-20 16:13:42
Chi naad ugee hoshin shogiin alia atsnuudaa bolon booeo doo heldee huurhii jinhen zarj bie unelj bgaa humuuchin hoshin shogiin alia atsnuud shuu dee

Зочин (66.181.170.110)
2018-02-20 15:47:01
Сэтгэгдлийг харахад Монгол улс үнэхээрийн хятаджсан нь харагдаж байна. Барьж идэхнээ. Өмхий хужаа нар.

Зочин (202.179.10.154)
2018-02-20 15:44:30
САЙХАН ХЭЛЖЭЭ.ХАЛТАР ЮАНЬ ГЭЖ ХЭЛЭХЭД ЯАДГИЙН. ЭНД ДАНДАА ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН БХ

зочин (49.0.212.139)
2018-02-20 15:17:31
энэ нөхөр өөрийгөө юу гэж бодоод байна даа,амныхаа хэрээр хуцаарай

hhj (43.228.129.85)
2018-02-20 14:58:59
Жүжигчинээ ч хииж чадхаа байсан нөхдүүд найруулагч хиидэг моод болсымуу Хятадгүй амьдармаар байгаа бол Америк явж пицца зөөлдөө Хятадтай хил залгаа байгаагаа боломж гэж хараач Энэ маанаг урлаг соёлыхон дуучид бөхчүүд монголын эдиин засагииг үнэхээр сүйрүүлж бнаа Юу ч хиихгүй зүгээр л дуулаал хуурдаад эсүүл хошин кино хииж хүүхэд залуусын оюун тархииг хордуулаад дууслаа Бүгд дуулж хуурдаж жүжиглдэг улс болохымуу

МОНГОЛ УЛС МАНДАН ХҮЧИРХЭГЖИНЭ (77.119.130.168)
2018-02-20 14:36:03
Энэ сэтгэгдэлүүдээс харахад монголоор сайн бичиж ярьж чаддаг хужаа гөлөгнүүд ямар их болоо вэ. Ихэнх нь эрлийзүүд байх л даа. Гэхдээ ингэж бичиж чаддаг болтол чинь сургаж чадсан монгол багш нараараа бахархаж байна. Хятдууд манай түүхийг ихэд гуйвуулсан кинонуудыг сүүлийн үед их хийж байгаа. Бодлогын чанартайгаар !!!! Эниийг анхаарч бид өөрсдийнхөө түүхийг өөрсдөө бичих ёстой. Наранбаатар найруулагчдаа амжилт хүсээд энэ жүжгээ түүхэн кино болгоод дэлхийд гаргахийг хүсэн ерөөе.

зочин (66.181.189.222)
2018-02-20 14:31:52
зан заншил уламжлалт өв соёл чинь өвөр монголчуудад манайхаас илүү. Нууц гэхээр юү байдаг юм.манайх биёэ даасан улс юм чинь уламжлалт соё урлагаа я аж судалж хөгжүүлж залуу зёдээ өвлүүлэн үлдээхээ бдодох хэрэгтэй бодохоос өвөрлөгчдээсээ нууцаа хадгална гэх шиг тэнэг юм яриад л бхйхаа боль. Монголын хотын хүүхдүүд чинь таван ххушуу малаа ялгахаа болиод байна үүндээ анхаарлаа хандуулбал таарна.

зочин (66.181.189.222)
2018-02-20 14:27:15
зан заншил уламжлалт өв соёл чинь өвөр монголчуудад манайхаас илүү. Нууц гэхээр юү байдаг юм.манайх биёэ даасан улс юм чинь уламжлалт соё урлагаа я аж судалж хөгжүүлж залуу зёдээ өвлүүлэн үлдээхээ бдодох хэрэгтэй бодохоос өвөрлөгчдээсээ нууцаа хадгална гэх шиг тэнэг юм яриад л бхйхаа боль. Монголын хотын хүүхдүүд чинь таван ххушуу малаа ялгахаа болиод байна үүндээ анхаарлаа хандуулбал таарна.

Зочин (66.181.179.124)
2018-02-20 14:23:21
Heden haltar yuanaar mongolchuud 28jil amidarch bna sh dee.ikh l um hardag chaddag geed bdag.ene zergiin umaa ylgaj salgaach.heden uvurmongolchuudad l joohon um zaagaa biz. Huhhotod dandaa mongol bagsh nar l urlag soyoliin hicheel zaagaad l yvj bdag sh dee .

Зочин (182.160.33.250)
2018-02-20 13:35:08
тэр халтар юаниар чинь монголд зээл тусламж авч байна. энэ оорк жаахан боловсормоор юм аа. хөдөө мал малла энэ дуучид бөхчүүд жүжигчидийг сайн ташуурдаад хөдөө гаргах юмсан. хоосон сагсалзсан сосорбарам гэж бас нэг хөгшин оорк байна.

Зочин (182.160.33.250)
2018-02-20 13:33:47
тэр халтар юаниар чинь монголд зээл тусламж авч байна. энэ оорк жаахан боловсормоор юм аа. хөдөө мал малла энэ дуучид бөхчүүд жүжигчидийг сайн ташуурдаад хөдөө гаргах юмсан.

guest (202.9.40.255)
2018-02-20 12:29:37
халтар юань гэж хэлж болохгүй ээ.... үгээ бодож яримаар юм

зочин (202.131.243.190)
2018-02-20 12:25:06
Атаархагчид ямар их болоо вэ. Дэлхийн хүн ч гэх шиг даяаршил гэж жижиг буурнай орнуудын ард түмний толгойг эргүүлсэн бодлого явж байна. Энэ бүгдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болоод байна шүү. Дэлхийн даяаршил гэдэгт итгээд харийнхныг хуулбарлаад байвал энэ улс орон оршин тогтноход хэцүү л болнодоо. Өвөг дээдэсээ хүндэтгэхийг бүүр мэдэхээ байлаа. Нэрийг нь цээрлэх нь зөв шүүдээ. Монголын хөрсөнд буусан ахуй соёлд тулгуурласан хууль хаана байна. Зөв зүйл ярьж зөв юм бүтээж байгаа хүмүүсээ элдвээр хэлэх юм. Зөв юмаа дэмжиж байж бид урагшлана шүүдээ. Гадныхан яагаад ингэтлээ Монгол улсыг сонирхоод ард түмний тархийг угаагаад байна вэ. Тэдний кино, бүүр хүүхэлдэйн кино нь хүртэл хүчирхийллээр дүүрэн.Энэ их хөгжил дэвшил гээд байгаа цахим ертөнц, энэ их хэрэггүй шахуу төрөл бүрийн импортын хүнс, ахуйн хэрэглээний хортой бүтээгдхүүнүүд биднийг юунд хүргэх болоо. Бие биенээ бүү гоочил.

zochin (202.9.41.90)
2018-02-20 12:06:49
зөв шүү дээ

Зочин (103.212.118.108)
2018-02-20 12:01:32
Зөв шдээ. Өөрийн уламжлалт бүх юмныхаа нууцыг алдчихвал бидэнд том гарз шүү.

Зочин (103.212.118.108)
2018-02-20 12:01:24
Зөв шдээ. Өөрийн уламжлалт бүх юмныхаа нууцыг алдчихвал бидэнд том гарз шүү.

Зочин (66.181.161.63)
2018-02-20 11:54:02
Gulug chn yuang iig haltraar n duudana aan hutsdag gulug chn .

зочин (66.181.189.222)
2018-02-20 11:46:32
цагаан сараар ганц олигтой том концерт хийж чадахаа больсон өв соёлтой боллоо шүү дээ.өвөр монголын одон ТВ хошуудын тоглолт нь манай төв тёлёвизээс илүү. Тэгээд олон юм битгий ярь МОНГОЛ ОДОН ТЕЛЕВИЗИЙН УРАН БУТЭЭЛЧИДДЭЭ мсар шинийн мэнд хургэж баяр хургэе!!!9

zochin (27.123.214.110)
2018-02-20 11:43:37
Ene chini harin ovoo muu teneg garuu gui yu ! Bas pervii plan gechihjee ! Plagiat chini ! So soliotiin ovchin haldvarilchihaj !

sain heljee (5.172.255.59)
2018-02-20 11:42:31
YNEN SHY DEE DEEL GD BOLSON BOLOOGYI YUMNUUD UMSUNU TER IH MATERIALIIN YNE URAGSHAA L URSAJ BNA SHY DEE👎🏿👎🏿👎🏿👎🏿

Зочин (66.181.189.222)
2018-02-20 11:37:59
Эцэг өвгөдөөсүлдсэн гол соел монгол босоо бичгээ авч үлдэх толгой байгаагүй. Иймл монгол байлаа шүү дээ.өв соёлоороо амьдардаг байсан хэдэн ахмадаа бид олигтой тэтгэвэр өгч чаддаг билүү. Тэд чинь бас амьд яюах эрхтэй шүү дээ. Ийм ү ёд цус махны тасхрхай өвөрлөгчиддээ зааж тусалж байгаа ахмадуудаа баярлалаа.

zochin (27.123.214.110)
2018-02-20 11:29:55
Haltar yani gej helj arai l bolmoorgui ! Tuuh ,haad , soel ulajlal gej baahan yarichihaad 2 terbum shahuu hun amtai ih gurnii mongon temtegdiig doosh hiij baigaa ni ooriinh ni uhamsar medleg ni jinheneeree pervii pland l baigaa natsaan bna daa ! Chi delhiin hun boloh yagaach gui bna ! Yponchuud ih teneg uls yumdaa ! Undesnii baharhal bolson sumogoo teneg Dagvaad zaagasd l !

zochin (27.123.214.110)
2018-02-20 11:29:07
Haltar yani gej helj arai l bolmoorgui ! Tuuh ,haad , soel ulajlal gej baahan yarichihaad 2 terbum shahuu hun amtai ih gurnii mongon temtegdiig doosh hiij baigaa ni ooriinh ni uhamsar medleg ni jinheneeree pervii pland l baigaa natsaan bna daa ! Chi delhiin hun boloh yagaach gui bna ! Yponchuud ih teneg uls yumdaa ! Undesnii baharhal bolson sumogoo teneg Dagvaad zaagasd l !

zochin (202.70.43.214)
2018-02-20 11:23:38
соёл урлаг, түүх л эрт урьдын юмыг харуулна өөр хэнч юугаар ч харуулж чадахгүй Цагаан сараар дандаа л өвөрмонголын телевиз харж байгаа үнэн шүү өв соёлоо дээдлье Наранбаатарыг дэмжиж байна ажилд нь амжилт хүсье

Зочин (66.181.189.222)
2018-02-20 11:22:42
Дэх йд тархан суугаа монолчуу Монгол улсыг хэзээ хүчир хүчтэй улс болохыг нүдээ чилдтэл хүлээж сууна . Монголоо гэсэн зүрх сэтгэл хэдэн зуун жилээр хүний эрхэнд амьдарсан мрнгол үнэстэнд л байлаг. Нутагтаа үлдсэн бид хэтэрхий сагж амьдарч байгаа болохоор сэтгэл зүрх нь хүртэл чулуу шиг болдог юм байна.Халхаас өөр нутгийн аялага байдаг гэдгийг мэдэхэүй бьлтлоо тэнэг болсон байна. Өөрөө туртайдаа хятадын нутагт тэд чинь амьдарч байгаа юм биш.

Зочин (77.111.245.14)
2018-02-20 11:19:42
Юань бол яаах араггүй дэлхийн гол том валютын нэг. Чи муу гөлөг өрөө дэлхийн хүн юм уу?

Зочин (103.229.122.129)
2018-02-20 11:18:47
Наадамын найруулга гэж хөгийн юм байгаа шүү. Гадны зочин уриад үзүүлэхэд санаа зовмоор шүү. Хэдэн халтар юань гэж ярих нь хэдий хэмжээний тархитай гэдгийгээ гайхуулжийгаа юмуу гэж санагдлаа

зочин (66.181.189.222)
2018-02-20 11:08:46
За бльж үз наранбаатар минь өвөрлөгчид чинь манайхнаас илүү монгол үндэстнийхээ өв соёлыг авч үлдэж байна.алуулж хядуулж үлдсэн хэдэн монгол чууд сөнөх шахсан монгол өв соёлоо хөгжүүлэхийн төлөө ар монголоосоо суралцаж яагаад болохгүй гэж.Манай монголыг тоож шүтэн биширдэг нь өварлөгчөөс хөөр байдаг билүү биднийг доройтож домроо хэрэлдэхэд хэдэн моэголчууд л халаглахаас биш бусад нь алгаа ташаад суудаг биш билүү! Монгол улс анхны олимпийн аварга төрөхөд өвөр монголчуу хундага тулгаж баялаж байгаагүй гж үү.Хурд хамтлагыг өвөрлөгчдээс өөр шүттэг хүмүүс дэлхийд бии билүү. Өвөрлөгчдээ битгий ад үз тусал чиний хийж байгаа жүжиг чинь ганц Халх монголчуудад зориулна гэж чи бодоогүй биз дээ Чамайг овоо өргөн хардаг хүн нэж бодсон чинь өчүүхэн юмМонголчуудаа битгий хагаралдуул ухамсар дорой түүхээ мэдэхгүй хүмүүсийг бтгий доргио Тэглээ гээд чи эх орон ч болохгүй Дэлхийн монголчууд М онгол улсыг

Зочин (27.123.214.104)
2018-02-20 11:04:56
Xaltar yanii tuluu buh Mongolchuud zutgej bn sh dee naranbaatar lalaraa tiim surhii ym bol chi Chinggsiin zuragtai mungui une hurgex hurtlee toglolt hiigeech chdxgui de

Зочин (27.123.214.104)
2018-02-20 11:03:26
ene balaigiin nairuulsan elii balai jujigiig xen uzdeg ym...

Зочин (175.223.27.181)
2018-02-20 10:58:34
Зөв л юм ярьж. Гэхдээ тэр халтар юанаар чинь монголчууд амь голоо зогоож байгаа юм шдээ. Хятад хужаа гэж коомын хараахаас цаашгүй монголчууд тэдний буянд л амьдарч байна. Монголын мөнгөний гол эх үүсвэр нь нүүрс, зэс. Тэрийг хэн авдгийн? Хятад л авдаг. Хужааг өмөөрч бгаан биш, монголын бодит байдал л энэ шүү дээ

Зочин (175.223.27.181)
2018-02-20 10:58:29
Зөв л юм ярьж. Гэхдээ тэр халтар юанаар чинь монголчууд амь голоо зогоож байгаа юм шдээ. Хятад хужаа гэж коомын хараахаас цаашгүй монголчууд тэдний буянд л амьдарч байна. Монголын мөнгөний гол эх үүсвэр нь нүүрс, зэс. Тэрийг хэн авдгийн? Хятад л авдаг. Хужааг өмөөрч бгаан биш, монголын бодит байдал л энэ шүү дээ

Зочин (175.223.27.181)
2018-02-20 10:58:24
Зөв л юм ярьж. Гэхдээ тэр халтар юанаар чинь монголчууд амь голоо зогоож байгаа юм шдээ. Хятад хужаа гэж коомын хараахаас цаашгүй монголчууд тэдний буянд л амьдарч байна. Монголын мөнгөний гол эх үүсвэр нь нүүрс, зэс. Тэрийг хэн авдгийн? Хятад л авдаг. Хужааг өмөөрч бгаан биш, монголын бодит байдал л энэ шүү дээ

Зочин (175.223.27.181)
2018-02-20 10:58:17
Зөв л юм ярьж. Гэхдээ тэр халтар юанаар чинь монголчууд амь голоо зогоож байгаа юм шдээ. Хятад хужаа гэж коомын хараахаас цаашгүй монголчууд тэдний буянд л амьдарч байна. Монголын мөнгөний гол эх үүсвэр нь нүүрс, зэс. Тэрийг хэн авдгийн? Хятад л авдаг. Хужааг өмөөрч бгаан биш, монголын бодит байдал л энэ шүү дээ

Зочин (175.223.27.181)
2018-02-20 10:58:00
Зөв л юм ярьж. Гэхдээ тэр халтар юанаар чинь монголчууд амь голоо зогоож байгаа юм шдээ. Хятад хужаа гэж коомын хараахаас цаашгүй монголчууд тэдний буянд л амьдарч байна. Монголын мөнгөний гол эх үүсвэр нь нүүрс, зэс. Тэрийг хэн авдгийн? Хятад л авдаг. Хужааг өмөөрч бгаан биш, монголын бодит байдал л энэ шүү дээ

Зочин (150.129.141.82)
2018-02-20 10:43:24
зөв ярьсан байна. хэдэн халтар юань гэж хэлсэн нь хатуу ч энэ хэдэн халтар юаньнй төлөө үхэж хатаад явж байгаа хүмүүст хандсан үг гэж ойлголоо. Язгуур өв соёл гэдэг нь зөв.

Зочин (103.26.193.236)
2018-02-20 10:42:51
Өөрт нь юанаар "зарах" юм байхгүй болохоор ингээд байна уу? Өвөрмонголчууд биднээс илүү монгол өв соёлоо гэж тэмцдэгюм биш үү?

Зочин (103.10.21.45)
2018-02-20 10:40:29
зөв ярьсан байна. энэ чигээрээ байвал агуу дундад иргэн улсдаа нэгдэё. хүчгүй ядуу улсын иргэн байснаас баян тарган улсын иргэн болж жаргая гэх мэт уриа удахгүй манайхнаас дотроосоо гарч эхлэх байх шүү

дорж (202.5.196.42)
2018-02-20 10:35:29
Өндөрхаан уулын нэрээр Хэнтийн төвийг нэрлэж байсан. Тэрнээс биш тэр Өндөрхаан уул их хаанд нэг их хамаагүй. Олон хүн ташаа ойлгодог юм байна шүү.Харин Чингэс хотыг их хааны алдраар нэрлэсэн ш%игээ өндөр зиндааны хот болгох хэрэгтэй дээ.

Зочин (182.160.35.131)
2018-02-20 10:32:59
Хятадыг өмөөрөөд байгаа хүмүүс эрлийзүүд эсвэл хятадын талынхан. Хятадын бодлого ийм байдгийг бүгд мэддэг биз дээ Наранбаатарыг дэмжиж байна. Монгол ялна

Irgen (66.181.185.158)
2018-02-20 10:27:07
AMJILT. AMJILT. AMJILT

Ард (103.212.118.108)
2018-02-20 10:02:14
Энэ цаг үед бх ёстой сайн найруулагчдын нэг шүү. Үнэхээр түүхэн жүжиг тавина гэдэг амархан ажил бишээ. Хэн дуртай хүн хийх зүйл биш шүү.дээрх сэтгэгдлүүд дандаа л нэгийгээ муулсан бх юм өөрсдөө хийж чадахгүй л бхгүй юу

cvb (103.229.120.9)
2018-02-20 09:54:36
Энэ хятадыг муулж мундаг.монгол болдог моод дэлгэрлээ шүү кк Энэ жүжигчинг өвөр монголууд тоож урихгүй тойруулж уриад байхаар нь.хорсоод одоо бүр өөриих нь өмсөж байгаа бандаашинд өртөг нь шингэсэн юань иига хүртэл.муулсануу хаааа ха ха ха

монгол (59.153.87.8)
2018-02-20 09:52:33
Наранбаатар найруулагч их зөв асуудлуудыг хөндсөн байна.Хэдэн халтар юанаар Архивын хамаг цаасаа Хятадад өгөх ч бас буруу юм ш дээ.Назарбаев домбр заахгүй байна гэдэг чинь бас ухаалаг хүний бодол.Өвөр Монголын ТВ-бол одоо хэдэн жилийн дараа манайхаас хавьгүй илүү болчихсон байна даа.

Зочин (202.179.30.194)
2018-02-20 09:47:16
Маш зөв. Үнэхээр үнэн юм ярьсан байна. Дэмжижи байна. Монголчууд нэг л сонин болцгоосон яг тэр үздэг хужаа, со кино шигээ. Сүүлийн үед хар хятадыг өмөөрсөн хамгаалсан улс улам ихсээд байх боллоо. Арга ч үгүй биз Монголын үндэсний тв гээр нь хятадын соёлын сурталчилаад хятад киногоор бөмбөгдөөд байхаар. Ийм үед монгол хүн монголоороо үлдэхэд та бүхний энэ сайхан уран бүтээлүүд тус болно шүү. Түүхэн жүжгүүдээ ойр ойрхон тавьж байгаарай. Ажлын өндөр амжилт хүсье.

Зочид (108.208.122.34)
2018-02-20 09:34:39
За яахавдээ нээх шалихгүй л юм байнлээ Улиг болсон хэдэн хүнээ худлаа хөөрөгдөөд сүр сүр юм яриад явбал хол ч явахгүй дээ Ямар ч байсан солиот шизо мэдрэмжгүй Сосорбарамаас арай л хуруу илүү юмуу Нөгөөдөх шигээ бүжиглээд гараад ирвэл ч дууслаа Тэр жилийн наадмаар агсан тавьж байгаа аятай сэгсэгнээд бүжиглээд аймаар байсан шүү Бүү үзэгд гэмээр Харин тэгсгээд алга болсон нь яамай Төрд байгаанууд нь уг нь жилийн өмнөөс төсөл шалгаруулмаар

Иргэн (103.57.93.57)
2018-02-20 09:34:20
Уул нь валютаар өв соёлоо монголчууд худалдаад байгаа болохоос тэд дээрэмдээгүй байхаа. Бас энэ Наранбаатарын яриад байгаа соёлоо сурталчилна гэдэг ч зөв л дөө. Мөн үүний хамт сүүлийн үед Чингис, Монголын их гүрний түүхийг хэт ярьж хөөрөлд автаад ирээдүйгээ мартах байдал байгаа юм уу гэж бас харамсах л юм. Монголчуудын адил бусад үндэстнүүд ч адил агуу хүмүүс, их түүхтэй л байдаг. Түдэв гуайн нэгэн нийтлэлд байдаг Сукре гэж хүний тухай онигоо санаанд ороод болох биш...

Уншигч (150.129.143.106)
2018-02-20 09:30:52
Халтар юань гэчихжээ. Яасан мөнгөнд дургүй овоо гар вэ. Цаанаа шал худлаа байхгүй юу. Мөнгө харвал яаж үхэнгээ алдах болдоо. Юань, доллар бүгд л адилхан хөрвөдөг валют шүү дээ

Зочин (202.9.43.252)
2018-02-20 09:29:41
Миний өвөг дээдэс бидэнд овоо том тогоо үлдээжээ. Манай уран бүтээлчид цөм хусамнаас нь хэлтэлж идэж амь зогоох юм. Тэгээд ч тэр нэг халтар юан чинь манай 380 цэвэрхэн төгрөгтөй тэнцээд байх юм

УЛИН (103.240.241.32)
2018-02-20 09:27:23
НАРАНБААТРЫГ ЧАДВАРГҮЙ БОЛОХООР ӨВӨРМОНГОЛЧУУД ТООХГҮЙ ХЭДЭН ХАЛТАР ЮАНЬ ӨГӨХГҮЙ БОЛОХООР БУХИМДАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГААН ӨВӨР МОНГОЛЧУУД БИЧИГ ҮСГЭЭ АВЧ ҮЛДСЭН МРИН ХУУРАА ГАЙМШИГТАЙ ТОГЛОДОГ ЗОВСОН АРД ТҮМЭНГ

Bolor (27.123.214.103)
2018-02-20 09:24:34
Наадмаа аятайхан найруулчих мэргэжлийн юм бол

Зочин (27.123.215.222)
2018-02-20 09:23:07
Сайн найруулагч байж болно гэхдээ энэ оршин суугаа улс орноо нийгмийн амьдралаас тасарч болохгүй.Хэдэн халтар юань гээд байгаа том гүрний мөнгө цөөхөн буурай ядуу монголчуудын амьжиргаа болоод байгааг ойлгохгүй байгаа нь дэндүү харимсалтай.

Зочин (202.9.40.56)
2018-02-20 09:15:10
Наранбаатараа өндөр соёл иргэншлээ харуулна гэчихээд шууд л"халтар юань"гэж гадаад хөрш орныхоо мөнгөн тэмдэгтийг доромжилж болох юм уу???Гэтэл хөгжилтэй тэр европын орнууд нэн ялангуяа Ромын эзэнт гүрний үндэс угсаа өнөөгийн итали грекийн ард түмэн бидэн шиг хоосон цээжээ дэлддэггүй л байх шүү.Ер нь бид хойч үедээ үлгэрлэл болох хэрэгтэй цаг болжээ.

Яая даа байз (202.9.43.252)
2018-02-20 09:13:16
Бусад улс орнууд ирээдүйгээ харж бүтээл туувирлаж,харин манайх эсрэгээрээ хойшоо харах юм. Тэгтээ тэргүй дэлхий мэдэх түүхийг дахин дахин давтах яах ч билээ. Бүх зүйл дээр нэрийг дурдаж ясыг нь өндөлзүүж яах гэсийм дээ.

Зочин (103.10.21.43)
2018-02-20 09:08:41
Авъяаслаг, хөдөлмөрч, сэтгэлгээ сайтай залуу гэж хүндэлж явдаг аа. Ажлын амжилт хүсье. Шинэ жүжгүүдийг заавал үзнэ ээ. "Би эндээс явахгүй" жүжгийг хэрхэн тавих бол гээд бяцхан догдлоостой. Мундаг шүү. Манайхан аливаа мэдээнд сөрөг хандахаа л больчихоосой. Тухайн мэдээ сайн ч бай муу ч бай шуураад л харлуулаад л ороод ирэх юм.

Зочин (27.123.214.109)
2018-02-20 08:45:34
Маш зөв өвөрмонголчууд биднээсээ дээр болно удахгүй бид сурахаар очихвий жанцанноровын гай байхдаа

Зочин (27.123.214.106)
2018-02-20 08:39:01
nuudelchided undur soyl bgaagui..baigaaguig odoogiin Mongolchuudaas xarj bno..huduugiin orkuudiig xar

Зочин (43.242.243.240)
2018-02-20 08:37:35
Энэ драмын театар гэж дандаа эргэж буцаж аль галавын юмаар олны толгой эргүүлж сэтгэхүйн хоцрогдолруу хөтөлж байдаг газар юм.Хүмүүний сэтгэхүй өдгөө сансарын хязгааргүйрүү явж байна сан.Тэрнийгээ байг гэхэд өнөө үетэйгээ хамт байхыг бодмоор юм.

zochin (202.9.42.73)
2018-02-20 08:36:44
Ooriig chine demjij bna, Mongol bol uneheer heden TV achaar solongos olon angit kinonii daranguilal door bna, TV ashigaa arj olon angitaa kino gargaj dunduur ni urtiin urt reklam yavuulj bna, olj bga ashigaasaa niilj bga Mongol soyol urlagaa haruulsan Mini TV tsuvral za buur bolii gehed barimtat kino ch hiicheh setgel alga.

Зочин (122.201.23.26)
2018-02-20 08:36:15
Unendee Solongos,Xyatad ulamjlal tuux soeold ni Mongol darxlaagaa aldaj bgaa ni unen shuu..Gexdee ovor mongolchuuddaa zaaxad neeg ix buruutaad baixgui ee.Magad ted ar Mongoloos iluu ulamjlalaa avaad yavchix baix shuu.Er ni ovor mongolchuud maani ix Xalxjij baigaa shuu dee.Alivaa yum 2 taltai baidag daa.Odoo bid Buriad Tuva naraa Ovor monogol shig bolgox xeregtei l baix yum.

Зочин (112.96.173.53)
2018-02-20 08:34:35
Hujaa panzchid soyliig hudaldaj avdaggui yuma hogshoon. Hen ch yu ch hudaldaagyi. Tes zugeer l sorj avna shu de, huulbarlaad l. Oor sedev, sonirhiltoi modern maygaar ch yumu, neg tiim tsoo hev maygiig humuus hudees baiga. Nogoo l garaa dallasan, ustei malgai deel tohson, huvtssaa l uzuulh baigaa yum shig huuhduin teatr shig setgelgeegee l bolichih. Humuus shine yum bol uzne shu de. Ta nar gol ni hev mayg, setgelgee shineer bidend odoomoor bn. Nogoo l ahih dahin tuuhiin hicheel eldev yanzaar uzseer harsaar zalhaj bn.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол