"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ

Түгээх    
2018-02-20 14:19:01 - Хууль

"Транспаренси Интернэшл" байгууллагаас 2017 оны нэгдүгээр сард дэлхий даяар зарласан "Авлигын төсөөллийн индекс"-ээр Монгол Улс дэлхийн 176 орноос 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ. Энэ нь өмнөх оныхоос 15 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Харин энэ жилийн авлигын индексийг "Транспаренси Интернэшл" энэ сарын 22-нд зарлах гэж байна.

Авлигатай тэмцэх газрын 2017 оны ажлын тайлангаас үзвэл тус газрын мөрдөн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2017 онд АТГ-ын хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг 2016 онтой харьцуулбал, 339 нэгжээр буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн өгч буй мэдээллээр цаашид авлига, хээл хахуультай холбогдох хэргийг бууруулах үүднээс оюутан, сурагч залуучуудыг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулах нь илүү үр дүн, ирээдүйтэй талаар ярьж байгаа юм.

Тиймээс ч өнөөгийн нийгэм дэх хүнд суртал, авлига, шударга бус байдал, ялгаварлан гадуурхал, тэгш бус хуваарилалт, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хүүхэд залуусын дууг хоолойг илэрхийлэх зорилготой “Ил тод байдал залуусын нүдээр" төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийг АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй "LEAD MONGOLIA 2017" хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” багаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд “Гэрэл тусгая” нэртэй гурав хүртэл минутын богино хэмжээний видео уралдааныг 2017 оны 12-р сарын 23-наас 2018 оны хоёрдугаар сарын 18-ны хооронд амжилттай зохион байгуулжээ.

Орон даяар явагдсан энэхүү уралдаанд нийт 170 гаруй баг бүртгүүлж 36 бүтээл ирүүлж энэ сарын 20-ны өдөр Азийн кино театрын сүлжээ 4DX Prime Cineplex кино театрт шилдгүүдийг шалгаруулсан байна. "Гэрэл тусгая" видео бүтээлүүд нь "Бид нийгэмдээ гэрэл тусгая. Гэрэл нь бид өөрсдөө байя. Шударга, ил тод, сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд бид өөрсдөө хэрхэн, яаж оролцох, шударга ёс, ил тод байдлыг ӨӨРТӨӨ, ГЭР БҮЛДЭЭ, СУРГУУЛИЙН ОРЧИНДОО, НИЙГЭМДЭЭ хэрхэн хэвшүүлэх бидний өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээл, болж бүтэхгүй, нуугдмал зүйлийг шүүмжлэх бус ил тод болгон асуудал хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гарц хайсан зохиомжтой" байх талаар уралдааны удирдамжид тусгаад байв.

Хоёрдугаар сарын 20-нд болох арга хэмжээгээр хамгийн их оноог авсан оролцогчдыг тодруулж, шагналыг гардуулах бөгөөд мөн шилдэг бүтээлүүдийг танилцуулна. Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн “Ил тод байдал ба авлига” сэдвийн хүрээнд төслийн багийн бэлтгэсэн сургалтын материалд хавсарган Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлэх юм.

Мөн энэ сарын 22-нд зарлах "Транспаренси Интернэшл" байгууллагын Монгол дахь мэдээллийн үеэр шилдэг оролцогчдыг алдаршуулах ажээ.

"Гэрэл тусгая" уралдааны шилдгүүд

Сурагч

3-р байр 1-р сургуулийн 9Б ангийн  Мөнх тэмүүлэл баг

2-р байр Улаанбаатар бүрэн дунд сургууль Итгэл Найдвар Хайр баг

1-р байр 1-р сургуулийн Нивэрс баг

https://drive.google.com/open?id=1lD_OALXVH_vtGDsGxTp4vXphQ84M2cAT

Оюутан

3-р байр СУИС-н Радио телевиз медиа урлагын их сургуулийн Light баг

2-р байр Зохиомж дээд сургуулийн монгол сэтгэмж баг

1-р байр МУИС-н Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Ш.Амина

https://drive.google.com/open?id=1lJPTuovNPDhioYh2Ocpxi51-ZKNrxOF8

Зохион байгуулагч байгууллагын нэрэмжит шагнал:

29-р сургууль “Бидний суралцдаг орчин”

http://https://drive.google.com/open?id=1-fa2P7ni7kyNLYxPdnfE_EDesDRQ5dwh

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно